“Хөлдүү хүн”-ий өчил
Цаад зурагтаар чинь нэгэн “хөлдүү хүн” гарч байна шүү. Ядаж байхад ганцаараа ч биш олуулаа бололтой юм, хөөрхий. Тэрээр архи уугаад гадаа тасарч унаснаас хөлджээ
Цаад зурагтаар чинь нэгэн “хөлдүү хүн” гарч байна шүү. Ядаж байхад ганцаараа ч биш олуулаа бололтой юм, хөөрхий. Тэрээр архи уугаад гадаа тасарч унаснаас хөлджээ. Гадаа ямар хүйтэн байгаа билээ, харин ч энэ зэрэгтэй амьтайгаа үлдэж. Гар хөлийг нь харахын ч эцэс алга, битүү боолтоор ороожээ. Бодвол хөлдсөн гар хөлөө тайруулах биз. Энэ хүн хичнээн амьд мэнд үлдсэн хэдий ч одоо үлдсэн амьдралаа аймшигтайгаар дуусгах нь нэгэнт үнэн болжээ.
Харин мань хүн ингэж ярьж байна. Архинаас болоод гар хөлөө хөлдөөчихлөө, залуусдаа захиж хэлэхэд архи дарс хамаагүй битгий ууж бай, гэр орондоо ууж баймаар юм байна гэж байх юм даа. Бурхан минь, хөл гаргүй болчихоод байж ерөөсөө л архи битгий уу гээд хэлчихэж чадахгүй л байна шүү дээ. Нөгөөдүүл нь ч бас нэг иймэрхүү юм хэлнэ билээ. Дээрх нөхөр бол мэдээж олон хүмүүсийн хэлдэгээр арчаагүй муу архичин, хогийн, новшийн амьтан мөн л дөө. Өөрийн муугаасаа л хөл гаргүй болсон нь баараггүй үнэн. Гэхдээ л түүнийг ийнхүү “хөлдөөх” нэжгээд шалтгаан манай нийгэмд байгаа нь гарцаагүй үнэн билээ.
Нэгэн шалтгаан. Монголчуудын маань амьдрал өдөр ирэх бүрий л дээшлээд байгаа нь нүдэнд харагдаад байгаа боловч бас нэг хэсэг маань үнэхээр ядуугийн туйл болжээ. Тэдэнд ажил алга, ажил олдлоо ч тэр нь хүний л адаг амьдармаар өчүүхэн бага цалинтай боолын хөдөлмөр. Өчүүхэн бага цалинтай хүний амьдрал яаж дээшлэх билээ, мэдээж цаана нь ааштай авгай, арзайсан олон хүүхдүүд л хүлээж байгаа. Ийм амьдралтай хүн юугаараа ч салхинд гарч, хоолонд орох билээ, яаж “хүн шиг” амьдарч чадах сан билээ. Хараал идсэн новшийн амьдралаас нь архи л түүнийг бага ч болтугай тайвшруулдаг биз ээ. Ийм нэгэн яаж ч болохгүй хэсэг байна.
Удаах нэгэн шалтгаан. Энэхүү хавтгайрсан архидалтыг ерөөсөө л нийгэм ядуу байгаа хэмээх шалтгаан руу түлхэе гэтэл бас болохгүй юм. Баян ядуу, эрэгтэй эмэгтэй, хувь хувьсгалын, дээр доор, гишүүн сайд гээд ямар ажил эрхэлдэгээс үл шалтгаалан нийгмээрээ бид архинд оржээ. Ордондоо ч ууцгаана, өргөөндөө ч ууцгаана, өрөөндөө ч ууцгаана, баарандаа ч ууцгаана, гудамжны буландаа ч ууцгаана. Магадгүй ууж байгаа архиныхаа чанар, үнээрээ л хоорондоо ялгардаг байх. Хичнээн сайхан мөнгө төгрөгтэй, нийгмийг манлайлан яваа хүмүүс архинаас болоод цаг бусаар энэ хорвоогоос явсан нь хааяа дуулддаг. Тэгэхээр баян ядуугаас үл шалтгаалан идээний дээж хэмээн архийг дээдлэх үзэл, сэтгэлгээ бидний дунд байсаар л байна. Баярласан ч ууна, гутарсан ч ууна, ямар ч ялгаа алга. Үүнд нь дараах шалтгаан нөлөөлж байх шиг.
Манай нийгэм тэр чигээрээ архинд орсны баталгаа нь ойр ойрхон болдог үнэтэй сайхан архинуудын нээлт юм. Тэр нээлт дээр манай улс төрийн томчуудаас авахуулаад олны танил одод гээд энэ нийгмийн хамгийн идэвхтэй хэсгийн төлөөлөл бүгд очсон байгаа харагддаг. Манай нийгэмд байгаа гаж зүйл болох архидалтыг эсэргүүцэх ёстой хүмүүс нь тэнд дэмжээд инээлдэж хөхрөлдөөд, тэгээд тэр уусан архиа олонд үлгэр дууриал болдог тэр хүмүүс нь амаа олохгүй магтаад зурагтаар гаргахаар нийгэмд ямар “мэссэж” очих бол. Уг нь тийм мундаг хүмүүс ард түмнээ арай өөр зүйлд, илүү сайн сайханд уриалан дуудаж байх ёстой биз дээ.
