ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ ГУЙЖ БАЙНА
Мананг арилгацгаая л гэнэ, нам хэрэггүй л гэнэ, бүгд огцрох ёстой л гэнэ. Тэгээд оронд нь хэн гарах юм бэ?
Мананг арилгацгаая л гэнэ, нам хэрэггүй л гэнэ, бүгд огцрох ёстой л гэнэ. Тэгээд оронд нь хэн гарах юм бэ? Иргэний хөдөлгөөний тэмцэгчид үү? Гутгаар ерөнхийлөгчийн найзууд уу? Огцроод тараад юу нь дээрдэх юм бэ? Ер нь бид хэзээнээс төр засгаа ингэтлээ үзэн яддаг болчихоо вэ дээ? Социализмын далан жилд төрдөө учиргүй их хайртай байснаа ардчилалын хорин жилд учиргүй их үзэн яддаг болчихлоо. Төр өмнө нь алт шиг байснаа одоо нүүрс шиг болчихсон хэрэг үү?. Үгүй дээ, зүгээр л үзэн ядах эрхийг нь ард түмэнд өгсөн болохоор л хамаг уураа төрдөө гаргах болж. Яг л зовж зүдэрсэн цагтаа эцсийн найдлага болгож бурханд залбирдаг шиг. Зарим хүний зүрх сэтгэлд төр гэдэг нь бурхан шиг хамгийг болгоогч бодьгал байдаг. Гэхдээ бурхны харааж болдоггүй юм, төрийг харин хүссэнээрээ харааж бас үзэн ядаж сэтгэлээ нээж болно. Даанч төрд гаргах тэрхүү эмоц нь үзэн ядалт гэхээсээ илүү атаархал маягийн бэртэгчин зан юм. Зурагтаар хараад үзэн яддаг дарга нартайгаа яг тулаад уулзвал яаж бялдуучлах бол. Новшийн МАНАН гэж муулдаг мөртлөө өөрт нь орон нутгийн сонгуулийн нэг суудал өгчихвөл яаж хөөрөн баясах бол. Төрийн шийдвэрийг харааж суудаг улсууд өөрсдөө төрд гарвал яаж идэж уух бол.
Ганцхан секунд ухамсаргүйгээр эргэцүүлээд бодоод үзээрэй “Би ерөнхий сайд байсан бол яах вэ” гэж. Тансаг хаус, үнэтэй машин төсөөлөгдөж, найзынхаа бизнесийг өөд нь татаж, хамаатнуудаа ажилд авч, хүмүүс өмнө чинь бөхөлзөх талаар бодол хамгийн түрүүнд бууж байгаа биз. Цөөхөн заримд нь л олон асуудлыг шийдвэрлэх гэж зовох тухай бодол төрнө.
Төрийн тэнэг тэнэг шийдвэрүүд зөндөө гардаг нь үнэн. Төр засаг заримдаа дэндүү арчаагүй байдаг нь үнэн. Найзынхаа бизнесийг улсад шахдаг нь үнэн. Тэглээ гээд яах юм бэ? Эцсийн эцэст долоон буудлын архичнаас арай илүү ухаантай хүмүүс л төрд гардаг нь бас үнэн. Хэрвээ тийм олон арчаагүй сонгогчид байгаагүйсэн бол бэлэн мөнгө тараах амлалт гарахгүй л байсын. Зуун дөчин мянган оюутны ядаж тал нь тэтгэлэг нэрээр бэлэн мөнгө тараах нь буруу гэдгийг ойлгодог ухаантайсан бол ийм тэнэг шийдвэр гаргахгүй л байсын. Уралдаад, өрсөлдөөд, үнэхээр хүсэлтэй сэтгэлтэй ухаантайнууд нь дал байтугай долоон зуун мянгыг ч авсан яахав. Харин архичин баагийнуудад нь тэтгэлэг байтугай автуусны билет ч бүү өгөөсэй.
