Наадмын маргааш...
Сайхан наадаж байна аа. Нэг наадам энд дуусавч үргэлжлэл нь эх орны аль нэг өнцгөөс ундарсаар.
Энд ер нь аудио, видео гээд рекламны төрөл зүйлийн боломж гарч байна. Одоогийн “Тэр бөх хэний хэн бэ ” энэ тэр гээд ямар ч унацгүй, дээр нь хэн хүнд мэдээжийн юм орилж байхаа болимоор байна. Тэрний оронд
-“Тэр бөхийн уудаг ундаа юу вэ?” гэхээр нөгөө тал нь:
-“Кока кола...” гэж хашгиран аудио реклам хийж яагаад болохгүй билээ, аан.
Дээр нь бөхчүүдийн барьц авахуулах хэсэг дээр хэний реклам байх вэ гэдэг бол бас нэг санаа. Шар чингэс дээрээс барьцаа авах уу, хар чингэс харагдахаар атгах уу гэдэг дээр наймаалцаад явчихна. Бас бөхчүүдийн бие биеэ тэврээд зогсдог хэсгийг “рекламын пауз” гэж нэрлээд цагийг нь зарж болж байна. Бөхчүүд ч гэсэн тэврэлдэн удаан зогссон цагаараа явуулсан нийт рекламын төлбөрийн 10 хүртэл хувийг хүртэж болох юм. Түүнчлэн зууралдаад салахаа байчихдаг уяа бөхчүүд бол “наалдан пад” мэтийн цавууны сайхан сурталчилгаа болно. Ай мөн ч их бизнес, мөн ч их мөнгө үнэртэж байна даа.Одоо далд сурталчилгаан дээр тогтож ярьцгаая. Нэгэнт л шударга бизнесийн тухай ярьж байгаа болохоор далд сурталчилгаа ч шударга байх ёстой. Бөхийн шуудаг шувтрах мэтийн эгзэгтэй хормуудад нууц эрхтнээс өмнө далд сурталчилгаа цухалзахыг энд хэлж байна. Ер нь бол зориглож чадаж гэмээнэ нууцын орон дээр ч сурталчилгаа байрлуулаад машид санамсаргүй мэт байдлаар их мөнгө олох боломж бий юм. Ингэхээ байг гэхэд бөхчүүдийн суганаас янжуурын соруул, шуудагны захаар лонхны ам үе үе цухалзан иргэдийн тамхи татах, шар тайлах хорхойг нууцаар хөдөлгөөд, чамгүй мөнгө олоод байх бүрэн боломжтой.
Сурын харваанд л реклам олдохгүй жаахан тиим байх байх даа. Суман дээр нь юмбичихээр онохгүй бол рекламдуулсан байгууллага мөнгөө нэхэх аюултай юм даа. Ер нь бол сур бол нэг тийм хөгийн, шударга болдог учраас зах зээлд гологдоод байх талтай юм аа. Яая гэхэв дээ. Сайхан монгол дээл, жанжин малгайны реклам хэвээрээ үлдэнэ биз дээ..Хөөе бас оргүй ч биш юм байна. Нэг хэдэн нөхөр сурчдын цаана зогсчихоод эдийн засгийн ямар ч үр ашиггүй гараа алдлаад л орилоод байдаг даа. Тэдний энгэрт реклам нааж болж байна. Тухайлбал харваач байгаа онолоо гэхэд “Пепсодэнт оо хамгийн оновчтой сонголт” гэхчлэнгийн рекламаа өргөнө. Харин алдсан тохиолдолд “Тохиолдлын хавьтлаас зайлсхийх замаар ДОХ-оос сэргийлэгтүн” гэсэн нийгмийн сануулгаа олон түмэнд харуулна. Өө тиин. Харваачдын онох гээд байдаг нэг өрөөстэй юмнууд байдаг даа. юу гэдэг юм бол доо, нэг нэртэй л байгаа. Тэрийг коко, пепси, тэрчлэн нэр хүндтэй пивоны лаазаар орлуулан мөнгө босгууштай. Нэг үгэндээ эрхий мэргэний суманд эх орны үйлдвэрийн цагаан идээ оногдохуй дор дотор этгээдээс “Меламин үгүй сүү” ану сад тавихуйяа, хурсан олон “Биеэ бодоорой...”” гэхчлэнгээр уухайлж байвал ямар..?
Ингэсгээд дуусгая даа. Та нар “Наадмын маргааш...” гээд эхлэхээр “...намар” гэх гэж байна гэж болсон уу? таасангүй ээ. Наадмын маргааш наадам л болж байгаа шүү дээ.
Óóãàà
Óðòíàñàí