Хувьсгалын хоёр дахь ДАВАЛГАА
Оросууд сэрж байна. Маогийн ”Хятадын онцлогтой социализм” гэдэг шиг ”Оросын онцлогтой либерализм” байгуулах В.Путины оролдлого бүтэхгүй бол яах вэ? Хүнд бэрх нөхцөлд байгаа Оросын ардчиллын төлөө тэмцэгчид ”Стратеги-31” хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна.
Орос
Оросууд сэрж байна. Маогийн "Хятадын онцлогтой социализм" гэдэг шиг "Оросын онцлогтой либерализм" байгуулах В.Путины оролдлого бүтэхгүй бол яах вэ? Хүнд бэрх нөхцөлд байгаа Оросын ардчиллын төлөө тэмцэгчид "Стратеги-31" хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. ОХУ-ын Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлд иргэний эрх, эрх чөлөөг хуульчилсан байдаг юм. Тиймээс сар бүр 31 хоногтой байдаггүй ч хоёр сард нэг удаа иргэдэд эрхийг нь сануулж, жагсаал цуглаан хийж эхэлсэн. Харин Оросын ард түмэн сэрж байгаа болов уу?
Цуглаанаас цуглаанд, жагсаалаас жагсаалд оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Сэрж байгаа юм байна. Оросын эрх баригчид сүүлийн 31-ний жагсаалд хатуурхав. Борис Немцовыг баривчлан 15 хоног хорьжээ. "... Төрийн албан хаагчийг эсэргүүцсэн". Монголд ийм заалтаар иргэний хөдөлгөөнийхнийг баривчилж хорих оролдлого тасралтгүй хийж байсан ба долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа Эрүүгийн хуулийн яг энэ заалтаар үй олон хүнийг хоморголон баривчилж байсан түүхтэй.
Гэвч энэ бол дарангуйлагчдын шог сэтгэмж л дээ. "Энэ бол үндэслэлгүй шийтгэл, ингэснээрээ Орос орны нэр төрийг унагаж байна. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан хүн ийм хөгийн ял авна гэж байх уу" гэж одоо төрд ажиллаж байгаа ОХУ-ын Ерөнхий сайд асан Сергей Кириенко хэлжээ. Эр хүний жудагтай л үг. Гудамжны хулигаан их гүрний төрийг удирдаж байсан гэж Москвагийн цагдаа бодож л дээ. С.Кириенко ч бас цагтаа сөрөг хүчний удирдагчдын нэг байсан юм. Оросын эрх баригчдын сөрөг хүчнээ урхидах гол арга нь улс төрөөс холдуулж, аж ахуйн нүсэр алба өгдөг. Амьдрал чинь сайн байх болно, гагцхүү улс төрөөс холхон бай, за юу. Харин улс төрөөс холдоогүй Борис Немцов "шоронд" шинэ жилийг угтав. Гэвч тэр гар утаснаасаа Оросын олон нийттэй холбогдож байх юм. Олонх нь гэхдээ Кремлийн дээр цацарч буй салют харан дэвхцэж зогссон.
Монголчууд сар шинээр ямар байна, тэр жилдээ тийм байна гэж үздэгтэй адил оросууд шинэ жилээр ямар байна, тэр жилдээ тийм л байна гэж үздэг юм билээ. Б.Немцов бүтэн жил шоронд байх нь л дээ. Дарангуйлагчдын "мессеж" энэ. Б.Немцов нар тасралтгүй тэмцэж байсан. Эрх баригчид хэвлэх үйлдвэрүүдийг журамлаж нэг удаад 50 мянган хувиас илүү хувь ном хэвлэхгүй болсон. ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч байсан Б.Немцов метроны гарцны орчим даарч хөрөн номоо зарж зогссон. Номын дэлгүүрүүд түүний өмнө хаалгаа хаасан хэрэг шүү дээ. Оросын ард түмэн уншигч ард түмэн. Ойролцоо эргэлдэх цагдаа нараас хулмалзан байж нэг ном аваад гарын үсгийг нь зуруулангуутаа зугтаж буй орос сэхээтэн. Цагдаа бол ном заруулахгүй байх даалгавартай.
