Энд тэндхийн ёолк энтэр давхцаад, хажуугаар нь эмлэгт 2 хоног алдаж манарсаар байтал хорь арван нэг яг гарах болцон байшд. Шинэ жилийн мэнд хүргэе! Одоо олуулаа нийлээд оны онцлох үйл явдал, хүн амьтанаа нэрлий даа энэ чинь. Хоёр оны зааг дээр нэг сайхан тэгдэг уламжлал бий сэн айн.

Зиа ингээд хорь арвын хөл хөсөөнтэй үйл явдал хийгээд бие хүмүүсийн зах зухаас хөндөөд үзий.

-Оны "шилдэг захирал"-аар хөрөнгийн биржийн захирал Р. Содхүү магнайлав. Түүний үгээр бол өдгөө Лондон, Хон-конгийн хөрөнгийн биржүүд манай хөрөнгийн биржийн хажууд жулдахаар болж. Тэр уг байгууллагыг үнэхээр хөл дээр нь сэвхийтэл босгож чаджэээээээээ. Харин янз бүрийн  санхүү, аудитийн шалгалтуудын дүн яагаад эсрэгээрээ гараад байгааг хэлээд өх байна уу даа?

-Оны "ширэн нүүртэй хүн" намьнаацын эзнээр АТГ-н дарга Сангаа гуай шалгарах шиг боллоо. Жирийн арьсан нүүртэй хүний нүүр байтугай өгзөг улайж шатахаар болсон байхад манай хүн яаж эхэлсэнтэйгээ яг адилхан царайтай суугаа нь гайхамшиг биш гэжүү.

-Оны "цавуулаг хүн"-ээр С.Эрдэнэ манлай нэлээн үзэв. Нэрээ барсан нийслэлийн АН-н дарга түүнийг тал талаас нь одоо болноо хөгшөөн гэсээр байгаад арайхийн сандлаас нь хөндийрүүлж байгаа харагдна лээ. Мөн энэ намьнаацын төлөө хот тохижолтын газрын дарга С.Бямбасүрэн нар хүчтэй өрсөлднө.

-Оны "дугаартай хүн" намьнаац. Энд иргэн Н. Гуравдахьерөнхийлөгчтэй ойрхон үзчих өрсөлдөгч даанч санаанд орсонгүй. Илүү дутуу үгээр ч яахав ингээд дараагийх руу гаа ороё.

-Оны "үнэмшилтэй театр" намьнаац. Зиа энд манай хөршийн 4 настай хүү өөрийгөө спайдэрман гэж итгэдгийг оруулая гэж санасан боловч арай олны танилаар нь МАХН-нхан Х-гээ таягдаж хаяад "өөр хүн" болсон гэдэгтээ итгэж байгааг нь шалгаруулхаар шийдлээ. Намын нөхдийн маань эхнэрүүд нөхрүүдээ XXVI их хурлаа дуусгаад орж ирэхэд нь таниагүй байх магадтай.
-Хүүеэ энэ гадны хүн манайд ороод ирвүү дээ?
-Хэхэ миний хань, танихгүй байх чинь аргагүй. Манай нам Х үсгээ аваад би ийм өөр болчлоо шүү дээ.

-Оны "ухвар мөчид хүн" намьнаац. Дээр хэлсэнчлэн МАХН нь МАН болчоод байхад Ц. Шинэбаяр гэдэг хүн "би МАХН-н гишүүн болхоос МАН-н гишүүн биш" гэж мэдэгдсэн төдийгүй МАХН-аа хамгаална гэж гүрийсээр суугаа нь ер нь юу болсныг ойлгохгүй байгааг нь харуулах юм даа.

-Оны "баавартай монгол хүн" намьнаац. За энчээ нэг хүн биш харин баг шалгарлаа. Тэд Аэрофлотын онгоцыг ослын буулт хийлгэнхэн архидаж чадсан юм. Улс үндэстэн бүхэн архиддаг боловч харин нударга зөрүүлэн агсардаг нь монгол архидалт билээ. Үүү...монголия.. чингисxааааан!

-Оны "хөшөөчин хүн"-ээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Оргодол гэдэг хүн тассссархай хол түрүүлж орж ирж байна. Тэр Хархоринд 3 метр өндөр боовон хөшөө босгосон юм. Хөшөөг урласан хүнээс харин асуумаар байгаа юм, энэ эх загвар нь хэнийх вэ гэж. Манай захиалагч, спонсорууд голдуу л өөрийн юмаа алдаршуулах сонирхолтой байдаг сан. Харин шалтгаан нь юу байсан болоод тэгж тэр хавиар яваа хүүхэд хөгшдийг нүүр хийх газаргүй болговоо?

-Оны "үнэтэй эд"-ээр .... за бараг дэлхий... заааддаа бараг манай галактикт гэж ярьдиймуу даа, үнэтэйд тооцогдох нэгэн зүйл монголд бий болсон нь 147 сая төгрөгийн үнэтэй модон жорлон юм. Энэхүү лаакшюри туалет нь нарангийн энгэрт энгүүн сайханаар салхи хүүгүүлэн зогсож байх ба хийсэн эзэн нь манай хот тохижилтын компани билээ. Даргыг нь Ц.Болд гэмой.

-Оны "матаа" намьнаац. Та энд муушиг бодож байвал багадаж байна гэеэ. Энэ бол бөгсний тухай, бүр алтан бөгсний тухай сэтгэл хөдөлгөм үйл явдал юм. Алтаар баадаг аруун гуруун солонгос гэсэн тууль 100 жилийн дараа гарцан байх вий дээ. Гэхдээ энчээ ганган матаас орсон доо харин. Тэхээс манай баатарлаг гаалийнханыг хүний бөгс хагсxан шалгаад байдаг гэж бодоогүй биз дээ. Алт бол яахав, угаасаа гадагшаа урсгалтай болсон эд.

-Оны "шахаа"-гаар манай цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн алба морьтон цагдаатай болсон явдал шалгарч байнаа. Дэлхийн талыг туулсан эзэндээ ээлтэй эмнэг догшин морьдтой Монгол улс маань харин цагдаагийнхаа морийг гаднаас нэгийг нь 6 сая төгрөгөөр авдаг байна шүү. Энэ хэний шахаа вэ, ээж аав нь хэн бээ?

-Оны "танин мэдэхүйн" шилдэг үйл явдал Төв аймгийн Бүрэн суманд 2.19-нд эхэлсэн бөгөөд манай өвөг дээдэс тэнгэрээс нэгэн дохио унагаажээ. Сумын засаг дарга хадгаар бүтээн хоймортоо залав. Харин манай ОБЕГ-нхан засаг дарга шиг манарсангүй ихэд буурьтай хандаж үл мэдэгдэх нисдэг биет гэж оношилсон юм. Харамсалтай нь аль алинд нь аз таарч таасангүй ээ. Тэр нь сансарт үй түмээрээ хөвж байдаг пуужингийн хаягдал тоног төхөөрөмжүүдийн нэг байлаа.

-Оны "өөөөөөөөө.....!"-гөөр хүүхдийн парк маань шалгарлаа даа. Бараг л динсэйлэнд гээд л бярлаж очоод л суугаад л эргээд л нисээд л байсан. Гэнэт толгойгоо уруу харуулаад 3 цаг гацсаныг яахувээ хорвоо! Заза цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт! Дараагийн хэсгийн нээлтээ найдвартай, ганган, гоё хийх байх л даа. Харин газраас нь ахиж битий хумслаарай Бодио! Гэж хүүхдүүд хэлнэ.

-Оны "зангаад байгаа хүн"-ээр С.Жавхлан гавьяат тодорлоо. Тэрээр ааль нодлин л монголоороо байхаа амлаж, майк бандаашаа хүртэл тайлж чулуудаж магадгүй байсан сан. Энэ жил аанай л тэгсээр. Гадны, барууны чамин тансаг хэрэглээгээ гээж чадахгүй, тэр битий хэл нойлын цаас хүртэл худалдаж авч байгаа гэнээээээ.

-Оны "дагаж намирсан үйл явдал"-аар хөлбөмбөгийн  ДАШТ-н үеэр саржин архидсан бөөн монгол хөмбөмбөгчид шалгарах нээ. За зарим нь ч "энэ заавал бөмбөг байжээж л тоглох уу тээ?" гэж асуугаа л уугаад байлаа даа.

-Оны "аз нь шовойсон хүмүүс"-ээр арилгах дургүй хэрнээ арилгая гээд байдаг утааны мэргэжилтнүүд маань энэ жил 10 тэрбумыг цохуулж авснаараа шалгарч байнаа. Баяр хүргий! За ирэх жил ахиулдым шдээ манайхаан. Энэ утаа маниусыг хэдэн жил тэжээнээ тээ! Өөрөө арилчих вий дээ. За муу амлаад юүхэв.

-Оны "мартагдсан аялгуу" намьнаацад их олон хүн хурд хүчээ сорихоор орж ирсэнийг цухас дурдвал, Баасан эгч, Гүнээ ах, Буян Жагаа... гээд явж байна. Харин хүмүүс хэнийг нь илүү санасныг хэлж даанч мэдэхгүй нь.