Авлигачдын хөзрийн тамга Сангарагчаад байгаа болохоор л ингээд байна
Авлигатай тэмцэхийн дарга гэж байрнаас нь хөдөлгөж болдоггүй бул хар чулуутай болжээ.
Авлигатай тэмцэхийн дарга гэж байрнаас нь хөдөлгөж болдоггүй бул хар чулуутай болжээ. Монголын төр хүртэл айгаад хөдөлж чадахгүй байна. "Ил санал хураахаар занаанд нь орчихно" гэж хэр баргийн юмнаас айдаггүй Хууль зүйн сайд Ц.Нямдорж тайлбарласныг бодоход мань хүний асуудлыг нууцаар хэлэлцэх гэж зүтгээд байгаа МАХН-ын гишүүдэд их учир байх шиг. Унагах гэхээр "нөгөөхийг чинь хэлнэ шүү" гэж айлгаад байдаг бололтой. Ер нь Сангарагчаа их юм мэдэж байгаа нь гарцаагүй. Тиймдээ ч өөрийнх нь суудал яригдахтай зэрэг 21 авлигачийг зарлах тухай мэдээлэл түгж байхав. Хэрэв зарлавал өөрөө унана. Тэгэхээр айлгаж байгаад үлдэх нь гарцаагүй бололтой. Ямар сайндаа 21 авлигачийг зарлах сургаар баахан улстөрчид Авлигатай тэмцэх газрын таньдаг мэддэг хүмүүс рүүгээ сэмхэн утас цохиж "Миний нэр байна уу" гэж асуусан гэхэв дээ. Юутай ч Сангарагчаагийн энэ айлган сүрдүүлэлт олон хүнийг нойргүй хонуулж дөнгөж л байна. Сангарагчаа бас муу ажиллаж байна л даа. Мэдэж л байсан юм бол эртхэн хэлчихгүй. Тэгсэн бол энэ хэдийн өмнө ингэж асуугдаад суугаа ч уу. "Намайг унагана гэж гонж" гэж нэлээд эрт бардамнаж байсан нөхөр. Тэгж том дуугарч, онгирох шалтгаан нь энэ 21 авлигач байсан байна. Уг нь одоо зарлачихвал УИХ-ын одоогийн хэд бие биеэ барьж өгөөд 21 байтугай юм болно л доо. Дэлхийгээр нэг авлига ихтэй орон гэдгийг мэдээд авлигын индексээрээ жилээс жилд урагш ахиад байхад эртээ цагийн улирч өнгөрсөн Гаалийн Баатарын хэргээс өөр дуулиантайхан авлигачийг илрүүлсэнгүй. Илрүүлчихээд зарласангүй гэх үү дээ. Тэрнээс биш нялх хүүхэд ч төрд ажиллагсад авлига авдгийг мэддэг болсон цаг шүү дээ.
Энэ хүнийг албан тушаалаас нь буулгах асуудал сунжирч, үндсэн шугамаасаа хазайж, бүр төөрөөд одоо УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтыг яриад эхэлчихлээ. Зунжин зууралдаад бардаггүй энэ хүнийхээ асуудлыг нэг тийш болгож чадахгүй манай УИХ гэж хэрэг алга. Хууль батлахын оронд хүний албан тушаалтай зууралдаад хамаг цагаа барж дууслаа. Ард түмэн бол яагаад ингэж сунжруулаад зууралдаад байгааг нь гадарлаж л байгаа. Сангарагчааг огцруулахаар өөрсдөө бас огцорчих гээд байгаа болохоор л тэр шүү дээ.
Манайхан хачин хүмүүс. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрт нь таван зуун саяын авлига өгөх гэсэн хүн байсан гэчихээд нэрийг нь нууж хаацайлаад байсан. Эсвэл авлига авдаггүй сүрхий хүн болох гэж сайхан жүжиглэв үү. Өгөх гээд байсан хүн байгааг хэлээд байхад нь Авлигатай тэмцэх газрын нөхдүүд шуудхан очоод хэлүүлчихгүй дээ. Хэлэхгүй байвал гэмт хэрэг нуун дарагдуулсан, эсвэл авлига авсан л байж таараа. Ингэхээр ганц Сангарагчааг ч биш Авлигатай тэмцэх газрын асуудлыг нэг эргэж хармаар юм. УИХ-ын ил, далд саналын тухай эцэс төгсгөлгүй маргаанаас харахад Авлигатай тэмцэх газрын даргыг ил санал хураалтаар авч хэлэлцээд авч үлдэх гэж зүтгэвэл авлига аваад өмөөрлөө гэж харагдана хэмээн ичээд байгаа ч юм шиг.
Тэгээд өөрсдийгөө барьж өгье гэвэл Сангарагчааг унагах хэрэгтэй болчихно. Авч үлдвэл амь аврагдах янзтай. Үнэн хэрэгтээ УИХ ингэж маргаад байх ч хэрэг алга. Авлигачдын хөзрийн тамгыг Сангарагчаа атгачихаад сууж байгаа болохоор УИХ ингээд байна. Хууль зөрчин байж далд саналаар шийдэх гээд байгаа МАХН-ын нөхдүүдээс л тэр 21 авлигачийг ер нь хайх хэрэгтэй юм байна. Монголын төрд байгаа хэд өөрсдийнхөө авлигын хэргээс болж л ганц хүнд чадуулаад гацаанд орчихоод байна шүү дээ.