Оросын ард түмэн аугаа ард түмэн, 20 жилийн өмнө дэлхийн тэн хагасыг захирч байсан, хагас зууны өмнө хамгийн аугаа ялалт байгуулсан. Гэвч ард түмэн бол ард түмэн л байдаг. "Тэр Германыг аугаа гүрэн болгоод Германы ард түмнийг хэн ч биш болгосон". Энэ бол "Хувьсгалыг ухаантнууд бодож олж, тэнэгүүд хийж, үр шимийг нь адгийн шаарууд хүртдэг" гэж хэлсэн Отто фон Бисмаркийг тодорхойлсон үг. Ард түмэн ийм "адгийн шааруудаас" айх ёстой. Жишээ нь М.Ходорковский. Түүнд долоон жилийн ял нэмж шинэ оны бэлэг барив. "АНУ-д 30 тэрбумын луйвар хийсэн хүнд бүх насаар нь хорих ял оноож байхад Орост бол 60 тэрбумын асуудалтай нөхөрт сая нэмсэнтэйгээ нийлээд ердөө л 14 жил" гэж В.Путин энэрэнгүй үзлээрээ бахархан ярьж байна. Шалтгаан нь луйвар биш сөрөг хүчнийг санхүүжүүлсэнд байгаа юм шүү дээ. АНУ-д ялыг хараат бус шүүх өгсөн ба ОХУ-д Засгийн газар нь өгөөд, бас тайлбар хийж байна.
Оросын ардчиллын зүтгэлтэн Л.Ящиныг орцных нь үүдэнд баривчилжээ. Тэгээд тав хоног саатуулах шийтгэл оноож. Үндэслэл нь "Тэр мэдээж жагсаалд л оролцох гэж гэрээсээ гарсан байж таарна". Иван дуракууд, инээдтэй байна уу? Инээж болно, гэхдээ бид өөрсдөө оросуудаас ч илүү "тэнэг", инээдтэй байдалд байгаа шүү дээ. Ард түмэн эрхээ эдэлж чадахгүй байгаа, түүнийгээ ойлгох ч үгүй байна. Төр яагаад бидэнд эрх өгдөг билээ гэж асууж байна. Уг нь тэр хүний эрх гэдгийг төр өгдөггүй, заяагдмал эд шүү дээ. Найман зууны өмнө дэлхийн талыг эзэлж байсан монголчууд, хагас зууны өмнө дэлхийн талыг эзэлж байсан оросуудын хооронд нэг их ялгаа байна уу. Байхгүй ээ.
Украин өнгөт хувьсгалын удирдагчдын нэг, дэлхийн алдаршсан улстөрч Юлия Тимошенко гэрийн хорионд, тэрбумыг идсэн хэргээр долоо хоног бүр прокурорт байцаалт өгдөг ажилтай "амарч" байна. Түүнийг "дарж авах" гэж В.Янукович хүсчээ. Шалтгаан нь Ю.Тимошенко В.Януковичийн эвсэх, хамтарсан засаг байгуулах саналаас татгалзсан юм. Янукович тэнэг. Юлиа байцаалт өгөх гэж ирээд зүдэрсэн царайтай прокурорын газраас гарах бүртээ 0,5 хувиар рейтингээ өсгөж байна. Аль ч ард түмэн өрөвч байдаг.
Монгол
Харин Монголд яалаа. Тэр бүсгүй татгалзаж байхад манай АН-ын эрчүүл даруулаад л хэвтэж байх. Эртнээс орлого сайтай ажил л даа. Харин ажил алба авахыг хүсээгүйчүүд нь гудамжинд, эсэргүү нэртэй "амьдарч л байна даа". Сөрөг хүчин болох учиртай АН-ын ҮЗХ С.Баяраас өгсөн 40 хувьд багтчих санаатай намаа МАНАН-аас салгахгүйн төлөө улайран зүтгэнэ.
