Д.НИНЖ ХЭНИЙ ХАТГААСААР ХӨДӨЛГӨӨНҮҮДИЙН НЭРИЙГ ХУГАЛЖ, ХУВЬСГАЛ ЯРИАД ЯВНА ВЭ?
Сонины редакцийн утас дуугарч хэн нэгэн бухимдуу хоолойгоор ”Энэ хэдэн нөхдүүд хувьсгал яриад байх юм.
Сонины редакцийн утас дуугарч хэн нэгэн бухимдуу хоолойгоор "Энэ хэдэн нөхдүүд хувьсгал яриад байх юм. Одоо л амар жимэр амьдаръя гэхээр айдас хүйдэс дагуулсан юм яриад эхэллээ. Танай сонин үүний эсрэг байгаа биз дээ" хэмээн асуух, гуйхын хооронд үг хэлээд ууртай гэгч нь утсаа шидчихэв. Үнэхээр хүн төрөлхтний мөнхийн хүсэл амар амгалан, аз жаргалтай амьдрал. Аль замаар, аль жимээр тэр аз жаргалд хүрэх вэ гэж хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад бодож боловсруулсаар ирсэн хамгийн зөв зам нь энэ л юм гэж ардчиллыг сонгосон. Одоогоор үүнээс илүү төгөлдрийг нь олж хараахан чадаагүй байна. Ямар ч байсан өмнөх нийгмээс, өмнө нь явж ирсэн замаас хавь илүү дээр байсныг нь 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш бид мэдэрсэн. Одоохондоо тэр аз жаргалд хүрэх зам нь үүнээс өөрөөр харагдахгүй байна. Диваажин гэдгийг заавал үхсэн хойноо очиж мэдэх алба байхгүй. Амьд байж аз жаргалыг мэдрэхээс үхсэн хойноо яахыг нь мэдэхгүй диваажинг мөрөөдөөд яахав.
Одоо хувьсгал болоод байгаа улс орнуудын үйл явцыг давтах тухай яриад мөрөөдөөд хэрэгжүүлэх гээд байгаа хүмүүс бий болсон нь тодорхой болжээ. Уг нь хувьсгалыг манайхан аль хэдийнэ хийчихсэн. Бүр оготнын хамраас цус гаргалгүйгээр шүү.
Ордон тойрч гороолоод байгаа Д.Нинж хэний захиалгаар ардчиллын нэрийг гутаагаад байна. Ирж яваа цагийг үгүй хийх гэж хувьсгал ярих нь юун нь сайн юм. Хүмүүс жагсаж цуглаж, хувьсгал өрнөхийг, цус гаргахыг хүсдэггүй. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа хувьсгалыг хүсэгчид мөнгөтэй хүмүүсийн дансан дахь мөнгийг хураагаад устгах тухай ярьж эхлэв.
Буцаад нөгөө 1937 оны хэлмэгдүүлэлтээ хийж таарах нь. Тэр он жилүүд Монголын түүхэнд хараар бичигдэж, оюуны сор болсон сэхээтнүүдийг нь хоморголон алж, хэлмэгдүүлж байсан. Д.Нинжийн гэх тунхаг тэр хэлмэгдүүлэлтээс ялгаа алга. Д.Нинж, Н.Энхбаяр, А.Баатархуяг, Г.Уянга, О.Магнай, М.Энхсайхан нар үүнийг л сурталдаад байна. Нэгэнт бий болсон ардчиллыг хувьсгалаар алга болгох юм ярих нь ардчиллаар бий болсон хөдөлгөөнүүдийн тэмцлийг ч угтаа үгүйсгэж буй хэрэг юм. Тэдний тэмцэл хүчингүй мэт, 1990 оны ардчилсан хувьсгал болоогүй мэт ойлгуулах гээд байгаагийн цаад санаа хэнийх вэ. Д.Нинжийн ард хэн байна вэ. Үүнийг бид Засгийн газар, Ерөнхий сайд захиалав уу гэж хардахад хүрч байна. Эрх баригчид л Ардчилсан намыг өвөртөө хийн сул дорой болгож, ардчиллыг, ардчиллаар үг хэлэх тэмцэх эрхтэй болсон хөдөлгөөнүүдийг саармагжуулах ажиллагаагаа Д.Нинжээр дамжуулан явуулж байх шиг.
