ДӨТ ЗАМААР УРАГШАА ГЭЖ ҮҮ?
Нэг их бөгшүүлж ханиалгасан нөхөр индэрт гарч ирээд баахан утаа баагиулж янжуурныхаа үнсийг унагангаа “Заа нөхөд минь, уушгаа хайрлацгаая, тамхичдын гаанс янжууруудыг хурааж хугалцгаая.
Нэг их бөгшүүлж ханиалгасан нөхөр индэрт гарч ирээд баахан утаа баагиулж янжуурныхаа үнсийг унагангаа “Заа нөхөд минь, уушгаа хайрлацгаая, тамхичдын гаанс янжууруудыг хурааж хугалцгаая. Ер нь тамхи гэгч зүйл та биднийг сүйдэлж дууслаа” гэж сурталдан халаглана. Дараа нь шаал согтуу гаарийчин гар гуйвж дайвж гарч ирээд, “өөүүөө төр засаг ёстой хуцлаал байна ш д, муу архичидын гударсан хар усных нь шилийг тархин дээр нь хагалнаа за юу” гэж хөлчүүрхэн агсарна. Хүмүүс баярлалдан алга ташна.
ТВ9 телевизээр ард түмний хурилдай гэгчийг үзэж суугаад ийм л бодол төрлөө. Манай “гуравдугаар” ерөнхийлөгчийг манай “нэгдүгээр” олигархи биш гэж хэн хэлэх вэ? Монголын тэргүүн зэргийн олигархууд эргээд олигархуудтайгаа тэмцэнэ гэнэ. Хорыг хороор дарна гэж үнэхээр олигархууд хоорондоо алалцаад нэгийгээ будаа болгоод, мөнгийг нь булааж ядууст тараагаад өгнө гэвэл сайхан л хэрэг. Даанч тэгэхгүй л дээ. Ширгэж буй гол, устаж буй байгальдаа шаналсан энгийн олон ардын сэтгэлээр нь улс төрийн тоглолт хийж, ард түмний хүчийг өөртөө наах гэж ядна. Өөрт нь архины “жороо” ирэхгүй болохоор уурандаа бусад архичдаа зодох гэж гэмгүй иргэдийг турхирч “Архийг жигшин цээрлье” гэж дөвчигнөсөн гартай л адилхан юм даа.
Ямар нэг зөв зүйлээс урган гарах хамгийн муу үр дагаварыг харъя гэвэл биднээс харж болно. Ямар ч их бэртэгчин зантай болоо вэ дээ бид чинь. Эрүүл нийгмийн төлөө зүтгэсэн хөдөлгөөнүүд нь эргээд шантаажчид болж, шинэ орон сууцны хороолол байгуулах гэтэл алга дарам хашаагаа 120 саяар үнэлж, байгалын төлөө нэртэй ТББ –үүд нь уул уурхайн компаниудаас мөнгө салгахаас биш ганц мод тарих нь цөөн болж, оюутны холбооны ерөнхийлөгч нь идэж уухаа мэдэхээс биш нэг оюутны тэтгэлэгт санаа зовохгүй аж.
Төр засаг л муу муухай бүхэнд буруутаж, адууны хомоолоор булуулах нүгэл хийсэн юм гэж үү? Төр засаг л долоон буудлын Дондогийг архичин болгосон гэж үү? Төр засаг л хамгийн муу ажиллаад, ард түмэн хөлсөө дуслуулаад байгаа гэж үү? Үгүй дээ үнэндээ эмч нар ч муу онош тавьдаг, цагдаа нар ч хэрэг илрүүлэхдээ тааруу, багш нар ч хичээлээ олигтой заадаггүй, сэтгүүлч нар ч утгатай утгагүй солиордог, авто засварууд нь хүртэл өнөө муу “төлөгнүүдэд” зах зээлээ алдчихсан. Товчхондоо бид бүгдээрээ л муу ажиллаж байна, гэхдээ нэг үеэ бодвол хамаагүй сайжирсан нь үнэн шүү. Өөрсдийн дураар шийдвэрээ гаргаж, өөрсдийн хүссэн үгээ хэлж, өөрсдийн идэх талхаа өөрсдөө барьж, өөрсдийн амьдрах байраа өөрсдөө босгож, өөрсдийн бодлогоор улсаа залж эхлээд хорьхон жил өнгөрч байгаа хойно арга ч үгүй шүү дээ. Бизнес хийж сураад хорин жил болж байгаатай адилаар ардчилсан төр засгийн ажилд ч бас хорьхон жилийн туршлага бий. Алдаа оноо байлгүй яахав дээ, гэхдээ тэр нь бид бүгдийн л алдаа, бас бид бүгдийн хохь.
