Ална хядна гэж шүд зуусан зэрлэгүүдээс ардчиллыг хэн хамгаалах вэ
Юм савнаасаа халина, хэмжээнээсээ хэтэрнэ гэж байх юм. Хаа л бол хаа ална, хядна, зэр зэвсэг цуглуулцгаая, босцгооё, иргэний дайн хийцгээе гэж уриалан дуудаж, занан зүхэх боллоо.
Юм савнаасаа халина, хэмжээнээсээ хэтэрнэ гэж байх юм. Хаа л бол хаа ална, хядна, зэр зэвсэг цуглуулцгаая, босцгооё, иргэний дайн хийцгээе гэж уриалан дуудаж, занан зүхэх боллоо. Нэг хоёрын зэрэг байсан мэдрэл хагастай хүмүүсийг зоригжуулан зохион байгуулж турхирдаг улс төрийн өс хонзон санасан бүлэглэл, зөвхөн тэднийг гарган үзүүлж сурталчилдаг хэвлэл мэдээллийн хүчирхэг групп бий болжээ. Улс орныг иргэний дайнд уриалсан ийм хар хүчин төрөөд байгааг хал зовлон үзсэнээрээ хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл харж анхааруулан "Хүчирхийлэлгүй Монгол Улсын төлөө" гэсэн нийтлэлээрээ ард түмэнд түгшүүрийн харанга дэлджээ. Саяхан "Гал үндэстэн" нэртэй холбоо нэгэн ухуулах хуудас "сонин" гаргажээ. Тэр сонин дээр "Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэр бүхий гишүүдийн зургийг нийтлэхдээ бүгдийнх нь толгойг уруу нь харуулаад тавьсан байх юм. Тэд сонгогдсон парламент, Ерөнхийлөгчийг чадлаа, доромжиллоо, дийллээ гэж бодож байгаа байх. Үгүй ээ. Тэд нар Ардчилсан Ерөнхийлөгчийг ч, сонгосон ард түмнээ ч давхар доромжилж байгаа юм. Тэр сонины үг үсэг нь авах юм алга. Ард түмэн ядуу амьдарч байна, малгүй боллоо л гэнэ. Тэр даврагчид бүх хүнийг Хятадын эрлийз авлигач, бирд гээд хорсол занал, хүчирхийллээр дүүрсэн бичвэр мэдээллүүд түгээнэ. Иймэрхүү бүлэглэлүүд нийлж цусаараа тангараг өргөн иргэний дайнд дуудан зэр зэвсэг цуглуулснаа зарлах юм.
Улс орноо иргэний дайнд уриалж цус урсгах ажлыг хэн хийгээд байгааг эрж сурж цаг алдах хэрэг алга. Хуучин Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр гэдгийг бүгд мэдэж байгаа. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад түүний хувийн өмч болсон ТВ-9 телевиз, "Зууны мэдээ" сонин яаж магтаж, ямар нийтлэлийн бодлоготой байсныг уншигчид мартаагүй байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж нэр дэвшигчид ялж ялагдаж л байсан. Ялагдлаа гээд өөрийнхөө намд ч Монгол Улсын төрд ч ингэтлээ өшөө хорсол өвөрлөнө гэдэг эрүүл ухаантай хүнд байж боломгүй юм. Н.Энхбаяр МАХН-ыг дахин сэргээнэ гээд Дорнодоос сонгогдсон нэг сахалтай уурхайчин эрийг олж санхүүжүүлж ардын баатар болгож өөд татаж байна. Түүх давтагддаг, 1920-иод онд Дорнодоос "Санбэйс"-ийн хүрээнээс ирсэн тагдгар хар хүн анх эхлээд Ардын намын Бодоогийн зарц байснаа төрийн тэргүүн болж 1930-аад онд Монголыг яаж цусанд будлаа даа. Шинэбаяртангууд МАН-ыг МАХН болгож хамаг Монгол Улсыг байгуулах юм гэнэ. Төрийн эрхэнд хууль бусаар орохыг санаархагчид Бат-Үүлийн анхааруулснаар Гитлер, Муссолини тунхгаас эх үүсвэртэй дайнч баримт бичиг гаргаж аллага хядлага хүчирхийллээр хэрэгжүүлнэ гэж санахаар хүн бүрийн нуруу руу хүйт оргино. Шинэбаяр гэдэг шинэ Энхбаяр хамгийн сүүлд ийм нэртэй нэгэн мэдээ манай сонинд нийтлүүлэв. "Бирдүүдийн дарлалаас ангижрах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эхэлснийг зарлаж байна" гэж мэдээнийхээ нэрийг сүртэй өгчээ. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч нь мань эр юм гэнэ ээ. Тэгээд нөгөө дайнд уриалдаг нөхдүүд хамтран "их хувьсгал" хийх ажээ. Тэр мэдээний нэг өгүүлбэрийг бүтнээр нь танд сонирхуулъя. "Монгол төдийгүй хүн төрөлхтний эсрэг эрүүгийн гэмт хэрэгтэн болох бирдүүд Монгол орныг орхин явахыг сануулъя" гэж тулган шаарджээ. Ард түмнээс сонгогдсон Ардчилсан Ерөнхийлөгч, хууль ёсны төр засаг Энхбаяр, Шинэбаяр нараас айгаад л Монгол Улсаа орхиод зугтаад гарах юм гэнэ дээ. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад бол зэр зэвсэг цуглуулахыг уриалан дуудах, хууль ёсны Ерөнхийлөгчийг доромжлох, гутаах байтугай, Асгатын ордыг Орост өгчихлөө, Их өрийг тэглэх нэртэй дундаас нь 11 сая доллар унагалаа гэсэн үнэн баримттай нийтлэлийнхээ төлөө долоо найман удаа тагнуул, цагдаа шүүхийн хаалга татаж явлаа. Гэтэл улайм цайм иргэний дайнд уриалаад байгаа хар хүчнийхнийг санхүүжүүлэгчтэй нь хамт цагдаагийнхан тагнуулынхан өөгшүүлээд байгаа юм шиг дуугүй явах юм даа. Н.Энхбаярын Монгол төрийг ганцаараа хууль ёсоор дарангуйлж байх цагт бол ямар нэгэн сонин телевиз иргэдийг иргэний дайнд уриалсан бол аль хэдийнээ сонин хаагдаж дайн бүхий байдалд уриалсан нөхдүүд нь шоронгийн хаалга татсан байгаа. Ахмадын холбооны Баасанг жагсаал цуглаан хийх гэснийх нь төлөө 4-5 удаа баривчилж байснаа цагдаагийнхан мартаагүй баймаар юм. Монгол Улсын иргэд хоорондоо алалцах цус гарах нь хэнд хэрэгтэй юм бэ.
Ардчилсан Ерөнхийлөгчийг ч сонголтоор байгуулагдсан төр засгийг ч өмөөрөн хамгаалах иргэд байхгүй гэж бодож байвал Энхбаяр Шинэбаяртангууд, эх оронч гэж хашгирч байгаа шизотонгууд, тэднийг хөөргөгчид дэндүү эндүүрч байна. Элбэгдорж, Бат-Үүл, Дорлигжавтай, Гончигдорж, Ганболд нартай 1990 онд ардчилсан хувьсгалын төлөө мөр зэрэгцэн боссон партизанууд эхэлж өмөөрнө. Тэднийг "партизануудаа мориндоо" ардчилсан хувьсгалаа, түүнийхээ ололтыг хамгаалах цаг боллоо гэж уриалахад босоод ирнэ. Ардчилсан хувьсгалаас өөр хувьсгал Монголд байхгүй. Хэрвээ чаддаг юм бол ганцхан жилийн дараа болох УИХ-ын сонгуулиар, хоёрхон жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөн алдсан эрх ямбаа эргүүлэн ав л даа. Ганцхан дайн бүхий байдалд бүү дуудаач, бас цагдаагийнхан ард түмнийг айлгаад, хийрхээд хууль зөрчөөд байгаа нөхдүүдийг барьж хорьж ажлаа хиймээр юмаа. Ална, хядна гэж шүд зуусан зэрлэгүүдээс ардчилсан хувьсгалын ололтыг хамгаалах олон түмэн бий шүү. Бат-Үүл ганцаараа биш ээ.