Тэрэн дээрээ тулах юм бол аль ч нийгмийг хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс, тэр дундаа боломжийн амьдарч буй олонхи буюу дундчууд авч явдаг. Өнөөдөр Монголыг ч тийм л хүмүүс авч явж байна. Ядуу байна гэдэг арчаагүйн шинж. Дээд, дунд хөрөнгөлөг хэсгийнхнээ устгачихаад үлдсэн ядуу хэсгийг нь яаж амьдар гэх гэсэн юм бол. Өөрийнхөө өрх гэрийг авч явж чадахгүй байгаа тийм хүмүүсийг улс орноо авч яв гэх хэрэг үү. Баян хүнийг үзэн ядах сэтгэл ядуу хүнд л байдаг. Тэр сэтгэлгээгээр нь тоглож хувьсгал хийгддэг. Ингэж ад үзээд алах талах дээрээ тулах юм бол эх орондоо амьдрах аргагүй болох юм байна. Визгүй зорчдогоор нь өмнөд хөрш рүү л толгой хоргодохоор явах болж таарах нь. Тэгээд тэдний хүслээр бол Эрээнд очиж амьдрах юм байна.
1917 онд Ленин "Наад хөрөнгөтнүүд чинь та нарыг өлсгөөд байна" гэж сурталдаж байгаад л хөл нүцгэн пролетариудыг босгосон.
Ш.Сайхансамууг баян байна гээд тэр устгах төлөвлөгөөнд орж гэж бодъё. Түүнийг дүүжлэх амархан байж. Тэрээр 10 мянган хүн тэжээж байгаа. Түүнийг устгахаар 10 мянган хүн ажлын байргүй болж, 50 мянган хүн өлсөж, Монголын жижиг, дунд аж ахуй болох 30-аад мянган хүн дампуурна. Дээр нь хорин мянган ганзагын наймаачин талбай дээр үр хүүхэдтэйгээ гарч ирнэ. Үүнийг л хүсээгүй бол пролетариудын сэтгэхүйтэй хувьсгалыг номлох нь Монголын тусгаар тогтнолд аюул авчирна. Энэ нь Монголд хууль бусаар үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олдог хоёр хөршийн маань таалалд л нийцнэ.
Тэдний хүслээр бол баян хүнийг буудах амархан юм байж. Тэгээд баяныг нь, өмчтэй, хөрөнгөтэйг нь буудаад арчаагүй хэд нь үлдэх юм уу. Баян хүнийг үр удмаар нь устгана гэнэ. Монголд баян хүн амьдарч болохоо байсан хэрэг болж. Баян хүний хүүхэд болж төрсөн нь бас буруутай юм байна.
Тэгэхээр Нинжтэнгүүдийн хийхийг хүсээд буй хувьсгал гээчийг нь ардчиллыг төгөлдөржүүлэх биш бүр үгүй хийхээр санаархаж байна гэж ойлгож байна.
1990 оноос өмнө бид өмчгүй байсан. Одоо нийгмийн ихэнх хэсэг нь өмчтэй болсон. Ядаж л амьдарч буй байраа, хэдэн малаа хувьчлаад авлаа.
Үгээгүй ядуу хүн нь хэт баян, дундаж амьдралтай хүмүүсээс харьцангуй цөөн болсон. Өөрийнхөө өмчийг Д.Нинж болон түүний нөхөд ард нь байгаа хүмүүст хураалгахыг хэн хүсэх юм.
Хэний даалгавраар Д.Нинж үүнийг хийгээд байна. Хувьсгал хийхийг хүсээд байгаа хүмүүс байгаа бол хувьсгал гээчийг хийхгүйн төлөөх ард түмэн бас байдаг юм шүү.
Одоо хувьсгал болоод байгаа улс орнуудын үйл явцыг давтах тухай яриад мөрөөдөөд хэрэгжүүлэх гээд байгаа хүмүүс бий болсон нь тодорхой болжээ. Уг нь хувьсгалыг манайхан аль хэдийнэ хийчихсэн. Бүр оготнын хамраас цус гаргалгүйгээр шүү.
Ордон тойрч гороолоод байгаа Д.Нинж хэний захиалгаар ардчиллын нэрийг гутаагаад байна. Ирж яваа цагийг үгүй хийх гэж хувьсгал ярих нь юун нь сайн юм. Хүмүүс жагсаж цуглаж, хувьсгал өрнөхийг, цус гаргахыг хүсдэггүй. Гэтэл сүүлийн үед гарч ирж байгаа хувьсгалыг хүсэгчид мөнгөтэй хүмүүсийн дансан дахь мөнгийг хураагаад устгах тухай ярьж эхлэв.
