УЛАМЖЛАЛТ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ЭРМЭЛЗЭЛ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлчлалынхаа үеэр Францын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүштэй уулзсан билээ.
-УИХ-ЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛИЙН ФРАНЦ УЛСАД ХИЙСЭН АЙЛЧЛАЛЫН ТЭМДЭГЛЭЛ-
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл айлчлалынхаа үеэр Францын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Пьер Лөлүштэй уулзсан билээ. Гадаад худалдаа, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлт гээд олон салбарыг хариуцдаг энэ яам нэлээд нөлөө бүхий яамд тооцогддог, өндөр байшиндаа 15 мянган хүн, салбартаа 35 мянган хүн ажилладаг гэж байгаа. Парис хотын даргын гадаад бодлогын зөвлөх, Үндэсний ассамблейн гишүүн, Ерөнхийлөгчийн Франц-Туркийн харилцааны асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч, Засгийн газрын гишүүн, Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга одоо Гадаад худалдааны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга гээд олон хариуцлагатай алба хашиж ирсэн Пьер Лөлүш өдгөө 60 настай гэхэд тун овор багатай. Түүний багийнхан залуу бас ажил хэрэгч хүмүүс бололтой. Монгол Улсад айлчлахыг мөрөөддөг гэдгээ нуухгүй гэсээр уулзалтаа эхэлсэн Пьер Лөлүш Монгол гэдэг нэр дорно дахины нууцлаг бүгдийг агуулдаг шиг санагддаг гэж байв. Хоёр орны харилцаа харилцан сайн сайхан явж ирсэн ч одоо өөр цонхоор харцгаан, шинэ эрмэлзлээр баяжигдах ёстой гэдэг санааг Засгийн газрын гишүүн тэрбээр онцолж байлаа. УИХ-ын дарга ч Францтай ураны салбарт хамтран ажиллахаа нотолж, хоёр улсын Засгийн газар харилцан санамж бичигт үзэглэсэн. Одоо бусад салбаруудад хэрхэн яаж ажиллах талаараа ярилцвал зүйтэй гэж байсан. Тухайлбал, Монголын талаас хөдөө аж ахуйн салбарын хөгжил, бүтээгдэхүүний борлуулалтаараа өндөр Франц улсаас туршлага судлан, технологи хийгээд олон боломжоор туслахыг хүссэн. Мөн европ стандартыг Монголд нутагшуулж, Европын холбоонд нэр нөлөөтэйн хувьд манай улсад Европын холбооны төлөөлөгчийн газар байгуулахад бодит санал оруулбал сайн байна хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Пьер Лөлүшт хандан хэлж байлаа. Эрхэм Төрийн нарийн бичгийн дарга ч улсаа төлөөлөн Европын холбоонд ажиллаж байсан хүний хувьд тусалж, нөлөөлөх боломжтой хэмээж байсан юм. Түүнчлэн эл уулзалтаар хоёр талынхан гадаад худалдааны эргэлт санасанд хүрэх хэмжээнд бус бага байгаа гэдэг дээр санал нэгдэж байсан бөгөөд үүнийг нэмэгдүүлэхээр шаргуу хамтран ажиллая хэмээн тохирсон.
Пьер Лөлүшийн хувьд Францын талын хөрөнгө оруулагчид "Арева"-гийн асуудал хэрхэхийг дараа дараагийн хөрөнгө оруулагчид харж байгаа гэсэн санааг цухуйлгаж байсныг дурдахгүй байхын аргагүй. Байн байн "Арева"-гийн асуудлыг манайхнаас лавлаад байсан. УИХ-ын дарга парламентаас хуулиа баталсан, Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан одоо аж ахуйн нэгж хоорондын гэрээний асуудал үлдсэн хэмээж байсан юм.
2009 оны долдугаар сард УИХ-аас Цөмийн энергийн тухай хуулийг баталж, өнгөрсөн намар Засгийн газрууд гэрээ дээр үзэглэсэн. Уг нь энэ тухайд галт тэрэг нэгэнт хөдөлсөн атал "Арева" хийгээд "Мон Атом"-ын хооронд хийх гэрээ л саатаад байгаа юм билээ.
