Агуу хүний солиорох нь ч “агуу”
Нэгэн суутан “агуу хүний солирох нь ч агуу” гэж хэлжээ. Энд агуу үйл явдал, агуу хүний үйлдлийг хэлсэн нь тодорхой.
Нэгэн суутан “агуу хүний солирох нь ч агуу” гэж хэлжээ. Энд агуу үйл явдал, агуу хүний үйлдлийг хэлсэн нь тодорхой. Харин жижиг эрх ашигтай нь харьцуулахад агуу гэмээр солиорлууд Монголын улстөрд идэвхжлээ. Уг гарал нь харилцааны улстөр атал үүнд нь эрх баригч нам бүхлээрээ татагдан оролцож буй нь гайхмаар. Намын удирдлагууд нь хувь хүмүүсийн хэрүүлийг намын дотоод зөрчил болгон дэвэргэх нь бүр эмгэнэлтэй. Монголын улстөр өргөж гаргаж ирээд өшиглөж унагадаг технологитой. Хувь хүний ухамсар, ёс суртахуунаас хамааралтай хэмжээ хязгаар энэ технологид бас бий. Гэтэл түүнээс давсан үйлдлүүдийг /хашилтан дотор/ “агуу солиорол” гэхээс аргагүй.
Н.Энхбаяр ба МАН
Одоогоор хашсан албан тушаал, хүчтэй явсан он жилүүдийн урт, магадгүй “улстөрийн хор найруулах” чадвараар ч Монголын улстөрдөө л хамгийн агуу нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр. Их өрийн тэглэлт, Мянганы замын бүтээн байгуулалт гээд эерэг имиж ч түүнд цөөнгүй. Харин энэ эрхэм ард түмний сонголтоор сул иргэн болсон хувь заяатайгаа, Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдалтайгаа өнөө хэр эвлэрэхгүй яваа. Үүнээс гадна улстөрд өргөж гаргаж ирсэн хүмүүс нь нийлж байгаад өөрийг нь их улстөрөөс өшиглөж байгаад Н.Энхбаяр хамгийн их бухимддаг, гомддог бололтой. Улстөрд өргүүлж гарах нь байдаг л технологи, улстөрч бүхний туулдаг л зам. Харин тэдэндээ өшиглүүлж улстөрөөс “хөөгдөхийг” Н.Энхбаяр тэвчихгүй байна. Тэрээр өөрөө улстөрд өргүүлж гарч ирснээ, намын дарга, Ерөнхийлөгчийн албыг нь хүлээж авсан Н.Багабандийг их улстөрөөс яаж өшиглөж унагаснаа ч мартжээ. Уг нь Н.Энхбаяр дарга бодит эдийн засагтай амьдрал дунд, борог амьдралтай ард түмнийхээ дотор орж ирээд ихэд цочирдсон бололтой юм. Гэхдээ энэ бүхнийг өөрийг нь Ерөнхийлөгчөөс буусны дараа гэнэт бий болж, авлига хавтгайрч, ажилгүйдэл ядуурал газар авчихсан юм шиг эндүүрэх нь харамсалтай. Тэгсэн хэрнээ улстөрд өргөж гаргасан гэх хүмүүсээсээ өр нэхсэн гомдолдоо шатаж эцэстээ мань хүн өөрийг нь улсын Ерөнхийлөгч болтол өргөж явсан намаа өшиглөж яваагаа эндүүрэл гэж үзэхгүй л байгаа юм. Би л энд байхгүй бол бусад нь хамаагүй гэсэн дүрмээр тоглож байна, тэр. Өргөж гаргасан гэх хүмүүс нь их улстөрөөс өшиглөж буйн хариуд Н.Энхбаяр өргүүлж явсан намаа хагалах, хүчгүйдүүлэх далд улстөр хийж байгаа. Харин нийгэмд ил гарч байгаа мэдээллээр бол Н.Энхбаярын үйлдэл ихэнхдээ эерэг болж харагдах юм. Н.