БААТАРХУЯГАА БАЯРЛАЛАА
Баярлалаа Баатархуягаа. Уянгаа, Шинээ, Энхсайхан, Энхбаяр нараа.... та нартаа баярлаж явдаг шүү. Ардчилал гэдэг ямар эрхэм, ямар алдаж болшгүй, алдахад ямар харамсалтай, ямар үнэтэй зүйл болохыг улам улам мэдрүүлж байгаад баяртай байна оо.
Баярлалаа Баатархуягаа. Уянгаа, Шинээ, Энхсайхан, Энхбаяр нараа.... та нартаа баярлаж явдаг шүү. Ардчилал гэдэг ямар эрхэм, ямар алдаж болшгүй, алдахад ямар харамсалтай, ямар үнэтэй зүйл болохыг улам улам мэдрүүлж байгаад баяртай байна оо.
90 онд би 10 гаран настай байсан. Миний 2 ах л тэр жагсаалд оролцож, хонхны дуу-г амандаа аялж, ээж минь тэдэнд санаа зовниж суусан болхоос надад бол маасалтай, заримдаа маасалгүй талхаа идчээд хичээлээ тасалчихгүй явж байвал л барав байсан.
Хуучин нийгмийг би өөрийнхөө хэмжээнд мэднэ гэхдээ. Махны аймар оочир, зах дээр очоод нэг юм зарах юмуу, авахдаа таньдаг хүнтэй таарах вий гэж үхтлээ айх айдас, өсвөрийн хүүхдүүд сургуулиа төгсөөд ямар ч аврал, сонголтгүйгээр аль нэг газар хуваарилагдах, эцсийн эцэст.... санаж бодсоноо хэлж ярьж болдоггүй, гахайны хашааны мэгж торойнууд шиг байсныг би нүдээрээ харж, харснаа дараа нь дүгнэж, харьцуулж өссөн.
Яаж ч бодсон, ямраар ч төсөөлсөн одоогийн энэ нийгмийн тогтоц бий болсонд бид, бидний найзууд, амьдрая гэсэн, урагшлая гэсэн, сайн сайхан улс оронд үр хүүхдээ үлдээе гэсэн олон арван залуус олзуурхаж явна. Гадна дотны хэнбугайтай ч ярьсан, дуудах эх оронтой гэдэгтэй зэрэгцээд бид ардчилсан төр, нийгэмтэй гэж нүүр бардам байдаг.
Надад ойрын танил, ажил хэрэг, мөнгө төгрөгний харилцаанд ордог нэг ч аль нэг намын гишүүн найз байхгүй. Байсан ч тэрийг нь би мэдэхгүй, мэдэе ч гэсэнгүй. Тийм ах дүү ч алга. Байлаа ч би бас л сонирхож явсангүй. Харин аар саар юм хийх гээд төрөөс ирэх дарамт, төрийн албан хаагч жижиг гаруудын дарамт, ядаргааг бол үзэж явсан. Төрд муу муухай үүрлэж, бээж байгааг би яг л чам шиг мэднэ. Гэлээ гээд юм яаж ч муудсан сайжрах тийшээ л явдаг гэгчээр улс орон хөгжөөд л байна. Сайн муу юм үзэхгүйгээр юм хөгждөг үү ер нь? Тэгсэн түүх байнуу? Монгол улс онцгой хоншоортой явж ирсэн шүү харин. Одоо оргил үе рүү гээ дөхөж явна. Мандан бадарна.
Саар муугаа сааруулсаар, сайн сайхнаа хөгжүүлээд урагшлана. Харин тэд "Ленин багшийн заасан замаар "Арагшаа!" " гэж орилж байна.
