МАНАЙД ЗОЧИЛСОН САНСРЫН НИСГЭГЧ
Тэр орой аав минь дүү бид гурвыг хэд хоног нойргүй хонуулж мөрөөдөлд умбуулах үг хэллээ.
Тэр орой аав минь дүү бид гурвыг хэд хоног нойргүй хонуулж мөрөөдөлд умбуулах үг хэллээ. "Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа манайд ирнэ" гэж хэлсэн тэр үг бидэнд ямар ч том бэлэг авч өгснөөс илүү гайхалтай сайхан сонсогдсон юм. Бид түүнийг ирнэ гэж догдолж, байдгаараа л бэлтгэл базаав. Тэр ирсэнгүй. Орой нь аав "ажилтай байсан гэнэ" хэмээн тайлбар хэлэв. Дахиад л маргааш нь хичээлээ эртээ тараад гэрээ цэмцийтэл цэвэрлээд хүлээлээ. Ирсэнгүй. Нас ойрхон болоод ч тэр үү дүү бид гурав байнга хоорондоо муудалцдаг байсан ч сансрын нисгэгчийг хүлээсэн тэр өдрүүдэд бид хэзээ ч байгаагүйгээрээ эвтэй байв. Би эгч шиг эгч байж, дүү нар маань ч хэлсэн үгнээс гарахгүй жигтэйхэн чих зөөлөнтэй болчихсон байж билээ. Гурвуулаа хэрэндээ гангалж, үс зүсээ янзлав. Ширээн дээр зассан тавагтай чихэр өөр өдөр бол нүд ирмэх зуурт алга болох байсан биз. Бид харин тэр өдрүүдэд ил орхисон чихэрт ам хүрэх нь бүү хэл гар ч хүрээгүй юм даа.
Яагаад гэвэл тэр чихрийг сансрын нисгэгч ахад амсуулах учраас. Гэвч түүнд дахиад л ажил гараад ирсэнгүй. Бидний тэвчээрийн хүлээс тасрах шахлаа. Юунд ч юм итгэл алдарч, гомдол төрөөд байлаа. Өрөөнүүдийнхээ хаалганы шилийг тэсгээдэггүй сахилгагүйтдэг байсан бид олигтойхон чанга ч дуугарахгүй болчихсон байсан юмсан. Сансрын нисгэгч ахыг тэвчээртэйхэн хүлээсэнсэн. Хүлээсэн өдрүүд бараг гарын таван хуруунд багтах шахлаа. Орой болж унтах тал руугаа хандаж байтал аав нэг хүнтэй дуу шуу болсоор ороод ирлээ. Сансрын нисгэгч манайд хүрээд иржээ. Тэвчээр алдагдаад гэрээ жаахан муухай болгосон бид хэсэг алмайрч зогсоод гэнэт хурдан хөдөлгөөнд оруулсан юм шиг хэнийг ч хэлээгүй байхад дуулгавартай нь аргагүй хамаг юмаа эмхлэв.
Монголд тэр үед түүнээс өөр алдартан байгаагүй биз. Одоогийнхоор бол Ж.Гүррагчаа жинхэнэ од байсан юм. Түүний тухай дуу шүлэг цээжлэн холын одны тухай орчлон дээр тэр л ганцаараа мэдэж байгаа гэж итгэдэг байлаа. Гэтэл од, сартай уулзаад ирсэн дэлхийгээс гадуур нисээд ирсэн нөгөө мундаг ах манайд иржээ. Тэвхийсэн дүрэмт хувцастай түүний өмдний улаан кант хичнээн гоё харагдаж байсан гээч. Бас аймаар том биетэй санагдав. Зөөлөн инээмсэглэсэн тэр ах шиг тийм том биетэй хүнийг би урьд өмнө нь хэзээ ч хараагүй юм шиг. Дөнгөж сансраас буугаад манайд ирсэн юм шиг, нэг л хачин шинэ мэдрэмж төрөөд болдоггүй ээ. "Сансрын нисгэгч Гүррагчаа" амандаа ингэж шивнэсэн бид сэтгэл ханасан аятай тэрүүхэн буланд нөгөө хүний хөдлөх бүрийг ажиглан суув. "Манай хүүхдүүд. Таныг ирнэ гэж хэд хоног нойргүй шахам хүлээж байгаа юм" гэж аав бидэн рүү дохингоо хэлж нөгөө ах бидний толгойг илээд "За тэгээд одоо санаа амрав уу, яг ирэх гэхээр ажил ихтэй байж таараад удчихлаа" гэж өөрийгөө буруутгах, биднээс уучлал эрэх хоёрын аль нь мэдэгдэхгүй тайлбар хэлээд ширээнд суув. Ээж мөнгөн аягатай цай барьж нэлээд сандрангуй үйлчилж байлаа. Аав тэр хоёр элдвийг хуучлах боловч тэдний ярианаас илүү тэр хүн л бидний анхаарлын төвөөс гарахгүй байлаа.