Энхбаярын үйлдэл ч гэж дээ, түүний далд улстөрийг МАН-ынхан эерэг болгож ард түмэнд харуулаад байгаа юм. Товчхондоо Н.Энхбаярын далд улстөрийн эерэг PR-ийг МАН-ынхан өөрсдөө хийж байна. Цаг үеийн бүх дарга нар нь гарын үсэг зурж, гуйх мэдэгдэхийн аль нь үл мэдэгдэх захидал бичээд л. Хувийн бизнесийг нь зааж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаад л. Хүний олон хүнээ барьдаггүй л байхгүй юу. Цаасан дээрх нэрээ сольж, нийгэмд тогтсон муу нэр, луу данснаасаа салж ядаж яваа залуус нь “Н.Энхбаярыг намаас хөө” гэж жагсаад л. Саяхан, хоёр жилийн өмнө л эдгээр залуус, холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Мөнхбат нар “numbеr one” нэртэй хөдөлгөөн байгуулаад Намбарын Энхбаяр бол номер нэг улстөрч гээд л тахин шүтэж, Ерөнхийлөгчийн сонгуулийнх нь хар PR-ийн туг болон намирч яваагүй бил үү. Урваж шарвана, үзэл бодлоо хурдан түргэн солино гэхэд хоёр жил гэдэг улстөрд удаан явах залуу хүмүүст арай л богино хугацаа шиг санагдана. Зөрчилдлөө, талцлаа гэхэд унаж явсан намыг босгож ирсэн экс даргаа, улсын Ерөнхийлөгч байсан гишүүнээ намаас хөөх гэж жагсах нь хүний ёсонд тийм ч сайхан жудаг биш байх. Ердийн нэгэн сул иргэн бүхэл бүтэн намыг өмнөө ингэж жижигрүүлж байгааг нь харвал Н.Энхбаяр Монголын улстөрдөө л агуу хүн ч юм шиг. Бодит байдал дээр иргэн Н.Энхбаярын үйлдэл бүрийг өлгөн авч, өмнө очиж жижигрээд байгаа МАН л түүнийг агуу болгож харагдуулаад байх юм даа.
У.Хүрэлсүх ба МАН
Намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд гэдэг. Төгс парламентын засаглалтай оронд сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог нь энэнтэй холбоотой байх. Харин ерөнхий нарийн бичгийн даргын нэр хүнд намын рейтингэд яаж нөлөөлдгийг сайн мэдэхгүй юм. Ерөнхий нарийн бичгийн дарга бол намынхаа, намын даргынхаа нэр хүндийг тодруулдаг, намынхаа эв нэгдлийг хангадаг, хамаг “гал тогоо”-ны ажлыг хийдэг гол албан тушаалтан. Гэтэл МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх сүүлийн өдрүүдэд намын даргаасаа илүү тодрох гээд байгаа ч юм шиг, бодитой бий болж эхэлсэн намынхаа дотоод хагарлыг хөөрөгдөөд байгаа ч юм шиг үйлдлүүд хийв. Түүний энэ дураараа “сэлэм эргүүлэлт” МАН-ын хасах рейтингийн талыг ч эзэлж болох юм. У.Хүрэлсүх МАН-ын бүх шатанд ажилласан, эрч хүчтэй залуу улстөрч. Цагтаа намаа хамгаалан Н.Энхбаярын дарангуйллын эсрэг дуугарч явсан, чуулганы танхимд Ц.