Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Б.Ариунаа: “Blue sky” цогцолбор Монголын нүүр царай болно
Монгол улсын бахархал нэгээр нэмэгдэж бид дэлхийн гайхамшигуудтай мөр зэрэгцэх архитектурын бүтээн байгуулалттай болсон тухай бид өмнө мэдээлж байсан билээ.
Монгол улсын бахархал нэгээр нэмэгдэж бид дэлхийн гайхамшигуудтай мөр зэрэгцэх архитектурын бүтээн байгуулалттай болсон тухай бид өмнө мэдээлж байсан билээ. Чоно Группийн захиалгын дагуу баригдсан “Blue Sky” цогцолбор нь тун удахгүй ашиглалтанд орох гэж байгаатай холбогдуулан “Blue sky” цогцолборын ерөнхий менежер Б.Ариунаагаас энэхүү байгууламжийн талаар зарим нэг зүйлийг тодрууллаа.
- Юуны өмнө дэлхийд данстай томоохон бүтээн байгуулалт хийсэн танай хамт олонд баяр хүргэе. Эхлээд манай уншигчдад “Blue sky” цогцолборын дизайн, архитектурын шийдлийн гол онцлог нь юу болох талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Баярлалаа. Олон улсын өндөр барилгуудын холбоо нь улс орон бүрт байгаа өндөр барилгуудын жагсаалтыг гаргаж үүнд манай “Blue sky” цогцолбор Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн тухай мэдээллийг аваад бид маш их баяртай байгаа. “Blue sky” цогцолбор маань дарвуулт усан онгоцны хэлбэртэй Монгол орны мөнх хөх тэнгэрийн өнгийг илэрхийлсэн цэнхэр өнгө бүхий шилэн фасадтай барилга юм. Архитектурын шийдлийн хувьд Монголдоо анхны гэж тодорхойлуулж болохоор эрт-ирээдүй, уламжлалт-шинэчлэлт, үндэсний болоод олон улсын онцлогийг нэг дор цогцлоон бүтээгдсэн байгууламж юм. Жишээ нь төв хаалгаар орж ирсэн зочныг Монгол гэрийн баганыг санагдуулам 2 багана бүхий цэлгэр танхим угтан авах болно. Байгууламжийн гаднах хэлбэр маань баригдахаасаа л эхлээд олны анхаарлыг татаж чадсан өвөрмөц дизайнтай шүү дээ. Ер нь барилгын хэлбэр хэзээ ч нэг хэлбэрээр хязгаарлагдаж байгаагүй байна л даа. Жишээ нь эртний Грекүүд модны хэлбэртэй барилга барьж харин Ромчууд арктай барилга төдийгүй тоосгоор гантиг шиг барилга барьж байсан байна. Барилгын материалын хувьд хувьсан хөгжсөөр хамгийн эртний шилэн барилга 16-р зуунд баригдсан түүхтэй байдаг. Харин манай орны хувьд сүүлийн жилүүдэд баригдаж буй олон сайхан шилэн барилга дундаас “Blue Sky” цогцолбор маань архитектурын өвөрмөц шийдлээрээ ялгардаг. Цогцолборын хамгийн дээд давхраас нийслэл хот маань бүхэлдээ алган дээр тавьсан юм шиг харагддаг ба, тэнгэрт түгсэн од хүртэл нүдний өмнө мэт сайхан харагддаг нь барилгын маань бас нэг онцлог юм.
-Монголд урьд өмнө байгаагүй шинэ технологи мэдээж ашигласан байх . Тухайлбал... ?
-Технологийн хувьд дэлхийн өндөр барилгуудыг барихад ашиглагддаг хамгийн сонгомол технологи болох SRC, RС хэмээх ган карказ болон төмөр бетонон угсралт хосолсон технологийг ашигласан байгаа. Мөн шилэн фасад, агааржуулалтын халаах, хөргөх системт төхөөрөмж, төмөр карказыг галаас хамгаалах Excoat CF технологи зэрэг манайд хараахан нэвтрээгүй шинэ технологиудыг ашиглан бүтээсэн байгаа. Мөн барилгад ашигласан ган карказ нь галд тэсвэртэй бөгөөд зочид буудал болон орон сууцны хэсгүүдийн өрөө тус бүр утаа, хиншүү мэдрэгчтэй. Ямар нэгэн байдлаар галын мэдрэгчид ажиллахад тухайн хэсэг бүрт гал унтраах автомат шүршигч ажиллаж мэргэжлийн байгууллагын яаралтай тусламж ирэх хүртэл аюулүй байдлыг хангах болно.
