ХУВИЙН ТӨРТЭЙ БОЛМООР ЮМУУ ХАЙШАЙН
Түгжрээтэй замд такси ч олдохоо байлаа. Автобусны үнэ 400 төгрөг болчихлоо. Угтаа бол 1000 төгрөг гэсэн ч өөрсдийнх нь дурын асуудал л даа.
Түгжрээтэй замд такси ч олдохоо байлаа. Автобусны үнэ 400 төгрөг болчихлоо. Угтаа бол 1000 төгрөг гэсэн ч өөрсдийнх нь дурын асуудал л даа. Нэгэнт эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан хойно хэдэн төгрөгөөр ч нэмсэн бид сууж л таараа. Харин мундаг өргөн замтай байсан бол олон компаниуд зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөд цэвэр үнээ тогтоох биз, даан ч одоохондоо үгүй.
Эрчим хүч, нийтийн тээвэр, импортын шатахуун гээд хүний хамгийн анхан шатны хэрэгцээг хангадаг бүтээгдэхүүнүүдийн үнийг зохицуулах гэж төр чадах чинээгээрээ ажиллаж байна. Гэхдээ төгс оюунт хүмүүс биш сайнтай муутай л юм. Төр хамгийн муу менежер боловч эдгээр бүтээгдэхүүний хувьд одоохондоо цэвэр зах зээлийн өрсөлдөөнд орох болоогүй. Ер нь нөөцийн мах гэдэг шиг нөөцийн бензин, нөөцийн автобус гаргаад авчихвал яасан юм дээ. Автууснууд үнээ 500 төгрөг болгонгуут нь зэрэгцүүлээд нөөцийнхөө автууснуудыг 300 төгрөгөөр шугаманд гаргачихвал автуус компаниуд үнээ буулгахаас аргагүйд хүрнэ, хүмүүс 300 ийн автуусанд чихэлдэж суугаад төрд ямар ч зарлага гарахгүй. Колонкиуд бензинээ 2000 төгрөг болгочихвол зөрүүлээд нөөцийн бензинүүдээ гаргаж хямд зараад л.
Бензин шатахууныг цаанаас худалдаж авсан цэвэр үнэн дээрээ замын зардлаа нэмээд л ямар нэг ашиг олохгүйгээр борлуулаад байвал одоогийнхоос хамаагүй хямдхан байх биз уг нь. Шатахуун бол шампунь шиг бараа биш л дээ. Шампунийг хүмүүс үнэ, чанар, өнгө үнэрээр нь сонгодог болохоор зуун хувь гаднаас авч хэрэглэдэг ч цэвэр зах зээлийн өрсөлдөөн бий болж чадаад байгаа юм. Гэтэл Сод Монголын ёонкос гоё хэлбэртэй Никийн бензин тод өнгөтэй гэх юмгүй А92 л бол А92. Тиймээс гоёор харвал зөвхөн үнээс хамаарсан төгс өрсөлдөөнт зах зээл бий болох ёстой байлаа. Хэн бага үнэ хэлнэ тэрнийх нь бензин борлогдох ёстой гэсэн үг. Даан ч төгс өрсөлдөөнт зах зээлд пүүсүүдийн тоо цөөрвөл олгиполь руу шилждэг эдийн засгийн хууль манайд биелж. Үүнээс гадна эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан учир элдэв чамин рэкламгүйгээр хэдэн ч төгрөгөөр нэмсэн бензин авч л таараа. Ер нь тэртэй тэргүй зуун хувь гаднаас авдаг мөртлөө мөнгө нэмж орлого олох шаардлага огтоос байхгүй. Гаднаас гутал, хувцас, саван шампунь, телевизор оруулж ирэх нь гаднаас шатахуун оруулж ирэхээс огт өөр зарчимтай ажиллагаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Зарж буй телевизорынхоо үнийг бүгд хуйвалдаад нэмчихвэл “за зайлаа” гээд бардам загнах боломжтой. Харин шатахууны үнэ нэмэгдэхэд “ээ л дээ” гэхээс өөр замгүй.
