Монгол “Синдикат”
Энэ нийгэмд бүхнийг мөнгөөр шийдэж болно. Хэдийгээр коммунист хүмүүжлээр манай үеийхэн мөнгийг үзэн яддаг авч бодат байдал ийм л юм.
Хуримтлал нэг буюу банк тонох нь:
Энэ нийгэмд бүхнийг мөнгөөр шийдэж болно. Хэдийгээр коммунист хүмүүжлээр манай үеийхэн мөнгийг үзэн яддаг авч бодат байдал ийм л юм. Өнгөрсөн оны эхээр зүв зүгээр байсан Монголын Төв банк эдийн засаг зохиомол хямрал өдөөсөн юм. Хямралын шалтгаан нь төв банк зах зээлд байсан нийт төгрөгийн гуравны нэгийг буюу нэг триллион шахам төгрөгийг эргүүлэн татсанд байв.
Гэхдээ энэ тоо ч бас эргэлзээтэй. Учир нь төв банкны Ерөнхийлөгч банкны депозитийг /татан төвлөрүүлсэн хадгаламж/ асар зөрүүтэй мэдээлж байв. 2009 он гарахын өмнө депозитыг 2,4 их наяд гэж байснаа нэгхэн улирлын дараа 1,2 их наяд гэж буюу хоёр дахин бууруулж зарласан юм. Бодат байдалд депозит 2,6 их наяд төгрөгөөс ч давж байсан юм. Гэтэл албан ёсны статистикаар банкны хадгаламжийн хэмжээ 1,2-оос хэтрэх ёсгүй байсан бөгөөд Төв банкны Ерөнхийлөгчөөр томилогдсон Д.Пүрэвдорж мэргэжлийн бус хүн учраас алдаа гаргаж жинхэнээсээ хэд байгааг зарлаж орхисон байжээ.
Өөрөөр хэлбэл төв банкны Ерөнхийлөгчийн алдаа гаргаж, Монголын зах зээлд нийлүүлсэн мөнгөний хэмжээ албан ёсны дүнгээс хоёр дахин их байгааг илчилж орхижээ. Үүнийг нь бүр эрт буюу арваад жилийн өмнө олон улсын санхүүгийн байгууллагууд олж тогтоосон бөгөөд албан ёсоор зарлаад байсан юм. Зүв зүгээр байсан эдийн засагт О.Чулуунбатын дараа инфляц хэтэрч 36 хувьд хүрсэн нь 1990-ээд оны эхэнд үеийн инфляцид дөхөж очсон үзүүлэлт юм. Монгол банк, Засгийн газартай хуйвалдан бодат эдийн засгийн багтаамжаас хоёр дахин давсан мөнгөний нийлүүлэлт хийснийг зохих түвшинд хүргэхийн тулд хоёр ч банкыг дампууруулав. Саяхан “Анод” банкны томхон зээлдэгчдийн жагсаалт гэгчийг гаргаж зарлажээ. Гэтэл тэнд нь дээд тал нь 3 тэрбумын зээл авсан жижгэвтэр компаниудын нэр л байна. Гэтэл 20-30 тэрбумын зээл авсан гэж байсан компаниудын нэр алга, тэдний нэрийг лав л банкны өр барагдуулах албаны “нууц” жагсаалтаас олохгүй байх. Өрийг төлөлгүй цайруулжээ. Лав л өөрт буй баримт, мэдээллийг үндэслэн тооцвол зөвхөн “Анод”-аас 200 гаруй тэрбумын зээл угаагдсан байна.
Зохиомол хямралын дараа хадгаламжийг төсвийн хөрөнгөөр баталгаажуулах бололцоо олдсон бөгөөд жилийн төсвийн орлогын 50 орчим хувиар л хадгаламжийг даатгаж орхисон билээ. Яг энэ үеэр ил болсон бас нэгэн статистик нь нийт хадгаламжийн 98 шахам хувийг хадгаламж эзэмшигчдийн 3 хувь эзэмшдэг ба үлдсэн 2 гаруй хувийг хадгаламж эзэмшигчдийн 97 хувь эзэмшдэг болсон байжээ. Энэ 97 хувьд 10 хүртэл сая төгрөгийн хадгаламжтай иргэд орж байлаа.
