Эрлийзүүд ба түүний дайснууд
Наяад оны дундуур манай хүрээлэнгийн таван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм.
1. Наяад оны дундуур манай хүрээлэнгийн таван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм. Ирсний дараа манай хариуцах яамнаас хүрээлэнгийн захирал бид хоёрыг дууддаг юм байна. Томилолтоор явсан мэргэжилтнүүдийн дунд хятадын эрлийз нэг эмэгтэй ажилтан багтсан нь яам түргэн авах шалтаг болжээ. Захирал бид хоёрыг улс төрийн сонор сэрэмжгүй гэж тархи эргэтэл загналаа. Дараа нь НАХЯ-ы бас нэг төлөөлөгч ирж сонор сэрэмжийн талаар суртчилан дараа дараагийн томилолтоор хэн хэнийг явуулж болохгүй талаар сурган эрлийз хурлийз өвөрлөгч нарын жагсаалт гаргаж өглөө. НАХЯ-д бүртгэлтэй ийм хүмүүс манай хүрээлэнд дөрөв тав байдаг аж. Бид тэрийг нь сонирхож ч байсангүй үнэхээр улс төрийн сонор сэрэмж үгүй байсан бололтой.
2. Хөдөө суманд ажиллаж байлаа. Сургуульд цэрэгжлийн хичээл гэж нэг марзан юм орно. Сургуулийн нэг танхимын цонхыг төмөрлөж битүүлээд сурагчдаар ээлжилж мануулна. Сурагчид модон буугаар сургуулилна, харин битүүмжилсэн танхимд ганц ширхэг жинхэнэ АК автомат бий. Аймгийн цэргийн хэлтсээс нэг хошууч шалгалтаар ирдэг юм байна. Тэрээр мөнөөх ориг АК-г хэрхэн хадгалж байгааг шалгаад цонхны төмөр сараалжийг найдваргүй хэмээн голов. “Энэ бууг хулгайлчих хүн энэ суманд байгаа юм уу?” хэмээн хэрэгт дурлаад асуучихсан чинь хошууч миний тэнэгийг гайхаж байгаа бололтой толгой сэгсрэн сургамжилсан нь “Энэ суманд жаран хоёр онд урьдаас орж ирээд нутаг заагдсан хоёр айл бий. Тэд юу ч хийж магадгүй. Сэхээтэн хүн байж мөн ч сонор сэрэмжгүй байна даа” хэмээн эелдгээр тайлбарлаж өгөв. Олон хүүхэдтэй багын багш нэг авгай, мөн сургуулийн мужаан хийдэг өвгөнийх хоёр мөнөөх нутаг заагдагч нар болохыг мэдэж авав. Хүүхдүүд нь том болсон авч тэдний хэн нь ч аймгийн төв орж үзээгүй аж. Сумын хэлтсийн төлөөлөгчийн хараанд байдаг аж. Хэлтсийн төлөөлөгч залуутай хожим нь танилцаж дотно болсон. Түүний нэг чухал үүрэг нь мөнөөх нутаг заагдагч нарыг харж хандаж байх аж. Орой болгон гэрийнх нь гадуур сэм өнгөрч ам бүлийг нь бүртгэдэг байж билээ.
3. Би Арьс ширний үйлдвэрт нормын ажилчин, дөрөвдүгээр зэргийн эсгүүрчин байлаа. Цехээс нэг хөдөлмөрийн баатар төрөв. Үйлдвэр том хүлээж авч дараа нь баатарын гэрт лут хүлээн авалт боллоо. Найран дээр манай цехийн хамгийн аварга эсгүүрчин бут агсам тавьж сүүлдээ хутга шөвгөндөө тулж баатрын гуянд, цехийн даргын даланд тонгорог зоогдож, намын үүрийн дарга авгай хамраа нээлгүүлсэн. Агсамын шалтгаан тодорхой болов. Тэрээр бүх уралдаанд түрүүлдэг, хамгийн сайн эсгүүрчин боловч надтай адилхан дөнгөж дөрөвдүгээр зэрэгтэй аж. Дээд эсгүүрчин долдугаар зэрэгтэй болдог юм. Түүний аав нь хятад хүн байсан шалтгаанаар үргэлж гадуурхадаг, амралтын почоонк ч өгдөггүй байж. Баатараас хавьгүй илүү боловч ингэж гадуурхагдаж дарамтанд явсан гомдол нь зад татжээ. Хөөрхий шорон явсан, баатар хутгалсан хэргээр том ч ял авсан, хожим дуулахнаа шорондоо үхсэн гэнэлээ.
