XIV Далай лам: Төвдийн багшаас Төрөлхтний багш руу
Эх орноосоо дүрвэн гарсан цагаач, төрсөн газар нутагтаа хүчингүй хэмээн зарлагдсан удирдагч, шашин төрийг хослон баригч, Буддын шашны ламайзм хэмээх нэгэн урсгалын тэргүүн,
-Маяанк Чаяагийн дараа бодоход-
Эх орноосоо дүрвэн гарсан цагаач, төрсөн газар нутагтаа хүчингүй хэмээн зарлагдсан удирдагч, шашин төрийг хослон баригч, Буддын шашны ламайзм хэмээх нэгэн урсгалын тэргүүн, Хятадын засгийн газрын нүдээр харвал сепарист, хүн төрөлхний шинэ үеийн оюун санааны лидерүүдийн нэгэн гэхчлэнгээр олон талаас нь харж болох XIV Далай лам Данзанжамцын дүр ихээхэн ээдрээ түвэгтэй, зөрчилтэй мэт санагддаг аа. Буддизмыг үндэслэгч Сиддхарта Гуатама бээр хаан төрийн эрх мэдлийг огоорох нь гэгээрлийн замд хөл тавих гол зам хэмээн амьдралаараа нотолсон атал Түвдийн далай ламууд төрийн эрхийг өөртөө хавсарган барьсаар ирсэн нь бурханы сургаалын үндсэн агуулгатай зөрчилдөг ч юм шиг бодогдуулан дээр эргэлзээний улам ч чангалах мэт.
Чухам энэ өнцгөөс харахад Далай лам, Түвдийн соёл, Төвдийг хамгаалах үзэл санаа, орчлонг огоорох тухай Буддын сургааль энэ бүхэн хэрхэн нэг дор зүй зохисоороо цогцолж таарах вэ? Энэтхэг сэтгүүлч Маяанк Чаяа чухам энэ асуултын хариуг эрсэн байна. Түүний олон жилийн ер бусын хөдөлмөрийн үр шим болсон Маяанк Чаяа. Далай лам: хүн, хувраг, мистик номыг НЭПКО хэвлэлийн газраас саяхан монголчуудад толилууллаа.
Хэрвээ буддын шашны их хөлгөнийг сүслэн дагагчид Дээрхийн гэгээний намтрыг бичвэл нэг янз. Басхүү бурханы сургаалийг буруу ном хэмээн ухаардаг өөр мөргөлтөн түүний бичвэл харах өнцөг мөн л ойлгомжтой. Харин энэхүү номыг туурвигч газар дэлхийд хүмүүний биеийг олж морилсон амьд Буддаг хөндлөнгөөс харах боломжтой, чадвартай нэгэн байлаа. Дээрхийн гэгээнтэй анх уулзан танилцах үедээ Маянк Чаяагийн гэргий нь “ Би ислам шүтлэгтэй, миний нөхөр огт шашингүй, харин хүү минь буддист болж магадгүй юм” гэсэн байх юм.
Далай багшийн айлдсан үг сургааль манайд зөндөө хэвлэгдсэн. Түүний хэлсэн үг уншсан лекцийг манайхан ч мэднэ. Харин гэгээн хутагтын туулсан замыг хөндлөнгийн хүний нүдээр харж, хүсэл мөрөөдөл, дотоод сэтгэл рүү өнгийн сонжих шинэ боломжийг дээрх ном олгож байна.
Зөрчил, харшилдаан, эсрэгцэл, үгүйсгэлийн тухай ойлголт маань ингэхэд хэр төгс төгөлдөр вэ? Тогтож ирсэн итгэл, үнэмшлээрээ юм бүхнийг тайлбарлан ухаарсаар явах нь үнэнд хүрэх хамгийн зөв зам мөн юм үү?