2009 оны Монголын санхүүгийн зохиомол хямралын сценари нь 1929 оны АНУ-ын санхүүгийн хямралын сценаритай тун төстэй байв. ХХ зууны манлай эдийн засагч М.Фрийдман монетаризмын онолоо гаргахын өмнө судалгаа хийж байхдаа 1929 оны хямралын шалтгааныг илрүүлсэн бөгөөд шалтгаан нь АНУ тухайн үед зах зээлд эргэж байсан нийт мөнгөнийхөө гуравны нэгийг эргүүлэн татсанд байжээ. Энэ тухай бичсэн өгүүллийг нь тун цөөхөн хүн мэддэг юм билээ.
2009 оны зохиомол хямралын үр дүнд Монголын санхүүгийн зах зээлийг гартаа авсан 2 хувь 1,3 их наяд төгрөгийн хуримтлалыг чөлөөлж авсан бөгөөд энэ нь бодат эдийн засагт байх ёстой мөнгөтэй тэнцүү хэмжээний мөнгө юм. Хоёр ч банк дампууруулж, алдагдлыг төрөөс өрийн бичиг гарган нөхсөн ба бодат эдийн засаг дахь мөнгөнөөс төсвийн орлого хамаарах учраас эрх баригчид өнөөдрийг хүртэл хадгаламжийн даатгалын хуулийг цуцлахгүй цааргалсаар байна.
Энэ тухай бүр эрт хямрал эхэлж байхад өөрийн сониноор бичиж байсан ч тун цөөхөн хүнд хүрсэн ба “Монгол банк” санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах гэж ядарч байхад бүү нэрвээч гэж гуйсан мэдэгдэл гаргаж байлаа. Д.Пүрэвдорж асуудлыг ойлгож байсан эсэхийг мэдэхгүй юм. Эрх баригчид гэх нь хаашаа юм, угаасаа УИХ-ын 76 гишүүний олонх нь тоглоомын хүүхэлдэй, Монголын санхүүгийн зах зээлийг гартаа авсан 2 хувь асар их хуримтлалаа хоёр дахин өсгөсөн билээ. Хямралыг зохиомлоор бий болгох зорилго үүнд чиглэж байсан юм, түүнээс бус Монгол хямралд өртөхүйц эдийн засгийн глобальчлалд, заримд нь ойлгомжтой хэлэхэд интеграцчлалд ороогүй өдий хүрсэн билээ. Өнөөдөр ч гэсэн шалгаад үзээрэй, хадгаламжийн хүүнээс татвар авахгүй байх тухай хууль 2013 оныг хүртэл хүчинтэй байгаа, хуулийн энэ ганцхан заалтаар санхүүгийн эрх мэдэлтнүүд бүх бохир мөнгөөрөө Монголын бүх банкуудыг эрхэндээ авсан юм. 2009 он гэхэд Монголын бүх хувийн банкууд үүсгэн байгуулагч, эзэд, хувьцаа эзэмшигчийнхээ мэдлээс гараад байсан юм. Бүх эрх мэдэл хадгаламж эзэмшигч гэгддэг цөхөн хүний гарт шилжсэн байлаа.