Тэрийг үзэж байгаа залуучууд нь “хүний биед хоргүй” тэр үнэтэй архийг нь авч ууж дийлэхгүй юм чинь бас өөр нэгэн архи авч уух шалтгаан болохгүй гэж үү? Ядууст туслахаар тэд тийм олуулаа нэг дор цуглардаг билүү? Зарим нэг нь бүр үр хүүхдээ дагуулаад очсон харагдсан билүү, би л буруу харсан байх аа. Ай, өнгө мөнгөний хорвоо гэж.
Үүний хажуугаар манай ахмад яруу найрагчдын архины талаарх баатарлаг түүхийг одоо амьд байгаа яруу найрагчид нь бидэнд хичнээн сайхан ярьж өгдөг билээ дээ. Нээрээ л тэдний туулж өнгөрүүлсэн тийм сайхан хөгжилтэй амьдрал, баатарлаг түүхийг нь сонсохоор тэр архинд нь бүүр нэг орчих юм сан гэж бодогдоно. Гэхдээ аймаар юм билээ, дээхэн нэг буурал найрагч тэднийхээ тухай их сайхан онигоонууд ярьсан чинь үнэхээр л бүгдээрээ архинаас болоод л үхчихсэн байдаг юм билээ шүү, амьд байхдаа бол агуу баатрууд байсан юм билээ.
Бас нэгэн шалтгаан. Хамгийн гоё рекламыг хүртэл бид архинд л зориулж гараа гаргаж хийнэ. За тэр харахаас л бүүр нэг аваад уучихмаар шил сав, баглаа боодол гээд ярилтгүй, тасарсан даа үнэхээр, дэлхийн хэмжээнд л яригдах байх. Сүүлийн үед хэдэн тамирчдаасаа дутахгүй манай архины компаниуд энд тэндэхийн тэмцээнээс алт мөнгийг нь түүгээд ирдэг болсон байна. Бид өөрсдөө ийм сайн хэрэглэгчид юм чинь хамгийн сайн архийг мэдээж бид л хийх байлгүй.
За тэгээд олон жил ярьж байгаа баар савыг хэдэн цагт хаах вэ гэдэг асуудал хүртэл нөгөө нөхдүүдийг хөлдөхөд нөлөөлж байгаа шүү дээ. Баарандаа сайхан тасраад хоночих, эсвэл баар нь цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд ганц сайхан хоноод босоод ирэх байсан нөхдүүдийн маань хичнээн нь энэ хүйтэнд баарнаас хөөгдөж гараад нөгөө ертөнцөд хөлдүү сэрж байгааг хэн мэдлээ.
Харин сүүлийн үед гялтайх ганц сайхан мэдээ сонслоо. Ардчилсан ерөнхийлөгч маань архитай дайн зарлажээ. Сайхан байна. Аа муу Элбэгдорж худлаа шоудаад гэх нэг хэсэг байна. Элбэгдоржийг худлаа ярьдаг энэ тэр гэж доромжлох яах вэ, гэхдээ улсын ерөнхийлөгч нь ингэж хэлнэ гэдэг, нийгэмд ийм дохио өгнө гэдэг үнэхээр том ажил юм шүү. Энэ үгийг сонсоод хичнээн ч хүн архинаас гарах юм билээ, хэдэн ч хүний амь насыг аварч байгаа юм билээ.
Ингээд энэ бичсэн зүйлээ нөгөө “хөлдүү хүн”-ийхээ үгээр өндөрлөх үү дээ. Тэрбээр архийг ядаж гэртээ ууж бай гэсэн шүү, тэгэхээр тааруулж ууцгаая бүгдээрээ! Согтож унасан ч нөгөө ертөнцөд биш энэ ертөнцдөө сэрцгээе! Бид уг нь үгийг нь авдаг бол Чингис өвөө маань ч бас нэг иймэрхүү инзааны л үг хэлсэн байдгийг та нар юу эс андах вэ.

АНУгаас ирсэн зөөврийн компьютер www.computershop.
Sanshiro
Зочин
mgl
Зочин
UK
ss
ASIA
Зочин
Зочин
н.санжаадорж
Зочин
Зочин
çàëóó
çàëóó
gt
LB
Зочин
www.1000zahia.com
www.1000zahia.com
www.1000zahia.com
Анчин
Иргэн Б
Sedka
Зоригтван
Зочин
khagii
Ok
dorjoo
Зөгий
Зочин
buga
Зочин
Зочин
ÿ òåáå ëþáëþ
áàñêà
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Глава
Зочин
Зочин
Good
urna
нано
Зочин
Зөв л дөө
Зочин
Зочин
Зочин
POELS
Зочин
иргэн