Ардчилсан нам МАХН-ын хашаанаас хөөгдөж гарах уу, хөшиж гарах уу
МАХН бага хурлаа хийж тун удахгүй их хурал нь хуралдаж, эдийн засгийн том том төслүүд батлагдаж, атрын аян амжилт олж байна.
МАХН бага хурлаа хийж тун удахгүй их хурал нь хуралдаж, эдийн засгийн том том төслүүд батлагдаж, атрын аян амжилт олж байна. Харин эрх баригч МАХН Н.Энхбаяраас бусад хүний нүдэн дээр бол 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш шинэчлэгдэж чадаж байна гэсэн үг. МАХН-ын дарга нь байсан С.Баяр намынхаа унасан нэр төрийг аврахын тулд өөрөөсөө эхэлсэн юм. Тэрээр 2008 оны цуст сонгуулиас нэр бүтэн салахын тулд намын даргынхаа албанаас өөрөө татгалзаж чадсан. Энэ үеэс эхлэн Ардчилсан нам хүнд байдалд орсон.
Анхнаасаа л буруу замаар будаа тээсэн болохоор буцахад тун хүнд. Гэвч хүссэн хүсээгүй Ардчилсан нам стандарт байрандаа сөрөг хүчнийхээ суудалд хэзээ нэгэн цагт ирж л таараа. МАХН хэдхэн хоногийн дараа их хурлаа хийж нэрийн хувьд ч үзэл баримтлалын хувьд ч цоо шинэ улс төрийн хүчин болон мэндэлнэ. Өөрөөр хэлбэл, МАХН хуучин муу бүхэнтэйгээ архивт орлоо гэсэн үг. Тэгэхэд Ардчилсан нам цуг архивт оролтой биш.
Бас танай хуучин МАХН-тай бид цуг сайд хийж байсан, таван сайдыг улируулаад өгөөч битгий хөөгөөч гэж явах уу. МАХН-тай хамтран 60, 40 хувиар Засгийн газраа байгуулна гэсэн гэрээ бичиг гаргаж ирнэ. Харин МАХН урдаас нь хөөе наадах чинь талийгаач МАХН-тай байгуулсан гэрээ байна гээд "Ардын нам" гэсэн цоо шинэ тамга барьчихсан сууж байна биз дээ. Ардчилсан намын хэдэн дарга нар сайд л болж байвал юуны хамаа гээд "Ардын нам"-тай ч хамтарна гээд зүтгээд суух хэцүү суухгүй байх бүр хэцүү болно. Ойрноос МАХН-ынхан Ардчилсан намынханд тун муухай ааш гаргаад байгаа. Жирийн намын гишүүд нь ч, Их хурлын гишүүд нь ч Ардчилсан намын хэдэн сайдыг юм л бол хөөж тууна, хааж бооно. Үүний сонгодог жишээ бол Авлигатай тэмцэх газрын даргын асуудал УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахаас ч хүнд болоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий прокурор хүртэл дийлэхгүй нэг том хүн гарч ирээд түүнийг МАХН-ынхан цээжээрээ хамгаалчихаад байх. Асуудлын гол нь Сангарагчаадаа ч биш. Ерөөсөө л Ардчилсан намын нэр төрийг Ерөнхийлөгчтэй нь хамт унагаж гутаая, Ерөнхийлөгчийг дэвшүүлэн гаргасан нам нь хүртэл түүний бодлогыг хамгаалж чадахгүй юм чинь гэсэн шиг загнаж байна. МАХН Сангарагчааг хамгаалахаас өөр арга байхгүй. Монголын шилдэг авлигачдын гэмт хэргүүдийг бүгдийг нь хамж аваад сейфэндээ хийчихээд "Би ажлаа өгөхгүй ээ" гээд сууж байгаа хүн.
МАХН-ын бас Ардчилсан намын олигархиуд ч онгойлгож болохооргүй гэмт хэрэг дүүрэн авдар түүний мэдэлд магадгүй хоёр давхар цоожтой байгаа. Хуралдааны явцаас ажиглахад нэг түлхүүр нь Бат-Эрдэнэ аваргад байгаа юм шиг ээ. Түлхүүрийг нь аваргаас булаагаад авчих хүчтэн лав төрөөгүй байгаа. Тэгэхээр тэр авдрыг олны хүчээр хөшиж онгойлгохоос өөр зам үлдээгүй. Шударга ёс тогтооно гэж ард түмэн хүсдэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам гэж гишүүд нь ч иргэд ч одоо хүртэл итгэсээр байгаа. Гэтэл Ардчилсан нам авлигачдын хар хайрцгийг онгойлгох талаар нэг ч мэдэгдэл хийдэггүй байна шүү. Хэрвээ онгойлгохгүй бол Засгийн газраас гарна гэж айлгахгүй юу. Бараг л айхгүй байх. Харин таван сайдын орон тоо гарна гээд бөөн баяр болох байлгүй. Яадаг юм бэ. Хар хайрцгийг хөшиж онгойлгочихоод ард түмнийхээ талд Ерөнхийлөгчтэйгээ цуг явахад юугаар дутна гэж. Засгийн газраас хөөгдөн гарч шившиг болсноос хөшиж гарсан нь дээр юм биш үү. Ардчиллын хорин жилийн түүхэнд Ардчилсан нам парламентад хэзээ ч ийм үхээнц ажиллаж байгаагүй. Тэд үнэний төлөө, ардчиллын төлөө, шударга ёсны төлөө хэдийгээр цөөнх байсан ч туг шиг явж чадаж байсан юм.
Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид намын даргаа, МАХН-ыг дагаад гэлдэрч яваад улам их бухимдах боллоо. Яг энэ янзаараа явах юм бол Ардчилсан нам дараагийн сонгуульд үхтлээ ялагдаж гудамжны хөдөлгөөн Н.Энхбаярын эрээвэр хураавруудаас доогуур суудал авна.
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг сөрөг хүчний байх ёстой орон зайг албан тушаалаар зольсны гор ингэж гардаг. Ойрноос Ардчилсан нам ҮЗХ-гоо хуралдуулна гэсэн сураг дуулдав. Тэд шударга ёсны тухай, авлигачдын тухай, өнөө арван зөв бодлогынхоо тухай ярьж чадахгүй. Тэд намын даргынхаа тухай ярьж, намын дарга нь ч, Үндэсний зөвлөлдах хорооны гишүүд нь ч МАХН-ыг дагаж намирсан алдаагаа засч авч чадахгүй л болов уу. Ер нь Ардчилсан намын таван сайдтай таван сайдгүй шинэ МАН (Монгол Ардын нам) засгаа аваад явж чадна. Ард түмэн ийм сонголт хийсэн. Тэгэхээр Ардчилсан намын хэдэн сайд МАХН-ын хашаанаас хөөгдөж Засгийн газраас гарах, эсвэл энэ янзаараа үлгэн салган явж дараагийн сонгуульд будаа болтлоо ялагдаж улс төрийн тавцангаас арчигдах хоёрхон зам л үлдэж байх шив. Харин Н.Алтанхуяг дарга гэнэт С.Баяр шиг бодож Засгийн газраас гарч намаа авч сонгуульд ялж Шадар сайд биш бүүр Ерөнхий сайд болох бас нэг боломж байгаа юм байна шүү.

зочин
hehe
doogii
Дулаахан
Зочин
Xacap
Xacap
Зочин
Зочин
ÌÀÕÍ-ûí ãèø¿¿í
Зочин
áîð
áîð
Зочин
Иргэн
СЕХ-д
Зочин
ЦОЛМОН
Зочин
Зочин