Төрийн мэдлийн гэгдэх цорын ганц банк “Хадгаламж” банкаар асар их мөнгөний урсгал зах зээлд орж байсан. Энэ урсгал л олон банкыг цөөн хүний гарт өгсөн юм. Зөвхөн банкаар зогсохгүй “Хадгаламж зээлийн хоршоо”-дод 60 гаруй тэрбумын хуримтлал бий болсон. Үүний тэн хагас нь иргэдийн хадгаламж байсныг барагдуулсан ба цаана нь үлдсэн 33 тэрбум төгрөгийн хадгаламжийн эзэд хэн байсныг хэн ч олж тодруулаагүй өнөөдрийг хүрээд байна. Монголын хадгаламжтай иргэд сая гаруй, үүний 2 хувь гэдэг нь 20 орчим мянган хувь хүн гэсэн үг. Гэхдээ хадгаламж эзнийхээ нэрээр биш эхнэр хүүхэд, нэрээ ашиглуулагчийн нэр дээр бүртгэгдсэн ба энэ нь 5000 орчим хүн буюу 1000 орчим гэр бүлд улсын нийт баялгийн 98 хувь төвлөрсөн гэсэн үг юм. Энэ 1000 хүнээс цөөхөн 11-15 төлөөлөл УИХ-д байдаг гэж үзвэл засаглал хэний гарт байгааг тодруулахад амар болох юм.
Хуримтлал хоёр буюу хүүгийн ашиг
Санаж байгаа бол 2009 оны эхээр Засгийн газар хямралын эсрэг төлөвлөгөө гэгчээр УИХ-аас 1,2 тэрбум ам.долларын гадаад өрийн баталгаа гаргуулахыг оролдсон билээ. Тухайн үеийн мэдээллээр энэ хэмжээний мөнгийг “Рио Тинто”-гоос өр болгон авахыг хичээж байсан ч “Рио Тинто” Хятадын шахалт, нэр хүндээ бодоод түүнээс нь татгалзсанаар бүтэлгүйтсэн юм. Одоо энэ багцаагаар бодоход Монголын санхүүгийн акулуудын гарт 1,8 орчим их наядын хуримтлал бий юм. Энэ бол багаар бодоход Монголын жилийн ДНБ-ны гуравны нэгтэй тэнцэх эсвэл жилийн төсвийн орлогын 75 хувьтай тэнцэх мөнгө. Ийм мөнгөөр тэд улсаа худалдаад авчихаж чадна. Тэр тусмаа төрийн эрхийг гартаа бүрэн авсан нөхцөлд.
Системийг нь харъя. “Рио Тинто”-гоос зээл авсан нэрээр энэ хэмжээний мөнгийг “Оюу толгой”-н ордод оруулах бололцоо байсан юм. Ингэхийн тулд Монголын талын хувь хэмжээг аль хэр багаар тогтооно тэр хэрээр санхүүгийхэнд очих ашиг нь өндөрсөх учиртай байлаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын ашгаа алсдаа Монголын төсвөөс төлүүлнэ гэсэн үг юм. Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын өрийн бичиг гэдэг нь Монголын санхүүгийн эрх мэдэлтнүүдээс Монгол Улс зээллэг авсан гэсэн үг агаад энэ зээллэгээр хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө энэ хэрийн ноогдол ашгийг аваад зогсохгүй, дээрээс нь бондын хүү авах учиртай байлаа. Энэ бол мөнгө угаах шилдэг арга.
