Далан (зургаан) Худалч
Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг” номдоо “Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай” гэжээ.
Монгол улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди “Титэм үг” номдоо “Нэг зүйлийн талаар тэс өөрөөр ярьж байвал нэг нь үнэн нөгөө нь худал байх магадлалтай” гэжээ. Хийгүй ерөнхийлөгчөөс маань хээгүй үг гарахгүй биз. Нэг зүйлийн талаар хамгийн их тэс өөрөөр ярьдаг талбар бол “Монголын улс төр” юм. Мөнгө идсэн эсвэл идээгүй, худлаа хэлсэн эсвэл хэлээгүй, зодоон хийсэн эсвэл хийгээгүй, тагнуул хийсэн эсвэл хийгээгүй, мөнгө өгнө эсвэл өгөхгүй, хүн алсан эсвэл алаагүй, авгайгаасаа салсан эсвэл салаагүй гэх мэтийн эсрэг тэсрэг яриа, байр суурь тэднийх.
Тэгэхээр хийгүй ерөнхийлөгчийнхөөр бол нэг зүйлийн талаар хоёр өөр зүйл яригчдын тал нь худалч, хулхидагч нар гэсэн үг биз?! Эсвэл магадлалтай юм чинь хоёулаа ч худал байж болох юм даа. Ийм хүмүүсээр манай монголын улс төр харин ч нэг дутахгүй. Уул нь үнэн гэдэг ганц л байхаас хоёр гэж үгүй. Эсрэг тэсрэг үзэл бодол байж болох ч болоод өнгөрсөн зүйлийн талаар хоёр өөр зүйл яриад зогсож байгаа хоёр хүний харин хэнд нь итгэх вэ, ингэхэд!
2008 оны сонгуулийн дараа болсон “эвгүй явдал” бол үнэндээ монголын улс төрчдийн зөвхөн тэрхэн үедээ л дахин сонгогдохын төлөөх амласан их мөнгө, бүхнийг мөнгөөр худалдан авах их хүсэл, ядуу ард түмнээ “мөнгөөр зодож” дээрэлхсэн их тохуурхлаас үүдэлтэй гэж хэлж болно. Та нар шиг юмнуудад сая төгрөг өгнө гэхэд сонгохгүй хаачих юм, тэгвэл бүүр сая таван зууг өгье л дээ, чи биднийг сонгохгүй байгаад үз л дээ. Ийнхүү ердөө нэг сая төгрөг л өгөх боломжтой гэхэд нөгөөх нь зөрүүлээд тэрнээс ч ихийг өгч чадна гэсэн “хоёр өөр үнэн”. Нэг нь худал байх магадлалтай гэсэн, тэгвэл аль нь үнэн бэ?
Өнгөрсөн сонгуулиар “Бид хичээе, та дэмжээрэй, иргэн таны сонголтоор баталгаажна” хэмээх МАХН-ын батламж бичиг, эсвэл “Иргэн бүрт эрдэнийн хувь” хэмээх Ардчилсан намын батламжийг айл бүрт тараасан. Яахаараа ч ингэж ядуу ард түмнээ дээрэлхэх аргаа ингэж сайн бодож олдог юм, бүү мэд. Уг нь Ардчилсан намын хувьцаа хэлбэрээр хувь хүртэх нь хамгийн боломжийн хувилбар нь байсан ч ах намын үүнийг нь давах гэсэн илүү их амлалт нь аль алийгаа үнэ цэнэгүй болгосон доо. Одоо бүүр амар, хоёуланг нь нийлүүлээд хоёр сая таван зуун мянга өгөх гээд байгаа ч юм шиг.
Тухайн үедээ юу гэж хэлэх нь ердөө ч сонин зүйл биш, ямар нэг сайхан юм ярьж байгаад сонгогдоод засгийн эрх аваадахвал дараа нь яах вэ, хамаагүй хэмээх хандлага байх. Тэгээд “гай болж” ялчихвал дараа нь яах вэ болно гэсэн энэ хандлагаараа амлалтаа биелүүлэх гэж улам яараад бүүр хамаагүй том алдаа гаргах. “Худлаа хэлж болохгүй ээ, юу ч гэсэн хөөрхий ядарсан ард түмэн та нартаа амсуулаадахъя, май далан мянга, сар бүр арван мянга, удахгүй бүүр хорин нэгэн мянга. Цаашдаа бага багаар бүүр ихийг долоолгоно, дахиад биднийг сонговол ёстой жинхэнээсээ бүүр аймаар их мөнгө дандаа өгч байнаа, та нарт!”. Ард түмэн ядуу нь ядуу л даа, тэгээд цаашдаа бүгдээрээ ингээд л амьдраад байя гэж үү?
Монголчууд бид коммунизмаас дөнгөж салсны дараах сонгуулиудад ёстой л жинхэнэ цэвэр ариун үзэл бодлоороо хандаж байсан шиг санагддаг, дараа нь яахав кино концертхон үзүүлчихдэг боллоо, нэмээд яахав жаахан гурил будаахан өгсөн биз, тэгэсгээд гурил будааханд “явдагаа” ч болилоо, мөнгөний ханш ч уналаа, газар, байр энэ тэр амлалаа, амлах зүйлгүй ч боллоо, тэгэхээр нь саналаар нь барьцаалаад мөнгө тарааж эхэллээ, арван мянган төгрөгийг ч хүн бүрт шууд бариад золгож эхэллээ. Тэгээд л сая саяар нь амласан даа. Ийнхүү амлалаа, давлаа, яллаа. Ирэх сонгуульд улс төрчид маань юу амлах бол доо бурхан минь, сонгуулийн шинэ хуулиараа мөнгөний амлалтуудыг хориглоно гээд байгаа л даа, гэвч бид чинь юу билээ, юуг ч туршаад үзэхээс сийхгүй улс төрчидтэй, юунд ч хууртахад бэв бэлэн ард түмэнтэй сэн билээ.
