НИЙТИЙН БИЕИЙН ТАМИРААС ХӨЛБӨМБӨГ ХҮРТЭЛ
Эрүүл мэндийн яамнаас энэ жилийг нийтээрээ биеийн тамирын дасгал хийж хэвших жил болгон зарлаад байна. Биеийн тамирын гимнастик хийх нь тамирчин болохоос шал өөр зорилготой бараг их спортынхоо эсрэг үйл ажиллагаа гэдэг.

Дээр үед яг арван нэгэн цаг 45 минутад радиогоор хөгжим яван гимнастик заадаг байсан даа. Тэр гимнастик нь шинжлэх ухааны үндэслэлтэй, их зөв дасгалууд байсан бөгөөд цаг заваа гаргаад хийгээд байх юм бол тухайн өдрийнхөө хуян шар усыг тараахаас эхлээд хэрэггүй ч юм биш байсан.
Гэхдээ хүмүүсийг сайн дураараа ч бай, албадангаар ч тэр "Жагс, бос, суу...нэг хоёр..." гэж командлан дасгал хөдөлгөөнд дасгах гэж янз бүрээр оролдоод амжилт олоогүй юм. Радиогоор явдаг гимнастик олон жил үргэлжилсэн боловч тэрнийг дагаад хөл гараа хөдөлгөж байсан хүнийг би л лав хараагүй. Харин манайхаас өөр Хятад зэрэг оронд өглөөгүүр маш олон хүн ушу хийдэг ба өдөржин унадаг дугуйгаар ажлаа амжуулаад бүр хэвшчихсэн.
Нийтээрээ дасгал хөдөлгөөн хийж эрүүлжих зорилгод дөхөж очсон нь спортоор хичээллүүлэх оролдлого л байлаа. "ХБХБ тэмдэгтнээс олимпийн аварга төрнө", "Бүх нийтээрээ цаначин болцгооё" гэх мэт спортсмен болох уриалгууд чухам үүнээс үүдэлтэй. Энэ нь бүгдийг тамирчин болгож медаль зүүж өгөх гэсэн биш бөгөөд тамираар дамжуулж эрүүл бие бялдартай болгох гэж л тэгсэн юм. Хүмүүсийн хар амиа хичээсэн дон, амбиц дээр нь тулгуурлан уралдаж ноцолдохыг нь дөгөөгөөд өгөхөөр бүгдээрээ биш ч олон хүн заал хавиар эргэлдэмхий болоод байсан. Нэг хэсэг теннис тоглодоггүй хүн бараг үгүй болж шат дамжлага, дов дошиндоо нэгнийхээ дээр гарахын тулд гэрийн бараа харахгүй "бэлтгэлд" явдаг байлаа. Ингэж нийтийг нийтийн биеийн тамир руу уруу татаж зорилгоо биелүүлдэг байлаа. Зарим нь бүр дүрдээ итгээд шалихгүй хэвтэж аль нэг спортод сэтгэл зүрхээ зориулан тэнэгтдэг байсан нь монгол хүн ерөнхийдөө их бие сайтайнх л даа.
Манайханд зүгээр биеийн тамирын дасгал заагаад өгөхөд мөрөөрөө гимнастик хийгээд зогсдоггүй. Жирийн ажилчин залуу зааланд орж ирээд самбо жүдо бөхийн дүрмийг асууж асууж байснаа тэмцээний шүүгч дээр очоод нэрээ бичүүлчихнэ. Боксын секцэнд орогсод бусдыг дээрэлхэх гэж л элсдэг. Тэмцээн дээр барахгүй бол гудманд алдар гавьяаны талбар нь бэлэн байх жишээтэй. Тэгээд хэдхэн жилийн дараа нэг дурсамжаа мянга давтан ярьдаг, хугархай хамар, чихтэй нөхдүүд бий болдгийг биеийн тамир, спорт гээд байгаа юм. Бусдаас бие бялдрын хувьд илүү гарсан нь гэвэл арай удаан согтдогоо л гайхуулна. Орос Монгол хоёрт багадаа спортоор хичээллэсэн ихэнх хүн дараа нь архичин болчихдог. Уг нь анхнаасаа тамирчин болох гэж далдганалгүй дасгал хөдөлгөөн хийгээд л биеэ эрүүлжүүлэх ёстой байсан байхгүй юу.
