МАНАН-ГААС ТОДОРСОН Н.ЭНХБАЯР
Төрийн ордон гадна доторгүй савчаантай. Гадуур нь ”Гал үндэстэн”-ийхэн морьтойгоо шаардлага барьж давхиад Чингэсийн үеийг дахин сэргээхдээ тулав. Харин Төрийн ордны дотор үйл явдлууд өрнөж байна.
Д.ЗОРИГТЫГ ЗОЛИГТ ГАРГАХ БҮТЭЛГҮЙТЭЛ
Төрийн ордон гадна доторгүй савчаантай. Гадуур нь "Гал үндэстэн"-ийхэн морьтойгоо шаардлага барьж давхиад Чингэсийн үеийг дахин сэргээхдээ тулав. Харин Төрийн ордны дотор үйл явдлууд өрнөж байна. Сонгуулийн хууль, Засгийн газрыг унагах янз бүрийн хувилбартай улстөржилт, эрх баригч намуудын дотоодын зөрчил тэмцэл, албан тушаалын амбиц гээд ер юу эс болохов. Саяхан АН-ын гурван гишүүн болох С.Эрдэнэ, Д.Ганхуяг, Г.Баярсайхан нар Д.Зоригт сайдыг огцруулах санал оруулсан ч бүтэлгүйтэв. Санал оруулсан болж ингэж жүжиглэх нь зөвхөн өөрсдийнхөө пиарыг л хийх гэсэн оролдлого гэж нэг хэсэг нь хардаж байгаа. Тэдний энэ саналыг улстөржилт гэж харах хүн олон. Зориуд хамгийн залууг нь барьж авч байна. Цаагуураа Засгийг хөдөлгөх гэсэн оролдлого гэж тэд үзэж байгаа юм.
Удирдах зөвлөл дээр нэгэнт огцруулахгүй гэдгээ тохирсон учраас дээрээ удирдлагын заавартай шийдвэрийг МАН-ын гишүүд дагахгүй гээд яахав. Ингээд л кнопчины ажил хийж нийтээрээ Д.Зоригтыг авч үлдлээ гэж дургүйцэх МАН-ын гишүүд бас байна. Ер нь тэгээд МАНАН байгаа цагт ганц нэгээр нь ингэж сугалах гэсэн оролдлого бүтэхгүй юм байна. Тэгээд эрх барьж байгаа намын сайдыг цөөнх болоод Засгийн газарт хамтарсан намын гишүүд огцруулна гэдэг нь өөрөө утоп санаа. Гэхдээ ийм санаануудыг гаргах боломж нь УИХ-ын тухай хуулинд байдаг болохоор яая гэхэв.
Аль ч Засгийн газрыг огцруулах сонирхол байнга л явж байдаг. Энэ удаа Засгийн газрыг унагах сонирхолтнууд урсгалаар нь явуулж байгаад намраас дахин оролдож эхэлье гэж ярьсан байх юм. Энэ бол угаас байж л байдаг зүйл. Учир нь албан тушаалгүй хоцорсон хүмүүс албан тушаалтай болохыг хүсэлгүй л яахав. Ийм хүмүүс МАН-д ч байгаа. АН-д ч байгаа. Харин МАНАН-гаас АН-ыг гаргах сонирхол Ардчилсан намын жирийн гишүүдийн дунд бүр их яригдах болжээ. Дайны хажуугаар дажин гэгчээр элдэв асуудлаа яая гэж байхад нь АН-ынхнаас гадна өөрийнх нь намынхан янз бүрийн бор шувуу нисгээд Ерөнхий сайд С.Батболдыг амраахгүй байгаа аж. Тухайлбал нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийг намын даргад зүтгэх нь гэж ярьж эхэлжээ. Намын дарга, Ерөнхий сайд хоёрыг салгаж намар Засгийн газрыг унаган Ерөнхий сайдад Н.Энхболдыг зүтгүүлнэ гэсэн мессэж ч МАН-ын зарим улстөрчдийн хүрээнд таржээ. Хэн нь хэн байхав гэдгээс илүүтэй МАНАН-г сарниах төлөвлөгөө бол хаа сайгүй л яригдаж байгаа сэдэв. Гэхдээ МАНАН-г МАНАН л сарниах болов уу. МАН-д ч , АН-д ч Засгийн газрыг огцруулчих сонирхолтнууд бий. Ялангуяа сонгууль дөхөж байгаа энэ цаг үед. Тэртэй тэргүй ирэх сонгуульд нэгдэж орох гээгүй л юм бол салж сарних цаг нь болсон. Энэ Засгийн газар уул уурхайг эргэлтэд оруулах, Үндсэн хуулийг өөрчлөх, Сонгуулийн хуулийг өөрчлөх зорилготой л байсан биз дээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулиа баталсан. Одоо Үндсэн хуулийг өөрчлөх хугацаа энэ парламентад байхгүй. Өөрчлөлт оруулах хуулиа баталчихсан хойно одоо болоо ш дээ. Уул уурхайг эдийн засгийн эргэлтэд зөв, буруу аль нь ч бай оруулчихлаа. Сонгуулийн хуулийг батлахын хувьд заавал Хамтарсан засаг байх албагүй. Угаасаа намуудын эрх ашгийг хөндсөн хууль намын бүлэг дээр л шийдэгддэг шүү дээ. Засгийн газрын оролцоотой оролцоогүй. Энэ нь хоёр нам хамтраад засаг бариад цааш явах нь улс төрийг улам л увайгүй, ичгүүргүй болгож хувиргана. Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн өгсөн ярилцлагаас харахад ялангуяа МАН-ын гишүүд АН-ынхаа гишүүдэд хойд эцэг мэт хандаж эхэлж байна. Энэ нь Ардчилсан намыг нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй балчир хүүхэд мэт харагдуулж байгаа.