Бадам
Â È ËÅÍÈÍ
монгол
Computershop.mn АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөврий

erguu uhna we
zochin
Зочин
zochin
zochin
zochin
Зочин
Зочин
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври

ilch
ilch
Зочин
Зочин
Зочин
lol
lol
хүн
www.mongolinfo.mn odor tutamiin web.
Зочин
Зочин.
pkxny
zochin
аги
zochin
Zochin
zochin
зочин
хөх төмөр
Арвай
luu gyn
Ц. Мөнх
Зочин
цэгц
Зочин
Зочин
Алуурчин
хөх монгол
Зочин
zochin
zochin
Дашдоо биш Цэндрэнцэн юм уу
Бид
Ханаж цаддаггүй бэрдэд
Зочин
Зочин
Зочин
ганаа
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
Jinkhene turiin zutgeleten
300 jil
DASHRENTSEN TANAA
Dogshin hutagt Danzanravjaa
Dain gazar avsaar...
haritsaanii uvchtei
Saraa
muu er daind hoorne
Hen be
Evtei baitsgaa
MNG
зочин
Зочин
Зочин
Зочин
bayar
Зочин
Зочин
зочин
Зочин
Иргэн
Zochin
Зочин
Зочин
civil war
Зочин
Зочин
Зочин
Зочин
hmm
bird
Зочин
Computershop m n АНУ-гаас ирсэн бүх төрлийн зөөври
Зочин
Би
From Jpn
Зочин
Зочин
МГЛ
Зочин
бат-ҮҮЛ дашцэрэн нар Муу эр дайнд хөөрнө гэгчээр

Иргэн Ишгэн
Зочин
Зочин
mongol
Зочин
Үнэнийг хэлсэн хүү
Зочин
Зочин
Би
Зочин