Гэлээ гээд хувьсгал хийх гэж солиорно гэдэг ч дээ. Сүүлийн үед дэлхийн хаа сайгүй бослого, хувьсгал гарч байна. Зарим нь ч үнэхээр дарангуйллын эсрэг хувьсгал байсан биз, гэхдээ хэдэн хүн жагсаад эхлэхээр л хувьсгал болох нь гэж ойлгогдох сенсаацыг барууны мэдээллийн хэрэгслүүд уралдан цацдаг нь үнэн. Саяхан Курдуудын жагсаал Туркэд болсон, ер нь Туркыг эсэргүүцсэн үндэсний цөөнх Курдууд нь байнга л бөмбөг дэлбэлж жагсаж байдаг. Гэтэл саяны жагсаалыг л их сүр бадруулж учиргүй иргэний дайн дэгдэх гэж байгаа мэтээр барууны хэвлэлүүд цацсан билээ. Манай морь унасан хэдэн нөхдүүд төрийн ордон руу дайрч байгаа дүрсийг BBC –ээр цацаад, Оросууд Монголын ард түмнийг “аймшигт төр” –өөс нь өмөөрч танк оруулаад эхэлбэл яах вэ? Хятадууд “эмх цэгцийг” тогтоох гээд цэрэг оруулна гээд зүтгэчихвэл яах вэ? Ялихгүй юмыг давсалж өөрсдийн зохиосон “тоглоомоо” зөв болгож итгүүлэхдээ сайн шүү дээ АНУ, ОХУ, Хятад мэтийн “томчууд”. Баахан нүүрс, зэстэй болохоор одоо “томчуудад” хамаатай болсон бид. Дэлхий дээрхи хамгийн их зовж буй хойд солонгосчууд “томчуулд” падлийгүй учраас мөрөөрөө “зовж” байг, харин баахан нефттэй Ирак, Ливи л томчуудад хамаатай. Бидний өвөг дээдэс урд хойд хоёр хөршийн дундаас маш их ухаан гаргаж тусгаар улсаа авч үлдсэн. АНУ атмааны айж явдаг хоёр аймар амьтны тэг дунд огт өөр ёс заншилтай, огт өөр хэл соёлтой цөөхөн хэдхэн ард түмэн улсаа байгуулаад, дураараа хэрэлдээд явж байна гэдэг том бахархал. Дэлхийн хоёрдугаар дайны үед Германчуудын хамаг мөнгө швейцарын банкнуудад байрлаж байсан тулдаа жижигхэн швейцари гуравдугаар Рейхийн дайралтанд өртөлгүй үлдсэн түүхтэй. Огт зэвсэг хэрэглэлгүй өөр хүчтэй аргаар улсаа хохиролгүй үлдээсэн Швейцарчууд шиг тийм л ухаалаг бодлого хэрэгтэй болохоос морьтой жагсаж сүржигнээд “томчуудын” анхаарлыг татаад яахав дээ.
Хувьсгал хийж төрийг эргүүлээд, Энэ Энкэ нь ерөнхийлөгч болоод, Эм Энкэ нь ерөнхий сайд болоод, Шинээ нь шадар сайд болоод, Янгаа нь ТВ9 –ийг аваад, Хуягаа нь хувьсгалт өгүүллээ бичихээ болиод, Жавхаа дуучин соёлын сайд болно гэж үү. Болох л юм манай гуравдахь ерөнхийлөгч амжилтын гараагаа соёлын сайдын суудлаас эхэлсэн юм чинь. Гэхдээ Монгол ахуйгаа хадгалж замын түгжрээг арилгахын тулд метроны оронд морин тэргэн өртөө байгуулах вий дээ.
