Мааслтай талх мааслаараа унах магадлал нь гурав хүрээгүй бацгаанууд гутлаа буруу харуулж өмсөхтэй бараг адилхан. Май гутлаа өмс гээд өгчүүл 10-аас нэг нь л зөв харуулах байх.

За тэр яахав, гэснээс эмэгтэйчүүдийн гэр бүлээ араар нь тавих магадлалыг эр зориг талаас нь яривал чоно хот руу дайрахтай ойролцоо бол эрчүүдийнх харин хотонд орсон хойноо бүх хонийг тасдаж хаяхаар хорхойсдогтой ойролцоо санагдахын.

Эмэгтэйчүүдийн гутал хувцны талаар чалчих магадлал нь эрчүүдийн гутал хувцны талаар чалчихгүй байх магадлалтай дүйцнэ. Түүнчлэн тэдний дэлгүүр хэсэх хүсэл төрөх магадлал нь эрчүүдийн 5 гар суух хүсэл төрөхтэй, таргалахаас айх хүсэл нь эрчүүдийн чөргөр байх дургүйтэй, гэр орноо байнга цэвэрлэдэг арчаатай эхнэр байх хүсэл нь эрчүүдийн архи сайн даадаг байх хүсэлтэй тус тус дүйцэх мэт.

За энэ эхнэр нөхрийн асуудал яахав.
Тэгвэл оросууд монголчуудыг загнадаг байх хүсэл нь захиралын авгай, нөхрийнх нь ажлын манаач өөрийнх нь үгэнд ч бас ордог байгаасай гэсэн бодолтой таархым шиг. Тэгэнгүүт хятадуудын, монголчуудыг ягтаа тулаад өөрсдөөс нь гуйгаад бөхөлзөөсэй гэсэн хүсэл нь эсрэг байрны хөөрхөн охин хэзээ нэгэн цагт өөрөө хүрч ирээд "би чамайг хүсдгийг чи мэдэх үү" гэж хэлэх байх гэсэн мөрөөдөлтэй таарна.

Харин америкчуудын монголчуудад хандах хандлага нь хөршийн залуу эр айлын хүүхдүүдийг барилдуулаад чихрээр шагнаж байхыг санагдуулах бөгөөд монголчуудын амэрикт хандах хандлага нь хотод их сургууль дүүргээд ирсэн ахыгаа бишрэн харахтай ойролцоо.

Ер нь ч тэгээд хотод их сургууль дүүргэсэн ах эргэж ирэх магадлал нь оройн хоолны үеэр гэрийнхэн бүгдээрээ гурил элдхийг хүсэх магадлалтай таарах байх.
Хүн, хүнтэй утсаар яриад дуугаар нь тэр хүнийг үнэн төсөөлж чадах магадлал нь туршлагагүй загасчны дэгээнд тэнэж явсан загас өөрөө орох магадлалтай тэнцэнэ.

Яг одоогоор манай түшмэлүүдийн албан тушаалаа урвуулан ашиглах зориг төрөх магадлал нь өлсгөлөн гөлөг эзэнгүй шарсан махтай тааралдсантай яг ижил тэнэг агаад нэн зоригтой. Харин хуулийнхаа цоорхойг нөхөөд тэрийгээ чанд барьдаг болчуул дээрх магадлал нь аймар бакь эрийн идэж байгаа хот догийг булааж авах зориг төрөхтэй ижил болох болно.

Эрт эдүгээ ирээдүй хэзээ ч байлаа гэсэн Будда мэт гэгээрчээгүй л юм бол та бид өөрийн ухамсараа дагаад өөрт эс ногдох учиртай ч сул байх олзноос татгалздаг хүмүүн байх магадлал нь шар будаа зүүний үзүүр дээр тогтох магадлалтай ижил буюу.

Надад буюу муюу гэсэн чамин үгээр бичлэгээ чимэх хүсэл төрөх магадлал нь зүгээр явжээснаа хөлбөмбөг тоглож байгаа хүүхдүүдтэй тааралдангуутаа дунд нь орж ганц гоол хийчээд замаа хөөх хүсэл төрөхтэй ижил. :D

Одоо сэтэгдлээр намайг хараах гэж байгаа хүмүүс миний бичлэгийг бүрэн уншсан, бас ойлгосон байх магадлал нь би шууд үсрээд шийдэнд тохох магадлалтай адил.

Бүрэн уншсан бас ойлгосон ч гэсэн хараах гэж байгаа тэр хүн тэрийгээ хүний нүдэн дээр ил хийх магадлал нь түүний хүний нүдэн дээр анонизм хийхтэй агаар нэг.