Тэртээ 2500 гаруй жилийн өмнө гэгээрсэн Будда юм “бүхэн агшин зуур хувьсч өөрчлөгдөнө, харагдах дүрээсээ эхлээд оюун санаанд орших үнэлэмжээ хүртэл” хэмээн сургасан энд хамаатай юу? Ертөнцийн хувьсан өөрчлөгдсөөр байхад бид түүнийг хувьсан өөрчлөгдөөгүй үнэлэмж, дүгнэлтээрээ хэмжих гээд байдаг юм биш байгаа. Бид сүүдрийг гэрлийн эсрэг тал, харыг цагааныхаа үгүйсгэл гэж хардаг. Гэтэл сүүдэр өөрөө гэрэл байгаагийн илэрхийлэл, хар нь цагааныхаа тусгал л шүү дээ. Харахад эсрэг мэт боловч салгахын аргагүй нэгдэл, бие биеийнхээ илэрхийлэл. Бид бие махбод руу хоол унд орох явцыг тансаг ёслол, баяр хөөр гэж үздэг, харин орсон хоолоо буцаад гарах явцыг нь тун таагүй, муухай явдалд тооцдог. Бид хошногныхоо дээд үзүүрийг маш гоё эрхтэн гэж бахархах атлаа, амныхаа доод үзүүрээс жигшдэг. Гэтэл энэ нь нэг юмны хоёр тал, нэг хоолойны хоёр үзүүр. Хар ба цагаан, гэрэл болоод сүүдэр үүнтэй л адил...
Харийн нутагт өнгөрүүлж буй амьдрал, хэзээ нэгэн цагт эзэгнэн суугаад өдгөө Лхасын ордонд эзгүйрэн үлдсэн шашин төрийн хослон баригчийн сэнтий, нэгэн цагт ирж хятадуудаас чөлөөлнө хэмээх найдваргүй горьдлого тээсэн Түвдийн ард зоны байдал гээд олон олон “13-ны баасан” давхцсан мэт байдал Далай ламыг золгүй амьтан болгож чадахгүй ажээ.
Төрөлх үндэстнийг нь алж хядаж, газар нутгийг нь эзэлсэн, сүм шүтээнийг нь нураан доромжилсон, өөрийг нь Хятад улсын албан ёсны дайснаар зарласан энэ бүгд нийлээд, нийлээд Далай багшид амьтан бүгдийг хайрлах сэтгэлд нь үзэн ядалт төрүүлээгүй аж.
Эндээс бидний эхний эргэлзээ төрнө. Эгэл бидний үзлээр бол түвдийн ард түмнийг хайрлахын тулд тэдэнд хайргүй бүхнийг үзэн ядах учиртай биз дээ. Гэтэл муу муухайг эсэргүүцэхдээ заавал үзэн ядалтаар жигүүрлэх албагүй аж. Хятадын ард түмнийг үзэн ядахгүй байгаа нь Түвдийг хайрлахад өчүүхэн ч садаа болохгүй аж.
Оршин буй орчлон, буддизмын ойлголтоор сансарын хүрдний дүрмийг ухаарахаас хүний гэгээрэл эхэлдэг гэх. Энэ дүрмийг бүрэн ухаарсан танихын цагт сэтгэл амгалан болж, үзэн ядалт, хэт хөөрөл гомдолоос салдаг гэх. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг”-т нэг ийм хэсэг байдаг юм. Хэн нэгэн хүн чамайг үзэн ядаж байгаад сөргүүлэн уурлах амархан. Харин тэр хүний сэтгэлд үзэн ядалт гэдэг нэг зовлон байна. Үзэн ядалт тээсэн сэтгэл үргэлж хямарч, амар заяа үзэхгүй зовж байгаа. Энэ өнцгөөс нь харвал зовлонд унасан амьтан харагдана гэж.
Үзэн ядалтын эсрэг үзэн ядалтаар, хүчирхийллийн эсрэг хүчирхийллээр тэмцдэггүй. Үзэн ядалт хүчирхийлэл нь шинэ шинэ үзэн ядалт, хүчирхийллийг л төрүүлдэг учраас тэр. Ийм учраас дээрхийн гэгээн Далай ламтан Төвдийн өөртөө засах эрхийн төлөө тэмцэлдээ цаг үргэлж “хүч үл хэрэглэх” аргыг уриалж иржээ.