4. Далан есөн онд улс төрийн хэргээр шоронд оровоо, би. Эрүүгийнхэн цагдаагийн хяналтанд тусдаа байдаг бол мань мэтийн улс төрийнхөн НАХЯ-ы мэдэлд Ганцын буланд тусгай маягтай хоригдоно. НАХЯ-ы тусгай төлөөлөгчийг хамт архидаж суугаад хутгалчихсан нэг тавьтаргүй өвгөн, хил давж оргож орж ирсэн нэг өвөр монгол залуу бид гурав нэг камерийн улс төрийнхөн. Өдөрт гурван удаа жорлон ороход эрүүгийнхэнтэй холилдоно. Мөн ч муухай өвгөн байж билээ. Өнөө муу өвөр монгол залууг эрүүгийнхэнд янз бүрээр худал хов зөөн хатгаж жорлонд зодуулдаг байсан. Нэг удаа би зэргэлдээ өрөөнд байцаагдаж байхдаа өвгөн өөрийн байцаагчид юу гэж бүлтэрч байгааг сонссон. Эх оронч үйлдэл гүйцэтгэж хийсэн алдаа гэмээ цайруулж байгаа хэрэг ярьсан шүү. Өвөр монгол залуу сүүлдээ жорлон явахаас айж хоолныхоо түмпэнд шээгээд цонхоор цацдаг болчиж билээ.
5. Танил маань саяхан одонгоор шагнуулжээ. Ресторанд нэлээд халамцуу байхад нь тааралдав. Надад ихэд талархан бүр үнслээ. “Хужаагийн хүү намайг элдэвээр гадуурхалгүй өдий болтол хүн шиг хүндэтгэж явсанд чинь би маш их талархдаг. Намайг сая одонгоор шагналаа. Ёстой зүүдлээгүй явсан юм” гэж яриад уйллаа. Үнэндээ би түүний гарал үүслийг огт мэддэггүй байсан. Гэхдээ ямар их дарамттайгаар энэ оронд 50 гаруй жил амьдарсныг нь ойлгон өрөвдөж эгээ л дагаад уйлчихсангүй.
6. Нэгэн дээд сургуулийн таньдаг багш маань жараад оны үед Монголд орж ирсэн өвөрлөгч юм. Тархи толгой гайгүйтэй сүрхий эрдэмтэн боловч лав мэдэхээс ерэн он хүртэл мөн ч их гадуурхагдсан даа. Эрдмийн зэргээ хамгаалах гэж ёстой үйлээ эдэлсэн. Шагнал урамшал курс сургууль, гадаад томилолтоос дандаа хасагдана. Намд орох гэж зөндөө хөөцөлдөөд “идэвхитэн” гэдэг ангилалаас дээш гаргаагүй. Өөрөө ч үүндээ дасаад барагтай хүний доромжлолыг тоохоо больсон юм. Харин ерэн оноос хойш мань хүн шал өөр нэгэн болж хувирсан. Таарсан болгоныг эрлийз хурлийзаар нь дуудна, хэн нэгний тухайд гарал үүслийнх нь талаар үнэмшмээргүй зүйл ярина. Ялангуяа мань эртэй муудалцсан нэгэн шууд л гадаадын тагнуул болж хувирна. Хүмүүс залхдаг ч юм уу, төвөгшөөдөг ч юм уу түүний “атаман” гэдгийг аяндаа чимээгүй зөвшөөрлөө. Одоо тэрээр сургуулиа тэр чигээр нь атгачихсан, хүн болгоныг айлгана.
7. Батлан хамгаалах яаманд үзэл суртал хариуцаж байсан нэгэн надад ингэж ярьсан юм: “Одоо энэ хятадуудын эсрэг чанга орилж гүйгээд байгаа залуусын ард урьд офицер байсан эрлийз хурлийзууд байдаг юм билээ. Эд бүгд бүртгэлтэй, байнгын хараанд байсан. Ахмадаас дээш цол олгохыг зөвшөөрдөггүй байлаа. Шагнал урамшуулал бол бүр горьдолтгүй. Ингэж дарамтлуулж гадуурхагдаж байсныхаа өшөө хорслыг одоо авдаг болсон юм шиг билээ”.