Улмаар Ардчилсан нам сонгуульд орох санал авах боломжоо өдөр хоногоор МАН-д алдаад байна гэсэн үг. Энэ нь МАН-д ашигтай болохоос АН-д хамгийн хортой үзэгдэл. Хэрэв хамтраад цаашид ингэж удаан явбал улс төрийн гуравдагч хүчинд боломж олгоно. Яг ийм нөхцөлд 1933 онд Гитлер Засгийн эрхэнд гарч ирсэн. Том хүчнүүд үг хэлж чадахгүй дорвитой сөрөг хүчингүй байсан нь захын нэг нацистыг төрийн эрхэнд гарах боломжийг олгосон шүү дээ. Нийгэмд сөрөг хүчингүй болохын аюул нь нийгмийн тогтолцоог өөрчлөх сэдлийг төрүүлдэг. Учир нь иргэд 76 мангуу гэж ярих нь их болсон. Энэ нь парламентын засаглалд итгэхээ байсны эхний шинж тэмдэг. Цаашлаад нийгмийн сэтгэхүйг Ерөнхийлөгчийн засаглал руу түлхэж буй буруу хандлага юм.
БУЦАЖ ИРСЭН Н.ЭНХБАЯР
"Сант марал"-ын судалгаагаар "Хамгийн нэр хүндтэй хүмүүсээс хэнийг нь улс орныхоо улс төрийн амьдралд оролцоосой гэж хүсдэг вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хоёрт олонхи нь санал өгчээ. Нэг үгээр хэлбэл дээрх хоёр хүн бусад улстөрчдөөсөө хол тасархай гарч иржээ. Одоо ажлаа хийгээд яваа Ц.Элбэгдорж олон нийтэд үнэлэгдсэнийг нь ойлгож болж байна. Харин улс төрөөсөө жийгдсэн Н.Энхбаяр өндөр рейтингтэй яваа нь яах аргагүй анхаарал татаж байна. Манай ард түмэн чинь өрөвчхөн сэтгэлтэй улс. Цагтаа цалгиж явсан Н.Энхбаярыг нам нь, нөхөд нь жийгээд эхлэхээр өрөвдөж хайрласан байх талтай. Ямар ч байсан Н.Энхбаяр эргэж ирж байгаа юм байна гэж энэ судалгааны дүнгээс харлаа. Салгаад авсан МАХН-ыг нь зөвшөөрөхгүй байлаа гэхэд бие дааж нэр дэвшээд ч ороод ирж мэдэх хүн.