-Монгол орны цаг агаар бусад нөхцөл байдалд тохиромжтой барилга эсэхэд монголын мэргэжлийн байгууллагууд болоод гадны экспертүүдээс ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Барилгын бүхий л хийц материалд стандартын шаардлага хангах эсэхийг харуулах туршилтуудыг хийж мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулсан . Жишээ нь шилэн фасадны туршилт маань агаар нэвтрэлт, усны хамгаалалт, хийцийн чанар буюу салхинаас үүдэлтэй даралтыг тэсвэрлэх байдал, чичирхийлэлд тэсвэртэй байдал, дулаан алдалтын туршилтуудад орсон . Энэхүү туршилтыг АНУ-ын барилгын материал туршилтын холбооны гишүүн байгууллага болох “Architectural Testing Asia” компани хийж гүйцэтгэсэн . Тухайн үеийн туршилтад мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл байлцаж үнэлэлт дүгнэлтийг баталгаажуулахад хангалттай сайн үнэлгээ авсан . Ер нь шилэн барилга өвөл хүйтэн зундаа халдаг гэдэг ойлголт манай иргэдийн дунд түгээмэл байдаг юм билээ. Энэ нь мэдээж шилэн барилгын тухай ойлголт дутмаг байдгийнх юм бол уу. Манай цогцолборын шилэн фасадад ашигласан шилний тухайд ганжуулсан 2 давхар шил бөгөөд гадна талын хөх туяатай шил нь нарны хурц гэрлийг 40 хүртэл хувиар бууруулж нэвтрүүлнэ харин дотор талын цагаан шил нь өрөөний дулааныг гадагш алдахгүй байхаар зориулагдсан. Мөн өрөөнүүдийн темпратурыг агааржуулалтын системээрээ бүрэн зохицуулж өгсөн, ер нь л энэхүү цогцолборыг инженер болоод архитектурын төгс шийдэл гэж хэлж болно.
-“Blue sky” цогцолбор бол мэдээж бидний, Монголын бахархал болж байна гэдэгтэй маргах хүн үгүй байх.
-Юуны өмнө бид Монгол Улсын хөгжил дэвшил, нүүр царайг илтгэхүйц улсын нэрийн хуудас болох, олон улсын түвшинд хүрсэн чанартай барилга барихыг зорьсон. Үүний үндсэн дээр бид архитектурын хэд хэдэн саналаас усан онгоцны хэлбэр бүхий дизайныг сонгосон юм. Барилга маань дизайны хувьд ч тэр өндрийн хувьд ч тэр Монголдоо хэдэн хэдэн шинэ амжилтуудыг тогтоогоод байгаа.
Үүнээс гадна цогцолборын маань үндсэн үйл ажиллагаа эхлэхэд бид үйлчилгээний дээд зэргийн шаардлага хангахуйц орчин, үйлчилгээг үйлчлүүлэгчиддээ санал болгоно. Энэ нь манай улсыг зорин ирж байгаа зочид төлөөлөгчид, тэр дундаа уул уурхайн салбарыг даган ирж буй хөрөнгө оруулагчдад монгол улсыг таних нүүр царай болно гэдэгт манай хамт олон итгэлтэй байгаа.
Мөн дашрамд дурьдахад цогцолборынхоо үйл ажиллагааг энэ ондоо багтан эхлүүлхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа бөгөөд үйл ажиллагаа эхлэхтэй холбоотойгоор 400 гаруй ажлын байр шинээр нэмэгдэж байгаа таатай мэдээг дуулгахдаа баяртай байна.

Зочин
Buruu barigdsan
Зочин
zochin
Зочин
зочин