Шатахуун, цахилгаан хоёрын хувьд зах зээлийн өрсөлдөөн үүсэх боломж огт бүрдээгүй. Шатахууны импорт эрхэлдэг цэвэр төрийн өмчийн компани зайлшгүй шаардлагатай байна. Нөөцийн мах гарсан ч махны ченжүүд ажилгүй болоогүй шиг нэг төрийн мэдлийн компани хямд шатахуун зарлаа гээд хэдэн колонкуудаа дампууруулчихгүй нь лав. Гол нь шатахуун импортлогчдоос айхгүйгээр ийм компани байгуулах зоригтон төрд байдаг юм болов уу. Зохиомлоор өсгөдөг үнийг нь жаахан ч гэсэн торгоох зорилготой болохоос хамаг зах зээлийг нь эзлэх албагүй. Түүнийхээ дараа нефтийн үйлдвэрээ хурдхан шиг барих хэрэгтэй биз. Манай шатахуун импортлогчид шатахуун үйлдвэрлэгчид болоосой гэж их хүсэх юмдаа. Монгол улсын жилийн хэрэгцээ 600 мянга, 800 мянга гээд тогтмол нэмэгдсээр энэ жил багцаагаар нэг сая тонныг залгих тооцоотой. Харин жилдээ 300 – 400 мянган тонн түүхий тос олбородог, түүнийг нь нэрвэл ихдээ л 40 – 50 мянган тонн шатахуун гарах юм гэнэ лээ. Энэ нь улсын хэрэгцээний тавхан хувь. Олборлолтоо ихэсгээд, нефтээ боловсруулаад улсын хэрэглээний талыг нь ч атугай хангадаг болчихвол сайхансан.
Хүний наад захын ахуйн хэрэгцээ болсон шатахуун, цахилгаан, нийтийн тээвэр, орон сууц гэх мэт цэвэр зах зээл үүсэх боломжгүй үйлчилгээнд төр хүч ухаанаа гаргах нь зүйтэй болов уу.
Төрийн хүч үнэнхүү үгүйлэгдэж байгаа өөр салбарууд бол боловсрол, эрүүл мэнд, цагдаа. Бензинээ байг, алхаад явчихъя гэхэд эрүүл мэндгүй бол яах билээ. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл саруул байлгахын төлөө юугаа ч золиослоход бэлэн. Үүний дараагаар хүүхдээ боловсролтой хүн болгохын тулд дахиад юугаа ч зориулахад бэлэн байдаг. Олон хүн өвчлөөд л байвал эмнэлэг их ашиг олоод л байна, улсын сургууль тоогоо зааж чадахгүй бол хувийн сургууль хөгжөөд л байх учраас энэ салбарт цэвэр бизнесийн өрсөлдөөн байна гэдэг таагүй. Гэвч одоогоор энэ олон хувийн эмнэлэг, энэ олон хувийн дунд сургуулиуд эх орны боловсролын салбарыг, эх орны эрүүл мэндийн салбарыг өнгөлж явна. Хувийн цагдаа л гэж алга, гэхдээ одоохондоо. Төрийн цагдаа өөрсдийг нь хамгаалж хүчрэхгүй болохоор хүмүүс хувийн цагдаатай болох гэж зүтгэвэл яана. Төрийн хяналтын гадуурхи “хувийн цагдааг” ихэнхидээ мафи гэдэг.
Төр засгийн тэргүүнүүд минь хэрэгтэй юмандаа хүч хөрөнгөө дайчлаач дээ. Гэхдээ цагдаад зориулж зургаан саяын үнэтэй тоомсог оросоос авчирч биш, архичин оюутнуудыг автуусаар үнэгүй явуулж бөөн мөнгө тарааж биш арай өөр зарчмаар.

Зочин
spectator
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Chinjuu
хш
hi
Эрхэмсэг,
Зочин
Зочин
Saikhansambuugiin huu
òóóê
Жаран нэгийн И
yag unen
babu
Зочин
одоо
Зочин
woow
Hichengui
Hichengui
Зочин