ЖАГСААЛ ДУУДЛАГААР ХИЙНЭ
Нэг бизнес санаа байна. Яахав зүгээр байжаахад орж ирээд байгаа санаануудыг хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд бичээд авхад дараа нь хэрэгтэй байж мэднэ.
Нэг бизнес санаа байна. Яахав зүгээр байжаахад орж ирээд байгаа
санаануудыг хэрэгжүүлдэггүй юмаа гэхэд бичээд авхад дараа нь хэрэгтэй
байж мэднэ. Одоо үед ажаад байхнээ ажилгүй, ядуу байна гэж гудамж
талбайд жагсаж байхын оронд сэтгэвэл ажил олдож л байна даа. Одоо нэг
“Жагсаал памили” гэдэг компани байгууллаа гэж бодий. Одоо яахуу.
Гол нь одоо ажилчидаа мэргэжлийн удирдлагаар хангах хэрэгтэй. Нөхдөө талбай дээр олон хөдөлгөөн энд тэнд нь жагсаж байгаа. Буруу дээр нь очоод зогсчив. Яг мөнгө өгсөнд нь очий шүү. Тэр нэр мэрийг нь сайн цээжлээрэй. Их адилхан нэртэй шүү. Морь одоо хоцрогдоод байна. Үхэр хөтлөөд очиж чадахуу. Арай шинэ юм сэдмээр байна. тэлвийз сонингыхон ирвэл эсэргүүцэж байна гээл зогсож байна шүү. Юуг эсэргүүцэж гээд олон юм яриад байгаарай төрийг л эсэргүүцэх ёстойм. Яагаад гэвэл ард түмэн хүсэж байна гэж хариулах хэрэгтэй. Би гээд тэнэгтээд байваа. Чи бас ард түмэн гэдгээ сайн ойлго. Тэр талбай дээрээ унтчихалдаа харьлаа гээд байваа цалин авжээж таануус хариуцлагтай байна шүү. Мөнгө өгсөнүү гэвэл үгүй л гээрээ. Энэ өгж байгаа юу юм гэж үү. Энэ чинь хөдөлмөрийн хөлс болхоос чамд мөнгө зүгээр өгөөгүйшд. Иймэрхүү хэдэн юм ягштал цээжлэнэ шүү. Тэгээд хүн нэмж авчирвал таануус өшөө дээшлэнэ авах мөнгө чинь нэмэгдэнэ. Дороо 12 хүн элсүүлээд тэднүүс чинь бас тэгэж элсүүлвэл алтан жагсагч цол, дахиад доошоо нэмэгдвэл бриллиантан жагсагч, бүүр доошоо нэмэгдвэл арабын жагсаал цуглаан өндөр хөгжиж байгаа орнуудаар жуулчлуулах эрх бэлэглэнэ шүү. Олон хүн компанид оруулсан хүмүүсийг өнөө цагт мэргэжлийн жагсаал цуглаан хийж буй Пүрэв авгай, Аялгуу эгч, Дух ах, Онгон ах зэрэг алдартай жагсагчидттай танилцуулж гарын үсгийг нь авч патиар татуулах арга хэмжээнд оролцуулна. Салбарын тэргүүний хүмүүстэйгээ хамтдаа байх хичнээн сайхан. Хүн өөрөө хөдөлмөрч байвал амьдрал нь хичнээн сайхан дээшилж болхыг жагсагчид үргэлж харуулсаар ирсэн. Ленин байна. Өвсөн овоохойд мангар ядуу гар байсан байгааншд. Тэгээд бүүр шоронд явжээсэн байгаан. Тэгээл гэнэт хувьсгал бол миний амьдрал юм байна гээл тэмцсэн байгаан. Яг л та нар шиг, та нарын заримаас нь бүүр доор эхэлсэн байгаан. Тэхэд Ленинг хэн ч та нарт би ярьж байгаам шиг мэргэжлийн удирдлагаар хангаж байсангүй. Одоо хар домогт хүн болж Ленин маань. Ленингээс хүртэл ишлэл авч чадахгүй гэж зарим нь уурлаж байна. Хүн хөдөлмөрлөх л юм бол амжилтанд хүрч болж байна шүү дээ.
Одоо маркетингийн асуудал. Дуудлагаар жагсаж үйлчилнэ гэхэд сап сап гээл утасдаад дорхноо цалинжаад ажиллаад амьдарлаа дээшлүүлж болжээн. Тэхдээ нэгэнт албан ёсны үйл ажиллагаа болхын хувьд ийм гоомой ч зар өгч болохгүй. Төрөлжүүлээд сайхан бүгдийг нь хийх хэрэгтэй
Дуудлагаар жагсаал цуглааны анонс, балкаат уриа лоозон чанарын өндөр түвшинд хийж өгнө. Утас:....
