Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Г. Аким: Надад эрүүгийн хэрэг үүсгэсэн
-“Монголын мэдээ” сонин дээр миний талаар нийтлэл гарсан юм байна. Тэндээс зарим сайтууд мэдээлэл авч тавьсан бололтой юм.
Г. Аким: Энэтхэгийн талд DVD өгсөн хэмээн надад эрүүгийн хэрэг үүсгэсэн
- Б.Ринчен гуайг аар саар зүйлээр балбасаар байгаад цааш нь харуулчихсан шүү дээ. Тэр арга нь надад давтагдаж байна-
Дэлхийн сонгодог суу билэгтнүүдийн гайхамшигт бүтээлүүдийг ард түмэндээ эх хэлээр нь уран тансаг хүргэж чадсан цөөхөн хэдэн соён гэгээрүүлэгчдийн нэг яах аргагүй нэрт академич Г.Аким гуайг гэдэг. Тиймдээ ч Монголын утга зохиолын салбарт хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Түүнийг Төв номын сангийн захирлаар ажиллаж байх үедээ ганжуурын 108 боть, данжуурын 226 ботыг бүхлээр нь Орос руу хууль бусаар гаргасан гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа тухай мэдээлэл өнгөрсөн тавь дахь өдөр түгсэн юм. Энэ талаар Г.Аким гуайтай ярилцлаа.
-Сайн байна уу. За та чинь ямар асуудалд ороод манаргаад яваад байна вэ?
-“Монголын мэдээ” сонин дээр миний талаар нийтлэл гарсан юм байна. Тэндээс зарим сайтууд мэдээлэл авч тавьсан бололтой юм. Амралтын өдрүүдэд зарим өдөр тутмын телевизүүдээр өнөө мэдээг нь давтаад уншиж байна. Японд миний нэг хуурай дүү байдаг юм. Тэр утсаар яриад “Та чинь юу болоод байна вэ” гэв. Ээжийн минь төрсөн дүү, ганц эгч надад байдаг юм. Тэр утасдаад “Чи чинь юу болоод байна вэ. Өвгөрсөн хойноо шоронд орох нуу” гээд уйллаа. Тэгээд би хэвэлэлд чухам юу гарсныг олж уншсан. Ганжуурын 108 боть, данжуурын 226 ботийг бүхлээр нь орсуудад худалдсан гэж байх юм. Сүүлийн арав гаруй жил оросуудтай холбоотой байх нь битгий хэл бараг орос хүнтэй ч уулзаагүй.108 боть 226 боть гэдэг чинь нийлээд “фургон” маркийн машинд ч багтахгүй ачаа болно. “Зил-130” маркийн машины тэвшний талаас илүү ачаа болох болов уу. Яагаад гэвэл уртаасаа 80 см өргөөшөө 30 см. Зарим боть нь өндрөөшөө 40см-30 см байгаа. Хамгийн бага нь гэхэд 25 см. Нийт 332 боть ном болно. Төв номын сангийн тусгай фондод, дохиолол хамгаалалт, камертай газар хадгалагддаг. Давхар фондын ажилтан, харуулууд байгаа. Ийм өндөр хамгаалтад байдаг зүйлийг би гадагш нь зөөсөн болж байгаа юм. Зөөлөө гэхэд надад хэдий хэмжээний хугацаа орох вэ. Шөнө би зөөсөн байх гэж бодьё. Энэ ботиуд чинь Монгол Улсын үнэт ховор соёлд бүртгэгдсэн зүйлс шүү дээ. Үүнийг авч гараад бүлэг орост өгчихөж. Хилээр яаж гарах вэ. Тэр чинь алгын чинээ юм биш шүү дээ. Галт тэргэнд ачлаа гэхэд нэг чингэлэгнийх нь гуравны нэгийг эзэлнэ. Хулгайч нар нь хилээр гаргадаг л байх л даа. Тэрийг би мэдэхгүй юм.
-Таньтай холбогдоод байгаа ганжуур данжуур хэдий үеийнх нь юм бэ?
