Сүүлчийн найдвар
Нийгэмд ч, хүнд ч итгэл найдвар гэж нэг зүйл байдаг байна. Авлигачдаар дүүрсэн энэ нийгэмд ард иргэд улстөрчдөд өнөө итгэл найдвар гэдэг үнэт зүйлээ алдчихаад байсан юм
Нийгэмд ч, хүнд ч итгэл найдвар гэж нэг зүйл байдаг байна. Авлигачдаар дүүрсэн энэ нийгэмд ард иргэд улстөрчдөд өнөө итгэл найдвар гэдэг үнэт зүйлээ алдчихаад байсан юм. Хорин жилийн өмнө ардчиллыг дэмжиж дүн өвлийн хүйтнээр төв талбай дүүрч байсан тэр олон зуун мянган хүн одоо хаачив. Бүгдийг алдаж байна. Харин сүүлчийн найдвар үлдсээн. Одоо улстөрчид болон намуудаас хэнд итгэж найдах гэж. Телевизээр харахад л эрхэм гишүүд гэмгүй царайлан хуралдаа суух суухгүйтэй хууль хэлэлцсэн болж, сайд нар нь нэг л их ажил ярин алхаж байвч ойрмогхоноос цаагуураа бөөн түгшүүр явах боллоо. Сүүлийн өдрүүдэд авлигачид, хулгайчууд нь илт сандралдаж эхлэв. Нэг өрөөндөө хоёр, гурав, дөрөв, таваар бөөгнөрөн хаалгаа түгжинэ. Тэд кофе уугаагүй, шатар тоглоогүй, сумо үзээгүй мөртлөө их л чухал юм ярина. Парламентыг олон жил ажигласан сэтгүүлчид ордны томчууд бужигнаад түгшээд явчихсаныг олоод харчихжээ. Тэгээд нэлээд урт гартай нэг нөхөр гишүүнээс ийм асуулт асуужээ. "Гишүүн ээ, Дээд шүүхийн ерөнхий шүүгч халагдах өргөдлөө өгчихөж. Та мэдсэн үү" гээд тавьчихав. Уг нь шав шар царайтай тэр хүн нэг улайж нэг цайснаа, аа тийм үү, би ч хэвлэлийн та нарын адил мэдээлэлтэй байгаа гээд бултаж гарахдаа салганан чичирч байсан гэнэ. Төрийн мөнгөнд гараа дүрсэн шиг дүрсэн тэрээр их нүглийнхээ ганц хамгаалагчийг өргөдлөө өгснийг мэдээгүй байж харагдаач. Дараа нь бас л хаалгаа түгжчихсэн. Туслах нь өрөөндөө байгааг нь мэдсээр байж байхгүй гээд уулзахаар очсон болгоныг буцааж байна. Арай өрөөндөө яачихаагүй байгаа. Төрийн ордон юунд түгшээд байгаа юм бэ гэвэл Ерөнхийлөгч тангаргаа өргөөд үг хэлэхэд хашир парламентчид анх шоолж байсан юм. Ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг тавьчихаад үг хэлэхэд чичирч байна. Авлигачид хуулин дээр сайн ажилладаг. Одоо Ерөнхий прокурорт авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй ноцолдох эрх байхгүй. Тэр бүх эрхийг нь хуулиар Авлигатай тэмцэх газарт олгож Д.Дорлигжавт зөвхөн эрүүгийнхэнтэй тэмцэх хянах эрх л үлдээсэндээ пээдгэр явна. Харин дээд шүүхийн ерөнхий шүүгч өргөдлөө өглөө гэх мэдээ ёстой тэдэнд цаазын илд шиг сонсогдож төрийн ордонд мань эрүүд хаалгаа түгжиж ноохойгоо янзалж эхэлжээ. Гэтэл тэдэнд бас нэг аюултай мэдээ дуулдав. Ардчилсан намын даргаар З.Энхболд болно гэж зарлав. Идэр залуудаа Эрдэнэтийн Ш.Отгонбилэг нараас айгаагүй, огт зүрхшээгээгүй түүнийг УИХ-д сонгуулахгүй гэж шалтаг бүхнийг хийж байсан ч дийлдээгүй нэгэн. З.Энхболд Ардчилсан намыг удирдана гэхээс ердөө хэдхэн жилийн өмнө одоо УИХ-д суугаа бас л төрийн мөнгөнөөс сая доллар хусчихдаг нөхөрт бол эвгүй сонсогдохоор барахгүй дахиад эмнэлэгт хэвтэх ажил гарч, нуруу руу нь хүйт оргиж байгаа. З.Энхболдыг шазруун, хэнийг ч хайрладаггүй, найраанд ордоггүй гээд МАХН-ынхан төдийгүй Ардчилсан намын олон хүн үзэн яддаг. З.Энхболдыг Ардчилсан намын дарга болно гэдэг үг төрийн ордныг төдийгүй удахгүй болох Ардчилсан намын ҮЗХ-ны хурлыг бужигнуулаад байна. Дараа нь Засгийн газрыг хөндөж МАХН дангаараа Засгийн газраа байгуулаад яваа гэж тэр л хэлж чадна. З.