Элбэгдоржийн Засгийн газартай, гудамжинд иргэний хөдөлгөөнийхөнтэй тэрсэлдэж тэмцэж явсныг улстөрд ойрхон хэн бүхэн л мэднэ. Урьдын энэ гавьяа, тэмцлийн арга барил нь ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээрээс намыг удирдахад тохирохгүй ажээ. Ерөнхий нарийн бичгийн дарга бол сэлэм эргүүлдэг албан тушаалтан биш. Ерөнхий нарийн бичгийн дарга бол салж явах гэснийг нь нийлүүлдэг болохоос салж явахыг нь хөөрөгддөг, шалтаг гаргаж суудаг албан тушаалтан биш баймаар. Урагшаа явж байгаа юм болгоныг арагш татаж шантааж хийдэг улстөрчдийг шахах У.Хүрэлсүхийн тэмцлийг олон хүн дэмжинэ. Гэхдээ санаа нь зөв ч, арга нь буруу. Гаргаж буй үйлдэл нь бүр буруу. У.Хүрэлсүх том намын ерөнхий нарийн бичгийн дарга байж болно. Тэгэхдээ парламентын албан ёсны бүтэц болох намын бүлгийн хурал дээр орж ирээд төрийн түшээдийг “ална шулна” гэж цамнаж явдаг хэмжээгүй эрхтэй нэгэн биш билээ. Энэ үйлдлийнхээ дараа тэрээр “УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж юу байдаг юм” гэж ярилцлага өгсөн байх юм. Ард түмний санах ойг богино гэж басч болохгүй. Саяхан л тэр Н.Энхбаяртай үзэлцэж хууль цагдаагаар явахдаа “УИХ-ын гишүүний дархан эрх”-ийн хамгаалалтан дор чөлөөт иргэнээр байж хэргээ шийдүүлээгүйсэн бил үү. “Хадгаламж” банкны хэрэгт шалгах гэсэн Т.Бадамжунай, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарыг тухайн үед УИХ-ын гишүүний дархан эрх л хуулийн байгууллагаас хоёр ч удаа авч үлдсэн дээ. Одоо Л.Гүндалайг, О.Чулуунбат нарыг шалгах гэхээр мөнөөх л УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хамгаалалт болдог. Тэгэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн сүр хүчийг хамгийн сайн мэдэх хүний нэг нь У.Хүрэлсүх өөрөө. Заримдаа хуулиас ч хүчтэй болдог УИХ-ын гишүүний энэхүү бүрэн эрх иргэн У.Хүрэлсүхийн өмнө хүчгүйднэ гэж байж болох уу. Мэдээж болохгүй. Цаад хүмүүс нь шантаажчид байж болох ч, төрийн түшээгийн бүрэн эрх нэг намын ерөнхий нарийн бичгийн даргынхаас илүү байх нь гарцаагүй.
Магадгүй, У.Хүрэлсүх ерөнхий нарийн бичгийн даргын хувьд Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарыг “дарж авах” замаар цаашдаа энэ намаас явна, сална гэсэн хэн бүхэнд, бас шантаажчин улстөрчдөд сануулга, анхааруулга өгөх гэсэн байж болох л юм. Н.Энхбаярын намын дарга байхдаа ашигладаг байсан энэ арга одоо явахгүй л дээ. Харин ч хувь хүмүүсийн зөрчлийг намынх болгож хөөрөгдлөө. Долдугаар сарын 1-нд намын байрыг нь шатааж байхад харагдаагүй Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооныхон гэнэт гарч ирсэн нь “намын дэргэдэх байгууллага уу, эсвэл У.Хүрэлсүхийн залуус уу” гэх эргэлзээг төрүүлэв. Тэд байгууллагынхаа нэрийг өөрчилсөн ч, намынхаа мууд барьдаг “мод чулуу”, хэн нэгэн улстөрчийн гар хөл болдог үйл ажиллагааны хэлбэр нь хуучнаараа байгаа нь харамсалтай. Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдэл, залуусын жагсаал нь Д.Тэрбишдагва нарт харин ч сайхан далим авчирлаа. Парламентад Н.Энхбаярын бие төлөөлөгч нь ганц Ц.Шинэбаяр байсан бол Д.Тэрбишдагва, Балдан-Очир, Ц.Даваасүрэн гээд энэ УИХ-ын цөөнхөөс ч олон гишүүн Ардын намын одоогийн удирдлагын эсрэг зогсохыг үгүйсгэхгүй болгов. Одоо Н.Энхбаярыг намаа албан ёсоор байгуулсны дараа У.Хүрэлсүхэд шахуулсан бүхэн түүн дээр очиж ирэх сонгуульд нэр дэвшвэл яах вэ. МАН-д халгаагүй юү. Зодуулсныг, хөөгдсөнийг нь өрөвддөг монгол сэтгэхүйг огт тооцоолохгүй эрдэж болох уу. Үүний оронд тэднийг зөнгөөр нь орхичихсон бол өнөөдрийнх шиг ингэж тодрох уу, үгүй юү, мэдэхгүй. Сайндаа л хэвлэлээр хэдэн удаа гарна биз. У.Хүрэлсүх дарга “нам нэрээ сольсон, шинэчлэлийн галт тэрэг аль эрт хөдөлсөн” гэжээ. Хэрвээ хөдөлсөн л юм бол галт тэрэг буцаж ухардаггүй юм. Намын даргынх нь тэргүүлсэн Засгийн газар хөгжлийн төлөө урагшаа явахыг уриалж байхад түүнийг Ерөнхий сайдаар томилуулсан нам нь жагсаал цуглаанаар асуудлыг шийддэг, айлгадаг хуучин аргаасаа салаагүй яваа нь энэ намын удирдлагад байгаа хоёр толгой нэг баг болж чадаж байна уу, үгүй юү гэдэгт ч эргэлзмээр. Уг нь С.Батболдын хүн бүхний эвийг олдог зан, У.Хүрэлсүхийн дайчин чанар хоёрын нийлбэр намын удирдлагад нэн сайн зохицно гэсэн таамаг байлаа. Гэтэл энэ хоёр даргын нийлэх ёстой чанарууд хоёр тийшээ салж, С.Батболдын зөөлөн нь дэндэж, У.Хүрэлсүхийн хурц, түргэн зан хэрээс хэтэрч, дунд нь МАН нэгдмэл удирдлагагүй мэт харагдах болов. Өнөөдөр Н.Энхбаяр, Түр штабынхан эрх мэдэлтэйдээ, мөнгөтэйдөө, мундагтаа ингэж тодроод МАН-ыг сандаргаад байгаа юм биш шүү дээ. Хэрвээ эрх мэдэл яривал МАН-д засгийн бүх эрх мэдэл бий. Байгаа учраас л “МАХН” гэсэн товчлолтой бүх нэрийг түрүүлж авч чадсан хэрэг. Санхүү яривал Бага хуралд орохын тулд л тэрбумаар нь хандивладаг гишүүдтэй МАН хамаагүй илүү их мөнгөтэй. Харин Н.Энхбаярын, Түр штабын үйлдэл бүрт МАН-ынхан намаараа оролцож тэднийг тодруулаад, томруулаад байгаад л хамаг учир байна. Том өрсөлдөгчөөс зүүгдэж улстөрд тодордог технологийг нөгөө тал сайн мэдэж байгаа бол, Ардын намынхан мэддэг ч мөрдөж тэвчихгүй явна. Ээлжит болгоомжгүй хэлсэн үг, болчимгүй үйлдлийг нь анасан, түүн дээр дөрөөлж улстөр хийх гэсэн бүлэглэлд ерөнхий нарийн бичгийн дарга нь хүртэл олз болох юм. Тийм ээ, нэрээ сольсон МАН Төрийн ордонд эрх барихын зэрэгцээ гудамжинд яваа жижиг улстөр бүхнийг очиж тодруулдаг “томруулдаг шил”-ний үүргийг давхар гүйцэтгэх болжээ. Монголын улстөрдөө л агуу нам ингэж “агуу” солиорох гэж.