8. Манлайбаатар Дамдинсүрэнг дагаж 1911 онд олон баргууд Халхад орж ирсэнд Богд хаанаас газар заан өгчээ. Энэ нь одоогийн Төв аймгийн урд сумд юм. Тэд “Ээж хад” хэмээх шүтээнээ хүртэл босгосон. Нэр алдар бүхий нэгэн эрхэм нэлээд хэдэн удаа ярилцлага өгөхдөө “голын урдуур баргууд байдаг, Дулмаа барга, би харин голын хойтхынх, жинхэнэ боржгон халх” гэж давтан өгүүлнэ. Уг нь тэрийг нь хэн ч сонирхоогүй л дээ, гэхдээ бүхэл бүтэн зуун жил өнгөрчихөөд байхад гоморхлын ул мөр арилдаггүй ээ.
9. ХХ зууны эхээр Өвөр Монголын Харчин хошууны ноён Манжийн хаантай заргалдан муудалцжээ. “Харчингуудыг үхрийн баас шиг цувуулна” гэж хаан занаад одоогийн Сүхбаатар аймгаас Ховдын хил хүртэл шинэ өртөө буй болгон харчингуудыг өртөөчин болгосон байна. Хожим нь цагийн явцад уусан алга болж тэд хэдхэн газар төвлөрчээ. Дундговийн урдуур, Өмнөговийн бас нэг хоёр сум гэх мэт. Зуу гаруй жилийн өмнөх юм ярьж байна шүү дээ. Гэвч тэдний нэлээдийн энэ комплекс үе дамжин үлдсэн байдаг. Эрлийз хурлийзын тухай, цусны ариун цэврийн тухай ярьдаг хашгичидаг хүмүүсийг сонирхоод байхад ийм нэгэн комплекс дөрвөн үе дамжин үлдсэн байх юм.
10. Сүхбаатар аймгийн урд хэдэн сум бас л зуугаад жилийн өмнө Гадаад Монголд багтдаггүй, Хаалганд хамаардаг байжээ. Хошуу захирагчийг нь өхрийдаа гэх маягтай нэрлэдэг, Бээжингээс томилогддог байсан бололтой. 1942 он хүртэл Дотоод яамны мэдэлд Жавхлантшарга аймаг нэртэй байсан. Сүхбаатар гэнэт Монголын удирдагчаар тодрох үед Жавхлантшаргыг Дорнодын болон Хэнтийн хэдэн сумтай нийлүүлж шинээр Сүхбаатар аймаг байгуулжээ. Бас л бөөн комплекс. Тэндэхийн цус шинжээчид мөн ч олон доо.
11. 1945 онд Барга, Үзэмчингээс нэлээд олон айл Монголд нүүн ирж суурьшсан. Заримд нь тусгай сум хүртэл байгуулж өгсөн. Харин тэр нь 1990 он хүртэл НАХЯ-ы хатуу хяналтанд байлаа. Үр хүүхэд нь сургууль номд явах, ер нь шилжин суурьших зэрэг нь мөн ч хязгаарлагдмал байжээ. Өсөрхөл үүсэх том шалтгаан мөн биз?
12. Дөрөв таван үеийн өмнө урдаас орж ирсэн гэх авч өдгөө мартагдвал мартагдахаар болсон хэсэг этгээд ерэн оны ардчилалын дөнгөж дараа цусны ариун цэвэр үзэж тогтоодог бүлэг (холбоо?, эвлэл?, нийгэмлэг?, байгууллага?) байгуулжээ. Монголын төрийн өндөрлөгт буй хятадын эрлийз гэх 500 хүний нэрийн жагсаалт гаргасан байна. Ингээд “хэрэгт холбогдогч” нарт өнөөхөө үзүүлж шантаажилдаг байгаа. Нэг багашаархан намын дарга өнөөх жагсаалтанд орчихжээ. Тохиролцож мөнгө төгрөг өгч авалцсаны дараа жагсаалтаас нэрээ “албан ёсоор” хасуулав. Одоо мөнөөх намын дарга дахин ийм хэрэгт орохгүйн тулд цус цэвэр байх тухай, хэн хэн ийм хэрэгт орсон тухай зурагтаар байнга ярьдаг болсон.