-Аль ганжуур, данжуурыг хэлээд байгааг би мэдэхгүй. Хар ухаанаар бодвол “Монгол шонхон” данжуурыг хэлж байгаа болов уу гэж бодож байгаа. Энэ бол 1921 билүү 1922 онд манай Онгодын Жамъян гуай авчирсан данжуур л даа. Дэлхийд гурав байдаг. Нэг нь урд хөршийн Хөх хотод нөгөө нь хаана байдаг гэлээ. Хөх хотод байдагийг нь би үзсэн. Тийм ховор зүйлийг хилээр яаж гарах вэ дээ. Алтан, мөнгөн, шүрэн ёсөн эрдэнийн данжуурууд байдаг. Ганжуур данжуур гээд байгаа болохоор нь Монгол бичгэн ганжуур данжуурыг хэлээд байгаа болов уу гэж бодоод байгаа юм. Гэтэл сонин дээр ийм худал юм бичээд дуулиан тариад байх юм.
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн, та очоод мэдүүлэг өгсөн гэж бичсэн байсан шүү дээ?
-Тэр бол ондоо асуудал. Дараа нь яръя. Эхлээд яриагаа дуусгая. Намайг энэ газрын хөрснөөс арчиж хаях гэсэн бүлэг хүмүүс байна. Тэдний эрх ашгийг зөрчин хэзээ ч юм бэ, хөндлөн алхсан бололтой юм. Би өөрөө сэтгүүлч явсан хүн. Олон ч асуудлаар бичиж байлаа. Гэхдээ хэнийг ч гүйтгэж, ташаа мэдээлэл гаргаж байгаагүй. Хүчний байгууллагад 35, 36 удаа дуудагдахдаа бичсэн материалтай холбоотой баримтаа гаргаж тавьдаг байсан учраас шоронд ороогүй. Гэтэл сэтгүүлчээрээ бичихээ байсан хойно гүтгүүлж шоронд орох дутаад байгаа юм уу хаашаа юм бэ. Намайг Төв номын сангийн эрхлэгчээр ажиллаж бахад “Энэ муу хөгшин төгцөг зайлаасай”, “Энэ одоо энд байж яадаг юм бэ” гээд бичиж л байсан. Тэгээд би тэндээс зайлсан. Жил гаруй хугацаа өнгөрсөн хойно янз бүрээр бичээд байх юм. Бичихдээ албаны эх сурвалжаас хэмээн онцолсон байсан. Тэр албаны эх сурвалж гэдэг нь юу юм бэ. Прокурорын байгууллагад доороос гомдол ирсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж буй. Дороос ирдэг гомдол нь юу юм. Дээр, доороос ирдэг гомдол нь намайг үзэн яддаг, Монголын номын сангийн төлөө хийсэн бүхэн тэдний уур унтуйг нь хүргэж байсан болохоор тэр үү. Намайг захиалгаар бичсэн бололтой. Ингэж хүнийг сүнсгүйгээр бичиж болохгүй л дээ. Монголын ард түмний соёл шинжлэх ухаан, Төв номын сангийн өмнө хийсэн нүгэл надад цорын ганц ч байхгүй. Би харин Монголын өв соёл, түүхэд хамаарах зүйл гадаадад гарсныг нь цуглуулах гэж хичээж явсан хүн. Түүнээс Төв номын санд ороод гадгаш нь тараах гэж ажиллаагүй юм шүү.
-Төв номын сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад юунаас болж ажлаа өгсөн юм бэ?
-Тэнд яах вэ, ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Номын сангийн дээврээс ус алдаад түүхийн ховор өв соёл устсан л гэнэ. Намайг зүйл бүрээр буруутгаж байна. Миний орчуулаагүй номыг орчуулсан хэмээн шоглож байна. “Морь унасан толгойгүй хүн”, “Зуунаас ч урт өдөр” романыг орчуулсан эрхэм гээд бас хөөрхөн доромжилчихож байгаа юм. Тэр хүн мэдлэггүйгээ харуулж байгаа юм уу зориуд олон түмний өмнө намайг гутаах гээд байгаа юм уу, ойлгохгүй байна. “Морь унасан толгойгүй хүн”-ийг Ч.Лодойдамба гэж манай том орчуулагч орчуулсан. Би арван жилийн сурагч байхдаа тэр хүний орчуулгаар энэ номыг уншиж байсан. “Зуунаас ч урт өдөр”-ийг Бадраа гэж гарамгай орчуулагч орчуулсан. Японоос хуурай дүү маань ярьсан гэж түрүүн би хэлсэн шүү дээ. Тэр “Та чинь “Морь унасан толгойгүй хүн”-ийг орчуулсан билүү гэж байх жишээний. Энэ сайхан романуудыг орчуулсан хүмүүсийн үр хүүхдүүд нь байж байна. Юу гэж бодох вэ. Өө нөгөө Г.Аким чинь манай аав, өвөөгийн орчуулсан номыг өөрийн болгоод яриад явдаг хүн байна шүү гэсэн сэтгэгдэл бас төрнө дөө. Хүнийг шүүмилж болно. Би ч хүнийг шүүмжилж байсан. Гэхдээ баримттай, үнэслэлтэй юм бичмээр байгаа юм. Ухаантай хүн бол тэр 332 ботыг Г.Аким яаж гаргасан байх вэ гэж бодож болно шүү дээ.