Тэр үзэн ядалтаасаа салчихсан. Үзэн ядалтаасаа салсан учраас ямар ч дайсагнал, зүхэл түүнд үзэн ядалт төрүүлэхгүй. Үзэн ядалт төрдөггүй учраас тэр хэнийг ч дайснаа гэж үздэггүй. Хэн ч түүний дайсан болж чадахгүй учраас түүнд ялагдал гэдэг ойлголт байхгүй. Нэгэнт ялагдал, дайсан, үзэн ядалтаасаа салсан учраас энэ хорвоо дээр түүний хувьд зөвхөн амгалан л бий. Нөгөө талаас нь авч үзвэл гэнэт бүх юм орвонгоороо эргээд Төвд 1950-иад оныхоос өмнөх үедээ эргээд орлоо гэхэд дээрхийн гэгээнтний амьд явсны хэрэг бүтэж хөөрөн, дэрвэх нь бас үгүй. Учир нь тэр үзэн ядалт, хэтэрхий хайрлах аль алинаас нь салсан гэсэн үг.
Будда Шагжаамунын олон цол чимгийн дотор буй “дайснаа дарагсан” хэмээх үг чухам энэхүү дайсантай байх шалтгаанаасаа салсных нь тодотгол буйзаа.
Түвдэд өрнөж буй үйл явдал Далай ламыг зовоогоод байгаа юм биш. Гэвч тэр Түвдийн ард түмний удирдагч болон төрсөн учраас улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Үүрэг ухамсарлахын тулд, Хүчирхийллийн эсрэг тэмцэхийн тулд заавал үзэн ядалт үүсгэж, сэтгэлийн амгалангаа сарниасан байх албагүй.
Нэг талаасаа Төвдүүдийг үргэлж өөрөө өөрийгээ мэдэх эрх-засаглал руу дуудаж байдаг хүчин зүйл нь Далай лам мөн. Тэд дээрхийн гэгээнээ нутагтаа залах, түүгээрээ шашин төрөө хослуулан барих мөрөөдлөөсөө далай багшийг жанч халан халтал салж чадахгүй. Энэ утгаараа Төвдөд гарч болох бослогын шалтгаан нь дээрхийн гэгээн мөн.
Нөгөө төлөөсөө ариун сайн үйл хэргийн төлөө хүч хэрэглэхгүй байнга ухуулж, Түвдийн тодорхой хэсгийн экстермист хандлагыг зөөллөж байдаг хүн нь мөн л Далай лам. Харин энэ утгаараа Төвдөд хүч хэрэглэсэн бослого гарахгүй байх бас нэг баталгаа нь Далай лам мөн.
Нууц тарни, ид шид, учир битүүлэг тантрын ёслол холилдон оршсон Түвдийн Буддизмыг тэрээр мистицизмээс нь аль болох салгаж, ухаарал, гэгээрлээр дамжин төгс төгөлдөрт хүрэх тухай Будда Шагжаамуны номлосон өнгө төрхөөр нь хүн төрөлхтөнд таниулахыг зорьж ирсэн нь уг номоос харагдана.
Нэг ийм андуурал байдаг. Далай ламыг бүх буддын шашинтны албан ёсны тэргүүн гэж бодоод байдаг. Үнэндээ Төвдөдөө ч бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөгддөггүй урсгалын тэргүүн. Энэ урсгалыг БНАХУ-ын Төвд, Өвөр Монгол, ОХУ-ын Халимаг, Буриадууд, дээр нь манайхан албан ёсоор шүтдэг. Төвд дотроо Гармапа, Нямапа, Сажапа, Бон зэрэг тусдаа урсгалуудтай, Шарын урсгал дотрооДалай багштай эвлэрэхгүйгээ зарласан Доржшүгдэнгийнхэн гэхчлэн бүлэглэлтэй.