13. Ерэн оноос Монгол Хятадын харилцаа хэвийн болж харилцан зорчих явдал нээлттэй болов. Ар монголчууд өвөрлөгч нараа үл тоохоор барахгүй элдэвээр басамжлан хужаа хувхайгаар нь дуудах болов. Хүн гомддог юм байгаа биз дээ. Ингээд зарим ирсэн гийчид зориудын хагалан бутаргах явуулга хийж эхэлжээ. “Монгол дахь хятадын эрлийзүүдээс Хятадын дарга Жан Зэминд бичсэн захидал” гэгч тухайн үедээ шар сонин болгон дээр хэвлэгдсэн. Тагнуулын байгууллагынхан этгээдийг саатуулан шалгахад хятад монгол хэлээр өөрөө бичин тараасан болох нь ил болсон. Тэдний зарим нь Монголд улс төрийн тавцанд гарч ирсэн болгоныг эрлийз хурлийзаар нь зарлах ажлаар дагнах болж билээ.
14. Эрлийз хурлийзийн “хэрэгт” хүн амын 80 гаруй хувийг эзэлдэг халх ястнууд холбогддог. Хасаг, буриад, дархад ястнууд ийм хочоос ангид. Төв халхын “дурак” Лундаажанцан УИХ-ын дарга болоход түүнийг антропологийн шинжлэх ухааны үүднээс хятадын эрлийз болохыг нь зарласан хэвлэлийн бага хурал болж байсныг хүмүүс мартсан болов уу? Гэхдээ энэ бол МАХН-ын (Одоогийнхоор бол МАН) төлөөлөгч ийм хэрэгт орсон бараг анхны тохиолдол. Учир нь МАХН байвал цэв цэвэр монгол, харин Ардчилсан хүчнийхэн бол хуугаараа хужаа. Цаад байгууллагынх нь инерци л юм болов уу даа.
15. Сонгуульд нэр дэвшигч шууд хужаагаар зарлагдана. Энэ бол хорин жил тогтсон ёс горимтой уламжлал. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөв өө. Гурав нь цусны шинжилгээгээр хужаа болох нь шууд л батлагдсан. Ирсэн гарсан, цагаачин ногоочноороо ярьвал үлдсэн ганц цэвэр цустай нь гурав дахь үеийн цагаач байсан нь харин хувь заяаны шоглоом юм даа.
16. Хужаагийн хэрэгт орсон хүн эргээд өөрөө хамгийн лут цус шинжээч болдог. Хятадын далд бодлого гэх маягийн хүн үнэмшмээргүй үлгэр бүхий л мэдээллийн хэрэгслэлээр цацаж суудаг “төгс мэргэн үзмэрч” болон хувирна. Парной өвчинтэй болчихдог юм уу, эсвэл үнэхээр “но”-той болоод булах гэж ядаад байгаа юм уу, юутай ч нэг комплекс байх шиг байгаа юм. “Намайг хужаа гээд бодчих (мэдчих?) вий” гэсэн айдас!
17. Интенэтийн сүлжээнд сэтгэгдэл бичих нь хорслоо тайлах хамгийн таатай хэрэгслэл болсон. Монголын улс төрийн тайзанд гарч ирсэн болгон бараг зуун хувь хужаа. Ингэж нэр усгүй нуугдан бичиж сэтгэлийн шархаа эдгээдэг 100 хүрэхгүй хүн байдаг. Гэвч интернэт бол яг л телефон утас шиг заавал мөрөө үлдээдэг хог л доо. Терроризмтай тэмцэх нэрээр хэн хаанаас бичиж байгаа нь амархан илрэх болжээ. Сэтгэгдэлчид бараг бүгдээрээ гүн комплекстой, арилшгүй гомдолтой хүмүүс болох нь тогтоогдсон.
18. Бусдыг хужаагаар дуудах нь нэг ёсны эх оронч үзлийн илэрхийлэл боллоо. Гэвч энэ нь гэмт хэргээ цайруулах, рэкет хийх, комплексоо нуух хэрэгслэл байдаг. Бараг бүх тохиолдолд. Үхсэн малын махаар хоол хийж зарж байгаад баригдсан нэгэн “Энийг хүнд өгөх гэсэн юм биш, хужаа нарт өгөх гэсэн юм” гэж мэдүүлжээ. Ямааны мах Хятадаар дамжуулж Иранд гаргах гэсэн юм гэсэн тайлбар хийж байгаа наймаачныг бүлтэлзүүлж байгаа сэтгүүлчдийн луг нэвтрүүлгийг зурагтаар харсан уу? Сэтгүүлчид наймаачныг махаа Иранд гаргах гэж байгаа бол ч яахав, гэхдээ л худлаа тэгэж байгаад замдаа богооноо суллаад хятадуудад идүүлнэ дээ хэмээн хардана. Хөөрхий наймаачин монгол ямааны махыг лалын ах дүү нартаа идүүлнэ хэмээн бараг л цусаараа тангараг тавьж уйлагнана. “Хүн алж болохгүй, нохой хужаа нарыг бол алж болно” гэсэн эх оронч зарлалын самбар зам дагуу тавьсан байхыг бодвол олон хүн хараа биз.
