БУУЖ ӨГДӨГГҮЙ “МАН”
Дахиад л нөгөө “хараал идсэн” сонгуулийн тогтолцоо, урагшилдаггүй, өөрчилж чаддаггүй жижиг мажоритари.
Дахиад л нөгөө “хараал идсэн” сонгуулийн тогтолцоо, урагшилдаггүй, өөрчилж чаддаггүй жижиг мажоритари. УИХ-ын сонгуулийн тухай хууль УИХ дээр хэлэлцүүлэгт ороод хоёр дахь сарынхаа нүүрийг үзэж байна. Гэтэл намууд нөгөө л “мажоритари уу, пропорциональ уу” гэдэг хараал идсэн тогтолцоон дээрээ эргэсээр урагшаа нэг алхсангүй. Ажлын хэсэг ажиллаад, намын бүлгүүд хуралдаад байдаг, бүгд байрандаа. Арай гэж тогтсон холимог тогтолцоогоо хүртэл яаж “холихоо” мэдэхгүй манарсаар.
Ардчилсан намынхан “Бид 50:26 буюу пропорциональ давамгайлсан холимог дээр зогсоно” гэж арай гэж намын бүлэг дээрээ тогтож, түүнийгээ нийтэд зарласан. Гэтэл сар гаруй хугацаанд хумсаа нуусан МАН-ын бүлэг зөрүүлээд “Тэгвэл бид мажоритари давамгайлсан холимгоор явна аа, 26:50” гээд цахадчихлаа. “Манай намын 45 гишүүнд нэг нэг тойрог өгөхгүй бол сонгуулийн хуулийг явуулахгүй шүү” гэсэн МАН-ын бүлгийн даргын сүрдүүлэг хэрэгжиж эхэлж буй нь энэ. Үүгээр “МАН-ыг сонгохгүй бол сонгууль явуулахгүй шүү” гэсэн сануулгыг ч бас сонгогчдод дайж буй хэрэг юм.
Хоёр нам хоёр тусдаа хууль батлаад хоёр тусдаа сонгууль явуулж чадахгүйгээс хойш аль нэг нь буулт хийх болно. Гэхдээ буулт хийх ёстой нь МАН уу, АН уу?
Товчхондоо хэлэхэд, МАН сонгуулийн тогтолцооны шинэчлэлээс айж байна. Шинэчлэл ч биш, өөрчлөлт төдий зүйл боловч МАН айж байна. Учир нь Сонгуулийн хуулийг пропорционалийн шинж давамгайлсан 50:26 биш мажоратор илүүрхсэн 26:50 хувилбараар батлах байр сууриасаа бууж өгөхгүй гэдгээ УИХ дахь МАН-ын бүлэг андгайллаа. Одоогийн байгаа том 26 тойргоо хүртэл жижиглэж хаяад юун пропорциональ, 2008 сонгуулиар таягдаж хаясан жижиг 76 руугаа буцаад явж байна. Яах вэ, жижиг 76 тойрог нь жижиг 50 тойрог л болж өөрчлөгдөх юм шив дээ. Энэ тохиолдолд “бууж өгөхгүй байх” гэдэг эр зоригийн шинж үү, эсвэл аймхай хулчгарын илрэл үү?
Гэхдээ МАН өөрчлөлтийг тэсч гарах, дасан зохицох чадвар бий эсэхдээ эргэлзсэн айдсаа бас нуух хүсэлтэй. Өнөөгийнхөөс өөдтэй үр дагавар авчрахгүй, өөх ч биш булчирхай ч бус хувилбараар хууль батлачихаад дараа нь “Бид Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн” гэдгээр ам таглаад гүйцээ! Айдсаа авдранд хийгээд цоожилчихож буй нь энэ.
Үзэл баримтлал, арга барилын хувьд шинэчлэгдэн өөрчлөгдөж буйгаа зарлаад байсан МАН хаа байна аа?! Өөрсдийнхөө эрх ашгийг өндөг шиг дарж, өөрчлөлтийг хааж байгаа МАН өмнөх МАХН-аас юугаараа ялгаатай юм бэ.
Сонгуулийн өнөөгийн мажоритари тогтолцоо МАН-ын хувьд эрх мэдэлд хүрэх хамгийн эрсдэл багатай зам гэдгийг олон хүн хэлэх байх. Тийм магадлалтай учраас л тэд Матрасов шиг их бууны амыг цээжээрээ хааж, эцсийн мөч хүртэл байр сууриа хамгаалахаар бэлтгэж буй бололтой. Улс төр, зөвшилцлийн замаар биш хүний олонхиор асуудлыг шийднэ гэвэл санал МАН-ын талд жин дарах нь ч тодорхой юм.
Долдугаар сарын 1-ний үйл явдалд эрх барьж буй хоёр нам, УИХ улс төрийн дүгнэлт өгөөгүй. Хиншүү хярвасны үнэр, цус нулимсны амтыг эрх мэдэлтнүүд ийм амархан мартана гэдгийг мэдэж байсан. Тэрхүү гашуун явдалд улс төрийн дүгнэлт хийж, сургамж авах ёстой гэж олон нийтийн зүгээс бишгүй их шахаж шаардаж байсны учир нь энэ. Үйл явдал халуун, үнс нурам хөрөөгүй байхад сонгуульд намаа удирдан орсон С.Баяр юу гэж хэлж, дүгнэж байсныг Ө.Энхтүвшингийн ахалсан ажлын хэсгийн дүгнэлтээс сөхөж хараарай. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхгүй бол ийм явдал дахин давтагдахгүй гэх баталгаа байхгүй гэж тэрбээр хэлж байжээ.
Цаг үе өөрийнхөө шаардлагыг захиалдаг. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлт бол тэдгээр захиалгын нэг. Шийдэл хүлээж буй асуудлуудыг эрэмблэх нь эрх ашгийн дараалал тогтоохтой агаар нэг зүйл. Шийдвэр гаргах эрх дархаараа далайлгаж, өөрийн эрх ашгийг урьтал болгож болохгүй л гэсэн үг.
“Ард түмний төлөө амь бие хайргүй зүтгэж ирсэн, хэзээ ч хэнд ч бууж өгч байгаагүй гэж омогшдог” МАН айдсаасаа айдаг, түүнийгээ даван туулах эр зориггүй гэдгээ дахиад харуулав.

зочин
mmm
yeee
Зочин
Зочин
Зочин
hu
zochin
0715
chanar
bid
уур хүрэв
Зочин
Би