Даанч манайхан тэгж тэвчдэггүй. 500 бөх барилдахад нэг нь түрүүлж, бусад нь хэн ч биш "жертив" болдгийг мэдсээр байж алдар нэрийн төлөө хайран сайхан биеэ гаргуунд нь хаядаг. Хүнийг байтугай өөрийгөө үл хайрлах ёрын хүмүүжил суулгадаг спорт дээр тулгуурласан биеийн тамир нь нийгэмд чухам ямар ач холбогдолтойг, ямар үр дүн авчирдгийг судалж үзмээр байгаа юм.
Орчин цагийн монголчууд сумын төвд, сумаас аймаг, нийслэлд шилжин ирж ихэнх нь суурин, хамтын амьдралаар амьдрах боллоо. Ажил гэр, үзэл бодол гээд янз бүрийн хамт олонд харьяалагдаж, улам нийгэмшиж, ганцаараа амьдралын бүх ачааг үүрч явахаа больсон. Ганцаараа биш олуулаа нийлж амжилтад хүрэх тийм сургалт, загварыг нийгэм шаарддаг. Түүнийг багаараа тоглодог спортын төрлүүдээс хангадаггүй юм гэхэд харж болохоор байгаа юм. Сагс тоглож байгаад эмэгтэй жаалд бөмбөг өгчихөөр хэнд ч дамжуулахгүй тас тэврээд суучихдаг. Эндээс бидний унаган араншин яг харагддаг. Мань эр ганцаараа л бүх асуудлыг шийдчих гээд байна шүү дээ. Мянган он дамжсан нүүдэлчин генд бусадтай хамтрах тухай санамж огт байдаггүй нь эндээс хүртэл харагддаг. Бид иймэрхүү хачин аашнаасаа салахын тулд тоглож сурахаас эхлэх болох нь.
Спорт тоглоом гэгддэг хөл, гар бөмбөгнүүд манайд бусад спорттой хамт орж ирж чамгүй хөгжсөн. Хүмүүсийг ч хамт олонч болгоход зохих үүргээ гүйцэтгэсэн. Сүүлийн хэдэн жил зогсонги байснаа дахиад сэргэх маягтай болж байна. Гэхдээ зах зээлийн өнөө үед уг спорт нь байгаа мөртлөө манайхан буюу манай хамт олон гээч юм байхгүй болчихсон. Үзэгчгүй балиашиггүй том том тэмцээн болоод л байна. Монголчлогдсон спорт тоглоомуудын одоогийн онцлог гэвэл бусдаас тасарсан хэдхэн мэргэжлийн тамирчин нэгнийгээ баясган зааланд хөлсөө гаргах бөгөөд тэдний ертөнцийг сонирхдог фен, балиашиггүй. Хувийн хэвшлийнхэн тоглож суух завгүй бол улсын байгууллага нь тогтвор суурьшилгүй. Арван жил ч нэг дор ажиллаж амьдраагүй ажлын газар, дүүрэг хорооныхон хэнийгээ дэмжих гэж сагсны тэмцээн үзэх вэ дээ. Нийтийн биеийн тамир энд ирээд зогсож байна. Цаашид төрд ажиллагсад сонгууль болгоны дараа бүрэлдэхүүнээрээ гудамд хөөгдөхөө больж, хувийн хэвшлийнхэн ажилчдаа харж үзэх хэмжээний татвараас чөлөөлөгддөг болоод ирвэл томоохон суурин газарт дорхоноо өөрийн гэсэн хамтлагууд үүснэ. Хороо дүүрэг хийсвэр байхаа больж дотогшоо үндэслэн суурьшина. Хамтач амьдралын, сайхан аж төрөхийн эхний түүчээ нь манай хорооны хөлбөмбөгийн баг байх болно. Чухам бид тэрнийгээ харж шоолж, баясаж, санаа тавьж суудаг ажилтай болно. Ямар бөх барилдах гэж байгаа биш заримдаа өөрөө дотор нь ороод гүйсэн ч болно. Хамтлагуудын шигшээд багтахгүй ч маньд тохирсон эхний шат дамжлага байж л таараа. Ийм замаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлж далимд нь жалга сэтгэлгээтэй ард түмнээ "хамтралжуулах" төрийн сайн бодлого яваа болов уу гэж тааж байна.
