Минии бие хэрхэн яруу найрагч болох, яаж  алдарт сэтгүүлчийн зиндаанд хүрэх, ямар замаар өчүүхэнч гарзгүйгээр цадатлаа хооллох талаар зөвлөлгөө өгч байсаан.  Эдгээр аргачлалууд ном, СД болон нэгэнт таржээ. Хамгийн сүүлд хэрхэн улс төрч болох талаар зөвлөсөн санагдана.  Ингээд л болсон. Өөр сэдвээр зөвлөлгөө өгөхөд яадаг юм гэж үү? Монгол хүн энэ дөрвөөс өөр юм сонирхдоггүй юм аа.
 Гэтэл сүүлиин үед төрийн бус байгууллага гэж том салбар гарсан байна. Та нэгэнт төрд шургалж, амь зуулгад хэрэгтэй албанд хүрээгүй бол халаглах хэрэггүй.  Тиишээ очих гэж зүтгэх ч явдалгүй. Ер нь  олзыг хүн зулгааж байгаа талаас нь хазах гэж зүтгэх нь осолтой. Ямарч сайн хүн хоолоо харамлан ярдагладаг юм. Харин ихэнх хүн нэг амтай болохоороо хоолоо хоёр талаас нь зэрэг зулгааж чаддаггүй билээ. Иимд та нөгөө талаас нь зулгааж болно. Би үүнийг л хэлээд байна. Төрийн баганыг та түшиж чадахгүй бол бүү гутар, нөгөө талаас нь түлх. Ард түмэн төриийн баганыг түлхэж байна уу, түшиж байна мэддэггүй. Зүгээр л баганын дэргэд байгаа хүнииг л шүтэж, өөрсдийнхээ төлөө зүтгэж байна хэмээн биширдэг юм.  Түлхээд унагаасан байсан ч санаа зовох хэрэггүй. “төриийнхээ баганыг унагаахгүй гэж мөнч их туллаа. Даанч диилсэнгүй” гэхэд ард түмэн дорхноо үнэмшинэ. Хамгийн гол нь тэр хавьд л харагдаж байх чухалтай. Ингэхиин тулд төрийн бус байгууллагаа байгуул. Сүрлэг сайхан нэр өг. Ер нь байгууллага нь жижиг байх тусмаа нэр нь урт байх ёстой. Ингээд л төриийн баганаас зуураад ав. Та нартаа туршлага болгох үүднээс өөриин байгуулсан төрийн бус байгууллагын хуучин илгээлтиийг толилуулья. Минии бие энэ байгууллагыг арван жилиин өмнө байгуулсан ба тэр тухайгаа номондоо оруулсан байгаа. Иим болохоо зарим талаар хуучин юм дахин сонирхуулж байгаа хэрэг. Сануулж хэлэхэд, байгууллагын нэр болон шаардлага булаалдахгүй шүү, нөхөөд.


Хавсралт:

Ноот бичиг


Монгол улсын ерөнхиилөгч

Монгол улсын их хурлын дарга

Монгол улсын улсын ерөнхии сайд танаа


Эрхэм коллегиудаа

Саяхан байгуулагдсан Монгол улс төриин бус байгууллагын нэрийн өмнөөс танай Монгол улсын ард түмэнд хөгжил цэцэглэлииг ерөөе. Би байгууллагынхаа үндсэн дүрмийг өнгөрөгч 11 сарын 26 нд баталсан ба энэ өдрөө  “байгууллага тунхагласан өдөр” хэмээн нэриидэж, ямар нэг жагсаал цуглаан, өлсгөлөн, хиилгүй амарч байхаар шиидлээ. Манай Монгол Улс ТББ-ыг ерөнхиилөгч толгойлох ба дүрэм тогтоох дээд байгууллага нь улсын их хурал болно. Харин гүйцэтгэх аппарат нь засгиин газар нэртэй. Гүйцэтгэх захирлаа ерөнхии сайд гэж нэрлэхээр үндсэн дүрэмдээ тусгалаа. Танай манай хоёр монгол улсын эрх ашиг ба олз ашиг тэнцүү байдлыг бэлгэдэн минии бие ижил нэрт хүмүүсииг ижил албан тушаалд нь тавихаар бодож байгаа. Харамсалтай нь хүмүүс эхлээд “заа зуу” гэчихээд, эргээд очихоор өөрөө нэг юм байгуулаад авцан тэриигээ тэргүүлээд сууж байх юм аа. Харин их хурлын минь дарга болооч гэж  “Хүргэн хүү” киноны Дэмбэрэл гуайг гуйхаар бодоод байгаа.  Эдгээр хүчин зүйлүүд болон Барууны  биржүүд дээр нүүрлээд байгаа боловсон хүчнии хямралаас үүдэн  бүхий л дээд албан тушаалыг ерөнхиилэгч хавсран хииж байгаа нь танай  Монгол улсад ч авууштай санаа юм шүү.

Манай Монгол улс ТББ нь танай монгол улстай бүх талын найрсаг харилцаа харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна. Ялангуяа ашиг ба шагнал солилцооны салбарт их ирээдүй харагдаж байгааг сануулах юун.  

Бид энэ салбарын хамтын ажиллагааны салхииг хагалж танай Монгол улсын ерөнхиилөгчийг Монгол улс ТББ-ын дээд шагнал “капиталист хөлмөриийн гавьяаны хар тугиин одон”-гоор шагнасныг уламжлахад таатай байна. Мөн УИХ-ын даргын тань энгэрииг  “Алтан кнооп”  одонгоор мялааж байна. Бас ерөнхии сайдыг тань ч зүгээр орхисонгүй. Танай Д.Сүхбаатарын одонгиин зээ одон болох Д.Сүх-Эрдэниин одонгоор байлж байна.  

Өвөг дээдэс маань “нэр нэгтиин чих нэг” хэмээн сургасан юм шүү.  Чих нь нэг юм чинь толгой нь нэг гэсэн үгээ. Ам гэдэс нэг байх тухай нуршаад яах вэ?   Шууд ажил хэрэгтээ ормоор байна. Одоо ид яригдаж буй Оюу толгой, Таван толгойн уурхай бол танай манай Монгол улсуудын  чих нэгтэй дундын толгойгоор шиидэх асуудлуудын нэг билээ. Нии нуугүй хэлэхэд уг толгойнуудын ашгииг монгол улс эн тэнцүү хуваан авах ёстой гэж үзэж байна. Гадаадын эзэрхэг түрэмхии этгээдиин идэш болох ёсгүй, зөвхөн монгол улс л хуваан авах ёстой. Үүнии төлөө бид эцсээ хүртэл тэмцэнэ. Монгол улсын баялгииг монгол улс л хуваан авах ёстой. Үүнээс өөрөөр байвал бид тэмцлиийн илүү хурц хэлбэрииг ашиглана. Ардчилсан намд элсэхииг ч үгүйсгэхгүй.


Та бүхнииг хүндэтгэсэн

Монгол улс ТББ-ын ерөнхиилөгч    Б.Цэнддоо

Монгол улс ТББ-ын УИХ-ын дарга   Б.Цэнддоо

Монгол улс ТББ-ын ерөнхии сайд   Б.Цэнддоо