Би тэгэхэд 10 гаран настай байсаан. Баатархуяг нар харин амьдралд хөл гишгэх гээд өсвөр наснаасаа гарч байсан байх. Уянгаа хамгийн сүүлийн, өлсгөлөн зарладаг нэг томоохон жагсаал дээрээ, "хуучин нийгэм, социализм, коммунизм гэж юу болохыг мэдэхгүй, тэнд амьдарч үзээгүй бид л шинэ нийгмийг цогцлоож чадах юм байна, бусад нь холдоод өг" гэж орилж байсан. Би өмнөөс нь ичиж байсан. Тэр шинэ үе чинь Уянгаа байтугай миний дүү ч биш шүү дээ. Үзэл санааны хувьд тэр үе чинь одоо л дөнгөж сургуульд орж байгаа.
Хувьсгалчидаа гэж. Тэд эхэндээ "хувьсгалыг тэнэгүүд хийж, адгийн шаарууд завшдаг" гэж эш татаж байлаа. Ухаандаа одоогийн бии болсон төрийг хэлээд байгаа юм. Одоо тэгэхээ больсон байна лээ. Болилгүй ч яахав, ямар "хувьсгал хийх гэсэн юм, тэнэгүүдийг хайж байна, өргөнөөр оролцно уу" гэж зар тараалтай биш дээ. Завших улсууд нь харин өөрсдөө гэдэг нь маргааш өглөө болно гэдэг шиг ил. Энхбаярын хэлсэнчлэн, "засгийн эрхийг сонгуулийн бус аргаар авахаас өөр замгүй" юм чинь. Тэхээр "бид бол адгийн шаарууд юм шүү" гэж тэд өөрсдөө хэлж байна.
Харин одоо тэд (Баатархуяг нар) Ленин, Маркс, Энгельсээс тасралтгүй эш татаж байна. Нөгөө Ленин Маркс нь ямар хүмүүс гээ. Хэхэ заза яршиг, Марксынхаа зааснаар Ленин нь хэдэн сая хүнийг цааш нь харуулсан гэдэг билээ дээ, санахгүй байна
Эхлээд дан ядуус, энэ тэр асуудалтай олон хүмүүсийг (тэнэгүүдийг. баатархуяг) хөдөлгөж дөнгөнө гэж бодсон байх, хөдөлдөггүй ээ. Тэгэхээр нь хууччуулыг, хуучны хурган дарга нар, хороон дарга нар, сургууль цэцэрлэгийн намын үүрийн дарга нарыг, эмээ өвөө нарыг хамт дайчлахаар шийдэж Ленин багший нь дурдаж эхлэв бололтой. Дээрээс нь одоо хөдөөнийхөн. Тэгээд үгээгүй хөдөлмөрчид яаж хувьсгал хийх тухай онолыг морь унасан малчид дээр дахиад л хүчиндэж тааруулах нь. Нөгөө малчид нь яг юу болоод байгааг ухаарч ч амжихгүй. Харин дараа нь "хөөе Баатархуягаа, Энхбаяраа нөгөө өгнө гэснээ одоо өг л дөө" гэж ядаргаатаж байгаад шанаадуулаад гэртээ харих байх. Тэгээд сайхан нэгдэл нийгэмчлэл, өмч хураалт, тэгш хуваарилалт (зөвхөн нэр), ахиад л махны аймар оочир, нэг ижил хэдэн мянган гутал, оймс.... бүжиг хийж, дуу зохиож ч болохгүй, мань мэт нь хүссэнээ бичиж ч чадахгүй.
Баатархуяг гэж, уг нь толгой юм шиг боловч фантазандаа хэт орсон, эсвэл солиорсон гэмээр хүн байх юм. Хувьсгалын дууч бололтой. Энхбаярыг яаж үзэн ядаж байлаа даа. Тэгсэн одоо нэг тал болчих юм. Янхан гэдэг шүү дээ энийг чинь. Алгаа үрчээд л нүд нь гялалзаад л ай, эсвэл үнэхээр солиорсон байх.