Жагсаал цуглааны уриа лоозонгын үг эрх баригчдын зүрхийг шимшрүүлэм зохиож өгнө. Хэдэн уран зохиолын талын хүмүүс. Утас:....
Манайх жагсаж цуглах хүсэлтэй та бүхэнд жагсаж цуглахаас гарцаагүй болхоор шалтаг шалтагаанууд гаргаж өгнө. Манай жагсаал цуглаан хийх шалтаг шалтгаануудын листнээс та бүхэн өөрийн дуртайгаа сонгож авах боломжтой: Утас: .....
Жагсаал цуглаан оролцох хүмүүсээр иж бүрэн хангана. Олон тооны хүмүүс хөлсөлж авбал бонусанд нь морь, үхэр, хонь гээд төрөл бүрийн амьтан нэжгээдийг дагалдуулж өгөх боломжтой: Утас: ....
Манайх жагсаал цуглааны талаар хурц хурц нийтлэлүүдээр хөнгөн шуурхай үйлчилж байна. Үүндээ Ленин болон арабын улсын архаг жагсаалчдын үзэл бодлыг ч тусгаж өгсөн болно. Таны жагсаалын үйлсэд амжилт хүсэе.
Манай “Жагсагч бродерс” компани мэргэжлийн өндөр түвшинд жагсаал цуглаан зохион байгуулна. Манайх хөнгөн шуурхай, тууштай тэмцэгч цусны шинж чанар та бүхний итгэлийг алдахгүй гэдэгт итгээрэй. Бид олон удаагын жагсаалыг тууштай хийж гүйцэтгэж байсан болно. Жагсаалыг амжилтаар биш хийсэн үйлдэлээр үнэлдэг гэдгийг та бүхэн мэдэх буй за. манай хаяг:.....
Манай компани төрийн бус байгууллагууд байгуулан, танай жагсаал цуглаанд нэгтгэж хүч нэмэх боломжтой. Манайх өмнө нь нэг дор 50 гаруй төрийн бус байгууллага байгуулан нэгэн жагсаалд нэгтгэж өгч байсан түүхэн туршлагтай хамт олон. Та бүхэн манай өмнө нь байгуулж байсан 500 гаад төрийн бус байгууллагаас сонгож авахаас гадна хүсвэл шинээр нэр сонгон төрийн бус байгууллага захиалах бүрэн боломжтой. Утас:....
Жагсаал цуглаан хийгчдийн имэж бүрдүүлэгч “Жагсаал донж” агентлаг үүд хаалгаа нээлээ. Таны жагсаалдаа өмсөх хувцас ямар байх, жагсагчдын нийтээр дагаж өмсөх малгайны загвар гээд та хүссэн бүхнээ манайхаар хийлгэх боломжтой. Бид дээлтэй, дугй тоорцог малгайтай, эртний ром грекийн маягын хувцас, хагас нүцгэн гээд бүхий чиглэлийн хэв маягаар танд үйлчилхэд бэлэн байна. манай хаяг:....
Жагсаал цуглаан хийгч этгээдүүд таны жагсаал цуглаан хийх ариун үйлс нэг л амжилтанд хүрэхгүй байна уу, хүмүүс цуглахгүй, төр нийгмийхэн огцрохгүй, анхаарахгүй байна уу. Тэгвэл манайд ханд. Бид бүхэн унтарч буй жагсаал цуглаанд утаа нэмэх “Жагсаал сүрприйз” компани билээ. Таны жагсаалд бид өөрийгөө зулын гол болгох, цусаар тангараг тавих, поошиг нүдэх, помидоор шидэх, монди шатаах гээд төрөл бүрийн гэнтийн бэлгийг мэргэжлийн өндөр түвшний арга зүйгээр хангаж төр засгийнханд сүрприйз барих болно. Манайд хандана уу.
Монголчуудын эртнээс нааш хэрэглэж ирсэн таван хантай гэрийг манай компани жагсагчдад зориулж шинэ өнгө төрх оруулан сайжрууллаа. Манай хийсэн гэрийг түргэн шуурхай угсарч болхоос гадна, цагдаа нарын дайралтын үед хамгийн хурданаар эвхэж аваад дээр нь хэвтэх боломжтой. Мөн талбай дээр гэр бариулахгүй гэсэн үед бариастай чигээр нь өргөж явхад хөнгөн, эвдэрч хэмхэрэх аюул багатай хийгдэснээрээ онцлог. Манай гэрийн тооноор мөнх хөх тэнгэр харагддаг гэдгийг та бүхэн анзаараарай. Мөн хотруу оруулхад цагдаа нар гэр гэж анзаарахгүй өнглөн далдлагчтай билээ. Модон эдлэлийн үйлдвэр.