Тухайн үеийн шахалтанд автсан эрх баригчид манай улстөрийн тоглоомонд хутгалдахаас болгоомжлон урьдчилгаа болгон өгсөн 250 сая ам.долларыг тараах хэрэгтэй болсон ба одоо ч тарааж байна. Гэхдээ энэ 250 сая ам.долларын асуудал ч бас “но”-той юм. Анхнаасаа хүүгүй өгөх байсан урьдчилгаа мөнгө хүүтэй болж хувирсан ба энэ зохиомол хүү нь ирээдүйд манай улстөрчдийн халаасанд орох болно. 250 саяын гурван хувийн хүүг тооцоод үзээрэй. Энэ бол урьд хэрэглэж байсан арга. Р.Фрийдланд “Оюу толгой”-н ордыг мэдэлдээ авахын тулд их өрийг төлөхөд туслаж 85 сая ам.доллар зээлж байсан. Мөнгийг хүүгүй зээлсэн авч манай талаас хүү тооцох санал гарсан байна. Өөрөөр хэлбэл Р.Фрийдланд хүүг авахгүй, өгсөн зээлээ л буцаж авна, харин 85 сая ам.долларын зээлд тооцсон сарын гурван хувийн хүү нь эрх мэдэлтнүүдийн халаасанд орсон гэсэн үг юм. Сар бүр 2,55 сая ам.доллар, жилийн ашиг нь 30,6 сая ам.доллар. Их өрийн далд ашиг ийм байвал ямар вэ? Одоо тооцоод үзье. Урьдчилгаа бол төлбөргүй, гэтэл урьчдилгааны хүүг тооцоод үзвэл хэдэн арван саяыг манайхан халааслах нь тодорхой байна уу? Ийм нөхцөлд хөрөнгө оруулагч тал хүсээгүй байхад энэ хүүг тогтоолгохын тулд манайхан нэмэлт таатай нөхцөл санал болгож чадна. Гэтэл “Рио Тинто” байгаа нөхцлөөр гэрээ байгуулахыг л хүсэж байсан, Хятадууд ордыг булаахаар дарамт үзүүлж, дөрвөн ажилтныг нь баривчлаад байсан үе шүү дээ. Харин манайхан өөр нөхцөл нэмсэн, өөрөөр хэлбэл урьдчилгаанд хүү тооцохыг хүссэн. Хэрэв хүү тооцохгүй бол гэрээ батлагдахгүй нь тодорхой болбол, өөрөөр хэлбэл шийдвэр гаргагчдын улсынхаа эсрэг хийж буй тулгалтыг хөрөнгө оруулагчид хүлээн авах л болно.
Энэ аргыг бас өмнө нь ч хэрэглэж л байсан. Жишээ нь төсвөөс махны үнийг зохицуулахаар интервенц хийх зорилгоор хуваарилсан тэрбум төгрөгийг хотын дарга махны үйлдвэрийн даргаар тавьсан өөрийн хүнээр дамжуулж нэг жил банкинд өндөр хүүтэй хадгалуулж байв. Тэрбум төгрөгийн сарын хүү 2,5, төгрөгөөр бол 25 сая, жилийн хүү нь төгрөгөөр 300 сая. Нэг жил зувчуулахад уг мөнгөний гуравны нэгтэй тэнцэх мөнгө босгож байна. Харин өндөр хүүг нь төлөхийн тулд банкууд мөнгөө ХЗХ-дод байршуулж сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлэх оролдлого хийж байсан. ХЗХ нь дампуураад балармагц мөнгийг төрөөс гаргачихаж байна. Ингэх шалтгаан нь иргэдийн хадгаламжинд санаа зовсных биш, өөрсдийнхөө мөнгийг бүрэн бүтэн авахад байгаа юм.
Үүнийг нь зогсоох ородлого бүр ч дампуу төгсөж байгаа юм. Мах бэлтгэлд өгөх мөнгийг нь зогсоомогц ашгаа махны үнийн өсөлтөөс гаргаж авч байна. Өөрөөр хэлбэл махны интервенцийг хаамагц сөрөг интервенц хийж хотод орж ирэх махны урсгалыг тасалдуулж, өөрийн мэдлийн ченжүүдээр дамжуулж махны үнийг хоёр дахин өсгөөд ашиг олж байна. Өнгөрсөн ганцхан жилд хотын захиргаанаас “Халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд хотод хөлөөр нь мал оруулахгүй байх”, “Хөдөө орон нутгаас ирсэн малчдыг суурьшлын бүсээс хөөх” зэрэг тушаалууд гарч, мал тарган орсон зүүн аймгуудад шүлхий дэгдэж эхэлсэн нь гайхалтай байгаа биз. Энэ мэт олон сүлжээ бий гэвч ингэсгээд орхиё.
