Авлигачдаа хазаарлаагүй цагт алтаар бороо оруулаад ч ард түмэнд хүртээлгүй
Азийн нэг жижиг орон Монгол Улс коммунист дарангуйллыг халан ардчиллын замыг сонгон авлаа гэсэн сайн мэдээ дэлхийн сонорт хүрч гайхуулж байсан маань хорин жилийн тэртээ өнгөрчээ.
Азийн нэг жижиг орон Монгол Улс коммунист дарангуйллыг халан ардчиллын замыг сонгон авлаа гэсэн сайн мэдээ дэлхийн сонорт хүрч гайхуулж байсан маань хорин жилийн тэртээ өнгөрчээ. Энэ үед өндөр хөгжилтэй хийгээд хөгжил дорой олон улс орон үнэхээр талархаж Монгол Улс улс төрийн шинэчлэлтээр Азид байтугай Европт гайхагдаж Оросоос хол түрүүлж явна гэж дуу алдаж байсан юм. Гэтэл өнөөдөр ардчиллаараа гайхуулж явсан Монгол Улс газрынхаа эрдэнэс баялгаар, ард түмнийхээ туйлын ядуугаар гайхуулах боллоо. Олон том гүрнүүд энэ улс орны ардчиллын үйлсэд туслая гэхээсээ илүү жаахан баялгаас нь хүртэлцэе гэж өрсөлдөж эхэлжээ. Тэд уралдаж байна. Ингэж манай улсын улс төрийн шинэчлэлд тусалж байсан том улс орнуудын эдийн засгийн сонирхол нь илт давамгайлаад ирэв. Тэдэнд одоо Монгол Улс ямар нийгэм байгуулж яаж хөгжих нь хамаа байхгүй гэсэн үг. Монгол Улсад ямар нам байж ямар зам сонгох нь ч нэг их сонин биш. Ямар ч улс төрийн хүчин Монголын засгийн эрхэнд гарч ирсэн амьдрал нь дээрддэггүй мөртлөө авлига хүнд суртал нь буурдаггүйд л бүх хэргийн учиг байв. Тусалж дэмжиж байсан тулж нөхөрлөж байсан улс орнуудын итгэл алдарч дээдэстэй нь мөнгөний хэлээр ярих эв дүйгээ олоод авсан. Харин одоо хөрөнгө оруулагч нэрийн доор хэнийг нь яахаа сайн судалж бас амжуулж сурлаа. Улс төрийн намуудыг нь ч, парламентын гишүүдийг нь ч улс төр ярихаас холдуулж, эвсүүлж эдийн засаг яриулж нэг толгойтой болгов. Тэд бүгдээрээ эдийн засаг ярьж байна. Эдийн засаг хурдацтай хөгжиж байна. Цаашид ч гайхмаар өснө. Дотоодын нийт бүтээгдэхүүн 20-30 дахин нэмэгдэнэ. Хүн бүгдийг зүгээр суугаад байхад мөнгө өгнө. Төрийн албан хаагчдын цалинг саяд хүргэнэ. Төсвийн орлого толгой эргэм болно. Цаашид бүгдийг нийгмийн хамгаалалд хамруулна мөнгөөр шийднэ ч гэх шиг. Төрийн эрхийг хамтран баригчид Оюу толгой, Таван толгой, уран, алт нүүрсний ордууд асар их ашиг олж түүнийгээ хуваах компаниуд, гадаадын хөрөнгийн биржүүдийн тухай ярих болов. Түүн дээр Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк улс төрийн ташуур өгч эдийн засгийн гайхамшигт өсөлт гэж онгироож байна. Гэтэл яг ард түмнийх нь байж байгааг амьдарч байгааг хараач ээ. Монгол орныхоо тусгаар тогтнол, шудрага ёс, ардчилал, хууль,шүүхийн байгууллгын шинэчлэл, ажлын хариуцлагын тухай дуугардаг томоохон улс төрийн хүчин, эрх баригчид байхгүй болжээ. Төр нь ч, засаг нь ч авлигачдын өмнө хүчгүй болжээ. Энэ тухай шаварт ойчсон шарын эзэн гэж ганц Ерөнхийлөгч л дуугарч байна.\ Монгол улсын Ерөнхийлөгчийн парламентын 20 жилийн ойн хурал дээр хэлсэн үгийг онцлов. /Г.Д/ Харамсалтай нь Ерөнхийлөгчийн үгийг ч, бодлогыг парламент нь дэмжихгүй зарим гишүүд нь бүүр улаан цайм уурлаж бухимдаж бүтэж үхэх шахаж явна. Хэрвээ цэцэглэсэн авлигач нараа хазаарлахгүй бол, хэрвээ шүүх засаглалын шүүсийг шахахгүй бол, Засгийн газар нь ч нэр бүхий том авлигач агентлагийн дарга нараа дийлэхгүй бол “эдийн засгийн алтан бороо” ороод ч ард түмэнд юу ч наалдахгүй гэдийг өдий болтол мэдэхгүй гэж үү. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн үгийг зад эсэргүүцээд гөжөөд зогсож байна гэж бодъё. Гэтэл Ерөнхийлөгчийг дэвшүүлж гаргасан түүнийг төрүүлсэн нам болох Ардчилсан нам тус намаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь ч түүнийг дэмжихгүй МАХН-ыг дагаж намирах боллоо. Ардчилсан нам, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь ч таван сайдын суудлаар ардчиллын үнэт зүйлсээ худалдчихсаныг бас дахин мэдэрлээ. Ардчилсан намын МАХН-д алба хашиж байгаа дарга Н.Алтанхуяг болон түүнийг дагасан хэдэн сайд нь биеэ өмөөрч ганцхан өгүүлбэр үглэнэ. Манай нам засгийн газарт орсноор Оюутолгой, Таван толгой зэрэг том төслүүдийг хэрэгжүүлэлцсэн гэж дорой дуугаар үглэнэ. МАХН дангаараа Засгийн газраа байгуулаад явсан ч гэсэн энэ төслүүд гацахгүй явах байлаа. Учир нь үнэхээр улс орноо хөгжүүлэх ийм их боломж дээр сөрөг хүчин ч бай хэн ч гэсэн дэмжиж гараа өргөнө. Сайд болгосонгүй гээд өөр коноп дараад байдаг тийм тэнэг УИХ-ын гишүүн одоо хаа ч байхгүй шүү дээ. Ардчилсан намын удирдлагууд сайд болгохгүй бол Засгийн газрыг чинь унагана гэсэн гэрээ хийсэн гэжүү. Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө л Ардчилсан намынхныг Засгийн газарт байлгаад байгаа юм. Түүнээс биш манайх дангаараа Засгийн газраа аваад явж болно гэсэн мэдээ МАХН-ын удирдлагаас гарч байна. Үгүй дээ. Ардчилсан нам МАХН-тай өрсөлдөж хэзээ нэгэн цагт төр дангаараа барих найдвартай улс төрийн хүчний хувьд МАХН-ыг царайчилж суух албагүйг Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид мэдэж байгаа. Хэзээ ч өөрснөө төр барих хэмжээнд очих чадвар байхгүй улс төрийн хүчин буюу жижиг намууд бол яахав
Засгийн газарт хоёр нэгэн сайдтай дүүжигнэж явах сонголт хийдэг юм. Ард түмэн Ардчилсан намд юу гэж итгэдэг вэ гэхээр авлига, хээл хахууль, төрийн албаны эрс шинэчлэл, шударга ёсны төлөө тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулна гэж одооч итгэсэн хэвээр байх шүү. Ерөнхийлөгчийн хэлсэн үг ард олны бол загатнасан газар маажих шиг болж, МАХН-ынхныг ёстой нэг түлж, Ардчилсан намынхныг улалзуулаад өнгөрөв. Гэвч Ардчилсан намын МАХН-тай цуг яваа нөхдүүд ичих янз ёстой алга аа. Ардчилсан намынхан ирэх сард болох Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлаар нэг бол ард түмэнтэйгээ цуг явж, жирийн гишүүд дэмжигчдийнхээ үгэнд орж Ерөнхийлөгчийнхөө талд шуудран орж шударга ёсны төлөө тэмцэх. Үгүй бол ард түмнээ ч, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчөөсөө ч салж МАХН-ын хаяа түшин гэлдрэх хоёр замын нэгийг сонгох болж дээ. Дахин хэлэхэд Засгийн газар эдийн засгийн статистикийн өсөлтийн мэдээг урдаа барин ард иргэддээ хүртэхгүй байгаа хий мөнгөний тоогоор яриад байна. Харин амьдралын үнэн бол ганцхан л байдаг. Авлигачдаа хазаарлаж чадахгүй байгаа улс орны амьдрал зэсэн гол урсаж, алтан бороо ороод ч дээрдэхгүй. Ардчилсан намынхны ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийнхөө талд байх уу, МАХН-ын дагавар магнай болон явах уу гэдгийг ялгах Үндэсний зөвлөлдөх хорооны хурал энэ сарын 19-нд болох юм байна.

Зочин
ббб
zochin
Зочин
mgl
Зочин
hi
Зочин
E1eCt
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
urna
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ардын нэг
Ardchilsan Nam