МАХН-ын XXVI Их хурал дээр хэлсэн үг
МАХН-ын XXV IИх хурал ардчилсан, олон ургалч үзлийн зарчмаар хэн нэгний дэглэсэн дэглэлт, хайрцагласан хайрцаггүйгээр ухаан бодлоо уралдуулан чуулж байгаад цөөнгүй их хурлын заримыг нь удирдаж, заримд нь төлөөлөгчөөр оролцож байсан гишүүний хувьд олзуурхаж, баяртай байна.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн эрэлхэг эх оронч өвөг дээдсийн нам, шинэ амьдралыг бүтээн цогцлоохын төлөө борвио бохиртол хөлсөө дуслуулан хөдөлмөрлөсөн ахмад үеийнхний нам, цаг үеэ эзэгнэн байгаа Та бидний нам, ирэх цагийг түүчээлэх хойч үеийнхний нам – МАХН ерэн насныхаа босгон дээр сүүлийн хорин жилийн нийгмийн ой санамжийг уудлан нээж, ургуулан дүгнэж, хойшдын бодлого зорилтоо тодорхойлж байгааг машид олзуурхан, магнай тэнэгэр хуваалцаж байна. Цаг хугацаа өнгөрнө, ой санамж үлдэнэ. Өнгөрсөн хорин жил нь үргүй алдагдсан түүхэн хугацаа биш, асар ихийг олж авсан, олон зүйлийн суурийг зөв тавьсан он жилүүд. Сүүлийн хорин жилд олсон ололтыг ч, алдсан алдааг ч МАХН-аас салгаж, тусд нь авч үзэх үндэс байхгүй билээ. Бахархаж бардамнах бахархал, үүрч хүлээх хариуцлагын аль аль нь манай намд бий.
Та бидний хуран чуулж байгаа XXVI Их хурал шинэчлэлийн Их хурал. Асар хурдтай, эрс эрчимтэй өөрчлөгдөж байгаа үйл явцтай хөл нийлүүлэн алхахын тулд манай нам шинэчлэгдэх учиртай. Улс орныхоо хөгжилд чөдөр тушаа болохгүйн тулд шинэчлэгдэх шаардлагатай. Хөгжил дэвшлийг хөтөлж удирдахын тулд шинэчлэгдэх хэрэгтэй. Улс төрийн нам ургамалтай төстэй. Ургана, эсвэл хагдрана. Гурав дахь зам өгөгдөөгүй. Хатаж хагдралгүй, оршин тогтнож, ургаж төлжиж байхын тулд нам байнга шинэчлэгдэх заяамал тавилантай. Шинэчлэлийг цаг тухайд нь хийхгүй бол аль ч нам хүссэн хүсээгүй хурын шим дутагдсан өвс ногоо адил хатаж хагдрана. Өвс болгон өөрийн үндэснээс ургана. Улс төрийн нам болгон өөрийн үндэснээс ургана. Манай нам Монгол Ардын нам хэмээх үндэснээс урган цэцэглэсэн. Үндэслэн цэцэглэсэн уугуул Монгол Ардын нам нэрээ сэргээх шийдвэрийг Их хурал гаргавал хорин жил дуншсан маш том асуудал шийдлээ олж, намынхаа түүхэнд тодоос тод сийлэгдэх гэгээн мөрөө үлдээх болно.
Намын үзэл баримтлалд оруулахаар дэвшүүлж байгаа шинэчлэлийн томъёоллыг зарчмын хувьд би дэмжиж байгаа. Үзэл баримтлалын энэхүү шинэчлэл тодотгол нь улс орны хөгжлийн асуудлаар манай намаас цаашид баримтлах бодлогын тулгын чулуу, амин сүнс болох учир хийхээсээ өмнө бод, хийж байхдаа ч бод, хийсэн хойноо ч бод гэдэг зарчмаар хандах үүрэгтэй бид. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг зөвхөн уламжлалд үндэслэн тулгуурлаж хийх ёстой, өөр зам сонговол уугуул хөрснөөс хөндийрч, хий зайнд дүүжлэгдэн, алдаа мухардлаас өөр зүйлд хүрэхгүй. Гол нь үүнийг ухаарахад оршино. Шинэтгэл бол чухамдаа уламжлалыг л шинэчлэнэ гэсэн үг. Тэр уламжлал оршиж байж л шинэчлэл өөрийн хөрсөндөө боловсорно. Манай намын баялаг уламжлалд шинэчлэлийн үр нэгэнт боловсорчээ. Шинэчлэлд уламжлалыг эс тооцвоос шинэтгэл бус, сүйтгэл болж хувирна. Сүйтгэлээс зайлсхийхийн тулд уламжлалаа шинэчлэх аргаар хадгалах ёстой. Жимсний мод мөсөн дээр ургадаггүй шиг аливаа шинэ юм хэрэгцээгүйгээр нэвтэрдэггүй билээ. Намд шинэ бодлого, шинэ арга барил, шинэ сэтгэлгээ, шинэ үйл ажиллагаа нэвтрүүлэх хэрэгцээ нэгэнт бүрдсэнийг ухаарч, цаг үеэ мэдрэх мэдрэмжтэй байгаа нь туйлын сайн хэрэг.