Хуримтлал гурав буюу олигархууд яаж үүсэв
Олигарх нь хэдэн жилийн Монголчуудын төсөөлж байсан шиг Оросын үзэгдэл биш. Бүх л пост-коммунист оронд бий болсон үзэгдэл. Зах зээл цөөнхийн мэдэлд орон үндсэн хөрс нь төрийн монополь байжээ. Төрийн өмчийг задлан хувьчилж эхлэхэд явцын дунд хувьцааны дийлэнх цөөн гэр бүийн мэдэлд оржээ. Энэ бас л жам ёсны үзэгдэл, дээрээс нь иргэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг, хувьцаа хоёроо ч ялгадаггүй байлаа шүү дээ. Ийм үед хувьцааны хяналтын багц маш хямдаар 2000 гаруй гэр бүлд төвлөрсөн юм.
Энэ 2000 гаруй гэр бүлийн эзэмшилдээ авсан үйлдвэр аж ахуйнууд нь Монголын зах зээлд монополь эрхтэй ноёрхож байсан улсын үйлдвэрүүд юм. Энэ үйлдвэрийг эзэмшигчдийн мэдэлд зөвхөн хуучин үйлдвэрүүд бус бас зах зээл нь орж ирсэн юм. Энэ л хамгийн гол ашиг байжээ.
Зарим үйлдвэрүүдийг задлан хувьчилсан тул зах зээл нь хуваагдсан, гэв төрийн монополийн дараа шууд чөлөөт зах зээлд шилжих боломжгүйгээс олигополь зах зээл бүрэлдэж эхэлжээ. Зах зээлд өрсөлдөгчид нь дотоодын үйлдвэрлэгчид бус гадаадынхан байсан. Зах зээлээ хамгаалж, эзэмшиж чадсан нь олигарх болж байлаа. Үүний төлөө шинэ бизнес эрхлэгчдийг буруутгаж болохгүй. Гарааны ижил нөхцлөөс тэд хуучин нийгмийн сууринд дээр хэт баяжигсад болон хувирчээ.
Олигарх төрөх бас нэг нөхцөл нь төсвийн хэт төвлөрлөөс үүдсэн юм. Төсвийн хөрөнгө оруулалтыг монопольдон авах, хяналтаа тогтоох замаар шинэ олигархууд түргэн өндийжээ. Харин үүний цаана сонгуулийн санхүүжилт, авилга хээл хахуулийн томоохон хэргүүд бий. Энэ бол Н.Энхбаярын засаглалын жилүүдийн эдийн засгийн гажуудлын үр дүн бөгөөд эцэстээ тэд улстөрийн үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлөх болж, санхүүжилтийг өөр хүнд өгдөг болсноор Н.Энхбаярын ноёрхол төгсжээ.
Өнөөдөр улстөрийн эрх мэдэл харьцангуй суларчээ. Коммунист засаглалын улстөрийн монополь эрхийг шинэ олигархууд хүлээн зөвшөөрөхгүй байна. Үлгэрлэвээс Монголын улстөрийн эрх мэдэл дам дамаа “Солонгосын даймондууд” маягийн санхүүгийн олигархуудын мэдэлд шилжжээ. Тэдэнтэй зэрэгцэн улстөрийн луйвраар баяжигсад, улстөрөөр мэргэжсэн луйварчид эрх мэдлээ үүрд бататгахыг хичээж байна. С.Баяр “нам төрийн эрхийг” олигархуудын дэмжлэгээр авсныхаа хариуд эдийн засгийн хувьд цөөнхийн ноёрхол тогтоох замд эргэлт буцалтгүй ороход чиглэсэн хэд хэдэн алхам хийсэн юм. Өнөөгийн Монголд сайнаар бол Өмнөд Солонгос, муугаар бол Орос лугаа адил улс-төр санхүүгийн тогтолцоо бий болсон байна.