Энэ бол С.Баярын Оросоос импортолсон, өөрөөр томъёолсон "Стандарт бус ардчилал". Ардчилал стандарт бус болохоороо л гажууддаг. Гажуудсан ардчиллыг ганцхан үгээр томъёолдог. Тэр нь авторитаризм. Орост бараг л тоталитаризм болох шатандаа явж байна. Ардчиллын үзэл санаа гундаж, АН-д нэвшсэн прагматик олонх буюу фон Бисмаркийн хэлсэн "адгийн шаарууд" нөгөө "тэнэг" партизануудаа үл тоон хувьсгалчдынхаа араас үр шимийг нь үзэхээр зүтгэж байна. Ухаантнууд нь үхэж дуусч дээ.
1990 оны хувьсгалыг гардан хийгчид өнгөрсөн 20 жилд гажуудсан ардчиллын золио болж, ажил амьдралаа алдаад бараг дууссан даа хөөрхийс. Тэд 20 жил дорд үзэгдэгсэд байсан юм. Хувьсгалын золио. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор тэд Ардчилсан Ерөнхийлөгчөөр гавьяагаа үнэлүүлж, "Алтан гадас" авах их хувь заяа дөнгөж ноднингоос оногдов. Өнгөрсөн 20 жилд зургаан мянга гаруй хүн алтан гадас авсны 200 шахам нь АН-ынхан байсан. Гэвч АН-ын гол фракц "Алтан гадас" нэртэй болж, партизанууд нь "Алтан гадас" зүүгээд хувьсгалаас хойш нэгэн хорин төгсөхөд Монголын ардчилал авторитаризм болон хувирчээ.
Монголд Н.Алтанхуяг Шадар сайд хийж байхад Оросын шадар сайд асан Б.Немцов "111-д" сууж байна. Украины сөрөг хүчний удирдагч тэнд "төрийн гэмт хэрэгтэн" болоод байхад манай сөрөг хүчний удирдагчид хамтарч сөрөг хүчнийг намнаж байна. Оросын сөрөг хүчний удирдагчид ном бичиж байхад манай сөрөг хүчнийхэн нийтлэл бичиж, авторитаризмыг хамгаалж байна. Гэхдээ огт эсэргүүцэлгүй ч бас биш юм.
Саяхан АН-ын Онц их хурлын төлөө хөдөлгөөнийхөн намын даргадаа улаан сарнай барив. АН-ынхан хэзээнээс цэцэг навч болоод байдаггүй, голдуу хадаг самбай болдог, тэгээд ч эр хүн эр хүндээ амжилтыг нь тэмдэглэж цэцэг барина гэдэг ч, жаахан гоомой юм гэж олон хүн бодсон байх.
Гэтэл үнэндээ наадуул нь даргадаа таван улаан сарнай өгсөн. Тэр улаан сарнай нь МАХН-ын бэлгэ тэмдэг, коммунист таван хошууг ч бас бэлгэдсэн, таван сарнай өгдөг нь таван сайдын суудал авсныг, цусан улааныг өгдөг нь таван хүний амиар наймаалцсаныг ёгтолсон хэрэг байж. С.Баяр ч холын бодолтой байсан байх, АН-д заавал таван суудал өгдөг нь. Дорнынхоон гэж. Хэвлэлийнхэн анзаарсангүй, харин Н.Алтанхуяг цэцгийг тоолонгуутаа буруу харуулаад тавьчихав.
Хувьсгал зогсдоггүй
Нэг эхэлсэн хувьсгал зогсдоггүй. Энэ бол нийгмийн хууль. Энэ бол урт удаан хугацааны антогонист өөрөөр хэлбэл эвлэршгүй зөрчлийн дүнд бий болдог нийгмийн үзэгдэл. Хэрэв эвлэрэх байсан бол хувьсгал эхэлдэггүй, хувьсгал зарладаггүй. Жагсаалаар хувьсгал хийдэггүй, тиймээс Э.Бат-Үүл "жагсаад" гэж командалж байна. Хэдхэн жилийн өмнө хамгийн хүсэмгүй акц байсан жагсаал өнөөдөр хамгийн хүсүүштэй эд болж. Нийгэмд байдаг ердийн проблем бол ердийн ардчиллын нөхцөлд шийдэгдээд л явна. Жагсаалаар... Нийгэм өөрөө проблем. Индра Ганди Энэтхэгийн Ерөнхий сайд болоод "Найман зуун сая Энэтхэг хүн бол найман зуун сая проблем, би үүнийг шийдэхийн төлөө ажиллана" гэж хэлж байв.