"Баатарцогтын нагацыг бага үнээр банжаа юу даа" гэдэг шиг Н.Энхбаярыг басч болохгүй ээ. Цаадах чинь ирж яваа юм байна. Гараад ирлээ гэхэд нэг суурин дээрээ сууна гэж байхгүй. Заавал л ахина. Тэгээд өндийгөөд ирвэл нь нөгөө урвасан нөхдүүд одоо ер нь яанаа. Тэр нөхдүүдийн заримыг нь гадны биеэ үнэлэгчдийн өврөөс гаргаж ирээд ч өөд нь татаж явсан үе бас бий. Хүний тусыг огт үгүйсгэвэл хүн чанаргүй л юм болно шүү дээ, МАН-ынхаан. Цаадах чинь ингээд нэг өндийчихвөл ч өшөөгөө харин ч нэг сайн авах байх шүү. Н.Энхбаяр өөрийнхөө хүчээр төрийн өндөр суудлуудыг зайдалж байсан. Монголчууд төрт ёсны уламжлалтай ард түмэн. Хачирхалтай нь ард түмэн өнөөдөр Н.Энхбаярыг эрх баригчид шиг зүхэхгүй байгаа. Н.Энхбаяр дахин орж ирэх орон зай бий. Судалгаа угаас Н.Энхбаяр сайндаа биш, намууд муу учраас тэгж гарч байгаа юм. Түүний гарт дахиад олон том хөзөр бий. Өнөөдөр МАН-аас МАХН-ын нэрийг нэхэх эрх Н.Энхбаярт байна. Хамтарсан засгийн газраас үр дүн шаардах эрх мөн л Н.Энхбаярт бий. Хамтарсан Засгийн газар хэдэн хүнийг баяжуулж хэдийг ядуу болгосныг тооцоод зарлачих чадал мөн л түүнд бий. Өнөөдөр тэрээр гудманд гарснаараа сөрөг хүчний хэмжээлшгүй эрхийг эдлэх боломжтой болсон. Ирэх УИХ-ын сонгуулиас долоо хоногийн өмнө тавьсан долоон асуулт нь түүнийг парламентад намын бүлэг байгуулах хангалттай боломж олгоно. Хамтарсан Засгийн газрын жижиг алдаа Н.Энхбаярын нүдээр харвал хангалттай том алдаанууд болж хувирна. Энэ бүхэнд МАНАН хариу өгөх ямар ч чадалгүй сонгуульд орно. Харин МАНАН хугацаа алдалгүй сарнисан тохиолдолд Н.Энхбаярын өнгө бүдгэрч эрх баригч намуудын өнгийг ард түмэн сонирхох болно.
МАН-ЫН ТОЛГОЙНЫ ӨВЧИН БУЮУ СОНГУУЛИЙН ХУУЛЬ
Уг нь аль, аль намын хувьд Сонгуулийн хууль толгойны өвчин мөн. Тэр тусмаа Сонгуулийн хуулиас болж хамгийн их толгой нь өвдөж шаналж буй нам бол МАН. Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзаж Сонгуулийн хуулийн талаар ярилцжээ. Ерөнхийлөгч намын дарга нараас аль хувилбараар явуулах нь дээр гэж бодож буйг нь асууж. Ихэнх нь холимог хувилбарыг дэмжиж байна гэнэ. МАН ч холимог хувилбарыг байж болох юм гэж. Харин тооны харьцаа ямар байхыг тодорхой хэлж мэдэхгүй байна гэж МАН-ынхан хэлсэн гэнэ. Одоо яригдаад байгаа 26:50 гэсэн хувилбарыг шууд авлаа гэхэд УИХ-д байгаа дөчин хэдэн гишүүнээ алийг нь гэхэв. Заримыг нь жийлээ гэхэд МАХН-аас очоод нэр дэвших ч юм билүү. Зарим эх сурвалжийн ярьж байсанчлан МАН Н.Энхбаяртайгаа учраа олно гэдэг бол лөөлөө болсон бололтой юм. Тиймээс эцсээ хүртэл Н.Энхбаяртайгаа үзэж тарж байгаад л дуусах юм байх. Гэхдээ Н.Энхбаяраасаа айж байгаа нь бол илт. Хөдөөгөөр явуулсан нууц судалгааны сураг сонсдох болсон.
МАН, МАХН хоёр бараг л ижил тэнцүү хувь авсан байх аж. Үнэндээ энэ хоёр нэрийг ялгахаа байсан юм билээ. Тэгэхээр Сонгуулийн хуулиа Н.Энхбаяртаа тааруулж хийх хэрэг гараад байдаг. Н.Энхбаярын МАН-д учруулах хамгийн том аюул бол МАХН гэсэн үсэг ч биш, одоо дагаж далдаганаж байгаа улсууд нь ч биш. Харин Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс болж түүн рүү хөрвөж чадах МАН-ын парламентад байгаа арваад гишүүн. Ямар ч тохиолдолд дээрх гишүүд МАН-д Н.Энхбаяраас хэд дахин илүү хохирол учруулж чадах бөгөөд Н.Энхбаяртай нэгдсэн тохиолдолд МАН-ын хувь заяа бүрхэг болно.

Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
æóäàã
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
bi
Nambart
DEMJIGCH
demjigch
*****COMPUTERSHOP mn***** USA gaas irsen iPad2 zar
demjigch
demjigch
Zochin
Zochin
Зочин
Зочин
Зочин
3 dah erh medliin soliot
w w w COMPUTERSHOP M N АМЕРИКААС ГАНЦХАН ТАНЬ
Зочин
МАНАН ХАР ҮҮЛ СӨНӨТҮГЭЙ!
Mongol tsusaar buteegdev
Улаан фэн
Зочин
Зочин
germanaas dahiad
setguulchid germanaas
london
хаха
Зочин
AA
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
demjinee
ХУРЦ
Õàðö
Enhbayart!
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
eldegeee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин