АН ӨӨРСӨДТЭЙГӨӨ, МАН МАХН-ТАЙГАА...
Сонгууль хэрхэн явагдах нь эцэслэн шийдэгдээгүй ч сонгуулийн бэлтгэл ажил намуудад дотооддоо ч, гадааддаа ч аль хэдийнэ эхэлжээ.
АН ҮЗХ-НЫ ЭЭЛЖИТ БУС ХУРЛАА ЗАРЛАЖЭЭ
Сонгууль хэрхэн явагдах нь эцэслэн шийдэгдээгүй ч сонгуулийн бэлтгэл ажил намуудад дотооддоо ч, гадааддаа ч аль хэдийнэ эхэлжээ.
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо ирэх лхагва гаригийн 16 цагт ээлжит бус хурлаа хийхээр зарлажээ. Жил бүр зарладаг ротаци энэ намын ардчиллыг тодотгодог ч дотоодын зөрчлийг туйлд нь хүргэдэг аюул бий. ҮЗХ өчигдрийн байдлаар ҮЗХ-г хуралдуулахаар 130 гаруй гишүүн гарын үсэг зурсан учир ийнхүү хуралдахаар болсон байна. Энэ хурлаар намын дүрмийн өөрчлөлт яригдах бөгөөд фракцуудыг "зодолдоход" хүргээд байгаа ротацийг яах эсэхээ шийдэх юм. Намын дарга Н.Алтанхуягтай Ардчилсан хүчнүүдийн холбооны тэргүүн З.Энхболд уулзахдаа ротаци явуулахгүй байх санал хэлжээ. Намын дүрэмд нэгэнт үүнийг зөвшөөрөхгүй учир дүрмийн өөрчлөлт хийж байж ийм шийдэлд хүрэх аж. Ямар ч байсан дүрмийн өөрчлөлтөө энэ удаагийн ҮЗХ-ны хурлаар нэгмөсөн шийдчихвэл энэ удаагийн ротаци явагдахгүй болж, ирэх сонгууль хүртэл АН одоо байгаа ҮЗХ-ны гишүүдээсээ л УИХ-д нэр дэвшүүлэхээр болно гэсэн үг. Мөн нам дотор маргаантай дүүргүүд хэд хэд байгаагаас эхний ээлжинд Чингэлтэй дүүрэг асуудлаа шийдэж чадсан бол араас нь өөр дүүргүүд ч цэгцэрч магадгүй болоод байна.
Өнгөрсөн ҮЗХ-ны хурлаар генсекээ өөрчлөх талаар ярьж байсан билээ. Гэвч асуудал тэр удаа ямар ч байсан хойшилсон. Гэхдээ бүрмөсөн цэглэгдээгүй нь нам доторхи фракц бүлэглэлүүдийн сонирхлоос харагдаж байгаа юм. Харин генсекийг ингэж өөрчлөх хор явсны дараа МҮДН фракц хөдөлгөөнд орж эхэлсэн. МҮДН-тай Ардчилсан хүчний холбоо, залуусын фракцууд эвсэл болохоор ярьчихсан яваа. Нэг ёсондоо зүгээр байхад зүгээр байлгахгүй нь гээд хөдөлсөн хэрэг. Сүүлийн үеийн мэдээллээр МҮДН нийслэлийн намын хорооны даргын суудлыг сонирхож эхэлсэн гэх авч хажуугаар нь "Кроун"-ы Нямхүү ч энэ албыг мөрөөдөж буй мэдээлэл тарах болов. Нийслэлийн намын хорооны одоогийн удирдлагыг унагах фракцуудын сонирхол ийнхүү эхэлсэн бололтой. АН-д фракцуудын тоглолт ид явагдаж байгаа ч үүнийг эс ажран АН дахь "Алтан гадас" хүчээ зузаатгахаар элдэв арга сүвэгчилж ил далд хороо найруулсаар байна. Нэг үгээр хэлбэл АН одоогоор дотооддоо тэмцэлдэх нь намжаагүй л байна.