Энхбаяр гэдэг хүнийг уг нь тийм өндөрт гарсан, тийм их юм зохион байгуулж чадсан болхоор нь хэдий увайгүй ч гэсэн лаг л толгой юм гэж үнэлдэг байлаа. Харин одоо... гү тэр ярилцлагууды нь ямар гээ, нүүр шатмаар. Буруугаа ойлгосон гэж наадаг юм. Энэрэл гэдэг сэтгүүлч саяхан түүнийг нь явуулж байгаа юм шиг, "Та ам ажлын зөрүүгүй байхын чухлыг өөрөө яг хэдийнээс ойлгов?" гэж асуусан байдаг. Нөгөөдөх нь ч "Аа би яг... " гээ л хариулсан байх жишээтэй хэхэ. Хэхэ ч гэж хаха.
Баатархуяг нь тэгээд хувьсгал хийнээ гээд л, хувьсгал нь ер нь яг сайхан өрнөж байна, ер нь л одоо санчмийтэр л дутуу байна даа гээд л бичих юм. Хаана ч байгаан тэр нь. Бичээд л бичээд л..... яг л Энхбаяр шиг "нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг хүн (Энхбаярын ярилцлагаас)" бололтой хэхэ. Олзны үнэр авсан Смигаль бас санасандаа хүрэх гэж яг л ингэж зүтгэдэг сэн.
За тэгээд манай хувьсгалчид, Магнай загнай, хэн хэн ч билээ өөр, хараад байх нээ, хамар хашааны Навчааг л яаж ийгээд ташчих гээд байгаа нэг худлаа залуу шиг харагдаж байнуу гүй юу?
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
нууцаа
нууцаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unen unen
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
buyanjargal
zochin
зочин
Зочин
Зочин
naraa
Зочин
Зочин
202. 72. 245. *** - çî÷èíä
Зочин
er
Зочин
зда юмаа
zochin
Зочин
Aimagt amidardag jiriin l neg hun
RM
Зочин
Зочин
Баатархуяг
Зочин
Зочин
bagi
Зочин
Зочин
Зочин
Зочин
aru
зочин
Зочин
Монгол
Би
Зочин
зочин
тархи нь хөмөрсөн Монгол
õ¿í
Зочин
зочин
шаацгаа үснүүд минь
Зочин
VIRUS
Зочин
сараа
Зочин
Иван
attila
Зочин
Gutarlaa
?
зочин
ZaraA
Ардын хүү
Зочин
Зочин
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
eebii
Зочин
Зочин
Гэрэл
Зочин
Зочин
bayarlalaa
зочин
Зочин
Зочин
GALAA
Зочин
Alialagchid irgenees ogoh zowlogoo
nyamdorj
Энхбаяр
Зочин
uran
Xoxirogch
cool
Зочин
heeh
unen ug
Зочин
Зочин
Дэндүү Дэндэв
Дэндүү Дэндэв
Дэндүү Дэндэв
ýõ îðîí÷
e
ИРГЭН
Зочин
WOW
Зочин
Зочин
Hun
Зочин
bibolbi
zochin
Зочин
Зочин
зочин
Tulga
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
soyombo
SHUDARGA
Ganzorig
ezen
зочин
Зочин
b
Зочин
Зочин
ha ha
Зочин
amgaa
zaa
хэ хэ
Зочин
Смигал
Зочин
Зочин
зөв
Unshigch
Зочин
Зочин
Зочин
ай даа
Архи
Goe bichlee
irgen
zochin
Зочин
хэ хэ ха ха
P
Зочин
Толгойдоо цэнэг хий
Мангар бацаан байна даа чи
Зочин
Onigoo2011
Зочин
Зочин
Zocnin
Engiin negen
trutella
Зочин
zochin
oniison psda min dut
ХаХа
ee
Зочин
hun
bi
hahhw naad uumegndee
1
Зочин
turu
Цэмбэл
Зочин
Зочин
Hehe
Tegshee
zochin
Зочин
Үсрэгч