19. Үйлийн үр заавал эргэж боловсордог. Өнгөрсөн нийгэм хэдэн арван жилийн турш нийгмийн зарим гишүүдээ гарал үүсэлтэй нь холбогдуулан хүний ёсноос гадуур дарамталж зовоон гадуурхаж хэдэн үеэр нь арилшгүй сэтгэлийн гүн шарх үлдээсэн. Одоо эргэж үйлийн үрээ амсаж элдвээр хараалгаж тэрэндээ комплексдож зовж шаналж ичсэнээс болон гадаад дотоодгүй дайсан бий болгож түүнтэйгээ тэмцэж буй нэрээр улс орныхоо эрх ашигийн эсрэг ухамсартай болоод ухамсаргүйгээр хорлон сүйтгэж яваа нь үйлийн үр л юм. Системийн гажиг нүглийг олон жилийн дараа иргэд нь хувь бие дээрээ амсаж буй нь энээ, бас.
Жич: Зориуд өөрийгөө хужаа гэж нотолдог эсрэг үйлдэл бас байдаг нь их марзан. Гадаадад улс төрийн цагаачлал гуйхдаа өөрийгөө эрлийз хурлийз хэмээн нотлож Монголд гадуурхагдан зовж шаналж байгаа гэсэн өргөдөл бичиж орогнол авсан хүн мундахгүй бий. Шалгаад үзэхэд Монголд үнэхээр ийм гадуурхал өргөн тарсан байдаг нь нотлогддог. Улс төрийн орогнол ч ашигтай л даа, байр хоолоор хангана, үнэгүй хэл зааж өгнө, дараа нь ажилд оруулна. Харлаж зовж байснаас хавьгүй гоё.

2011.02.20
Зочин
Зочин
Эргүү малнууд
ай
энэбиш
бай
охо
зочин
зочин
ЗОЧИН
ЗОЧИН
ЗОЧИН
Зочин
mongol huu
Зочин
Зочин
mednee
ami
Зочин
Az
Зочин
yeguuch
Slimer
болд
hehe
batos
Unshlaa
Sambuu Bataa
Sambuu
Deed talin zochin
Зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
Зочин
Chuluun
horidoimergen
Bach
baabaraa
Зочин
555
Зочин
Chuluun
Chuluun
Chuluun
Chuluun
Chuluun
Chuluun
Chuluun
Зочин
gorbatai
gorbatai
Зочин
Zorig
Chuluun
Мөнхжаргал
Мөнхжаргал
Warta
Warta
Зочин
Chuluun
Шар хад
Зочин
Зочин
zorig
Chuluun
hurlee
hurlee
ZorilgO
zpl
zochin
Garid
Tsend
Zorig
Zorig
Zorig
Зочин
Bat
Цагаан
Цагаан
багабанди
Zorig
Erka
Зочин
hariu zaaval bicheeree
Zorig
Zorig
Zorig
Буратино
Зочин
Зочин
Зочин
maastricht
Зочин
ene humuusiigee
Баабор
Зочин
Зочин
Зочин
-=mgl=-
Зочин
Яанаа
Zorig
Zorig
Zorig
баабар
Zorig
Zorig
Des Plaines
Зочин
delgermaa
heseg buleg humuusees
uncle
zochin
ip turshilt
Зочин
Зочин
Zorig
Zorig
”
Zorig
Цагаанморь
xapxop
Zorig
Zorig
Zorig
muug
Зочин
Migo
Migo
Tugsuu
soyombo
Suhbaatar sudlach O.Purev
Зочин
....
