Тоох тусам чинь том болоод байна, наад Н.Энхбаяр чинь
Иргэн Н.Энхбаярыг мөрөөрөө лааз өшиглөөд явж байхад нь өдөөд байна шүү дээ, МАН-ынхаан.
-Н.Энхбаяраас жижигхэн ман-
Иргэн Н.Энхбаярыг мөрөөрөө лааз өшиглөөд явж байхад нь өдөөд байна шүү дээ, МАН-ынхаан. Н.Энхбаяр хороо найруулж, ховоо хутгаад явж л байг. МАХН-тайгаа үлдэнэ гээд манаргана уу, маниасаа гуйгаад явна уу тоохгүй л хаячих ёстой байсан юм. МАН-ынхан айж байгаагаа мэдэгдээд, бүгдээрээ нийлээд гар хөлийн үсэг зураад тоох тусам чинь том болоод байна ш дээ, цаадах чинь.
Тийм л агуу түүхтэй намын том дарга нар юм бол ганц муу иргэнээсээ айж сандарч, гарын үсэгтэй бичиг шидээд байгаа нь хэнд ч инээдтэй байгаа юм. Тэгэхээр нөгөө Н.Энхбаяр нь "Унтаж байгаа барыг сэрээлээ шүү" гэх маягийн үг хэлээд улам том болоод байх юм. Нэг ёсондоо шууд хадандаа авирч байна. Н.Энхбаяр "Албан тушаал сонирхохгүй. Бүгдийг хийж үзсэн" гээд байсан. Хүсч байгаа ч аргаа барсан хүний л үг. Гэтэл МАН-ынхан дөгөөгөөд л. Ингэж дөгөөснөөрөө шинэ од хүртэл төрүүлж, Ц.Шинэбаярт хайртай олон хүн бий болголоо. Одоо яая гэхэв. Ц.Шинэбаяр гэдэг нөхөр Н.Энхбаярыг харж жижигрээд байгаа МАН-аар ёстой даажигнаж байна. Түүний ч зөв. МАН гэдэг намд орохгүй, ороогүй гээд байхад нь "Манай намаас зайл" гэдэг нь ч бас арга ядсан арчаагүй арга л даа. Хүн өөрийнх нь гэрт тоож хөл тавихгүй гээд байхад "Манайхаас зайл" гэх нь угтаа тэнэг үйлдэл. МАН-даа ороогүй өөр гишүүдийг ч, МАН-ыг шүүмжилсэн УИХ-ын гишүүдээ ч "алах" гэхээрээ яадаг юм. Энэ янзаараа сонгуулиар МАН-ын эсрэг санал өгвөл ард түмнээ дэлбэлж мэдэх нь.
Уг нь бол Н.Энхбаярыг тоохгүй байх улс төрийн бүх нөхцөл бүрэлдсэн байсан. Н.Энхбаяр харин улс төрөөр өөрөө оролдоод байсан юм. Гэтэл тоосноосоо болоод "Улс төрөөр оролдохгүй гэхээр улс төр надаар оролдоод байна" гэж хэлэх хүртэл нь боломж өгч бөөн далим цаад нөхөртөө олголоо. Мөн түүнд хаягласан захидалд гарын үсэг зурсан зарим нөхөд хүнийхээ хувьд тун муухай юм их хийж байна. Цагтаа хаалганых нь хатавчинд сууж, дохио зангаагаар нь хөдөлж явсан нь холгүй хаа газар дагаж явсан нөхдүүд нь одоо хуншгүй зан гаргаж байна л даа. Ичих ч үгүй гарын үсгээ палийлгасан байгаа юм. Цаад нөхөр нь дургүй хүрмээр дарлаж хаан шиг байсан үе байсан л байх.
Өөрөө ч улс төрд хөтөлж оруулж ирсэн нөхрөө мартдаг муу зантай. Тэглээ гээд тэрний зиндаанд л байна гэдгээ Ё.Отгонбаяр, Д.Идэвхтэн, М.Энхболд нарын нөхдүүд харууллаа. Дайраад давшлаад, хүний олон хүнээ барьж идэх гээд байгаа болохоор бариулж идүүлэх гэж байгаагаасаа барьж идэх гэж байгаа нь зэвүүн харагдаад байна.