Өнгөрсөн хорин жилд бидэнд олсон ололтын зэрэгцээ алдсан алдаа мундахгүй байсан. Цаашид нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдэрч, алдсан алдаагаа давтах эрх байхгүй. Манай нам ухаантай хүмүүсийн нам. Алдаагаа өөрөө ухаарч, улмаар засах чадвартай нам. Тэнэгийн 77 алдааг уучилж болох ч ухаантны ганц алдааг ч уучлах аргагүй гэдэг. Алдсан алдаагаа ухаарч байгаа бол шүүмжлэлээс хулчийх хэрэггүй. Шүүмжлэлийг тэвчээртэй сонсч, тэсвэрлэн дааж, түүнээс сургамж авч, алдаагаа засч яваа нам хүчтэй. Гэхдээ илэрхий худал, үнэнийг гуйвуулж байвал түүнийг няцаах хэрэгтэй.
Манай намын нэр хаягаар давтагдан хэлэгддэг шүүмжлэл нь ядуурал, авлига, боловсон хүчний бодлого, шударга ёс гэсэн асуудлуудын эргэн тойронд голчлон эргэлддэг. Эдгээр шүүмжлэлээс зайлах арга, зугатах газар байхгүй. Ядуу хүнд бүх юм хэцүү. Ядуурлыг бууруулах нь яалт ч үгүй тулгамдсан хурц асуудал учир зүүн төвийн үзэлтэй манай нам үүнийг бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг болгон хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Уг зорилтыг хэрэгжүүлэхдээ ядуу зүдүү хүмүүст хишиг хуваарилан түгээж, гол зогоон өдөр хоног өнгөрөөх замаар биш, хүмүүс өөрсдөө хөдөлмөрлөн тогтмол орлоготой болж, тэр нь байнга өсөн нэмэгдэж байх бодлогоор удирдах хэрэгтэй. Хүнд загас барьж өгвөл хоногийн хоолыг нь бэлдэж өглөө гэсэн үг, хүнд загас барих аргыг нь зааж өгвөл насан туршийн хоолыг нь бэлдэж өгөх буянтай ажил гэж олон жилийн өмнө хэлж байсан үгээ өнөөдөр дахин давтан хэлье.
Гал, усны аюул мэт хөнөөлтэй, нийгмийг дотроос нь хөгцрүүлэн ялзруулж, идэж сүйтгэдэг аюулт хорлол болох авлигатай эрс шийдэмгий тэмцэл хийх нь манай намын үүрэг төдийгүй нэр төрийн хэрэг. Хулгайчийг бариарай гэж орилох хулгайчийн үгээр уриа хийн өдөр хоног өнгөрөөх биш, авлигын үндсийг таслах шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй. “Айлгүй өг, ичилгүй ав” гэсэн цадиггүй үйлдэл үйлчилж эхэлсэн тэр цаг үе рүү гүн өнгийж, авлигын хорт үрийг цацаж, үндэслүүлэн цэцэглүүлсэн тэр эзэдтэй хуулийн хүрээнд хариуцлага тооцож, үндсийг нь таслахгүйгээр авлигын торлосон сүлжээ тасарч, хорт нөлөө нь амар арилахгүй. Олон түмэн манай намын боловсон хүчний бодлогын юунд нь эгдүүцээд, юунд нь дургүйцээд байна вэ? Удирдлагын шатаар халуунд нь халж, хүйтэнд нь хөрж өгсөх ёстой боловсон хүчнийг шууд цахилгаан шатаар дээш өргөөд тавичихаар бухимдан ундууцаж дургүйцээд байх шиг байна. Олон нүхтэй мэрэгч нэг нүхнээс нөгөөд дамжих шиг цөөн хэдэн хүн нэг албанаас нөгөөд дамжаад, салж ховхорч өгөхгүй зууралдаад байдагт бүр аазгай нь хөдлөөд байдаг юм. Тавигдсан боловсон хүчин нь чадваргүй бол олны доог, чадваргүй дээрээ хүнд сурталтай, өлөн нүд, бохир гар, бирдийн сэтгэлтэй бол хүмүүс бүр ч үзэж чадахгүй. Боловсон хүчний бодлогын шинэчлэл манай намын шинэчлэлийн нэг гол салаа мөчир яах аргагүй мөн. Байшин барьсан сүх хаалганы гадаа хэвтдэг. Хүн бол сүх биш. Намынхаа төлөө шургаж унаталаа зүтгэсэн хэн боловч сүх адил хаалганы гадна хэвтэх учиргүй. Дарга нар ойр ойрхон солигдох нь муу, муу дарга суудалдаа удаан суух нь түүнээс долоон дор. Хариуцлага алдсан албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож байхыг олон түмэн тэвчээртэй нь аргагүй хүлээгээд байгаа юм. Намдаа хариуцлагын ардчилсан, шударга тогтолцоог шинэчлэлийн хүрээндээ цаг алдалгүй хийе. Намаас томилогдсон ажилтнууд шударга бус ажиллавал намын нэрийг шавар шавхайтай хутгаж орхино. Дэлхий дээр ганцхан л шившиг бий. Шударга бус хэрэг.
“Шударга ёс алга болвол хүмүүсийн амьдралд үнэт зүйлийг өгч болох юу ч үлдэхгүй”. Манай нам шударга ёсыг намынхаа шинэ бэлгэдэл, тугны хамт өндөрт өргөн явах учиртай. Энэ бол намын бодлого, арга барил, сэтгэлгээний шинэчлэлийн амин сүнс мөн. Намын Их хурлаас ямар ч шийдвэр хараахан гараагүй байхад дүйвээнээр жадлан эсэргүүцэх хандлага мэр сэр дуулдана. Сайн, муу ямар шийдвэр гарахыг тааж мэдэх аргагүй. Сайн муугийн шалгуур нь цаг хугацаа хэмээх хэмжээгүй эрхт хаан билээ. Тэгэхдээ “муу шийдвэр гаргах нь ямар ч шийдвэр гаргахгүй буюу хэтэрхий орой шийдсэнээс төдий л аюултай биш”. Та бид нар урт настай, углуурга сайтай, сайн шийдвэр гаргах үүрэгтэйгээр энд цугласан. Үүргээ нэр төртэй биелүүлцгээе. Нам бол үзэл бодол нэгтнүүдийн улс төрийн байгууллага. Хоёр хөл нэг гутланд багтдаггүй гэдгийг бид үргэлж ухаарч явах ёстой. Намд олон ургалч үзэл ус агаар мэт хэрэгтэй, харин тэс өөр үзэл санаа нэг намд нэг дор байх аргагүй. Ард түмнийг тэнгис далайн ус гэвэл нам түүн дээр хөвөх хөлөг онгоц юм. Тэнгис, далайн ус хөлөг онгоцыг хөвүүлж ч чадна, хөмрүүлж ч чадна. Ард түмнийхээ итгэлийг дааж, цэнгэлийн манлай өөд нэгэн зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Манай нам улс орноо хөгжил дэвшилд хөтлөх итгэлт хөтөч, ард түмнээ аз жаргалтай амьдруулах авралын элч байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Намд шинэчлэл хийхэд удирдлага хийгээд гишүүд аль алинд нь улс төрийн эр зориг хэрэгтэй. Шинэчлэлийн бодлогыг Их хурал тодорхойлно. Шинэчлэлийг эрч хүчтэй, эр зоригтой баг удирдаж, гишүүд дэмжигчдийнхээ хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлж чадна. Тийм баг манай намд байна. Шинэчлэлийн үзэл санааныхаа төлөө бүхнээ зориулахад бэлэн дайчин эрсийн сэтгэлтэй хүмүүс намынхаа шинэ бэлгэдэлт туган дор нэгдэж, шинэчлэлийн гал дөлөн дундуур намаа удирдан, туучин гарах үүрэг хүлээнэ. Ийнхүү гал дөлөн дундуур туучин гарахад олз ашиг хайгчид зугатан одож, шалтаг хайгчид сугаран үлдэж, өвс сүрлэн хүмүүсийг шатааж, ган төмөр мэт хүмүүсийг хайлуулан нэг цуг болгоно. Ийм төмөр мэт цул хүчирхэг хүмүүс нэгэн зорилго дор нэгдсэн байгууллагын эсрэг юу ч зогсч чадахгүй. Манай нам чухам ийм төмөр мэт хүмүүс үзэл бодлоороо нэгдсэн хүчирхэг нам байж чадна гэдэгт итгэл дүүрэн байна.
Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр Та биднийг үргэлж ивээж байх болтугай.