Харин Буддын Их хөлгөний аймгийн Ламайзмын гэлүгва хэмээх шар малгайтныг урсгалын тэргүүнээс ерөнхийдээ манай гаригийн Буддизмын нүүр царай болтол өөртөө менеэмэнт хийсэн хувраг уу гэвэл, тийм юм. Далай багштан өөрийн улс үндэстнээ орхин гараад дэлхий ертөнцийг олж авсан.(Гэхдээ энэ нь бидэнд л тэгж санагдаж байгаа болохоос гэгээрсэн хутагтын хувьд ариун хоосны орчилд юу ч алдаагүй, юу ч олж аваагүй гэх бөлгөө)
Оюуны өндөр түвшинд хүрсэн өнөөгийн хүн төрөлхтөнд эх орноосоо хөөгдсөн, уугуул үндэстэн ах дүүсээ, сүм шүтээнээ хэлмэгдүүлсэн атлаа үргэлж бусдад сайн сайхныг ерөөж, үзэн ядалтаасаа салахыг хүн төрөлхтөнд ятган номлосон, тэгсэн атлаа тавьсан зорилгоосоо ер няцахгүй сайхан хувраг онцгой таалагдсан юм.
Өнөөгийн Далай лам бол хүн төрөлхтний шинэ итгэл үнэмшил, магадгүй шинэ шүтлэг мөргөлийн бэлгэ тэмдэг болж байгаа юм. Учир нь улс төр, эдийн засаг, оршин амьдрах эрх чөлөөгөө улам бүр мэдрэн тэлүүлж байгаа хүн төрөлхтөнд тэдний уламжлалт шашнуудынх нь хатуу хориг, догмууд тээртэй санагдаж эхэлжээ. Яг энэ үед “ хорвоог бүтээгч гэж байхгүй, хүний заяа тавиланг хөндлөнгөөс зохицуулдаг ид шид гэж үгүй. Бүхнийг өөрөөсөө эрж хай. Буддагийн хүрсэн гэгээрэл чиний зүрх сэтгэлийн нэгээхэн хэсэгт чамайг сэрээхийг хүлээн зүүрмэглэж байгаа. Чи зүгээр л сэр, сэтгэл зүрхнийхээ дуудлагыг чагна. Жаргах гэж хэт улайрах, бас зориуд өөрийгээ зовоох хоёулаа буруу. Учиргүй буян хураах гэж улайрах, нүгэлд шунах хоёр ав адилхан. Бирд, Диоген хоёр хоюулаа төөрөгдөл. Зүгээр амгалан орш” хэмээсэн Буддагийн сургааль сэтгэл зүрхэнд нь ойр санагдсан байж болно.
Будда “хоосон чанар” гэдэг ойлголтод юм бүхэн агшин зуур хувиран өөрчлөгддөг гэдгийг л хэлсэн гэх юм билээ. Бидний оршин амьдарч орчлонгоос эхлээд үнэлэлт дүгнэлт, ойлголт бүгд хувирч байдаг аж. Далай багшийг Америкт лекц уншиж байхад нь “Гомосексуализмыг хэрхэн үздэг” тухай нь асуужээ. Дээрхийн гэгээнтэн “Нэг зүйлийн таашаалд л дурлаж байгаа хэрэг байх нь. Хэрвээ тэд ингэхгүй гэж ам тангараг тавиагүй л бол нүгэл хилинц бус аа” хэмээн хариулжээ. Нэг талаасаа ижил хүйстний асуудал нь зөв зохистой сексийн тухай бидний уламжлалт ойлголт төсөөлөл ямархуу хэврэг байсны л бас нэг илэрхийлэл билээ.
Өнөөгийн дэлхийн түвшний “Төвдийн асуудал” гэдэг нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдал, дотоод улс төр энээ тэрээтэй холбогдох шинж чанараасаа улам бүр холдож байгаа аж, уг номоос харахад. Энэ нь ямар нэг хэмжээний тусгаар тогтнол, өөртөө засах эрх энээ тэрээгээс илүүтэйгээр хүн төрөлхтний ер бусын оюун санааны өвийг хадгалах, сэргээх шинэ агуулгатай болсон байна. Төвдийн өндөрлөг бол хүний түүхийн мянганы тэртээх оюун санааны амьд сан хөмрөг, Гэгээрсэн Буддагийн ном сургаалыг анхан үеийн дүрээр нь санаж үлдсэн амьд ой санамж, нэн эртний бөө мөргөлын шинжтэй Бон ба Буддын Их хөлгөн хэрхэн сүлэлдэж олон олон төрөл дамжин гэгээрэлд хүрэх арга замыг тантаржуулан агшин зуурын болгосон мистик аргачлалын амьд архив бөлгөө.