Н.Энхбаярт дургүй хүн олон. Цагтаа зөндөө муухай юм хийсэн. Түүнд тоож захиа бичээгүй бол өөрийнхөө хийсэн нүглийг өрөөлд наагаад томорч суухгүй байлаа. Асуугаад байгаа авлига хээл хахууль, ажилгүйдэл, ядуурал зэрэг нь жил хагасын өмнө улс төрөөс хөөгдсөн түүнд бас хамаатай.
Бүр хамаатайгаас илүү хамаатай. Энэ бүхний суурийг тавьсан, бий болголцсон хүний нэг яалт ч үгүй Н.Энхбаяр. "Ард түмэндээ өрөө төлөх үү, үгүй юу" гэж асуусан байна лээ, хариу захиандаа. Аль өрөө асуугаад байгаа юм, хэн мэдэхэв. Уг нь өөртөө ч гэсэн энэ асуултыг тавих ёстой. Төлөх ёстой бол олон өр бий. Төлөлцөх хүн нь бас Н.Энхбаяр. Монгол Улс Н.Энхбаярын үед хангалуун сайхан цатгалан байж байгаад өнөөдөр гэнэт ийм болсон биш. Түүнээс хойших жил хагасыг бусдад тохлоо гэхэд өмнөх олон жилийн гай барцдыг үүрч, төлөлцөх ёстой нэгэн. Авлига хээл хахууль ч гэсэн хэний үед ид хүчээ авч байсныг Н.Энхбаяр мэдэж л байгаа. Харин МАН-ынхан ганц Н.Энхбаярт дэндүү анхаарал хандуулж, бүгдээр бүгдээрээ нийлж захиа бичээд байгаагаараа түүнд хайртай болох хүмүүсийн тоог нэмээд байна. Хамтдаа асуудлаа шийдье хэмээн гуйгаад байгаа дээр нь одоо л амыг нь асуугаад буулгаж авдаг цаг биш үү.
Ядарч яваа хүнийг өрөвдөх сэтгэл монголчуудад бий. Бүгдээрээ дайраад аархаад байхаар чинь ард түмэн, хэвлэл мэдээлэл аяндаа түүнийг өрөвдөөд талд нь зогсоод байна. Тэгэхээр ганц хүнээс айгаад байгаа МАН Н.Энхбаяраас жижигхэн болж таарч байна.
МАН гэдэг бүхэл бүтэн намын дайсан нь ганц Н.Энхбаяр юм бол тэр том л юм байна. Том болж дээшээ өгсөх шатыг нь өөрсдөө тавьчихаад дараа нь орой дээр чинь гараад суувал олон юм ярих хэрэггүй.
МАХН-тайгаа үлдэнэ гээд байгаа олон зуун мянган гишүүнээ бүгдийг нь Н.Энхбаярын дохиогоор хөдөлдөг гэж зүхээд доромжлоод байхаар наашаа гэхээсээ илүү цаашаа явах нь олон болжээ. 1990 онд Сүхбаатарын талбай дээр Ц.Элбэгдорж "Өөрөө сайхан амьдарч чаддаггүй, өрөөлийг сайхан амьдруулдаггүй хүнийг коммунист гэдэг юм" гэж хэлж байсан санагдана. МАН яг л тийм коммунист үнэр нэвт ханхлуулаад байна. Өөрсдөө өрх тусгаарласан бол өрөөл ард түмнээ дорд үзээд байх ямар хэрэг байнаа.
Хувь хүнийхээ хувьд Н.Энхбаяр том, жижиг ямар ч байж болно. Харин түүнийг том болтол нь жижигрээд байгаа нам л илүү өрөвдмөөр дүр төрхтэй харагдаж байна. Хэн дуртай нь, бүр НАМЗХ-ны хориодхон настай жаалууд хүртэл "Н.Энхбаяр хэн бэ" гэж дураараа орилдог болж. Тэгэх тусам түүний уур хүрч шидийг олж байна. Тоовол тоосон шиг тоогоод, тоохгүй бол хаяж орхихгүй бол цаадахыгаа ямар мэдэхгүй биш дээ, МАН-ынхаан.