МАХН НЭРИЙГ ЗӨВШӨӨРВӨЛ ЯАХ ВЭ, ҮГҮЙ БОЛ ЯАХ ВЭ?
Ардчилсан намын ҮЗХ ирэх долоо хоногт хуралдахаар гишүүддээ зар түгээж эхэлсэн бол МАН-ын аймаг, нийслэл, дүүргүүдийн бага хурлууд тус тусдаа хурлаа хийж байгаа.
Ерэн насныхаа ойг шинэ нэртэйгээ хамт таниулах гэсэн МАН-ын баяр сүр дуулиантай болов. Хажуугаар нь МАХН бас өөрсдийн хэмжээгээрээ насны ойгоо тэмдэглэлээ. Аль нь жинхэнэ ерэн настайг нь ард түмэн ялгаж ойлгосон ч үгүй. Гэвч насны ой яахав ээ. Ямар ч байсан С.Батболд МАН-ын даргын хувьд хэлмэгдүүлэлтийн он жилүүдийн өмнөөс ард түмнээсээ анх удаа уучлалт гуйсан. Ерэн насны ойн арга хэмжээнээс иргэдийн ярих сэдэв болж үлдсэн нь энэ л байлаа.
Дээр нь тэрээр "МАН ч, МАХН ч манай нам" гээд байгаа бол Н.Энхбаяр "МАХН манайх" гээд зүтгээд байгаа. Н.Энхбаярын намын хувьд Дээд шүүх МАХН гэдэг нэрийг нь албан ёсоор зөвшөөрөх үгүй нь ирэх долоо хоногт шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл хуулийн хугацаа нь болж байгаа. Саяхан МАХН-ынхан албан ёсоор Дээд шүүх нэрийг нь өгвөл яах вэ, өгөхгүй бол яах вэ гэдгийг ярьж. Өгвөл ч яахав, улс төрөө хийгээд цааш явна. Өгөхгүй бол яахав гэдэг нь харин анхаарал татаж байна. Удахгүй өрнөхөөр яриад байгаа хувьсгал гээчээ хийнэ гэх юм биш биз. Дэлхийн олон оронд өрнөөд буй хувьсгалт тэмцлүүд манайд ч болох тухай яриа л олныг айдаст автуулаад байна. Үүний тулд ч Н.Энхбаяр долдугаар сарын нэгний үйл явдлыг дахин сануулж, бас ч үгүй цаана нь болж байсан нарийн зүйлийг сөхөж эхлэв. Америкт байгаа С.Баярыг үүнд буруутай, өөрийг нь шахаанд оруулж Онц байдал зарлуулсан гээд байгаа нь тэр үед Ерөнхий сайд байсан С.Баярыг буруутгахаас гадна одоогийн МАН-ыг ч буруутай гэдгийг хэлээд байх шиг. Тэрээр нэгэнт дайн эхэлснээ үүгээрээ зарлаж байгаа бололтой. Айхгүй хэлснийг бодвол арын үр дагавраас нь санаа зовохгүй байгаа гэлтэй. МАН-ын өнөөгийн удирдлагаас үүнд тодорхой хариу өгөөгүй байна. Бодвол тухайн үеийн удирдлагатай хамаатай гээд дуугүй байж болох талтай. Харин Н.Энхбаярын хувьд С.Баярыг ч, МАН-ыг зүгээр орхихгүй.
МАН-ын хувьд голж орхисон МАХН нэр, жийж орхисон Н.Энхбаяр хоёр нь нэлээд гай болох нь тодорхой. Н.Энхбаярын намын нэрийг Дээд шүүх зөвшөөрөх эсэхээс Сонгуулийн хуулиа аль талд нь эцэслэхээ шийдэх биз. Тухайлбал намын нэр, хүний нэрийн алийг сонгох гэх мэт. Одоо яригдаж байгаа хувилбар нь өнгөрсөн 2008 оных дээрээ тогтож байгаа. Сонгууль хүртэл бас хугацаа байна. Түүнээс өмнө АН өөрсөдтэйгөө, МАН МАХН-тайгаа үзэлцсээр л....