ХОЁУЛАА ХАМААРАХУУ ЭС ХАМААРАХ УУ
Хорвоо дэлхий дээр байх үй түмэн.... за арай багадуулчлаа, сая живаа эд юмс, үйл хөдлөлүүд хоорондоо хамаарах ба эс хамаарах нигууртай байхаар заяагдаж.
Хорвоо дэлхий дээр байх үй түмэн.... за арай багадуулчлаа, сая живаа эд юмс, үйл хөдлөлүүд хоорондоо хамаарах ба эс хамаарах нигууртай байхаар заяагдаж. Хамаарал ба эс хамаарал нь өөрөө цаг хугацаа орон зайнаас хамаарч эсвэл эс хамаарч байна. Тухайлбал нэг гөлөг явжээлаа гэхэд сүүлнээс нь бариад өргөвөл цаашаа нэг санчмийтэр ч газар хороож чадахгүй, гаслаад сүйд болно. Гэтэл гүрвэл байсан бол энэ нь түүнийг урагшаа гүйн алга болохтой эс хамаатай ба сүүлээ үлдээгээд л яваад өгнө. Яг ижил 2 үйлдэл байж дараах үйлдэлд нь хамаарах байдлаараа тэс өөр байнуу энэ.
Цаг хугацааны хувьд гэвэл хэдэн мянганы өмнө төрөөд аль хэдийнэ үхсэн байтлаа тэдгээр бурхад, биваангарьдуудын сургааль номлолууд одоогийн хүн төрөлхтний үйлсэд мөн ч хүчтэй хамаа үзүүлж байхым даа. Гэтэл нэгэн агшин хоромд, амьдарч байж манай хөршийнд юу болж байгаа нь надад түийй ч хамаа алга.
Орон зайн тухайд гэсэн чинь сая хаа байсан японд газар хөдлөхөд монголчууд мөн ч их сандарч тэвдлээ. Тэгсэн чинь хэдхэн мээтрийн зайтай байжээж миний хөрш бид 2-т хамаарч байгаа юм бас л түй ч алга.
Одоо ч дэлхий хавтгайраад, хамаарал ч ер нь дэргэдээс биш тэртээгээс л илүү үйлчлэх болцон ч юмуу. Гээд бодохоор бас үгүй ч юм шиг. Явж явж миний хөрш бид 2 хоорондоо хамаатай ч амьдарч байгаам шиг.. Тэр дандаа өглөө эрт юм нүддэг. Одоо би түүнийг өглөө нүдэж намайг тамлах юмаа бэлдэж байгаа болуу гэж төсөөлж байна. Харин би асар орой тоосоо соруулдаг. Тэр өглөө эрт юмаа нүдэх гээд эртхэн хажуулдаг байж магад. Тэгэнгүүт миний тоос сорогч юүүннннннн ... гээ л хадааж гарна.
Бүх юм хамааралтайм байна. Цагдаа ажлаа сайн хийвэл иргэд тайван, багш сайн бол сурагч нь зөв хүн болно, гэрт давс байхгүй бол хоол амтгүй болж, цонхоо дулаалаагүй бол өвөл бээрч зутарна. Хамааралгүй юм гэж хаа ч алга. Тэр битий хэл ирээд оны үед Батзаяа ах :
Тагтан дээр зогсоо бүсгүйн
Даашинзны хормой дэрвэх нь
Доогуур нь яваа Заяад
Юуны хамаа... гэж уншиж байхдаа хүртэл тэр хүүхэндээ чамгүй л хамаарагдцан байсан нь тодорхоое.
Ай, бүх юм хамааралтай байнаа гэж...
Гэсэн чинь бас үгүй юмаа. Хамааралгүй юмс байна. жишээ нь миний хажууд өчигдрийн 2 хоосон лааз хэвтээ нь Сайхансамбуу гуайн урт хэл хүзүүгий нь ороох гээд байгаатай ямар ч хамаа алга.
За хүчээр ингээд хамаатуулах юмуу хамаагүйтүүлээд байж болно л доо. Тэгвэл яг зориулагдсан эхлэл, түүний үргэлжлэл ба төгсгөл хэрнээ огт хамаагүй байх явдал байна. Одоо юүгмээрчийн, кола уугаад уугаад шээс хүркүү байх эсвэл сандал дээр суусан хүн босоогүй хэрнээ дахиж сандал дээр сууж чадах гэх мэт шиг л хэн ч үл ойлгох явдлууд амьдралд гараад байна. Амьдралд ч гэж, монголд л доо.
Тухайлбал Улаанбаатар хотын утааг арилгах гэж жил бүр аварга том, бүр маш том мөнгө авдаг хэсэг хүмсийн үйл ажиллагаа нь уг утаа арилах эс арилахтай огт хамаагүй байх жишээтэй. Жил бүрийн 10-4 сарын хооронд ахин дахин харцгаана даа бид.
Бас Авилгатай Тэмцэх Газар гэдэг байгууллагын ажил үйлс нь авилгатай тэмцэх явдалтай огтхон ч хамаагүйг бид харлаа, үзлээ.
Монголын газар шороо будаа боллоо гээд байдаг үй олон ТББ-уудад монголын газар шороо будаа болнуу байнуу гэдэг нь ямар ч хамаагүй нь нүднээ ил байна. (Ер нь тодорхой л юм чинь тэр шантаажилж авсан мөнгөнөөс нь татвар авч баймаар юм улс)
Тэрчлэн хэн хэдий чинээ аймар эх оронч царайлж орилно төдий чинээ л түүнд эх орон нь сайжрах муужрах нь ямар ч хамаагүй харагдаад байх юм.
За ингээд сэтгүүлчдийн холбоонд нь сэтгүүлч хүнд байдалд орох нь хамаагүй, гол мөрний холбооныхонд өөрсдийнх нь санхүүгийн урсгал тасарчихгүй байх нь л илүү хамаатай, хууль тогтоогч эсвэл хууль хэрэгжүүлэгчдэд хуулийн заалт хамаагүй, монголын хөлбөмбөгийн холбоонд монголын хөлбөмбөг хөгжих эсэх нь падлий байхгүй, морьтой цагдаад хүртэл хотын захын харанхуй гудамжинд юу болох нь хамаагүй, зөвхөн өдөр, зөвхөн хотын төвөөр л гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сурагтай, түүнчлэн эх хэлээ хайрладаг хүмүүс өөрсдөө эх хэлээрээ зөв буруу бичих нь хамаагүй... ер нь манайд чинь ямар нэг юм хийхээр болонгуут хамгийн хамаагүй газрууд нь хариуцаж авдаг моодтой юмуу хаашаа юм. Юугаар нэрлэгдсэн газар байна, яг түүндээ ямммар ч хамаагүй байх юм. Хамаарал эс хамаарлын тухай ойлголт монголд орж ирээд будаа болов оо.

oyun-erdene
BIe unelne
Писи
Зочин
zolboo
Зочин
hun
bat
Mr. Saihanbileg
delgermaa
dear artanyan
www.1000zahia.com
Зочин
хайр
hulgana60
Зочин
Зочин
Зочин
eebii
Үсрэгч
unshigch
м
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
gg
kk
minni
Зочин
СпонжБоб
Уншигч
WTF ?
hi
Ниткаа
irgen e.nambar
duke
зөгий
Ардчилсан Солонгос
зочин
Зочин
unen
Гудиггүй эр