-Та түрүүн гадаадад тарсан түүхийн соёлд тооцогдох бүтээлүүдийг авах гэж явснаас тараах гэж яваагүй гэж ярьсан. Ямар өв соёлыг олж авах гэж мэрийж байв?
-Хуучин Петерграддын номын санд байсан. Бичмэл ганжуур гэж байдаг юм. Түүнийг авах санаатай . 1000 ам. доллараар манайд өгчихвөл өгчихмөөр байсан юм. Энэ тухай яаманд хандсан. Харамсалтай нь яам зөвшөөрөөгүй. Энэ мэтийн зүйлс багагүй хийж байсан. 2005 оны сүүл билүү 2006 оны эхээр шиг санагдаж байна. Зөвхөн ном соёл ч биш Монголд хэрэгтэй түүхийн зүйлсийг авах гэж хөцөлдөж явсан. Гэтэл намайг эсэргээр нь Монголын түүх соёлын өвд багтах зүйлийг гадагш нь тараадаг хүн гэх мэтээр бичиж байгаад эмзэглэж байна л даа.
-Хэвлэлд бичснээр ганжуур данжуурыг худалдаад та маш их мөнгө авсан байх даа. Таныг мэддэг хүмүүс арай ч Г.Аким тэгэх хүн биш гэж бодож байхад Г.Аким ч тэгэх гээд байсан юм гээд суух нэгэн байж болохыг бас үгүйсгэх аргагүй шүү дээ?
-Харин тийм. Хэрэв би мөнгө авсан бол хөлгүй ихийг авсан байж таарна. Тэрийгээ хаана нуусан байж болох вэ. Газар аваачаад булчихсан байдаг юм болов уу. Нэг тиймэрхүү.
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Ямар асуудлаар вэ?
-Энэ асуудал оростой холбоотой биш юм. Энэтхэг Монгол хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн байдаг. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа энэ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм билээ. Тэр хэлэлцээрээр Монгол Улс эртний ном судрыг дежитал хэлбэрт оруулах төсөл хэрэгжүүлэх байв. Төв номын сангийн эрхлэгчээр намайг ажиллаж байх үед хэрэгжсэн юм. Засгийн газраас тухайн үед тусгай ажлын хэсэг гарч ажилласан. Энэтхэгийн тал түүхийн ном судрыг DVD болгож хоёр хувь хийж, нэгийг нь Энэтхэгийн Засгийн газар авна гэж тохирсон байсан. Энэ тухай ажлын хэсэг дээр ярилцаад “өгч болно” гэсэн шийдвэр гарч байв. Ажлын хэсгийг Соёл урлагийн газрын дарга Батмөнх, академич Төмөртогоо, Цэрэнсодном, доктор Нэргүй гээд олон эрдэмтэд ажилласан. 2009 онд байх нэг DVD-ийг нь Энэтхэгийн талд өгсөн. Миний Энэтхэгийн талд тавьсан ганц асуудал бол скайнер. Норвегит явж байхдаа өнгөтөөр хэвлэдэг аятайхан скайнер олж харсан юм. Тэрийг авах санал тавьсан. Энэтхэгийн тал ч түүнийг авч өгсөн. Энэ төхөөрөмжийг төв номын сан ашиглаж байгаа. Гэтэл үүнийг надтай хамт ажиллаж байсан нэг нэгэн Г.Аким дур мэдэн ийм төсөл хэрэгжүүлж, улсад асар их хохирол учруулж Энэтхэгийн талд тэр DVD-ийг үнэгүй өгсөн байна хэмээн эрүүгийн хэрэг үүсгэчихсэн байж байгаа юм. Гадаад хэргийн яамны Азийн болон Энэтхэгийн асуудал хариуцсан, Боловсролын яамны гадаад харилцааны хэлтэс, Засгийн газраас гарсан ажлын хэсэг гээд шийдвэр гаргах төвшний хүмүүс шийдээд өгчихсөн байхад надад хамаатуулаад эрүүгийн хэрэг үүсгэчихээд байгаа юм. Бас болоогүйээ хуулийн байгууллагынхныг дээрээс нь заавал Г.Акимд эрүүгийн хэрэг үүсгэ гэсэн үүрэг өгсөн байгаа юм. Авлигатай тэмцэх газрынхан анх энэ хэрэг биш байна аа гэсэн юм билээ. Гэтэл Г.Акимд заавал хэрэг үүсгэ гээд шалгагдаад явж байна.