Жагсаалын ариун үйлсэд хөрөнгийн санхүүгийн дутагдалд орсон уу. Үгүй ээ та бүхнийг ордоггүй гэдэг. Тэхдээ ард түмнээс хандив авмаар арав таван цаасыг нь авмаар байна уу. Бид бүхэн танд зүрх шимшрүүлэн үг хэлэх, хатуу зоригыг нүүрэндээ ард түмэндээ хайртай гэж харагдахаар байдалтай хослуулсан хандив цуглуулагч эрэгтэй эмэгтэй хүмүүсээс гадна хандивын сарампай жинхэнэ жагсагч имээжтэй хайрцагаар хангана. Цугларсан хандивыг ажлын хөлснөөс суутгаж тооцох боломжтой. Утас: .......
Бид бүх төрлийн шилдэгүүдийг нэрлэж өгнө. Шилдэг олигархи, шилдэг төрийн дайсан, шилдэг муу хүмүүс, шилдэг авилгачид гээд. Бид чанарын өндөр түвшинд та бүхний хүссэн хүмүүсийг нэрлэж өгнө. Үйлчлүүлэгч хаан шүү дээ. Утас:...
Манайх академи хэмээх байгууллага юм. Онолын академи. Бид яагаад монголд жагсаал хувьсгал хэрэгтэй вэ, хэн биднийг хэрхэн шулах гэж байна, хэн хэн монгол улсыг цөлмөх гэж байна хэмээх онолын үндэслэлтэй эрдэм шинжилгээний өгүүллэг ном бичиж үйлчилнэ. Мөн та хүсвэл хоёр хөршөөсөө авхуулаад онолын үндэслэлтэйгээр бүхий л улсыг манайхыг сүйрүүлэх гэж байгаа тухай онол гаргах боломжтой. Нэг жишээ хэлхэд сая япон хэрхэн албаар газраа хөдөлгөөд монголоос баахан тусламж авчихлаа. Энэ цаанаасаа монголын газрыг авах гэсэн явуулга. Иймэрхүү маягаар ч боломжгүй зүйлийг ч боломжтой онол болгох нь бидний үүрэг билээ. Манай академийн хаяг:._...
Манайх хувьсгалыг дуудлагаар хийнэ. Жагсаал цуглаанаас эхлээд шүүх, шийтгэх залхаан цээрлүүлэх гээд бүхнийг хийх боломжтой. Иж бүрэн үйлчилгээ авахыг хүсвэл манайд хандана уу.
Иймэрхүү зар байхад хүмүүс хангалттай ханданаа санаа зоволтгүй.

Би
Би
Би
Би
чамд хайртай нэгэн
Зочин
female
xair n bn aa
vhajvbjs
zochin-d fuck
zochin
negen zochin
hair amidral...
Зочин
ganuh
ganuhaltjin@yahoo.com
оюутан
tasarhai setgejee
Зочин
yajmaa
kkk
бүжин
SOD
Alex
Зочин
gonchigsuren
zochin
Зочин
зочин
baabar
aldaa
bi
jesusmaster
aldaa number one
zochin
Зочин
Зочин
hi
ulaan fan
Оюутан Сэтгүүлч:
Zochin
choi
zochin
Зочин
kkk
bayka
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Bek
Зочин
’batzorig
lol
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Xoxo
gamba
gamba
Зочин
дажгүй л бичсэн бн
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
Зочин
Зочин
unen
tamir
Зочин
1111
Зочин
санаа
citrus
Бообор
haha
боль чи
боль чи
зочин
Зочин
Зочин
Зочин
Eebii
нэг бүсгүй
Ãàìï
нэг бүсгүй
Ìàðäàé
Ãàìï
танилцъя
Зөвлөгөө
тэнэг Гампаа
нэг бүсгүй
w w w COMPUTERSHOP M N АМЕРИКААС ГАНЦХАН ТАНЬ
Суусан цэцэнээс явсан тэнэг нь дээр
Тэгээд өөрөө юу санал болгож байгаа юм
demjigch
Зочин
Зочин
Guest
Зочин
Зочин
ts
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
teneg
Swiss
Зочин
Зочин
NB
Зочин
HAS
зочин
Зочин
delgermaa
Бат
тэв тэнгэр
zochin
Зочин
ffffff
Зочин
Зочин
hehe
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
shavi
zochin
Зочин
eldve
eldve
goy bolj
bilgee
Зочин
?
Зочин
ХаХаХа
Зочин