Энхболд дээр Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар нэмэгдчихсэн нь хоёр намын холион бантан болсон хууччуулд бол аянга шиг сонсогдож байгаа. Ардчилсан нам арай л ардчилалтай болохоор намын шинэ дарга хэн бэ гэж санал асуулга явуулжээ. Гэтэл нэгдүгээр байрыг З.Энхболд, хоёрдугаар байранд Лу.Гантөмөр нарыг уншигч сонгогчид нэрлэжээ. Бусад лидерүүд нь санал асуулгаар байдаггүй шүү. Одоо намын даргын ажлаа өгөхгүй гэж Сангарагчаадаад (Ажлаа өгөхгүй гэж гүрийдгийг сангарагчаадах гэдэг үг гарсан байна.Г.Д) байгаа Н.Алтанхуяг бол бүүр сураггүй байна билээ. З.Энхболдод олон дайсан бий. Тэд З.Энхболдоос айсандаа элдэв гүтгэлэг, доромжлол, захиалгат нийтлэл, нэвтрүүлэг хийх гээд сонин телевизүүдийн хаалга онголзуулж явна. Ард түмэнд юу шаардлагатай билээ. Оюу толгой, Таван толгойгоос орох их мөнгө хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй л байх. Бас 20-70 мянган төгрөг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй байх аа. Хамгийн чухал нь шударга ёс тогтоох, шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газар нь үнэнч, шударга ажиллах л хэрэгтэй. Дээдэс доодос, мөнгөтэй мөнгөгүйг ялгаварлахгүй тийм нийгэмд амьдрахыг хэдэн халтар төгрөгнөөс илүү үзэж байна. Энэ тухай Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө "шударга байцгаая" гэж хэлж гарч ирсэн. Тэр анх ард түмнээс өөр дэмжлэггүй, төрийн томчуудын дунд ганцаардаж байсан. Шоолуулж доромжлуулж байсан. Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хуулийн хувьд хүчгүй ч гэсэн хүчтэй ажиллаж яван чангарч чадаж байна. Ард түмний итгэл найдварыг даах Ерөнхий прокурортой болсон. Бас авлигачдыг хамгаалахгүй ерөнхий шүүгчтэй болно гэж найдъя. Цагдаагийн даргыг МАХН-ын Ерөнхий сайд нь намын их хурлынхаа дараа янзлах байх. Авлигатай тэмцэх газар алийн болгон гүрийж эрхэм гишүүд нь хамгаалж суух вэ. Дийлж л таараа. Хамгийн чухал нь Ардчилсан намын дарга. Ардчилсан намын ард түмнээрээ хүрээлүүлж чадах гол нэр хүнд бол хэдэн халтар төгрөг өгсөн гэж хэлэх биш, шударга ёсыг тогтоож түүнийг баталгаажуулж чадна гэж иргэд итгэж найдаж явдагт хүч чадал нь оршдог. Магадгүй одоогийн болох ҮЗХ-ны хурлаар Н.Алтанхуяг сангарагчаадаад өнгөрөөе гэхэд МАХН их хурлынхаа дараа нэгэн нартай өдөр та нар гэр оронтой бол харь даа гэж найрсгаар зөвлөнө. Хоног хугацаа өнгөрөх тутам иргэдийн итгэл найдвар Ардчилсан намаас холдсоор л байх болно. Авлигачдаас салах цаг нь өнгөрлөө гэж ард түмний итгэл арай ч бүүр алдарчихаагүй эцсийн найдвар ганцхан Ерөнхийлөгчид үлджээ. Ерөнхийлөгчид ямар хүч байна. Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч, Авлигатай тэмцэх газар (дийлбэл шүү, дийлэх найдвар бүдэг) З.Энхболд даргатай Ардчилсан нам буюу сөрөг хүчин. Найдвар бас байна шүү. Авлигын загалмайлсан эцэг Ерөнхийлөгчөөс, ардчиллын загалмайлсан эцэг Ерөнхийлөгчийг сонгосны ач тус иргэдэд ингэж тусч магадгүй. Найдвар байна. Гэхдээ эл найдвар сүүлчийнх юм аа.
Virus
чагнаадорж
Зочин
зочин
Зочин
Ханибал
bat
zov
Зочин
ббб
MIka
buu med
Сонор
Çî÷äîä
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
G.D.
Зочин
АЗ
Зочин
Зочин
уншдаг
jak