Харин шийдэл нь хувьсгалаас өөр юу ч биш проблем бий. Тэр тусмаа дутуу хийсэн хувьсгал зайлшгүй гүйцээлт шаарддагт манай өнөөгийн нөхцөл байдал тохирч байна. Хувьсгал бол "Интернационал"-д хэлдэгчлэн "Үргэлж дарлагч ертөнцийг үндсээр нь нураах" үйл явц. 1990 оны Ардчилсан хувьсгалаар 70 жил дарлагчийг давруулж үлдээснээс ардчилал гажуудаж байна. Гэтэл хувьсгалаас 20 жилийн дараа АН, МАХН-ын хамгаалагч болон хувирчээ. Гайтай хөөтэй юм байх гэж.
Нийгмийг шинэчлэх хөдөлгөөнүүдийн нэг гол зорилт бол 1990 оны хувьсгалын дутууг гүйцээж, МАХН-ыг устгах "явдал" байсан. Хуучин бичигт "явдал" гэдгийг цогц үйл ажиллагаа, зорилго гэж ойлгодог байсан тиймээс Гадаад явдлын яам, Дотоод явдлын яам гэж нэрлэдэг байсан учраас ингэж онцолж байна. Өнөөдөр МАХН устаж мөхөөд, дүрээ хувирган тэсч үлдэхийн төлөө үхэн тэмцэж байхад АН дагаар орчихоод хамгаалж байх ч гэж. Хэрэв өнөөдөр АН сөрөг хүчин байсан бол XXVI их хурлынхаа болчимгүй шийдлээс болоод МАХН өдийд мөхсөн байх учиртай юм. Гэвч АН, МАН-ын дайчин туслагч найдвартай залуу халаа болжээ.
МАХН-ын байрыг шатаасан өдөр үрэгдсэн таван хүн АН-ын гишүүн биш гэж мэтгэдэг юм гэхэд МАХН-ын шударга бус үйлдлийг эсэргүүцэгч биш гэх аргагүй. 1990 оны хагас хувьсгал ийм л нөхцөл байдал руу хөтөлсөн байна.
АН-ын гишүүдтэй уулзаж, дангаараа эрх барих нөхцөл үүсчихсэнийг сануулахад хүлээн зөвшөөрч байх юм. Хуулийн хувьд яг ийм нөхцөл үүссэн гэхдээ харж л байя. Уг нь нам гэдэг Засгийн эрх барихыг хамгийн гол зорилгоо болгодог гэж өөрсдөө ярьдаг биз дээ. Гэтэл эрх барихаасаа татгалзаж байна. Тэгвэл нэгмөсөн 2012 оны сонгуулиас татгалзсан нь дээр. Э.Бат-Үүл нэг юм үнэртчихэж. Барууны зүгээс салхи сэвэлзэхэд "Үүл" хамгийн түрүүнд зүүн тийш нүүж байх юм. Ардчилсан нам, МоАХ өнөөгийн ардчиллаа хамгаална гэж байна. Хэрэв тэр ардчилал нь байдаг бол хамаатай юу, даанч тэр ардчиллаа адгийн шаарууд нь арилжчихсан шүү дээ. Ардчилал гэдэг бол таалагдаагүй засаглагчаа тайван замаар солихыг хэлдэг гэжээ. Тэгээд ард түмэн хэнийг хэнээр солих вэ? МАНАН-г юугаар солих юм?
АН-ыг сонголоо ч төрийн толгойд МАНАН л хөшиглөнө. Нэмэгдэхүүний байрыг өөрчлөхөд нийлбэр өөрчлөгдөхгүй гэсэн үг бий. Энэ МАНАН-г хөөх салхи Монголын уудам талд сэвэлзэж байгаа нь баярлууштай. Энэ МАНАН бол хотын утаанаас ч өтгөн бөгөөд аюултай. Хотын утаа Монголын ард түмний биеийг хордуулж байна. Харин төрийн МАНАН Монголын ард түмний оюун санааг хордуулж байна. МАНАН бол оюун санааны цусан хатгалгаа юм. Ард түмэн хахаж цацангаа нус цэр болсон МАНАН-г нулимж хаяхыг хүсч байна. Харин эрх баригчид өтгөн цэр мэт ард түмний цээжнээс зуурч бачимдуулж, давчдуулж байна.