Гэтэл өнөөдөр биеийн тамир спортыг төр өөрийгөө сурталчлах хэрэгсэл болгон, тэнд ажил хийдэг 100 гаран мянган хүнд л хамаатай хэрэг болгон өмчлөөд авчихсан.
Гаднаас нь харахад спортын үйлсэд багагүй мөнгө зарлагадаж байгаа мэт боловч тэрийг нь зөвхөн төрийн торгон цэргүүд л хувааж иддэг эрхтэй. Дэргэдээ шигшээ баг байгуулчихсан мэрэгжлийн тамирчинтай, тэрнийгээ цалинжуулдаг, хувцасладаг, байр авч өгдөг, өндөр цол хэргэм олгодог цэргийн, цагдаагийн, шүүхийн, хорих ангиудын, улсын мэдлийн уул уурхайн бүхэл бүтэн спорт клубүүд бий болчихлоо. Бүр тагнуулчдын яруу алдрыг сурталчлах зориулалттай спортын лүнжгэр том байгууллага хүртэл бий болж мөнгөө барж ядаж байна. Тамирчид нь ийм олон байгаа юм чинь цаана нь тагнуулчид нь бүр их байх гэж бодохоос аймаар. Одоо сайн барилдаж байгаа үндэсний бөхчүүдийн ихэнхийг цагдаагийн үндсэн ажилтан гэж дахин дахин зарлах юм. Тэгэхэд жирийн иргэдтэй тулж ажиллах аймаг, дүүргийн спорт хороо гээд нэг ядарсан байгууллага тэмцээнд өгөх баярын бичигний ч зардалгүй цагаа бүртгүүлж өдөр өнгөрөөдөг. Албан ёсны бөгөөд мэргэжлийн биеийн тамирын ганц байгууллага нь тэр дүүрэг хороон дээрээ байж, цэрэг цагдаад олдоод байгаа төсвийг нь хурааж төвлөрүүлбэл сая нийтийн биеийн тамир хөгжиж, бид ч гимнастик хийх боломжоор хангагдана.
Эрдэнэтийн уурхайд спортын заал танхим бол маш хэрэгтэй. Гэхдээ тэнд зөвхөн хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа уурхайчдад л зориулагдах ёстой. Эрдэнэтийн уурхайн үндсэн ажил нь зэс олборлох болохоос олимп дэлхийн аварга төрүүлэх тухай биш байлтай. Хөөрхий халуунд халж хүйтэнд хөрч яваа замын цагдаа нарын чөлөө завандаа дасгал сургууль хийх байрыг нь булааж, төсвийг хуу хамаад хэдэн бөхчүүдэд өгчихөж байгаа юм. Тэрнээс биш эргүүлийн цагдаа ноцолдсоор байгаад улсын заан начин болсон тохиолдол байдаггүй. Шоронгийн хуяг гэдэг аюултай ажлыг насаараа хийгээд таван ханатай гэр ч авч чадахгүй байхад "Сүлд" билүү нэртэй спорт хороонд данстай бацаан тэнгэрээс бууж ирээд арай гэж хуваарилагдаж ирдэг ганц нэг орон сууцаар нь шагнуулаад зогсохгүй "сарааз моёор" болцгоох нь дэндүү гомдмоор. Ер нь улсын байгууллагууд хувийн пүүс компани шиг өөрсдийгөө бөх тэхээр сурталчилдаг нь ямар учиртай юм бол. Түүгээр нь ажлыг нь дүгнэдэг юм уу?