Хуримтлалын эсрэг
Нэгэнт ийм хуримтлал бий болсныг мэдсэн учраас хуримтлалыг задлахын тулд эрх баригчдаас амлалтыг шаардах хэрэгтэй болсон юм. АНУ-д олон жил амьдарсан, МАСЗХ-ны гишүүн, Монголд нэртэй нэгэн залуу энэ системийг сайн анзаарснаа хэлсэн юм. Тэрээр “АНАТХ-ны тэмцэл нь Монголыг цөөнхийн гарт орохоос нэг удаа аварлаа” гэж ярьжээ. Зүгээр АНАТХ-ыг рекламдах гэж байгаа юм биш, тэр тусмаа ийм реклам нь өгүүллийг итгэл үнэмшилгүй мэт харагдуулах, сөрөг увайгүй дайралтын шалтаг болох учраас дурдахгүй өнгөрч болох л байсан ч энд албаар дурдаж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын тэмцлийн явцад эрх баригчид илэрхий хэрцгий загнаж байсан. Урьд өмнө ийм байгаагүй, зөвхөн улстөрийн эрх мэдлийн асуудал яригдаж байсан бол ядаж аллага хийх оролдлого гарахгүй байсан, гэхдээ мөнгөний асуудал яригдаж байгаа үед хүн хэзээ хэзээнээс хэрцгий болдог жамтай.
Улс орныг худалдан авах цөөнхийн сонирхлыг дөнгөж хагас жил л тэсгээлээ. Цаашид хэр удаан тэсгээхээ хэлж мэдэхгүй юм. Үүний дараа тэд “Б” хувилбараа хэрэгжүүлэхээр хагас жил мачийлаа. “Оюу толгой”-н ордод хуримтлалаа угаах оролдлого бүтэлгүйтмэгц эрх баригчид дараагийн аргаа сэдэж эхэлсэн юм. Нэгэнт систем боловсорсон учраас хөрөнгө оруулалтаа өөр замаар, гэхдээ нэгэнт боловсорсон системийн дагуу угаах шаардлага гарчээ. Ингээд Ашигт малтмалын хуулинд заасан стратегийн ордуудад хөрөнгө оруулахыг чармайж эхэлжээ. 15 орд зарласан байсан ба зарим нь компаниудын мэдэлд орсон байсныг барьцаалсан банкыг нь дампууруулах замаар нийгэмчилжээ. Тэгээд тэр 15 ордоо барьцаалж зээл авах гэхдээ яг өмнөхийн адил 1,2 тэрбум ам.долларын зээл авахыг оролдож эхэлжээ. Үүндээ хүрэхийн тулд Засгийн газраар асар их өрийн бичиг гаргуулсан байна. Засгийн газрын дотоод өрийн хэмжээ өдгөө нэг их наяд орчим төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл эрх баригчдын зувчуулсан мөнгийг нөхөхийн тулд ийм хэмжээний “хий” мөнгө зарлагаджээ. Хямрал өдөөсний учир үүнд байна. Их амархан санагдаж магадгүй ч би хуримтлалыг тооцохдоо энэ 1,2 тэрбум ам.доллараар баримжаалж байна. Энэ нь одоогийн ханшаар 1,5 их наяд төгрөг.
Одоо дотоод өрийн асуудал босч ирнэ. Тэр өрийг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулна. Цөөнхийн “синдикат” санасандаа хүрэхийн тулд УИХ-ын гишүүдийг тэрбумаар хахуульдахаас буцаагүй юм. Энэ мөнгө угаасаа тэдний мөнгө биш, төрийн мөнгө. Одоо УИХ томоохон ордуудаа барьцаалан өр тавих шийдвэр гаргавал бүх томоохон ордууд цөөнхийн хүний гарт орно гэсэн үг.
Дараа нь тэд өөрийн мөнгөө улсдаа зээлж, хөрөнгө оруулалт хийгээд ордуудыг ашиглаж эхлэх ба ордуудын ашгаас гадна бондын хүү тэдний халаасанд орсоор байх болно. Ингэж нэг сумаар давхар хожоо хийх юм. Ингэснээр цөөнх элитүүд банкуудыг яаж эрхэндээ авсан яг тэр аргаараа улс орныг эрхэндээ авна.
Улстөрийн мөнхийн ноёрхол
Сүүлийн үед эрх баригчид ахиад 20 жил, ядахдаа 10 жил тэсэхийг ард түмнээсээ гуйж эхэллээ. Үндсэндээ 2016 он гэхэд Монголд угсаа залгамжилсан элитүүдийн засаглал тогтох болно. Үүний тулд тэд 2012 онд тогтож үлдэх хэрэгтэй байна.
Өнөөдөр засаглагчид голдуу 1950-1960-аад оныхон юм. Тэд биологийн насаар 1980-1990-ээд онд хүүхэдтэй болсон. Тэдний хүүхдүүд өнөөдөр 25-35 насныхан. Яг энэ үетэй зэрэгцээд Монголын нийгэм жам ёсны генерацийн шинэчлэл эхэлсэн. Энэ шинэчлэл тэднийг санаагүй байхад буюу арай л эрт эхэлчихсэн юм. Хэрэв түүхийн давтамжийг анзаардаг бол Монгол дахь үе хоорондын зөрчил 10-15 жилийн хугацаатай давтагдаж, шинэ үе гарч ирдэг билээ.
Гагцхүү Ю.Цэдэнбал Оросуудын дэмжлэгээр гурван ч үеин шинэчлэлийг давж тогтсон юм. Эхнийх нь сэхээтний төөрөгдөл, дараа нь намын эсрэг бүлэг, гурав дахь нь 1980-аад оны эхээр эхэлсэн. Ц.Намсрай нарын шинэ үе өмнөх үеэ түрж эхэлсэн ч Ардчилсан хувьсгалаар засаглал орвонгоороо эргэчихсэн билээ. Ю.Цэдэнбалаас хойш хуваарьгүй ноёрхлоо тогтоох оролдлогыг Н.Энхбаяр хийсэн ба тэрээр 1996-2009 оныг хүртэл 10 гаруй жил төрийн эрхэнд тогтсон юм. Гэхдээ тэр хувааж захирахыг хүсээгүй, тиймээс ч санхүүгийн цөөнхийн түрэлт ба шинэчлэлийн давалгаанд цохигдон унаад байна.
Харин одоо үе халах шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ энэ нь хаа хамаагүй залуусаар улстөр-санхүүгийн эрх мэдлийг шинэчлэнэ гэсэн үг биш юм. Өнөөдөр МАХН-ыг шинэ харагдуулж байгаа залуус яг энэ түвшиндээ буюу нийслэл, аймгийн ИТХ-ын хэмжээнд царцана. Олонх нь явцын дунд улстөрөөс шахагдан гарсан байх болно. Нэгэн үе Н.Энхбаярын эсрэг зорилгодоо ашиглахаар нийгмийг шинэчлэх хөдөлгөөнүүд болоод диссидентүүдийг санхүүжүүлж байсан элит шинэ давхарга өнөөдөр өөрсдөө оршин тогтнох, угсаа залгамжилсан засаглалаа бэхжүүлэхээр чармайж байна. Өөрөөр хэлбэл хувьсгалын дараахь бужигнаан намжиж, Монголын нийгэмд цоо шинэ давхраажилт бий болж байна.
Өнөөдөр тэдний хүүхдүүд 25-35 насанд хүрч байна. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн суудлыг алдахгүйн тулд нэр дэвших насны хязгаарыг 45 гэж тогтоогоод сая Ц.Элбэгдоржид алдлаа. Тухайн үед хувьсгалыг гардан удирдаж байсан залуус их сайндаа л 30-тай байсан билээ. Харин санхүүгийн эрх мэдлийг атгагч цөөнх энэ алдааг давтахгүйн тулд яарч байна. 2016 он гэхэд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн олонх нь тэдний хүүхдүүд байх болно. Тэр “хүүхдүүд” нь тухайн үед 30-40 насны, барууны аль л нэртэй сургуулийг дүүргэсэн, дүүргээд зогсохгүй мастер, доктор хамгаалсан, өндөр боловсролтой, төрийн албаны туршлагатай, дэлхийн түгээмэл хэлнүүдийг гаргуун эзэмшсэн тийм л хүмүүс байх болно. Өнөөдөр УИХ дахь үе хоорондын хурцадмал тэмцлийн шалтгаан үүнд байна.
УИХ-ын гишүүн Тэмүжингийн хэлдэг үнэн. “Бидний үеийнхэн бол эгэл борчуулын хүүхдүүд, дотооддоо сургууль дүүргэсэн, асар хөдөлмөрч, авъяастай нь их сайндаа л гадаадын аль нэг сургуульд мастер хамгаалсан ийм л хүмүүс. Амьжиргаагаа тогтоох гэж арван жил зүтгэсэн, хажуугаар нь сурч боловсрох зав багатай, тиймээс оюуны чадвартай, хөдөлмөрч нь жаахан амжилтад хүрсэн. Гэтэл 2016 онд өрсөлдөгчид маань өмнө хэлсэн шиг айхтар “анкеттай” бол ард түмэн хэнийг сонгох нь ойлгомжтой”.
Өмнөх үе дараа үеэ сайтар бэлдсэн юм. Хүүхдээ Ерөнхий боловсрол эзэмшмэгц гадаадад сургуульд явуулсан. Төгсөөд ирмэгц төрийн байгууллагад жирийн албанд ажиллуулсан. Дараа нь гадаадын аль нэг сургуульд мастер хамгаалуулахаар илгээсэн. Ирмэгц дунд шатны албан тушаалд томилон ажиллуулсан. Одоо олонх нь хүүхдээ доктор хамгаалуулахаар явуулсан байна. Тэд эргэж ирмэгцээ яамны хэмжээнд ажиллана. Дараа нь аавууд нь улстөрөөс холдож, хүүхдүүдээ оруулна. Одоо ч зарим нь бэлтгэж байна. Энэ шинэ үеийнхнийг муулах гээгүй байна, гэхдээ тэдэнд сурч боловсроход ямар ч бэрхшээл байгаагүй юм. Тэд шинэ үеийн цагаан захт давхарга. Сонгуульд нэр дэвшихэд сайхан намтраас гадна санхүүгийн асар их нөөц бий. Ийнхүү улс орны улстөрийн эрх мэдэл удам дамжсан цөөн гэр бүлийн мэдэлд орох юм.
Мөнгөөр улстөрийн эрх мэдлийг авах туршилтуудыг хангалттай хийсэн байна. Ийнхүү шилжилтийн үе дуусахад цоо шинэ элит давхарга төрийн эрхийг эзэмдсэн байх болно.
Филиппиний Ерөнхийлөгчийн сонгууль болов. Гэтэл Бенито Акино гэгч ялжээ. Гайхав, арай энэ Филиппинд “Акино” овогтой хүн л Ерөнхийлөгч болно гэж хуульчлаагүй байлтай. Энэ Ерөнхийлөгчийн аав Филиппинийг олон жил удирдаад авилгын хэргээр төрийн эрхнээс зайлуулагдсан юм. Нэг сонгууль өнжөөд ээж нь Карасон Акино төрийн тэргүүн болсон. Мөн л авилга энэ тэр асуудлаар нэр хүндээ алдаж ялагдсан. Гэтэл энэ удаад “нэр цэвэр” хүү нь Филиппиний төрийн тэргүүн болон тодорлоо. Яг ийм нийгэм Монголыг хүлээж байна. Бид ардчилсан Солонгосчууд шиг ардчилсан сонгуулиар элитүүддээ угсаа залгамжлах эрхийг олгосоор байх болно. Ардчилал мандтугай.

Сувда
саруул
саруул
Зочин
Зочин
Тулгаа
Зочин
балай юм.
ббб
bagsh nar
E
www
irgen
Зочин
liberty
Зочин
Bi-Mongol
би
Зочин
Зочин
Goodluck
hehe-d
Baagii
Kloss
hi
ard
Зочин
Зочин
he he
Зочин
зочин
Зочин
aimaar yumaa
Ёоёо
Илүүджээ
бодол
Зочин
Зочин
Зочин
Зочин
eebii
hehe
Үнэн
hehe