Чөлөөт хэвлэл, чөлөөт жагсаал, чөлөөт гудамжинд шээлт, чөлөөтэй бүх юм чөлөөтэй. Баян ядуу явах чинь ч чөлөөтэй. Захиалгын мэдээ юу, шахааны тохижилт уу бүү мэд. Энэ олон ярилцлага, энэ олон мэдээнээс хэнийх нь зөв, хэнийх нь буруу юм ялгахад хэцүү, чөтгөр аваасай бүгдийг нь. Гэхдээ л үйл ажиллагаа, хэлсэн ярьсануудыг нь харахад эх орны төлөө сэтгэлтэй улс төрчид зөндөө гэдэгт итгэдэг. Арай ч бүгд ялзарчихаагүй байна. Үнэнийг хэлэхэд төрийн томчуудаас илүүтэйгээр өөртөө арчаагүй хүмүүсийг хараад дургүй хүрэх юм. Төрийн томчуудаас илүүтэйгээр ид шалгалтынхаа үеэр мөнгө нэхэж жагссан хийтэй хэнээтэй оюутанцаруудыг хараад дургүй хүрэх юм.
Муу хүмүүсийг унагалаа гээд оронд нь бас л нэг муу хүн гараад ирэх хойно УИХ тараад ч яах юм билээ. Ер нь Ийсүүс Христ байсан ч Монголын төрд гараад авилгал авахаар тийм тогтолцоотой хойно яая гэхэв. Муу хүмүүстэй биш муу БОДОЛ САНААТАЙ тэмцэх хэрэгтэй юм шиг байнаа бүгдээрээ. МАНАН –гийн гаруудтай биш, МАНАН –гийн гаруудын шуналтай, бэртэгчин үзэл санаатай тэмцэх хэрэгтэй юм шиг байна. Зөвхөн МАНАН л муухай юм хийгээд байгаам биш бид бүгдээрээ л муухай хүмүүс шүү дээ ер нь.
ЗГ огцор УИХ тар, та муусайн дуракууд гэж хэлэх нь утгагүй бас хэрэггүй зүйл болжээ. Харин эсрэгээрээ зүгээр л гуйя. Төрийн эрх мэдлийг гартаа атгасан нөхдүүдээс, төрийн албаны хурган дарга нараас “битгий тэнэг үйлдэл хийгээч дээ” гэж гуйж байна. Тархин доторхи ялзарсан бодол санаагаа орхиоч гэж гуйж байна. Шударга амьдрахад оройтоогүй байх гэж итгэж байна. Гуйж байна, дахин дахин гуйя. Огцор тар гэж шаардахгүй, зөв зүйл хийгээч гэж гуйж байна, чин сэтгэлээсээ. Та бүхэн чадна шүү дээ. Өөрсдөд нь ашиггүй байсан ч хэдхэн удаа хүнд хэрэгтэй шийдвэрүүд гаргачихаач дээ. Дэргэдэх чинь тэрбум тэрбумаар нь идэж байгааг хараад өрсөж идэх биш, сайхан алгадаад аваач гэж гуйж байна. Зөв юм гуйна гэдэг нэг их гутамшиг биш байх, ямар мөнгө албан тушаал гуйсан биш.

spectator
МАНАН ЗАЙЛ АА ЗАЙЛ!
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
хаха
sdfsdf
japaanaas
sdfsdfsd
õàíàà
999
сыдсды
zochin
Зочин
Зочин
Зочин
zochin
òóóê
Зочин
Зочин
Зочин
Зочин
baagii
dalannergui
Зочин
007
GASDASD
Зочин
Zochin
ысдысды
сдысды
Анхаа-д
Анхаа-д
Анхаа-д
Уншигч
fsfsffs
Зочин
Зочин
Зочин
Зочин
boldoo
Аанхаа
Зочин
Зочин
эрдэнэ-очир
Зочин
gerlee
Зочин
Зочин
Зочин
EE