Н.ЭНХБАЯРЫН ЗӨВ! ГЭХДЭЭ...
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, тав дахь УИХ-ын дарга, долоо дахь ерөнхий сайд Намбарын Энхбаяр,
Монгол улсын гурав дахь ерөнхийлөгч, тав дахь УИХ-ын дарга, долоо дахь ерөнхий сайд Намбарын Энхбаяр, амь насанд нь халдаж болзошгүй байгаа тухай мэдээллийг өөрийн хамгаалалтын албаны ажилтан Батбилэгээр дамжуулан Тагнуулын ерөнхий газарт хандан хүргүүлээд, уг хэргийг илрүүлж өгөхийг хүссэн тухай мэдээг сониноос уншлаа. Энхбаярын зүгээс авч байгаа энэ арга хэмжээг би хувьдаа зөв гэж бодож байна. Намайг ч ална хядна гэдэг л юм. Социализмыг нь нураасанд өширхсөн зарим хүмүүс ална хэмээн хорин жил занасаар байгаа юм. Би ч сүүлдээ дөжирчээ. Саяхан гэхэд, их хуралдайчдын “дайсан”-аар зарлагдсанаас хойш төд удалгүй намайг хөнөөхөөр бэлдэж байгаа тухай мэдээ цагдаад очсон гэнэ билээ.
Хэн нэгнийг улстөрийн зорилгоор ална хядна гэх зэргээр санааны зоргоор өвчигнөж явдаг этгээдүүд өөрийгөө большевикууд шиг хүн алах эрхтэй гээд ойлгочихсон байдаг. Тэдэнд тийм эрхгүй гээдэхвэл ардчилал руу дайрлаа! хэмээн ам мэдэн орилолдож жигтэйхэн ардчилсан болцгоочихно. Үнэндээ тэд ардчиллын тухай ер бусын ташаа ойлголттой. Хүн алах эрхтэй ардчилал хаана ч байхгүй гэдгийг мэддэггүй юм.
Улстөрийн зорилгоор хүн алах эрхийг ил цагаан, ичгүүр сонжуургүйгээр албан ёсоор анх зарласан хүмүүс большевикууд билээ. Тэгэхээр хүн алах эрхтэй гэж өөрийгөө боддог хүмүүс нэг бол большевик маягийн террорист үзэлтнүүд эс бөгөөс зөвхөн өөрсдийгөө “Шударга ёс” хэмээн итгээд хийрэхчихсэн өвчтэй этгээдүүд байдаг юм. Ийм өвчтэй улсуудыг илрүүлж хариуцлага тооцох гэсэн Энхбаярын санаачлага нь тэдгээр өвчтөнгүүдэд ардчилал нь дарангуйлалтай адилгүй болохоор хүн алах эрхийг зөвшөөрдөггүйг ойлгуулах сайн талтай. Тийм учраас гурав дахь ерөнхийлөгчийн зөв.
Гэхдээ түүний санаачлагыг дэмжихийн сацуу шүүмжлэх зүйл бас байна. Бид өөрсдийнхөө амь насыг хайрлаад зогсохгүй бусдын амь насыг хайрладаг байх ёстой. Гэтэл Энхбаяр өөрийнхөө амийг хамгаалахыг шаардах хирнээ нийтийг хүчирхийлэлд уриалан бусдын амь насыг юман чинээ тоохгүй байгаа нь зэвүүн байна. Хүний аминд хүрдэггүй хүчирхийлэл гэж бараг байдаггүй. Нэн ялангуяа улстөрийн шалтгаантай нийтийг хамарсан хүчирхийлэл хүний аминд хүрч салдаг жамтай. Үүнийг Энхбаяр туршлагаараа мэднэ.
Өнөөдөр нийтийг хамарсан хүчирхийлэл боллоо гэхэд Энхбаяр шиг төрийн тусгай хамгаалалтанд байгаа хүн аюулд өртөхгүй байх биз. Харин гэм зэмгүй хүмүүс олноор өртөж осолдох өндөр магадлалтай. Яагаад гэвэл насанд хүрэгсдийн 30 орчим хувь архинд донтож, 23 орчим хувь нь сэтгэл санааны янз бүрийн хэлбэрийн эмгэгт автсан гэсэн судалгааны баримт байна. Хэрэв хүчирхийлэл нэг эхэлвэл архинд халуурсан согтуучууд, хорсолд шатсан сэтгэл мэдрэлийн эмгэгтэнгүүдээс бүрдсэн мөнөөх “хөөрсөн олон түмэн” гээч аймшигт хүчин бий болно. Ийм хөөрсөн олон түмэн өөрийнх нь эгнээнд ороогүй бүхнийг хүчирхийлэн хядаж эхэлдэг. Дээрээс нь бөөгийн ёс маш их газар аваад байгаа нь байдлыг бүр ч аймшигтай болгох хүчин зүйл. Бөө ихтэй нутагт хүчирхийлэл газар авбал хүний гар таслах, зүрх сугалах, амьдаар нь тахих зэрэг догшин хэрцгий ёслолын зан үйл сэрж хяналтаас гардгийг Африк тив дэх өнөө цагийн хүчирхийллийг судалсан судлаачид тогтоосон байна. Манайд африкийн хар бөө нараас дутуугүй хийтэй сүржин бөө нар жалга бүрд байна шүү дээ. Тэд хөөрсөн олон түмэнтэй нийлээд догширч орхивол Монгол орон “газар дээрхи там” болж мэднэ. Нөхцөл байдал иймийг мэдсээр атлаа Энхбаяр хүчирхийлэлд уриалаад байгаа нь дэндүү увайгүй явдал.