-Хэдийд таньд эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэсэн. Холбогдох хүмүүсийг байцаасан байх. Тэд хоёр улсын Засгийн газрын хэлцээрийн дагуу шийдэгдээд явсан гэж хэлсэн юм билээ. Тэр DVD бол эх нь биш. Дэлхийн номын сангийн байгууллагад эртний ном өв соёлыг хадгалсан баримт бичгүүдээ дежитал хэлбэрт оруулаад бүх номын сангуудад явуулъя гэсэн бодлог баримталдаг. Учир нь ямар нэгэн байдлаар гэнэтийн юулд тухайн орны номын сан хөмрөг шатаж ч юм уу үгүйрвэл хуулбарыг нь хадгалж байх арга юм. Үер ус, газар хөдлөлвөл бид түүхийн үнэт соёлоо аварч чадахгүй алдах зүйл багагүй тохиож болзошгүй. Иймэрхүү болзошгүй аюулаас сэргийлж байгаа хэрэг. Гэхдээ би дэлхийн номын сан гууд руу явуулаагүй. Энэтхэгийн талд ямар ч мөнгөгүй өгсөн байна хэмээн буруутгаж байгаа юм. Би үүнийг намайг зохион байгуулалтай хэрэгт унагах гэж байна гэж олгож байгаа. Б.Ринчен гуайг ингэж аар саар зүйлээр буруутгаж балбасаар байгаад цааш нь харуулчихсан шүү дээ. Тэр арга нь надад давтагдаж байна.
Худалдагдсан гээд байгаа ганжуур, данжуурыг Төв номын сангийн эрхлэгч байхдаа баринтагны аян гэж зарлаад бүгдийг нь торголсон. Тоос, шорооноос хамгаалах гээд. Одоо Төв номын сандаа л байгаа. Түүнийг сэтгүүлчид та нар очоод үзчих.

Г.Дэлгэрцэцэг
Хог
Айн?
Зочин
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1’OR 1=1)) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTR
-1 OR 1=1)) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTR
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1 OR 1=1 AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRIN

1NS_NO
Ronald Smith
1NS_NO
Ronald Smith
Ronald Smith
’
Ronald Smith
-1’OR 1=1) AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRI

-1’OR 1=1 AND 1=(SELECT IF((IFNULL(ASCII(SUBSTRIN
-1’OR**1=1**AND**ISNULL(ASCII(SUBSTRING(CAST((SEL

-1’OR**1=1)**AND**ISNULL(ASCII(SUBSTRING(CAST((SE
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
NSFTW
’”net sparker=netsparker(0x001492)
a style=x:expre**ssion(netsparker(0x0014AD))
convert(int,(CHAR(95)+CHAR(33)+CHAR(64)+CHAR(50)+
%27
unshigch
Эрдэнэ
Эрдэнэ
Зочин
Ган
----w w w COMPUTERSHOP m n USA-gees irsen ZUUVRIIN
lubsan.
Зочин
Дэмжигч
Shakur
E.
Зочин
***********АНУ гаас оруулж ирсэн нөүтбvvк болон I
Зочин
Зочин
oyun
Зочин
Зочин
Иргэн
wwwCOMPUTERSHOPmn BUH TURLIIN ZUUVRIIN COMPUTER MA
Зочин
Зочин
Зочин
arai ch dee
Зочин
ulaanochirt
Зочин
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
baavai
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND
COMPUTERSHOP ДЭЛГҮҮР АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН BRAND
s
s
s
Зочин
Зочин
Зочин
Zaya
Зочин
B
w w w COMPUTERSHOP m n АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН ЗӨӨВ
Зочин
Зочин
Зочин
Mongol hun
уншигч
Зочин
Зочин
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН ЗӨӨВ
Зүгээр орхи өвгөдийгөө
Зочин
Eebii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН ЗӨӨВ
mongol
sony
mybeam
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zorig
saytan bolohiig husvel
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
доли
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zorig
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
ГАН
Заяийн шавийн мөнгөн цоолтуур
чи өөрөө дежитал
ganzorig frs
Шалгах л хэрэгтэй
зочин
Zorig
Зочин
Зочин