Францын талын хандлага байр байдлыг хараад байхад манайх "Арева"-тай хийх гэрээгээ нэг мөр болгох нь дараа дараагийн олон асуудлын эхлэл болно гэдэг нь илт ажиглагдаж байсан. Франц бол цөмийн цахилгаан станцаараа дэлхийд бусадтай зэрэгцэхгүй гэж үзэцгээдэг юм билээ. Үнэндээ ч нийт цахилгааныхаа 80 хувийг эндээс гаргаж авдаг тэднийх шиг орон дэлхийд одоогоор үгүй.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Японд болсон газар хөдлөлтийн дараагаас цөмийн энергийг ашиглах талаархи улс орнуудын хандлага, техник технологийн байдал өөрчлөгдөж таарах байх. Энэ тал дээр танайхан яах вэ" хэмээн сонирхсон юм. Пьер Лөлүш "Мэдээж цөмийн энергийг ашиглах талаараа улс орнууд эргэж харах байх. Ашигладаг зарим нь технологио сайжруулах тухайд ярьцгаан, эхлэх гэж байгаа нь харзнах байх. Гэхдээ Японы хэрэг явдлаас шалтгаалж энэ тал дээр дүгнэлт хэлэхэд эрт байна. Манайхан энэ талаар ярилцаж эхэлсэн. Гэхдээ манай улсын хувьд цөмийн энергийн ашиглалт дээрээ эргэлзээд байх зүйл байхгүй. Бид үүнээсээ ухрахгүй. Бид гурав дахь үеийн атомын цахилгаан станцыг ашиглаж байгаа. Давхар хамгаалалтын системтэй. Харин ч бид нэг зүйлд итгэлтэй байгаа нь цаашид баригдах атомын цахилгаан станцууд Францын гурав дахь үеийнхийг сонгоно гэдэгт. Арабын Эмират цахилгаан станцдаа Японых эсвэл Солонгосынхыг биш харин Францыхыг сонгоно гэдэгт итгэлтэй байна" хэмээж байлаа.
Хар ухаанаар ойлгоход технологийн хөгжил өдөр бүр шинэчлэгдэж, пентиум 3, пентиум 4 гээд хөгжсөөр байдаг шиг цөмийн цахилгаан станцын шинэ үе буюу давхар хамгаалалттай гурав дахь үеийг францчууд нэвтрүүлжээ. 1945 онд Хирошима, Нагасаки дээр атомын бөмбөг хаяж, хүн төрөлхтөн нэгнийхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тэр үетэй атомын цахилгаан станцын хөгжлийн эхлэл шууд холбогддог. Тэр эмгэнэлт явдлын дараагаас атомыг энхийн төлөө гэсэн уриатайгаар цахилгаан станц барих ажил эрчимтэй эхэлжээ. Харин францчууд ийм цахилгаан станц ашиглаж эхэлсэн хагас зуун жилийн түүхэндээ ямар нэгэн осол эндэл гаргаагүй гээд их бахархдаг бололтой юм билээ. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын реакторуудад дэлбэрэлт болж байгаа тухай мэдээлэл цацагдахтай зэрэгцээд л францчууд хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ үүнийгээ ихээхэн рекламдаж байсан.
Ер нь дэлхийд энэ салбарт тоглодог цөөхөн хүнд жингийн тоглогч нар байдаг нь Франц, АНУ, Орос, Япон.
2050 онд эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өснө гэж байгаа учраас эдгээр орон энэ салбарт бүгд л орон зайгаа тэлэхийг хүсч байгаа юм. Хуучин "Хэн мөнгийг хянаж байна байна тэр бүгдийг хянана" гэдэг байсан хэлц өдгөө "Хэн эрчим хүчийг хянаж байна тэр бүгдийг хянана" гэж өөрчлөгджээ. Харин тэрхүү эрчим хүчийг хянах гэж байгаа техник технологи хөгжсөн орнуудын сонирхлыг ураны нөөцтэй орнууд татах нь мэдээж. Сүүлийн арваад жил францчууд манайд хайгуулын ажил хийж, одоогийн энэ ордоо нээсэн бөгөөд хамтран ажиллах гэрээгээ хүлээж байгаа. Харин Казахстан түүхий эд нийлүүлэх орон зайд тун хүчтэй гарч ирж байгаа аж. Францчууд өнөөх эрчим хүч гаргаж авдаг шар нунтагийнхаа 30 хувийг Казахстанаас авч байгаа гэсэн. Францаар тогтохгүй Япон, ОХУ, АНУ-тай сүрхий гэрээ байгуулаад авсан дуулдсан. Франц бол цөмийн энергийн салбарт олж авсан амжилтаа улам бүр батжуулна, ямар ч Чернобыл, Фукушимагаас цэрвэхгүй хэмээж байгаа нь илт анзаарагдаж байлаа. Ураны салбарт хамтрах нь манай хоёр улсын харилцааны бодит эхний байдал хийгээд дараа дараагийн салбарт хамтрах боломж бий гэдгийг айлчлалын үеэр хоёр тал нотолж байсан билээ. Бас эртнээс явж ирсэн түүхэн харилцааг шинэ түвшинд гаргах цаг болсон гэдгийг ч харилцан нээлттэй илэрхийлж байсныг хэлэх хэрэгтэй.
Үргэлжлэл

Үргэлжлэл бий