Энхбаяр Бурхан багшийг үнэнхүү бишрэн сүсэглэдгийг монголчууд бид бүгдээрээ мэднэ. Бурхан багшийн сургаалийн алтан дүрэм нь “Өөртөө үл хүсэх муу зүйлийг бусдад бас бүү хүс” гэсэн айлдвар билээ. Энэ айлдварыг бодож үзвэл өөрийнхөө амь насыг хайрлаж байгаа шигээ бусдын амь насыг хайрлах ёстой. Энхбаяр үүнийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх учиртай. Гэтэл Их хуралдай дээр сууж байгаагий нь харахад Бурхан багшийнхаа айлдварыг мэддэггүй юм биш байгаа гэж бодогдохоор байв. Тэрбээр Их хуралдайн индэр дээрээс “Төрийн ордноо хүчээр эргүүлж авъя” гэх зэргээр хүчирхийлэлд уриалах юм. Түүний үгэнд хөөрсөн төлөөлөгчид нь “ал, цаазал, шатаа” гэх зэргээр чичирч ирээд л бархирах юм. Нэг залуу төлөөлөгч, өргөн хэмжээний аллага хийх цаг болсон, яадгийм хэдэн хүн үхээ л биз гэхүйд Энхбаяр бүр инээвхийлэн суусан. Бурханы шажинаа мартдаг юмаа гэхэд муу ч гэсэн Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн шүү дээ. Уг нь тийм зүйл ярьж байгаа залууг зад загнах байлтай, гэтэл хошгоруулж суудаг.
Гурав дахь ерөнхийлөгч олон түмнийг хүчирхийлэлд уриалж большевик хувьсгал хийхээр санаархаж байгаа нь чухамдаа гэм зэмгүй олон хүний амь насанд халдахаар заналхийлж байгаа явдал юм. Энхбаяр амь насаа хайрладаг шиг, өвчтэй л биш юм бол бусад хүмүүс ч амь насандаа хайртай шүү дээ. Үүнийг ухамсарлахад хэцүү биш. Хүний мөс сайтай л байх хэрэгтэй. Тэр тусмаа нэгэн үе ард түмнийхээ ерөнхийлөгч байсан хүн төрийн хүний жудагтай байх үүрэгтэй юм.
Энхбаяр тагнуулын газарт ханджээ. Зөв газраа ханджээ. Тагнуулын газар гурав дахь ерөнхийлөгчийн амь насанд халдах гэж байгаа хүмүүсийг илчлээд зогсохгүй гэм зэмгүй олон хүний амь насыг эрсдэлд оруулах нийтийг хамарсан хүчирхийллийг хийхээр бэлтгэж байгаа хүмүүсийг бас илчлэх хэрэгтэй. Тагнуул, цагдаагийн байгууллага дарга нарын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй төдийгүй, ард иргэдийнхээ амь нас, амгалан тайван амьдралыг хамгаалах үүрэгтэй. Сүүлчийн энэ үүрэг нь дарга нарыг хамгаалахаас ч илүү чухал үүрэг болохыг хуулинд заасан буй. Гэтэл гэм зэмгүй олон хүний амь насанд хүрч мэдэх үр дагавартай улстөрийн хүчирхийллийн үзэл санаа олны “тархийг угаан” чөлөөтэй тэнэж байгааг харвал тагнуул, цагдаагийн байгууллага эл үүргээ муу гүйцэтгэж байх шиг байна. Уг нь аллага хядлага, хүчирхийлэлд уриалсан эрүүл бус үг яриа явсаар ямар аюултай үр дагаварт хүргэж болохыг 1998 оны 10-р сарын 2-ны Зоригийг хөнөөсөн хийгээд 2000 оны 7-р сарын 1-ны таван хүний аминд хүрсэн хэрэг явдлууд, тэдэнд сургамж авахгүй байхын аргагүйгээр харуулсан юм шүү дээ.
Нийтлэлүүддээ миний хэрэглэдэг “газар дээрхи там болсон орон” гэдэг нэр томъёо маань Сьерра-Леон, Судан, Афган зэрэг улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож явсан манай нэгэн цэрэг эрийн хэлсэн үг юм. Нийтийг хамарсан улстөрийн хүчирхийлэлд автсан улс гүрэн ямар аймшигтай байдалд ордгийг манай энхийг сахиулагчид өөрсдийн биеэр үзэж ирсэн хүмүүс. Тэгээд тэд улс орон амар амгалан байна гэдэг нь юу юунаас эрхэм чухал зүйл ажээ гэдгийг яс махны угаас ухаарсан байдаг. Хэрэвзээ манай тагнуул, цагдаагийн удирдлага нийтийг хамарсан хүчирхийллийн аюулыг сайн ухаж өгөхгүй байгаа бол “газар дээрхи там болсон орон”-д энхийг сахиулж яваад ирсэн цэрэг эрстэй уулзалт зохион байгуулаад нэг эхэлсэн хүчирхийлэл юунд хүргэж болдгийг тодорхой яриулах хэрэгтэй. Тэгвэл, өөрийнхөө амь насыг хамгаалахыг шаардаад байгаа Энхбаяраас олон түмнийг хүчирхийлэлд уриалаад байгаа эл хэрэг явдлын уршиг аюулыг бага ч атугай төсөөлж мэднэ.
Харин гурав дахь ерөнхийлөгч Энхбаяр алдагдсан эрх мэдлээ олж авахын тулд өөрийнхөө л биш бол хэдэн ч хүний амь насыг зольж мэдэх хүн шиг байна! Үүнийг нь буруушаахаас өөр аргагүй ээ.

Sarnai
Салга
Зочин