Creator
Зочин
Мал малаараа л байна
Зочин
Bas negen Erliiz
Bas negen Erliiz
Зочин
Зочин
asuult bain
g84
122.201.18-d
Des Plaines
Des Plaines
Зочин
Зочин
Зочин
Зочин
SHS
Зочин
Зочин
Цагаанморь
Цагаанморь
3AAHAA
Заанаа
3AAH
3AAH
ДОЛООН ЭРЛИЙЗ
Zorig
ЗААНАА
Zorig
Зочин
Zorig
3AAH
3AAH
Зочин
ZAAN-d
Зочин
Зочин
ХУЖАА ЗААН АА
3AAH
3AAH
Зочин
ХУЖАА ЗААНД
3AAH
Undesten
3AAH
zaan-d
3AAH
tsus shinjeechded
3AAH
uncle
uncle
Зочин
3AAH
Зочин
3AAH
ГАНБАТ
ХУЖАА ЗААН
ГАНБАТ
Zorig
Zorig
Зочин
ГАНБАТ
3AAH
бас нэг эрлийз
3AAH
Зочин
Зочин
ХЯТАДУУД
Mr Tugsuu
ЭРЛИЙЗҮҮД
3AAH
Оюунсүх
100 ERLIIZ
unen
Зочин
Далай
Далай
klop
хүмүүс минь дээ
НЭГ САНААТ ЭРЛИЙЗ
Сөүлийн эрлийз цагаач
нэг санаа
нэг санаа
нэг санаа
нэг санаа
Зочин
Зочин
ЭРЛИЙЗҮҮДЙИН ХЭРҮҮЛ
Зочин
Eebii
Зочин
Eebii
эрлийзүүд ээ
zochin
Зочин
3AAH
Заяа
Зочин
Зочин
korea
Бао Линь
Бао Линь
зочин
ЭРЛИЙЗҮҮД
sainoyunt
Зочин
Зочин
Новшийн жижигхэн тамхичин
ss
ss
би МОНГОЛ
zorig-d
Зочин
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Melkhii baabar
Зочин
Cupid
Зочин
haha
ah erliized
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongol
mongol
Зочин
Зочин
Зочин
Хятадын тагнуул
Zorig
Zorig
Zorig
Zorig
BOOGII
Zorig
Zorig
Zorig
HUN
HUN
Зочин
Sonin l yum baina kk
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Өвөрлөгчдөд
Зочин
Зочин
Зочин
baldorj
Зочин
Zorig
Zorig
Zorig
Зочин
Заан гэгч
хөх төмөр
3aaH
Финлянд Түркү
Attila
ХӨӨРХИЙ ЭРЛИЙЗҮҮД
ХӨӨРХИЙ ЭРЛИЙЗҮҮД
ХӨӨРХИЙ ЭРЛИЙЗҮҮД
Зочин
ӨРӨВДӨМ ЭРЛИЙЗҮҮД
Эрлийзүүд ээ
hagalan butargagch
Зочин
Зочин
Зочин
NG
зочин
Зочин
sda
Sanshiro
3AAH
test
zochin
swiss
tarhi nin ajilahaa bolj bna daa
b
Зочин
3AAH
3AAH
b
Оюунсүх
ZOCHIN
3AAH
Зочин
tsever mongol
b
Зочин
уншигч
unshigch
v
Зочин
Зочин
lily
Зочин
Зочин
ОБИХИРО
NB
ОБИХИРО
Mongol hun
chi namaig chadahgui duraakaa
Bayaraa
Зочин
Bayaraa
delgermaa
Баабарт
Зочин
Зочин
Зочин
Зочин
11111
1111
ЭРЛИЙЗҮҮ ДЭЭ
Зочин
Sanshiro
Зочин
Зочин
Зочин
baabar-d heleh ug
Made in Mongolia
Made in Mongolia
ЭРЛИЙЗҮҮД ЭЭ
Зочин
ТОКИО
малчид
Зочин
Хокойдагийн эрлийз
Япон Хокойда
Япон Хокойда
Зочин
zochin
Зочин
Занаа
Сөүл Оюутан
Зочин
Зочин
ЭРЛИЙЗҮҮД ЭЭ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Баабарт
Зочин
Зочин
Зочин
zochin
hehehe
Зочин
Зочин
Элэг буруутнуудад
Зочин
Зочин
Зочин
Зочин
Кореа их сургууль
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Тайлбар
Зочин
shooter
liberty
Зочин
Мөнгөнхүү
Зочин
85. 235. 31.
Зочин
Global citizen
Зочин
Зочин
Зочин
Зочин
lol
Чингис хаан
Баабарын дүү
Баабарын дүү
Baabariin xurliiz duu
Ч. Лодойдамба
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unen
xyrliiz=d
zochin
Зочин
baabar
baabart
Зочин
Зочин
zzz
Зочин
бүүр бур гуайд
хурлийз
Санаа
Зочин
Зочин
12
цаашдаа яахав
zochin
Зочин
USA-aas?
sanaa zovjeenaa
Цусаар ялгахаа болиосой
xexe
Зочин
TSEDENBAL darga aas
Erliiz
B
Зочин
Зочин
Зочин