Батлан хамгаалах яам энхийг сахиулагч цэргээрээ Монголдоо төдийгүй дэлхийд гайхагдаж байхад хажуугаар нь бас нэг тамирчин гаднаас чирч ирж тэжээх ямар шаардлага байна. Гадаадын нэлээд орны спортын байгууллага нь цэрэг цагдаагийн яамны харьяанд явдаг тал бий. Шаардлагатай үед ашиглах зориулалт байдаг л байх. Монголын хувьд спортын байгууллага нь иргэний зориулалттай байх олон нөхцөл учир бийг дээр цухас тайлбарлалаа. Эдгээр цэрэгжсэн байгууллагууд нийгмийн баялаг үйлдвэрлэж өөрсдөө мөнгө босгодог юм шиг бидний татварын мөнгийг өөр зориулалтад ашиглахыг яагаад зөвшөөрөөд байна. Цагдааг цагдаагаа хий гэж бид татвар төлсөн болохоос ажлаа хаяад барилдаж тогло гээгүй. Тэгэхээр энэ нь аягүй буруу тогтолцоо юм. Энэ тогтолцооноос болоод биеийн тамирын мэргэжлийн байгууллагууд дампуурч, түүний үйлчлэх ёстой гудамж хорооныхон нь хүний халаас ухах, муушиг тоглохоос өөр "занимаалдах" юм алга. Тэгэхэд Бразилийн ядуу хот тосгон хүртэл бүгд хөлбөмбөгийн секц хичээллүүлж борчуулыг буруу зуршлаас аврах төсөвтэй. Хөлбөмбөгийн тэр жижиг багууд олонлог болон нэгдсээр энэ том орон зөвхөн хөлбөмбөгнөөсөө хамаарч нягт цул болон найрамдацгаадаг. Эсэн бусын юм холилдсон энэ том гүрэн ердөө хөлбөмбөгийн багаасаа болоод биднээс илүү эх орондоо хайртай болсныг мэдэхэд илүүдэхгүй. Нийтийн биеийн тамирын нийгмийн ач холбогдол нь энд л байгаа юм. Түүнээс энэ ажлын хүрээнд тохиолдлын шоу тэмцээн хийж тууз хайчлан сонгуулийн сурталчилгаа хийгээд өнгөрөх юм бол явдлын гарз. Ерөнхий сайд ба С.Ламбаа сайдын дэргэд энэ бүгдийг яг үнэнээр нь хэлж зөвлөөд өгдөг хүн байдаг болоосой.
Гуравдугаар сарын дундуур Филиппин улсын хөлбөмбөгчид манайд ирж тоглож бид алдсан даагаа нэхэх гэж байна. Энэ тоглолт нь нийтийн биеийн тамир ба хамт олноороо нааддаг спортын Монгол дахь хамгийн том үйл явдал болох гэж байна. Бидэндээ дэлхийн аварга. Бид дэлхийн аваргын тэмцээнийг сонирхоод энийг голж болохгүй. Хамгийн сайхан наадам сумын наадам болохоос улсын наадам биш. Муу ч байг өөрийнхөө багийг очиж дэмжиж урам өгцгөөнө биз ээ. Дараа нь энд тэндгүй хөлбөмбөг тоглоцгооё. Дулаан цаг ирж байна. Цөмөөрөө найзууд болцгооё. Дүүрэг дүүргээрээ баг гарган тэрнийгээ балиашиглан нэн аз жаргалтай санаа амар байх нь санааных л юм даа.

JaeufRQNkRiCKebD
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИКААС ОРУУЛЖ ИРСЭН ЗӨӨВ
Зочин
badrakh
Зочин
Зочин
Зочин
Зочин
naranbaatar hunii sug
Зочин
tsogoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
munkh
Boldoo
Зочин
Зочин
IRGEN
Ганбаа
Зочин
Зочин
пүүжээ
Зочин
Зочин
jam
Зочин
Зочин
Үндсэн
Cupid
Зочин
Зочин
gamba
Зочин
Заяа
from Toronto
Зочин
12
Зочин
Зочин
Зочин
guest
Зочин
Зочин