Хамгийн оргил амлалтууд 2008 оных. Мартахгүй гэж, хэнд маань ч сургамж болог гэж заримыг нь эргэн дурсах уу. Хэзээ ч үл биелэх, биелээд ч төдийлөн үр дүнтэй биш баймаар сая саяар тоологдох алдарт мөнгөний амлалтуудаас эхлээд хөвөрнө. Аль нам, хэн амласныг нь одоо нэрээр нь дуудаад “улайлгаад” яахав, гэхдээ л цагаан дээр хараар бичсэн нь одоо үлджээ. Тухайлбал:
- Иргэн бүрт 1.000.000 төгрөгийн эрдэнийн хувь олгоно.
- Эрүүл мэнд боловсролын салбарт ажиллагсдын цалинг 3 дахин нэмнэ.
- Улаанбаатар хотыг ойрын 5 жилд багтаан утаанаас салгана.
- “Тэгш боломж” нийгмийн зээлийн сан байгуулж, 18 нас хүрсэн иргэн бүрт 10 сая төгрөгийн зээлийн эрхийг төрөөс баталгаажуулна.
- Гэр хорооллын цахилгааныг шөнийн цагаар үнэгүй болгоно.
- Иргэн бүрт 5 сая төгрөгийн Алтан хувьцаа олгоно.
- Найман мянган оюутны дотуур байр төсвийн хөрөнгөөр барина.
- Бүх аймгийн төвийг нийслэлтэй засмал замаар холбоно.
- Жил бүр хөдөө сумын баг бүрт худаг нэмж гаргана.
- Эх орны түүхий эдэд түшиглэн бензин шатахуун үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгож, дотоод хэрэгцээгээ ойрын таван жилд багтаан хангана.
- Ирэх таван жилд нийтдээ 140 мянган орон сууц барьж ашиглалтад оруулна.
- Өрх бүрийг орон сууцтай болгоно.
- Иргэдээ ядуурлаас гаргана.
- Гүүрэн гарцыг Өргөө кино театрын өмнө, 1000 нэрийн барааны дэлгүүрийн өмнө тус тус байгуулна.
- Дүүргийн сургууль бүрийн 2-5 дугаар ангийн бүх сурагчдад компьютер олгоно гэх мэтээр амлалтууд хөвөрнө. (Дээрх амлалтуудыг Баянгол дүүргийн хэмжээнд 2008 онд тараагдсан материалуудаас авлаа)
Эдгээр амлалтуудыг сонгогдсон гишүүд нь дараагийн сонгууль хүртэл хийж амжих уу, сонгогдоогүй нь сонгогдсон бол хийж чадах байсан уу? Мэдээж биелэхээр амлалт зөндөө байгааг үгүйсгэж болохгүй. Зарим нь ялаад хэрэгжүүлж ч яваа биз, зарим нь ч “азаар ялаагүй” учраас ярьсан нь үлгэр л болж үлдэх байх, ялсан бол хэзээ ч үл бүтэх амлалтаа биелүүлэх гэж бөөн зовлон, за даа эхнээсээ худлаа амласан болохоор тоох ч үгүй байсан байх даа. Ардчилсан намын Х.Тэмүүжин шиг илүү дутуу юм бураагүй, алт мөнгө амлаагүй нь харин одоо амар л байдаг байх даа.
Зарим нь үнэхээр сонгогдсон бол одоо яана гэж өмнөөс нь үс өрвиймөөр хүмүүс ч тууж явсан шүү. Лав л Иргэний зориг намаас дэвшсэн ах хүү бол бүүр “алсан” юм. “Солонго” хороолол төслөөс Баянголчууддаа өгч буй давуу эрх боломжууд гэх “Азын 9 хувийн хөнгөлөлт”, “орон сууц захиалахад та ердөө 1 сая төгрөгийн урьдчилгаа төлөхөд л сууц эзэмших эрх тань нээгдэнэ”, “БГД-ийн нутаг дэвсгэрт оршин суудаг 500 багш, 500 эмчийг бодит орлого цалингаараа орон сууцныхаа өртгийг хүүгүйгээр хэсэгчлэн төлөх боломж олгоно” гээд л, арай үнэгүй өгнө гэж хэлж чадаагүй байх. Сонгуульд ялаагүйд тань өмнөөс нь талархъя. Ялсан бол ёстой баларсаан баларсан, та.
Яана даа бид, нэг талаас дандаа худлаа амлалт, нөгөө талаас хэзээд хууртахад дандаа бэлэн байдаг ард түмэн. Цаашдаа энэ хэвээрээ ядуу байгаад байвал бүүр л их хууртана. Гэхдээ ард түмэн ч яахав худлаа яриад л байвал таныг дахиад сонгохгүй, харин та нар минь хожим үр хүүхэд, ач гучдаа “худал амьдарснаа” хэрхэн хэлнэ, нөгөө “Төрдөө зүтгэсэн он жилүүд мину” гэдэг дурсамждаа хэрхэн өгүүлнэ, та. Эсвэл Далан худалчийн үлгэрийн бас нэгэн шинэ хувилбарыг зохиох уу?

rosella
Зочин
Зочин
Зочин
Зочин
l
Зочин
Зочин
hchi odoo bolio
Зочин
Зочин
unen l yum helsen bna s dee
Зочин
Зочин
76+1=77 худалч
ebe
tsogtkhan
Зочин
Зочин
zochin
çî÷èí
çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Erdene
Dram
MAN
reader
Зочин
эрдэнэ
showtimer