Хүн амын тооллого гээд дээр дооргүй хөгшин залуугүй тоолж тоолуулж байна даа. Адгийн согтуу толгой би уусан пиво хэд хүрж байгаа бол гэж тоолхыг хичээж нүдээ аньж долийж бөөн юм болдог байхад улс л юм хойно хэдэн бор хүнээ тоолхыг бодолгүй л яавж гэж. Манайх тэдэн хүнтэй, тэдэн хүнд тэдэн цаас өхөөр тэд нь архи уухын байна гэж харж авхыг бодолгүй дээ. Тэхдээ гол зорилго нь хэн нь нэгдүгээр хүн бэ, хэн нь хоёр дахь хүн, хэн нь гурав дахь хүнээ мөн болхыг харуулах гэж мэдрүүлэх гэж тооллого зохиож байгаа ч гэх юм. Бүгд л гуравт тоолуулах гэж гүйлдэж, авилга өгж нөгөөдүүл нь авахгүй би хэлэхгүй өнгөрөөчий гэж байгаа юм байх. Цаашдаа бүх иргэнээ дугаараар нь дуудах юм гэнэ. Энэ нь бүх иргэнээ шоронд хийнэ гэсэн үг биш гэнээ. Хөөе тэддэхээ, хөөе эддэхээ гэж дуудахын гэнэ. Хамгийн эхэнд ерөнхийлөгч, дараа нь ерөнхий сайдаа тоолоод, тэгээд улсын их хурлын гишүүд сайд дарга нар, түүний гэр бүлийхнийг тоолоод ард иргэд нэг зуун мянга хавцаагаас эхэлж тоолуулж байгаа гэнэ. Саяхан гэр оронгүй траншэйнийхнийг тоолсон байна. Тэднүүсийг тоолохдоо сүүлээсээ нэгт, сүүлээсээ хоёрт гэж тоолсон гэжээшд. Өөрсөд нь болхоор таануус шиг ингэж үгтэй тоолуулжаагаа улс байхгүй  гэж аргадсан гэнэ.  Урдуур зарим газар тоолохгүй нүх үлдээж байгаа гэнэ тэнд л жинхэнэ авилгалаар тоолж өгхийн байхаа.

Тооллого эхэлсэн эхний өдөр манайд тооллого орж ирвээ. Аа муу шар нохойн дээгүүр юман чинээ бодохгүй харайгаал хоёр хүүхэн их сүртэй орж иржээн. Тэгээд тоолжээн шүү хуруугаа гаргаж ирээл тэр айл чинь тэд байсан энд нэг гүзээтэй хар нөхөр гэж хоорондоо бувтнаад ч байх шиг. Тэгсэнээ гэр бүлийн байдал гэжээн яав ч надтай суухгүй хүүхнүүд байнаа. Шашин юу шүтжээн гэжээн аа бөөд хааяа үзүүлдэг, үзмэрчид бас үзүүлнээ, христын сүмд очиж хувцас авж байсан, ламд очиж засал хийлгэж байсан л гэлээ. Үнэн нь тэр хойно. Цаашаагаа их олон шашны дэмжлэгтэйгээр амьдардаг нөхөр гэснүү, шашны банзал гэснүү, ер нь шашин гэж огт ойлгодгүй дураак гэснүү нэг юм тэмдгэлсээн ямарчиг байсан. Хэзээ хөдөөнөөс орж ирсэн харваасхөдөө царайтаа  гэж авжээн. Тэхдэээ яг тэгэж бодсон л доо. Үхсэн тоолуулах гэсэн биш шал дургүй хүрсэн. Тэгсэн алга дарам цаас өгсөнөө тоолчлоо шүү гээд яваад өгсөн. Би цай хийж өгөх гэснээ уур хүрээд больцон “энүүнд эх орны хишиг өгөөд дэмийм байна энэ уухын байна даа” гэсэн нүдээр бие биенлүүгээ хараад байгаамаа бас. Угаасаа манайд хийж өгөөд байхаар цай ч байгаагүйм.

Зиа тэр хоёр лүд ч тэгээд гараад явж. Тэр оройноос хойш манай тэр хавь тооллогоор амьсагллаашд. Хаа сайгүй тооллого. Баахан тоологч нар явжээшд. Нэг нөхөр хашаанд орж ирсэнээ за хөгшөөн тоолуулахуу мань чамайг дээгүүр тоолоод өгий гэж авжээн. Чадахгүй ээ би өөрөө гарж хүмүүсийг тоолдиймуу гээд зогсож байна гэсэн чинь болькуу юу энэмууг нэг сая долоон зуу хавьцаа тоолоорой гэж хажуудахдаа хэлчээд яваад өгдийн. Их юмаараа хохроож дээ. Би юугаараа дутхав дээ бас тооллогонд гарсан. Хавийн амьтадыхаараа орж явлаа. Нэг эмээ  гүү хүүхээ түрүүхэн хүмүүс тоолчоод гарсан гэдийн. Түрүүний туучийнууд эмээг эргэлдүүлчихэж л дээ. Эмээ таныг хэдэд тоолсон, түрүүний хүмүүс биднүүс нэг газар ажилдымаа тэгээд тоолчоод явжээсэн худаг дээр баахан хүн оочерлож байхаар нь яг тоолжээсэн худгын ааштай Гунгаа өвгөн усаараа хүмүүсрүү цацаад хүмүүс сандралдаж тарж зугтаагаад хамаг тоо алдуулцөөн. Тэгээд дахиад эхнээс нь тоолоод явжэээн. Одоо яахав танд хүндрэл учруулсных уучлал гуйгаад таныг эрт дээгүүр тоолчий за. Яаж ийж байгаад эхний 100 мянгад багтаагаад тоолчий доо. Хоёр сая хүнээс эхний зуун мянгад орох чинь их юм шүү дээ эмээ, алив дахиад нэг аяга хоол хийчих, гээл аргаллаа шүү. Энэ хөгшчүүлийн санаа хүртэл сабаак болж дээ.