Эрх баригчид хуучнаараа захирч чадахгүй болж, харин ард түмэн хуучнаараа захирагдахыг хүсэхээ больжээ. Ардчиллын нэрийг бариад ч, аврал гүрэм буулгаад ч өнгөрч. Энэ салхи эрчлэн дэгдвэл ч дэгдэг, их салхи нижигнэн хөдөлтүгэй. МАНАН-г сарниулан хөөтүгэй. 2008 оны долдугаар сарын 1-нд Монгол цусаар ханиалгасан юм. Ард түмэн шударга ёсыг шаардан жагссан юм. Тэр дундаа ард түмэн АН тэргүүтэй ардчилсан хүчин луйвардууллаа гэж жагссан юм. Гэтэл АН-ын нус цэр болсон адгийн шаарууд нь намаа ялуулснаас өөрсдөө баяжихыг илүүд үзсэн. Өөрсдийнх нь төлөө уурсан хилэгнэсэн зуун зуун залуусыг Ганцхудагийн саарал ордонд чихэн золиод, өөрсдөө төрийн саарал ордонд бүгсэн. Таван улаан сарнай.
АН өөрсдийнх нь төлөө тэмцсэн олныг золиод МАХН-тай тэврэлдсэн тэр цагаас үзэл санааны хувьд бүрмөсөн мөхсөн. МАХН үзэл санаагүй гэж шүүмжилдэг ч АН өөрөө үзэл санаагүй байна. Үзэл санаагүй нам үнэт зүйлгүй болдог. АН-д Н.Алтанхуягийн прагматизм ноёлж байна. Нэгэнт үзэл санаа байхгүйгээс нэгэндээ итгэхээ больчихож. Нам бол үзэл санаагаар нэгтгэдэг. Гэтэл Н.Алтанхуяг би тэр "Баруун зүүнийг чинь мэдэхгүй" гэж байна. Харин дээр доорыг яадаг бол. АН-д "мөнгизм" ноёрхож байна. АН-ын удирдах байгууллага ёс суртахууны хувьд ялзран доройтож, үзэл санаагаа гээсэн сүрэг наймаачдын цуглаан болжээ. АН албан тушаалын наймааны зах болсон, яг Ш.Сайхансамбуугийн зах шиг. Гагцхүү энд цагаан захтнууд ханцуй дотроо наймаалцаж байна. Ёс суртахуунтай, үзэл бодолдоо үнэнч хэсэг нь намдаа итгэл алдарсан. Гэвч тэд хэт цөөнх юм гээч. ҮЗХ-ны 10 хувь. Бурхан минь нам бүхэлдээ ийм болчихоогүй байгаасай. Тэгвэл Ардчиллыг сэргээн тогтоох ямар ч боломж байхгүй.
Эцсийн тулаан
Сар бүрийн 16-нд "Эрх чөлөө-16" акц хийхээр бэлтгэж байна. Өөрчлөхөөс нь өмнө "Үндсэн хуулиа үзэгтүн" гэж уриалж байна. Хүний эрхийг Үндсэн хуулиндаа тунхаглачихаад Үндсэн хуулиа уландаа гишгэж буй эрх баригчдын үнэн нүүр царайг танигтун гэж уриалж байна. Уг нь Монголын ардчиллын төлөөх тэмцэл ардчиллыг хамгаалж буй орнуудад үлгэр жишээ болж байсан. Монголчууд манлайлж байсан. Киргизүүд монголчуудаас үлгэр авч төв талбайд гэрээ барьдаг болсон. Украин, Гүржийн ажиглагчид Монголд ирдэг байсан. Харин АН МАХН-тай эвссэнээр бид хоцорсон байна. Б.Немцов О.Магнайтай Украины сонгуулийн дараа уулзахдаа: "За ингээд хуучин сайхан цаг ирэх нь дээ" гэж хэлсэн байна билээ. Өөрөөр хэлбэл, хаа сайгүй Оросын нөлөөгөөр, хуучин ЗХУ-ын нөлөөний орнуудад авторитар дэглэм тархаж эхлэхийг тэр харсан байв.
