Ирмэл Монгол
Хуучин ерөнхийлөгч маань их сандарч байгаа болтой юм аа, зайлуул. Баруун хязгаарын хэдэн өвгөн хөлсөлжээ.
Хуучин ерөнхийлөгч маань их сандарч байгаа болтой юм аа, зайлуул. Баруун хязгаарын хэдэн өвгөн хөлсөлжээ. Мөнөөх “арван ембүү хараад алгаа тосдог аавууд” ярьж байна. Элбэгдорж монгол хүн биш юм гэнэ ээ. Мань хөгшчүүл яриандаа халаад арай л миний өвөө Лю овогт тэгж байсан гэсэнгүй. Бүр зарим нь монгол хүнд барагтай бол ургадаггүй “урт шар ” сахлыг ХХL размерийн томоо хамар дороо зүүсэн ч байх шиг... Мөнгө өгөөд юу ч яриулж, юу ч хийлгэж болдог иим гарууд эрт дээр үеэс байсан ба тэдний тухай “Сэндэр охин” гэдэг ардын гунигт дуу айдагсан. Төрсөн охиноо л хэдэн юанаас өгсөн болтой байдаг юм. Хөх бууцан дээр төрсөн Элбэгдорж ориг монгол хүн биш харин төрөхийн орон дээр унасан Энхбаяр ориг монгол хүн болж таарч байна. Хэ хэ. Иим домог зохиожээ.
Энэ хүн яагаад өрсөлдөгч болгоныгоо монгол хүн биш гэдэг домог зохиолгодог юм бэ? Монгол хүний толгойд хэзээч ордоггүй иим бодол , мэнэжмэнт түүний толгойд дандаа яагаад хадаастай байдаг юм болоо. Энэ хүнд өөриинх нь тухай иим сэдвээр яриад эхлэхээс өмнө өрсөж бусдын тухай ярих инстинкт яагаад үйлчилдэг юм болоо? Хачин шүү.
Энэ бүхнийг үл өгүүлэн ерөөсөө””99,99 сорьцтой, угаасаа энд байсан монгол гэж ер нь хэн юм бэ” гэдгийг хамтдаа хуучилья?
Эрдэмтэд ярьж байна аа. Хүн төрөлхтөн чинь өөрснөө харь гаригийнх юм гэнэ. Энэ дэлхий чинь эхэндээ улаан галаар эргэсэн, хүн бүү хэл чөтгөр тогтохын эцэсгүй юм байсан гэнэ. Тэрбум тэрбум жил өнгөрсний дараа ус агаар нөхцөлдөн тогтсны хойно амьдралын анхны мөхлөг сансар огторгуйн гүнээс ирээд үржин дэлгэрчээ. Буддагийн номлолоор ч гэсэн бидний сүнс үйлийн үрээс болоод энэ хорвоогийн хүрдэнд эргэлдэж байгаа ба сэтгэлээ ариусган гэгээрч, ядаж л нэгнээ сүнсгүй гүтгэх нь муухай гэдгийг ухаарсан цагт нирваанд хүрнэ хэмээн сургадаг. Тэхээр хүн төрөлхтөн бид энэ ертөнцийн хувьд ч ирмэл цагаачид ажгуу.
Бидний одоо оршин буй энэ нутагт нэн эртээс янз бүрийн овог аймгууд оршин суужээ. Яг л бидний сүнс хүний биеийг олж төрөөд гээж буцдаг шиг тэдгээр овог аймаг төр улс нэг үе мандаад тэгснээ нүүгээд арилаад байж. Нэгэн үе түргүүд байжээ. Бид газар усныхаа ихэнх нэрийг тэдний өгснөөс өвлөн авсан байна. Энхбаярын ээжийн төрсөн Хэнтий, Элбэгдоржийн өөрөө төрсөн Ховд цөм түрэг нэр гэнэ. Та нар арай Хэнтий нь “хэн” гэсэн асуулт ба “ээ тии тии” гэх даарсан хүний дуу алдалтаас гарсан гэж маргахгүй биз дээ. Алтай, Туул гээд энэ нэр цуврана. Алтай нурууны нэрийг “эм бэлэг эрхтэнтэй” гэсэн үг, харин Туул бол ус туулахаас үүдэлтэй гэж зөрүүдлэхгүй биз дээ. Алаг уул, дүүрэн устай гол гэсэн утгатай үгс юм гэсэн. Ингэлээ гээд энэ газар нутгийг түргүүд бидэнтэй булаалдахгүй.