 Хойд гудмаар ганц хоёр айл тоолчих санаатай явжээсэн тэдний гудамны тэнэг Туул гэж нөхөр байдаг тэр хүртэл надруу зааснаа сая нэг зуу гэж тэнэгтэж байна. Тэрмуу одоо намайг тоолдог хэнийн араваас хэтэртэл тоо мэдкүү хэвтэж. Ёстой нэг хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж тоолж байлаа.

Гайгүй мөнгөтэй чээнж айлд ороод тоолох гэсэн халгаадгүй шүү бүүр. Эхний өдөр ерөнхийлөгч ерөнхий сайд 2 тоолуулсан зурагтаар хараагүй юу, таныг шууд гурав дахь хүнээр тооллоо, тэр чинь гурав дахиа энэ тооллогоор алдсаан санаа зоволтгүй угаасаа албаар хэддэх хүн болхыг нь ойлгуулах гэж энэ тооллогыг зохион байгуулж байгаан гэж хэлээд ч нэмэргүй шүү. Хөөж бариад тэнэгтээд болдогүй уур хүрээд би чамайг 2 тэрбумдах иргэнээр тооллоо тэгээд дундаа тэрбум гаруй хятад оруулаад ард нь явжээ за гэж хараагаад дэвтэр дээрээ бичиж жинхэнэ тоологч мэт өөртөө итгэж ирэхнээ. Уг нь аяга хоол идэх гэж гарсан юмсан.

Нэг нөхөр манай хашааны өвгөнийд орцон тоолж өгжээн. Шил архи задлуулчихсан халамцуу. Өвөө би таныг гээл тооллоо шүү, үхсэн хөгшин хүмүүсийг тоолох хэрэг байхгүйшдээ яс юман дээр нэг талаас тоолоод гаруут ард үхжээшдээ гэж мэгцэн аан сэргэлэн цус шүү бүүр нэг. Сонсоод байхнээ утасаар нь яриал гадаадад байгаа хүүгээс нь мөнгө нэхээд байгаамуу даа. Би аавыг чинь тоолжээн, тоолохгүй байсан ч чадна, таануус интернетээр тоолуулсан ч утасаар гэртээ бас тоолуулж батлуулах хэрэгтэй, тоолуулахгүй байхад чи хохирнуу гэхээс би хохирохгүй гэж ирээл оройжин агсагнав. Тэр өвөө бол хашаандаа л олигархи. Тэхгүү ч яахав дээ хашаанд нь өвлийн байшинд байгаа өвөө эмээ хоёр, түрээсээр 4 ханатай гэр барьсан би л байгаа хойно. Аа тэгээл хөөнөө чамайг гээл муудахаараа надад томорно, сайдхаараа дүү орж ирж ганц юм цуг нугаслаач гэж дуудна, халаад ирхээрээ тэврэлдээд аав хүү шиг болно янзын өвгөн дөө тэгээд нэг муу захын тоологчид хамаг архиа гаргаад сууж байдаг. Нөгөөх даварцан гар за таныг настай хүн гээд гучин хэдэд тооллоо шүү, монгол улсад гучин хэдэд орно гэдэг тийм бага юм бишшүү гэж орилоод уур хүрээд би давхиж ороод чу юуийн жинхэнэ тоологч би байна, би чамайг 3 саяд тооллоо тэгээд монгол хүн 3 сая болтол дундаа хоосон зайтай тэнэгтээд явжээ гэмээр л байлаа.

Өвөө саяхан гадаадруу хямдхан ярьдаг гар утас авсан тулдаа голруугаа дэлсээд цохиод байлгүй яриулаад байх шиг байгаан. Интернетээр гадаадруу ярьдаг утас авлаа шүү дээ чамаа муу  нусан буу гадаад ярих хүн байдаг бол яриараа гэж надаа согтуудаа томорсийн. Би ч яахав таны интернет мэддэг гэж үхсэн хойноо, интернет гэдэг та бид 2 шиг компүүтэр байтугай тооны машингүй улсад халддаг юм биш, битгий худлаа аарх зүгээр гэж үг сөрлээ. Тэгсэн ааш муутай чавганцых нь тайлбараар бол гадаадад байгаа хүү нь интернет утасны дугаар аваад өвөө чавганц хоёр тэр дугаарлуу нь залгаад ярьдагаа хэлж байгаан байхаа. Автуус хүртэл интернеттэй болсон хорвоод интернетээр утсаар ярих бол гайгүй энгийн зүйл болоо шивдээ. Хуучин жимобайлыг гадаадад байгаа хүмүүс бариад байдаг байсан нь чимээгүй болчихоод Юнител л анх удаа албан ёсоор нэвтрүүлж байна гээд сайрхаад байхыг бодоход нэг юм болсымдаг уу даа.