Төвд хэмээх энэ гайхамшигт өвийг яаж хадгалах вэ? Хэнийг ч тийш нь нэвтрүүлэхгүй ертөнцөөс таслах уу? Шинэ юм биш. Төвдүүд олон жил энэ аргыг хэрэглэсэн. Эцсийн дүндээ хэний ч өмнө хаалгаа нээдэггүй энэ орныг Хятад өөрийнхээ хэсэг гэж зарлахад дэлхий нийт их юманд бодоогүй. Далай багшийн “Миний ард түмэн, миний Төвд” дурсамжийн номд гуниглан дурсснаар бол үүд хаалгаа хааж, хорвоогоос улс орноо таслахын оронд хил хязгаараа нээж, том том улс гүрэнтэй харилцан, нэгэнд нь ч болов элчингээ суулгаж байсансан бол биднийг “төвд нь хятадын хэсэг биш” гэх газар гарах л байсан байхдаа хэмээн санааширсан гэдэг.
Ингэхээр Төвдийг ертөнцөөс ч, Хятад дотор нь хятадаас тусгаарлах нь угаасаа боломжгүй. Амьтны хүрээлэн гэлээ гэдэг шиг “Төвд хүний хүрээлэн” байгуулчаад хэрхэн оршиж байгааг нь хоргоны гаднаас сонирхох, судлах аргагүй. Тэндхийнхэн хүнийхээ хувьд шинэ мянганы хөгжилтэй нэгдэж, техник технологийн шинэ үр шимийг амсах хэрэгтэй ч , эрхтэй ч.
Хамгийн зөв зам бол төвдийн ой санамжид байгаа Буддагийн заасан гэгээрлийн мэдлэг, мянганы тэртээх үзэл санааны амьд сан хөмрөгийг нийт хүн төрөлхний мэдлэг оюунд юүлэх зам. Чухам өнөөдөр Буддагийн заасан ариусал, нигүүсэл, гэгээрлийн бэлгэ тэмдэг болоод манай гаригийн хүн зоны зүрх сэтгэлийг дуудаж даллаж буй Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцтан ийм гүүр болж байна. Дэлхийн дээвэр Хималайд зуу, зуун жил хоргодон саатсан Буддагийн суртаал өдгөө хүн төрөлхний оюун санаад цутгаж эхлэх шиг санагдана.
Гэгээрсэн Будда “ Далайд унасан дусал нь тэр далайг ширгэн дуустал орших хутгыг олно” хэмээн айлдсан бөлгөө.

Зочин
Hi
Зочин
nomluun
nomluun
Зочин
nomluun
bilig
erka
Зочин
Зочин
Zorig
Zorig
Zorig
Зочин
w w w COMPUTERSHOP m n АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТ

amarbat
zsss
Зочин
mongolchuud
Базараа
Зочин
Зочин
Зочин
Zorig
Zorig
Зочин
Zorig
Zorig
Zorig
Zorig
Зочин
Зочин
Zorig
Zorig
Зочин
Zorig
Zorig
Zorig
buengee
Zorig
neg
Zorig
Zorig
Zorig
зочин
unen
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Цолмон
asf
Зочин
Зочин
Зочин
Түй
Зочин
уншигч
monh
zorig guiad
Зочин
ZOCHIN
сүсэгтэн
Ãàíàà
baigal
baagii
Зориг-т
baagii
Mgl
Zorig
г
uy
Zochin
Zorig
vvv
зочин
32
boroo
фц
ayanga
Монгол он
mybeam
W
ннн
Хужаад
сонин
Зочин
зочин
урвагч Цэнддоо-д
Зочин
Цэнд-дао
Зочин
Zorig
Зочин
урвагч Цэнддоо-д
Болдоо
Зочин
xuuxed
МГЛ
Зочин
Зочин
Зочин
German
Shina sanaa
Н.Гэцэл
Zorig
Зочин
mangas
Zorig
bold
Зочин
Зочин
Зочин
1