Буцаад нөгөө 1937 оны хэлмэгдүүлэлтээ хийж таарах нь. Тэр он жилүүд Монголын түүхэнд хараар бичигдэж, оюуны сор болсон сэхээтнүүдийг нь хоморголон алж, хэлмэгдүүлж байсан. Д.Нинжийн гэх тунхаг тэр хэлмэгдүүлэлтээс ялгаа алга. Д.Нинж, Н.Энхбаяр, А.Баатархуяг, Г.Уянга, О.Магнай, М.Энхсайхан нар үүнийг л сурталдаад байна. Нэгэнт бий болсон ардчиллыг хувьсгалаар алга болгох юм ярих нь ардчиллаар бий болсон хөдөлгөөнүүдийн тэмцлийг ч угтаа үгүйсгэж буй хэрэг юм. Тэдний тэмцэл хүчингүй мэт, 1990 оны ардчилсан хувьсгал болоогүй мэт ойлгуулах гээд байгаагийн цаад санаа хэнийх вэ. Д.Нинжийн ард хэн байна вэ. Үүнийг бид Засгийн газар, Ерөнхий сайд захиалав уу гэж хардахад хүрч байна. Эрх баригчид л Ардчилсан намыг өвөртөө хийн сул дорой болгож, ардчиллыг, ардчиллаар үг хэлэх тэмцэх эрхтэй болсон хөдөлгөөнүүдийг саармагжуулах ажиллагаагаа Д.Нинжээр дамжуулан явуулж байх шиг.
1917 онд Ленин "Наад хөрөнгөтнүүд чинь та нарыг өлсгөөд байна" гэж сурталдаж байгаад л хөл нүцгэн пролетариудыг босгосон.
Ш.Сайхансамууг баян байна гээд тэр устгах төлөвлөгөөнд орж гэж бодъё. Түүнийг дүүжлэх амархан байж. Тэрээр 10 мянган хүн тэжээж байгаа. Түүнийг устгахаар 10 мянган хүн ажлын байргүй болж, 50 мянган хүн өлсөж, Монголын жижиг, дунд аж ахуй болох 30-аад мянган хүн дампуурна. Дээр нь хорин мянган ганзагын наймаачин талбай дээр үр хүүхэдтэйгээ гарч ирнэ. Үүнийг л хүсээгүй бол пролетариудын сэтгэхүйтэй хувьсгалыг номлох нь Монголын тусгаар тогтнолд аюул авчирна. Энэ нь Монголд хууль бусаар үйл ажиллагаа явуулж их хэмжээний ашиг олдог хоёр хөршийн маань таалалд л нийцнэ.
Тэдний хүслээр бол баян хүнийг буудах амархан юм байж. Тэгээд баяныг нь, өмчтэй, хөрөнгөтэйг нь буудаад арчаагүй хэд нь үлдэх юм уу. Баян хүнийг үр удмаар нь устгана гэнэ. Монголд баян хүн амьдарч болохоо байсан хэрэг болж. Баян хүний хүүхэд болж төрсөн нь бас буруутай юм байна.
Тэгэхээр Нинжтэнгүүдийн хийхийг хүсээд буй хувьсгал гээчийг нь ардчиллыг төгөлдөржүүлэх биш бүр үгүй хийхээр санаархаж байна гэж ойлгож байна.
1990 оноос өмнө бид өмчгүй байсан. Одоо нийгмийн ихэнх хэсэг нь өмчтэй болсон. Ядаж л амьдарч буй байраа, хэдэн малаа хувьчлаад авлаа.
Үгээгүй ядуу хүн нь хэт баян, дундаж амьдралтай хүмүүсээс харьцангуй цөөн болсон. Өөрийнхөө өмчийг Д.Нинж болон түүний нөхөд ард нь байгаа хүмүүст хураалгахыг хэн хүсэх юм.
Хэний даалгавраар Д.Нинж үүнийг хийгээд байна. Хувьсгал хийхийг хүсээд байгаа хүмүүс байгаа бол хувьсгал гээчийг хийхгүйн төлөөх ард түмэн бас байдаг юм шүү.
Trojan Horse
Trojan Horse
Зочин
дашбалбарын охин мөн үү
nsbg
nsbg
Damm
xoxirogch
tommod
tommod
Зочин
cfhd
УНШИГЧ
mulguu ninj
zochin
Зочин
ganzorig fr s
Ganbaa
Зочин
delgermaa
hi
Зочин
уншигч
roy
zochin
zochin
1 l bishee
Cupid
Cupid
gadaadad surj bui mongol
Boldoo
Зочин
уншигч
Мягмар
zov zov
unen
unshigch
Далчгар сдаа
Зочин
Зочин
zuv shde
Çàíàà.
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Virus
Ganbat
Зочин
Zochin
Зочин
bbbbb
kkkkk