Анх интернет гэж зүйлтэй их сургуульд сурмар аяддаг байхдаа танилцсан юм. Тэхдээ тэнд би нээх юм сураагүй дээ өөрийнхөө буруугаас болж. Одоо ч их сургуульд сурсанаасаа бусдыг мэддэг бузар лут амьтан болж дээ. Тэр хадуурах яахав. Интернет гээч юмтай компьютер олж суучаад юу хийхээ мэдэдгүй шууд л сээкс гэж биччээд үр дүнг нь харах гэж нэлээд хүлээж үү. Аргагүйшд тэр үед чинь бүхий л интернет гах гах, дан дун диуун гээл дугарч дугарч нэг ордог байлаа. Тэгээд тэр дээр байдаг дэлхийн бөмбөрцөгтэй юм нь эргэлдэж л байвал уншиж байна гээд хүлээгээд сууна шүү дээ. Тэгээд хэдэн том том хөхтэй шар үстэй хүүхний зурагтай сайтууд л гарч ирдэг тэндээс нь видеог нь хуулж авах гэж хэсэг ноцолдоод дуусдаг байлаа даа хөөрхий. Сүүлдэээ хайлтын чадвар чанаржиж прий довнлоад гэдэг үгнүүд нэмж байгаад хайдаг болвоо. Тэгээд ч хуулж авч сураагүй дээ.

Өөр юу ч хийхэв дээ мээсэнжэрт орноо нэг ч хүн байхгүй, майл бичеээ надруу хэн бичхэв, хар хадруу хашиграад байгаам шиг л мэйл явсан ч юм уу, нөгөө хүн нь уншсан юм уу бүү мэд өнгөрдөг байсан цэвүүн цаг байлаа шүү дээ. Одоо тэхэд оогт ийш тийшээ мэйл бичээгүй байхад л виаграны үнэ хямдарлаа, Линда гэдэг хүүхэн чамтай уулзмаар байна, та 100 мянган доллор хожлоо гээд мэйл ирээд салхаа байж. Өөрийн мэдэлгүй интернет намайг чангааж байна даа.

Хуучин тог тасрахаар нэг их хийх ажилгүй инээгээд босож яваад хүн хүний ширээн дээр очиж худлаа ярьж хүний уур хүргээд явдагсан. Одоо ч интернет тасархад л хамаг амьдрал орвонгоороо эргэж юун ажил хийх мантай долоовор хуруугаараа уруулаа дрррр дррррр гээд суухаас наагуур юм болдог болж. Өглөөө ажилдаа ирээд фэйсбүүкээрээ ороод, мээсэнжэрээ асааж хэдэн охин байна үзчээд, твитерээ манаад суучихдаг болж. Юм хөгжинөө гэж сайхан юм гэж бодож явсан одоо бүүр гар утаснаасаа байнга интернэтдээстэй.

Нэг таньдаг хүн нэг утас авсан бүтэн шөнө нойргүй хонолоо утасаа оролдож гэжээшд. Тэгсэн миний муу дүлий хар яажээн. Мэнү зэнүрүү нь орхоор л солонгос ч юмуу япаан ч юм ууу анаасаяоо комсоомидаа гэж дуграад өөр ид шидгүй. Үсрээд л пөөнбүүкрүүгээ нэг оржоогоомуу даа. Үсрээд гэдэг шилжсэн утгаар хэрэглэгдсэн шүү. Утсаа ухах бүртээ үсрээд байдаг хүн бишшүү. Тэгээд тэнд нь тав зургаахан хүн юуул удаа аж.    Тэхдээ л аймаар сая төгрөгний утас барьчаад миний энэ дүлий хараас дор эдэлж байгаа улс хаа сайгүй байшд. Интернет эднүүсийх нь үнэ нь ч дийлдэдгүй биз, бас чадвар нь хүрдэгүй биз. Нөгөө ширээн дээрээ нотебүүк тавьчаад интернет ч тийм өөдтэй эд биш байхаа гэхээс өөр үг дуграх тэнхэлгүй бүдүүн дарга нар санаанд ороод байх. Зөвхөн компютер биш хөдөө явдаггүй шахуу байж ланжгар том жийп унаж явах, асааж ч мэдкүү шахуу байж айпад улсаас тавьж өгсөн нь манай гишүүдэд арай л шаазгай гялгар юманд дуралдагтай адил харагддаг юм. Тэрний оронд морио допингоор тэжээж уяад, суваргаа босгоод явж байхдаа сүрлэг, маанагдуу ч юм шиг харагддаг нь их л зохидог мэт.

Хэрэглэж мэддэг чадах улсдаа бол аймаар эд гэнэ лээ. Даан ч тэдэнд боломж нь алга байна. Тэхдээ юнителийхэн ойрд зурагтаар 19 мянгаар гар утсандаа хязгааргүй интернет байнга хэрэглэх боломж бүрдүүлж байна гээд байх болж. Мобигийн лаг утастангууд интернетийг нь хэрэглэхээр төлбөр өндөр гараад байна гээд гомдоллоод байдаг байсан. Дөч тавин мянга гараад утасныхаа интернетрүү орхоосоо илүү ажилруугаа гүйгээд гэж ярьдаг байсан шүү дээ. Энэ тэхдээ үнэтэй утас ком машинаар гангарагсадад хэрэггүй эд л дээ. Жинхэнэ утгаар нь хэргэлдэг хүмүүст л хэрэгтэй байх.  Хязгааргүй хэрэглээ гэдэг амар зүгээр ганц хүнтэй чаатлах гэж нөгөө хүнээ яасан удаан бичдэг юм гэж уцаарлахгүй, фээсбүүк дээрээ хүмүүс сэтгэгдэл бичхийг нь хүлээж энэ төлбөр хэд гарчихаж байгаа бол яс хавталзахгүй, байн байн нэтээсээ гарч орж сонирхолтой твийтүүдийг алдахгүй амар л болж байгаа хэрэг. Өчигдөрхөн хоёр найз маань гадаадад таараад архидаад гар утсаараа газар дээрээс нь архидалтаа шууд онлайнаар цацаж байна. Архидалт хүртэл интернетээр хийгддэг болж дээ. Интернетийх нь төлбөр яриандаа таарчдаг болхоор санаа амар л гэнэ.  Хамгийн сайн өрсөлдөөнтэй зах зээл ингээд бидэнд ашигаа өгж байгаа бол хамгийн муу өрсөлдөөнтэй бензины зах зээл ямар байнаа харжээн үү. Аймаар тэнэг интернетээр эхлээд бензинээр дуусдаг сонин бичлэг вэ яасан.