Хог хоёр янзаар үүсдэг. Эхнийх нь хүнд хэрэггүй болсон зүйл, нөгөөх нь байх ёсгүй газраа байгаа зүйл. Хээр талд дураараа хийморьтой давхиж явдаг адуун сүргээ харсан ямар ч Монгол хүнд бахархах сэтгэл төрдөг. Харин хотын чимээнд түүртэж, цементэн талбайд амьтны үзмэр болж зогсох адуунууд нүдэнд нэг л гунигтай харагдах юм даа. Жинхэнэ олигархууд нь жийпнийхээ цонхоор хөдөөний морьтой эрсийг харж шоолон инээж байхад хөөрхий муу ТҮК –ийн ажилчин тонн тонн адууны хомоолтой ноцолдож үйлээ үзэх нь шударга “хуваарьлалт” гэж үү? Хэн мөнгөтэй нь УБ паласын их танхимыг хэдэн өдрөөр түрээсэлж хурилдай зарлаж тогтоол батлаад, хэн ууртай нь морь малаа тууж ирээд төв талбайг баасаар булах нь ардчилал гэж үү?
Манайхан ямар ч юмыг дүрмээр нь биш, “дөт замаар” нь шийддэг. Наадамд үнэнхүү хүчээр үзээд үзээд тав давах хэцүү тул найраа хийгээд хөлс урсгахгүй шийдчихнэ, юу ч сураагүй хичээл дээрээ бие даалт хийж цагаа барах нь утгагүй тул танидаг хүнээрээ бодуулна, хэрэгтэй хэрэггүй баахан бараагаа зах зээлд борлуулах гэж ядахгүй “төрийн найздаа” шахна, зам хөндлөн гарахдаа гарцаар биш “дөт замаар” гүйнэ. Хууль дүрмээр явах нь тунчиг лайтай учраас “дөт замыг” үргэлж сонгоно.
Олон жил алдаа оноо, бартаа түүтгэрийг туулж, олон жил хөдөлмөрөө зарцуулж, олон жил шударга бус зүйлийн эсрэг тэмцэж байж жинхэнэ ардчилал, жинхэнэ хөгжил дэвшилд хүрдэг болохоос биш нэг өдөр хувьсгал хийгээд л цэмцийгээд гэрэлтдэг тийм “дөт зам” байхгүй. Хорин жил алдаж онож явсан нь бидэнд олон сургамжийг өгсөн. Төр засгийг шоолж шүүмжилж хэрэлдэх нь ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл, бүр байх ч ёстой үзэгдэл. Харин голоо ширгээж, авилгалд түүртсэн иргэдийн сэтгэлийн зовлон дээр дөрөөлөн хувьсгал хийж эрх мэдэл авах гээд зүтгэнэ гэдэг нь хамгийн том гэмт хэрэг.
“Би чамд хайртай” кинон дээр “Таануус шиг юмнуудаас болж зүлэгний хайс биш малын хашаа барьж байна” гэж 20 –р байрны Балбарын орилдог. Нээрээ ч “хулигаан царайлчихаад” дөт замаар явж зүлгэн дээр гишгэдэг хэдхэн нөхрөөс болоод малын хашаа барьж хүнд суртал үүсгэдэг нь харамсалтай. Олон бэртэгчин, шантаажчин, дүр эсгэгчидийн сүүдэрт шударга сайн тэмцэгчид муу нэр зүүх нь гаслантай.

buyanaa
Deegiidc
Hak
omg
Зочин
eldve
ААНХАА-д
Баатка
b
b
b
Байгал
hooe
Алимаа
analyze
Orgil
SS
tsema
Zochin
Зочин
Зочин
Харуул занги
Зочин
mongol
Amar
Зочин
ану-гаас
Зочин
Tamir
мон
Cupid
Дараагийн Баабар
hooe
delgermaa
Монголхүү
Sanshiro
Tselmeg
Tselmeg
zochin
Mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ард
zochin
Sss
idiot
Moritoi hun
Eebii
Eebii
Zorigtugu
Үсрэгч
Зочин
Àðèóíàà
HERO
Zorigtugu
БОРОО
post
post
:D
...
Хэхэ
Зочин
зочин
zaajza
demjigch.