Хэрэв долдугаар сарын 1-нд ард түмний эсэргүүцлийг Орос аргаар дарсан бол бид Орос аргаар сөрж тэмцэх хэрэгтэй болох нь. Нөхцөл байдал Орос маягтай болсон байна. В.Путин ард түмний хөрөнгийг завшигч олигархиудтай тэмцэх нэрээр алдрыг олоод ард түмнээ дарангуйлж, М.Ходорковскийгээр ард түмнээ айлгаж байна. Оросод еврейн эсрэг үзэл газар аваад байна. "Нэгдсэн Орос" хэмээх манан ард түмнийг дарангуйлж байна. Монголд дарангуйлагч Н.Энхбаярыг унагахын төлөө уриагаар нэрийг ологсод өнөөдөр Н.Энхбаяраар ард түмнийг айлган жигшээж байна. Хятадын эсрэг үзэл газар авлаа. МАНАН төрийн эрхийг авчээ. Хуучин сайхан цаг. Оросын эдийн засгийн хориг сулраагүй байхад хятадууд Монголд тархан буй Хятадын эсрэг үзлээс "болгоомжилж" бас л хориг тавихаа сануулсан байна. Өөрөөр хэлбэл, хязгааргүй эрхтэй дарангуйлагч дэглэм тогтох гэж байгааг хятадууд мэдэж байгаа учраас тэднийг барьцаанд авах эхний алхмаа хийж байна. Ингээд хойд Солонгос болох уу?
Цагаас цагт өдрөөс өдөрт нөхцөл байдал муудаж, тэсвэрлэхэд бэрх болж байна. Тэгээд тэсээд байх уу? Эсвэл эртхэн засаж авъя. "Сөрөг хүчнүүд нэгдэгтүн". Н.Энхбаяртай нийллээ, барилаа гэх байх, гэвч хамаа алга, тэртэй тэргүй эрх баригчдын бууны ноход муулахдаа тулбал юу ч гэж чадна. Автобусны билет 100 төгрөгөөр нэмэгдэхэд ард түмэн босно гэж айсан эрх баригчид 100 төгрөгийг нэмэхгүйн төлөө үзэлцэж байна. Тэд ийм эмзэг сул байна.
Одоо тэд эцсийн алхмаа хийж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Үндсэн хууль өөрчлөх нь авторитаризмыг хуульчлах оролдлого юм. Үндсэн хуулийн дөрөвхөн заалтыг өөрчилснөөр Н.Энхбаяр гэдэг дарангуйлагчийг төрүүлсэн шиг өнөөгийн өргөн хүрээтэй өөрчлөлт МАНАН-гийн дарангуйллыг хууль ёсны болгох гэж байна. Тэгээд зассан "Үндсэн хуулийн ёсоор" байгуулагдсан МАНАН-г унагахыг оролдох нь гэмт хэрэг болж бүх тэмцэгчид шорон дүүргэх юм. Тэд ардчилагч, ард түмэн анархист болох нь. Ингээд эрх чөлөө мөрөөдөл болох нь байна.
Тэмцэлд хүн амын 70 хувь нэгдэх боломжтой байна. Энэ бол далай их хүч, дараа дараагийн давалгаа түрсээр байх болно. Байдал дордох тусам түүнээс гарах тэмцэл аль аль талдаа хохирол ихтэй байх болно. Тиймээс өнөөдөр л засах ёстой, эсвэл буцаад коммунизм руугаа марш.

зочин
cyber
mongol hun
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
ббб
Зочин
Zochin
Ìîíãîë
Naiz
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
Дарьбазар
Bingo
BINGO
Зочин
Зочин
Зочин
нано
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
Зочин
Ардчилал
энээ
энээ
Тагнуул
uncle
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sssssss
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
За худлаа даа чи Баатархуягаа
Зочин
Зочин
Зочин
www.bagro.mn
Зочин
Зочин
зочин
энхээ
зочин
Зочин
МГЛ
Зочин
Uneen
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
USA
Зочин
Neg l bishee
zochin
maanag
zochin
hutsvaa
hutsvaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин