Толгойгүй МАХН, бөгсгүй МАН
МАХН МАН болсон гэсэн чинь үгүй бололтой юм. МАХН-аас МАН гэдэг толгой нь тасарч, МАХН хэмээх бөгсөн бие нь үлдчихээд ана мана үзэлцэж байна. Ингээд их биегүй толгой, толгойгүй бие хоёрын ширүүн тэмцэл лавтай дараагийн сонгууль хүргэх нь.
МАХН МАН болсон гэсэн чинь үгүй бололтой юм. МАХН-аас МАН гэдэг толгой нь тасарч, МАХН хэмээх бөгсөн бие нь үлдчихээд ана мана үзэлцэж байна. Ингээд их биегүй толгой, толгойгүй бие хоёрын ширүүн тэмцэл лавтай дараагийн сонгууль хүргэх нь. Ер нь тэгээд их бие, толгой хоёр салчихсан байхад бүтэн гэсэн ойлголт үгүй болно. МАХН-д үлдэгсэд бөгсөн биений толгой болооч хэмээн Н.Энхбаярыг хадаг барин гуйж, Н.Энхбаярт толгойгүй ч гэсэн хүйтэн бөгс тэврэх хувь заяа ногдож байх шиг. Ингээд Н.Энхбаяр морь унасан толгойгүй хүн болж МАХН-аа манаж, У.Хүрэлсүх Сү.Батболд тэргүүтэй биегүй толгойнууд МАН-аа салгаж авлаа. Ингэснээр тэд сонгуулиас өмнө хуваагдлаас болж сонгуульдах янзтай.
Шарын шашин Монгол нэвтэрч байх үед Гомбогүр бурхныг залж авчирч явсан нөхөр халамцуу явсан уу яасан хагалж унагахад бөгсөн бие нь үлдэж, цээжин биеийг нь авчирч залсан гэдэг. Бас болоогүй ээ, "Дуртай толгойг нь аваад явъя, дургүй бөгс нь эндээ үлдэнэ биз гэж хэлж байсан гэдэг. Өөр нэг хувилбар нь бурхан залж явсан хэдэн хүн зам зуур амраад хөдлөхдөө залж яваа Гомбогүр бурхнаа тавьсан газраасаа авах гэтэл наалдчихсан мэт газраас хөндийрөхгүй байж гэнэ. Тэгэхээр нь "Дургүй бөгс нь эндээ үлдэнэ биз, дуртай толгойг нь аваад явъя" гээд сэлмээр цавчиж аваад цээжин биеийг нь авчирч залсан" гэдэг. Одоо энэ МАХН, МАН-ын хуваагдал тэр бурхныг залж ирсэн домгийг санагдуулаад байгаа юм. У.Хүрэлсүх тэр сэлэмддэг нөхөртэй ч адил юм уу гэж бодогдохоор.
Дуртай толгой нь МАН болж, дургүй бөгс нь МАХН-аараа ингээд үлдэв. Хувь тавилангийн шоглоом гэж үүнийг хэлдэг байх. Хэдэн дарга нар нь дагалдагсдын хамт МАН болж, анхан, дунд шатныхны ихэнх нь МАХН-аараа үлдсэн энэ түүх хол замыг туулж ирсэн Гомбогүр бурхны хувь заяатай их төстэй юм. Бурхан ч яахав бөгсгүй толгойтой залагдаж болдог юм байна. Харин нам яадаг бол доо.
ГЭДСЭНДЭЭ ЖИЙЛЦСЭН АН
АН-ын хувьд толгой бөгсөөрөө хуваагдчихаагүй ч гэдсэндээ бол хөлөө жийлцээд эхэлсэн. Н.Алтанхуягийн эсрэг Ардчилсан хүчний холбооны тэргүүн З.Энхболд тэргүүтэй нөхөд, дээр нь сүүлийн үед намын даргынхаа заналт дайснаар тодорсон С.Эрдэнэ нар нэг талд зогсож байгаа. З.Энхболдын талд залуус жагссан гэдэг нь ч анхаарал татаж байна. Намын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат ээлжит бүх их хурлыг хуралдуулах саналтай намын нөхдийн саналыг хүлээж ч авч буйгаа илэрхийлсэн. Магадгүй намын дарга нь ээлжит бус их хурлыг хуралдуулах тал дээр өмнөхөөсөө арай нааштай байр суурьтай болсон юм байлгүй. Намын ээлжит бус хурлын төлөөх энэ байдал намын шинэчлэл яригсдыг эв нэгдэлтэй байхыг сануулж байна. Хамтарсан Засгаас гарах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцсэнээр намын шинэчлэлийн төлөөх нэг том алхам болох биз.
Ээлжит бус хурал хуралдуулах тал руугаа ч Ардчилсан нам явчихлаа. Тэгэхээр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын уйтгарт хурал дахин болохгүй байх. Өрсөлдөгч гол нам болох МАН залуусыг хайр найргүй элсүүлж ирэх сонгуульд залуусын саналыг авах гэж буй үед залуустай нэгдсэн З.Энхболдын бодлого ч бас зөв юм. Гэдсэндээ хөлөө жийлцэх яах вэ. Гол нь гэдсээ өвтгөхгүй байх хэрэгтэй.