"Цайгаа уучихлаа. Хийцтэй цайны будааг идэж байна" гэж дүү маань чихэнд шивнэв. "Бууз гараараа барьж идэж байна" гэж би бас шивнэв. Бид гуравт тэр жирийн хүн шиг байгаа нь илүү хачин санагдаж байв. Яагаад ч юм бусдаас өөр байна. Ямар нэг юм нь өөр л байх учиртай шиг хараад л байлаа. Сайхан хоолойтой тэр хүн аавтай минь элдвийг хүүрнэсээр л суув. Сансрын нисгэгчийг амьдаар нь харсан, биширч алмайрсан тэр орой дуусч тэрээр явах боллоо. Түүнийг явснаас хойш нойр хулжжээ. Аав дүү бид гурвыг нэг их хайрласан харцаар хараад ээжид хандан "Энгийн сайхан хүн байгаа биз" гэлээ. Ээж дуугүй л толгой дохив. Сансрын нисгэгчтэй уулзах мөрөөдлийг минь биелүүлж, тэр мундаг хүнийг гэртээ авчирсан болохоор аав их л додигор байлаа. Хурдан өглөө болоосой. Ангийнхандаа очоод ярих юмсан. Юунаас нь эхэлж ярих билээ.
Өглөө ч боллоо. Сэтгэл догдолсон амьтан сургууль руугаа цагаасаа эртээ очив. Мэнд ч мэдэлгүй шууд л нэг ширээнд хамт суудаг Викторт "Өчигдөр манайд сансрын нисгэгч Гүррагчаа ирээд" гэж хэлтэл тэр огт гайхаж биширсэн шинжгүй харин ч намайг худал хэллээ гэсэн шиг "Нэртэйгээр нь Батмөнх дарга ирсэн гээд залчихаач" гэдэг байгаа. Ж.Батмөнх дарга тэр үед Сайд нарын зөвлөлийн дарга, Намын төв хорооны нарийн бичгийн даргын алба хашиж байсан үе. Ингээд шөнөжин мөрөөдсөн сайрхал маань бүтэлгүйтэв. Бүгд гайхаж бишрээд би өөрөө сансрын нисгэгч шиг л олны анхаарлын төвд байна гэж бодсон байсныг хэлэх үү.
Дэмжлэг авах гээд ангийнхнаа тойруулан хартал надад итгэж, намайг дэмжих хүн тэдний харцнаас хайгаад олсонгүй. Би яаж ч хашгираад хэн ч сонсохоогүй байлаа. Яагаад гэвэл Гүррагчаа жирийн нэг айлд очно гэдэг тэдний санаанд багтамгүй зүйл байв. Ангийнхны минь тэр тоомжиргүй байдал намайг гомдоосон ч дүү бид гурав манайд зочилсон сансрын нисгэгчийн тухай нэг хэсэгтээ л ярих сэдэвтэй болж, санаагаар ч юм уу сахилгагүйтэх маань багассан юм шиг санагдаж билээ.
Хожим би Ж.Гүррагчаа гуайтай тааралдаж зургаа хамт татуулав. Багынхаа дурсамжийн талаар ганц ч үг хэлсэнгүй. Сэтгүүлч болчихоод төрийн ордонд олон ч таарч байлаа. Одоо гайхаж биширч байсан тэр үе маань ард хоцорсон ч багын маань тэр их хүндэтгэл алга болоогүй ээ. Одоо ч тэр сансрын нисгэгч хэвээрээ л байгаа шүү дээ.