Иим газар одоогийн бидний овог дээдэс нүүж иржээ. “Монголын нууц товчоо” хөлгөн судар “Дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно гэргий Гоо маралын хамт тэнгис далайг гаталж ирээд...” хэмээн эхэлж байна. Тэхээр бид энэ газар шороонд мөн л хариас цагаачлан иржээ. Дараа нь Их Чингэс хаан дэлхий дахинаас хамгийн уран, хамгийн ухаалаг иргэдийг эх нутагтаа авчран шингээжээ. Тал нутгийн үр садад Чингэсийн удмын буцалсан цус, Киданы мэргэн түшмэдийн ухаан, Францаас эхлээд дундад Азийн уран гартны билиг авъяас бүгд л шингэн үлдсэн юм шүү.
Мөнөөх гунигт Сэндэр охины аавын талын хамаатнууд ярьж байна аа. Элбэгээ ерөнхийлөгч болбол өөр удмын азаргатай болсноос ялгаагүй гэнэ. Чааваас даа, нутгаас нь монгол улсын ерөнхийлөгч төрөх гэж байхад ярьж байгаа үг шүү дээ. Бид буриад “азарга”-тай байхад биднийг хорлоогүй шүү дээ. Би Энхбаярыг өглөө босонгуутаа л “ за хө өнөөдөр чинь хэдэн халх, хэдэн ойрдыг цусыг нь хольдог билээ” гэж боддог байсан гэвэл яасанч итгэхгүй. Эдгээр өвгөдийн үгээр бол манай парламентад байгаа хэдэн казах гишүүн бол зүй бусын юмс болж таарах нь ээ.
Тэртэй тэргүй хүлгийн зоон дээр дэрвэж өссөн монгол хөвүүн Элбэгээгийн тухай энд илүү юм яриад яахав. Хамгийн гол нь бид онож төрсөн эх орон, олдож төрсөн бие хоёрыг ухаалаг хайрлах учиртай. Олдсных төлөө хүндлэн дээдлэх номтой. Тэрнээс биш адилхан төрсөн эх орон нэгтнээ элдвээр гачлан зүхэх, уул ус, эх орныг ганц биеийн өмч мэт эндүүрэн шунах нь мунхаглал төдийгүй, цайруулахад бэрх хилинц нүгэл хэмээн монгол өвөг дээдэс сургасан ба монгол хүүхдүүд мэдэж өссөн байдаг. Амь тавин булаалдаж буй эрх мэдэл байтугаа, зөөж хураасан хөрөнгө хогшил, тэр ч бүү хэл аминдаа өмчилж паспорт авсан бие махбодь чинь ч “чиний юм биш” хэмээн манай хэний ишлэх дуртай Бурханы сургаальд номлодог юм аа. Энэ хорвоогийн юманд хэдийчинээн шунана, хэдий чинээн өмчирхөнө, төдийчинээ тамын зовлон эдэлнэ гэж бас сургадаг аа, гэгээрсэн Будда. Учир нь “энэ их хөрөнгө эрх мэдлээсээ салбал би яана” хэмээн өдөр бүр тамд байгаа мэт зовно. Үнэхээр салахын цагт түүнээс ч нэт зовно. Мөнх бусын орчлонд ингэж зовох нь тамд очиж зовохоос “какая разница, милый мой переводчик” ..аан. Энэ төрлийн юм бүхэн батгүй, эрлэгт очиж шүүлгэнэ гэдэг гарцаагүй. Юугээ хэлнэ ээ. Эх ты, малыш..айн.
Тиим болохоор танаас би хэзээ ч удам судрынхаа”б” хэсгийг тас нуудаг юм бэ? таны хамар яагаад том байгаа юм бэ? Та яагаад иим өндөр байгаа юм бэ? Та яагаад морь унахын оронд морийг унагаадаг юм бэ гэж асуудаггүй билээ.
Уул нь манай хүүхдүүдийн дуртай бараг ардын гэмээр нэгэн дуунд
Намхан нуруутай
Навтгар хамартай
Могжоохон даагатай
Жогжоохон хүү би
Морьтой хүн шүү дээ
Монгол хүн шүү дээ...хэмээн өгүүлдэг юм шүү дээ.

eko