МОНГОЛЧУУД АРХИ УУГААД...
За манай энэ гариг дээр нь болуул нь одоо байнээ, ердөөсөөн шингэний 2 том урсгал байгаадугаам.
За манай энэ гариг дээр нь болуул нь одоо байнээ, ердөөсөөн шингэний 2 том урсгал байгаадугаам.
Хэхэ нэг насаараа нам засгийн ажил хийж явсан өвөө шиг хэлчлээ. Зүгээр ярий даа одоо.
Хоёр янзын урсгал байх нь байна аа. Эхнийх нь гол мөрөн далай тэнгисийн ус ууршиж тэнгэрт гараад бороо болж ороод ... гэж хаа байсан 2-3 ангид багшийн заадаг нь.
Харин нөгөөх нь хүмүүсийн амаар ороод чишин мориор гардаг архи пиавнууд. Хааяа амаар буцаж гардаг боловч зарчмын хувьд орчил эргэлт мөн.
Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс орц хонгилоос авхуулаад вийп өрөөнүүдээр шахцалдаж суугаад ёроолгүйм шиг уусаар л байна.
Дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс улам их уугаад байгаагаас болж тэдгээрийг үйлдвэрлэгчид улам ихийг нэмж үйлдвэрлэж байгаа.
Түүнчлэн, дэлхийн өнцөг булан бүрт өглөө болгон бүрзгэр эрчүүд шүдээ зууж босоод ажилдаа явах гэж хөлөө арайхийн зөөсөөр байна.
Бас, дэлхийн өнцөг булан бүрт шинэ шинэ нэрийн архи, пиав бий болж, хуучин брэндүүд нь ч нэр хүндээ улам батжуулж, ашиг орлогоо улам зузаалсаар байх.
Мөн, дэлхийн өнцөг булан бүрт шинэ баар кафэнүүд үүд хаалгаа нээж, хуучин газрууд нь ч нэр хүндээ улам батжуулж, ашиг орлогоо улам зузаалсаар зузаалсаар...
Харин зэрэгцээд, дэлхийн өнцөг булан бүрт "монгол хүнд үйлчлэхгүй" гэсэн дотоод журамтай баар ирэстраан, тоглоомын клүбүүд улам олширсоор байна!
Нээрээ харин. Ажилд орох гээд, биллиард цохих гээд, хэдэн найзуудаараа ганц нэг пиав уух гээд үүднээс нь хөөгдсөн манайхан их байна цаана чинь. Одоо улам их гарна. Монгол хүн яагаад оруулдгүйг нь асуувал, "монголчууд архи уугаад хоорондоо зодолдоод, юм хум хэмхлээд хаядымаа".
"Монгол хүн ажилд авахгүй" гэсэн журамтай газрууд гараад удаж байна. Яагаад гэсэн, "монголчууд архи уугаад ажилдаа ирдгүүмаа, ирсэн ч согтуу ирээд ядаргаатай байна"
За монголчуудын шинэ жил мил, баяр маярынх нь захиалгыг авч үйлээ үзсэн ирэстраан ердөө маргааш нь дотоод журмандаа нэмэлт оруулна. "Монголчуудаас ямар ч захиалга авахгүй".
Яасын бэ гээ л тэгэнгүүт, " монголчууд архи уугаад, анх хэлсэн цаг нь өнгөрчөөд байхад явахгүй, яв гэж хэлсэн зөөгч нары маань зодоодоо....".
Монголчууд архи уугаад, монголчууд архи уугаад.... аа яаяаяа.
Олон үндэстнүүд холилдсон коллегууд суугаад бие биенээсээ сонин хачин юмнууды нь асуулцаж байгаад монгол дээр ирэнгүүт, "таануус яагаад жоохон алхохол уучxаараа хоорондоо зодолдоод байдым бэ?" гэж наана.
Хэ, зүгээр газар дээрээ үхцэн нь дээр санагдана даа, монгол болж төрснөөсөө ичиж сууснаас. Эсвэл, "монголчууд бол тиийм л лаг, зоригтой омголон улсууд шүү дээ, мэдэж авцгаа та нар! Аятайхан байхгүй бол архи уужаагаад та нарыг ална даа" гэж хэлэх ёстой ч билүү.
Хүхээ ердөөсөөм байнээ, юу юум байгаамаа. Хаха ахиад нөгөө өвөө ороод ирлээ. Заза гарчлаа.
Уух юмнуудад зориулалт гэж байнаа бас, тухайлбал энэржи дринк хүнийг сэргээдэг, сүүтэй хийцтэй цай хүний ядаргааг арилгадаг, гаазтай ус хүний цангааг тайлдаг, харин алкохолтой ундаа хүмүүсийн тархинаас таагүй бодлыг арилгаж хөгжилтэй болгожаах жишээний.
Монголчууд ч гэсэн хүн юм хойно, тэдэнд дээрх умдаанууд дээрхийн ижил л үйлчилнэ. Харин алкохольноос бол "уур хүргэх" гэсэн нэмэлт үйлчилгээг авна. Өөрийн эрхгүй уур нь хүрнэ. Согтуу монголчуудын хувьд хайр хүрэх, баас хүрэх, нойрт хүрэх мэдрэмжүүд таг алга болоод бүгдийг нь дан уур хүрэх гэсэн мэдрэмж эзлэхээр барахгүй бүр сагаж оргилоод амар заяа үзкүү. Тэрийгээ агсан гэж өхөөрднө. Манай тэр жаахан агсан юм байгаамаа гэж уучлана. Ааае..., агсан байна гэдэг чинь нэр төр, эр зориг, алдар гавьяаны хэрэг юм шүү дээ.
Маш ууртай, согтуу монгол залуус дэлхийгээр тэнэжийнэ. Хамгийн архи даадгүй улсууд хэрнээ хамгийн их уух нь өөрөө гайхамшиг. Уугаад уур нь хүрэх нь... ёстой л нөгөө тусгай ген нь байх. Аяа энэ ч бас гайхамшиг.
Уурлаад босч ирж байгаа сохххтуу монгол эрийн дэргэд Халк хэн юм бэ! гэж дэлхийгээр зогскуу галаактгаар нэг орилхын сан.
зочин
hehe
zorigoo
Зочин
ih medeh
Зочин
anu
Зочин
Зочин
yanjmaa
нэгэн эмэгтэй
zochin
zovdxon
Зочин
Зочин
Зочин
үнэнч
Зочин
Зочин
tsogtuu
Зочин
nimkaa
nudnii shil zuusen bandi
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
omgolon
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Хм
ок
e.nambar
e.nambar
e.nambar
lol
Зочин
Зочин
sssssss
haha
Зочин
zochin
Зочин
aldaatai bichchee
gegee
ffghfg
hi
hi
артгаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Uka
ñàéí óó?
ñàéí óó?
Altanhuiag
Зочин
Altanhuiag
Unen sh dee
Зочин
Arhi heregtei
Зочин
тэнгэрийн санаа
ААА
Зочин
Dr
Фэн
Зочин
Зочин
bat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
amaraa
amaraa
sanal
bayaraa
Зочин
Dondog
unen
galaa
Зочин
Arhichin
Arhichin
Зочин
neg sanal
Зочин
Зочин
heeh
Зочин
Boldoo
accc
Зочин
Eebii
Mongol hun 2020
UIH-iin dargad
Chingis khaan
delhiigeer 1
T1 huniig
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Badman
Cupid