“Үр могойн” үр хүүхэд
Шашны утгатай нэг зохиолд гаднаас нь хархад бурханы дүртэй сайхан ээж байсан тухай гардаг юм
Шашны утгатай нэг зохиолд гаднаас нь хархад бурханы дүртэй сайхан ээж байсан тухай гардаг юм. Түүнийг ард иргэд бурханы ээж шахуу санаж хүндэлдэг байв. Бүгдээрээ түүнд ээж гэж итгэж бүгдээрээ түүнийг шүтэж бүгдээрээ түүнд залбирч бүгдээрээ түүнийг сонгодог байв.Харамсалтай нь тэр сайхан ээжийн төрүүлсэн хүүхэд бүр” үр могой” болон хувираад байдаг байжээ. “Үр могой төрөөд томронгуут эргээд ард иргэдээ бүүр төрүүлсэн ээжээ ч барьж иддэг.Ийм үр могойн дуулийг уншаагүй хүн бараг байхгүй биз. Үр могойг дарахын тулд үр могой болгоныг дарах төдий биш түүний ээжийг зайлуулах хэрэгтэй болдог гэнэ. Нэгэн баатар эр өнөө сайхан дүрт ээжийг шатаагаадахсан чинь харин үлгэрийн гэмээр сайхан ээж чинь ээж биш хорт могой байжээ. Үлгэр ингэж төгсөж ард түмэн ойлгож амар сайхан жаргадаг юм. Монголын улс төрд үр могой үүрэлжээ.Монголын улс төрийн удам үр могойн эхийн удамтай юм шүү дээ. Сайхан ээжээс төрсөн гэж ард түмэн итгэж тахин шүтэж нэг маршлаар төрийн тэргүүн болгосон чинь тэр үр могой ХХ зууны 30-аад онд 39 мянган хөвгүүд охидын минь толгойг оростой нийлээд залигчихав. Түүнээс хойш үр могойнуудыг зайлуулах гэхээр зэрэг л эргэж барьж идчих гээд болдоггүй. Сонгууль болохоор сайхан ээжийн дүрд хувиран, төр барьсан хойноо үр могой болдог жишиг улс төрөөс арилахгүй юм байна. Одоо болхоор Монгол улсын Ерөнхийлөгч, парламент, Монгол улсын засгийн газар үр могойнуудаа халж сольж дийлхээ больж иргэдийн өмч хөрөнгө идүүлж дууслаа. Авилгатай тэмцэх газрын даргыг Монгол улсын түрүүчийн Ерөнхийлөгч парламентад оруулж тавьсан юм. Гэтэл өнөөдөр ерөнхийлөгч, парламентийн гишүүд нь хүртэл хариуцлага тооцож чадахаа больжээ. Уг нь авилгагүй төртэй болоё гэж монголын ард түмэн улс төрийн намууд зөвшиж байж АТГ-ыг байгуулсан юм. Тэгсэн чинь харин хэн ч дийлдэшгүй үр могой болоод амилаад дийлдэхээ болих нь тэр. Их хурал төдий бус засгийн газарт ч бас ийм жишээ олон бий. Батболдын Засгийн газарын олон агентлагт үр могойнууд үүрэлжээ. Тодруулбал засгийн газар жижигхэн албан тушаалтнуудаа дийлхээ больж нэр хүнд нь унаж байна. Түүнээс болоод засгийн газрын том том төслүүд гацчихаад байна. Аварга уурхайнууд эргэлтэнд орж, бага ч их ч ард түмэн юм хүртэж эхлэлээ. Гэтэл хөрөнгийн биржийн захирал гэж нэг “үр могой” нөхөр засгийн газрыг ажил хийлгэхгүй гацчихаад байгаа тухай дээр доргүй шуугина. Тэр үр могой өөрөө л ажлаасаа халагдахгүйн тулд хазах хайрах хүртэл мэх хийж сууна. Хөрөнгийн биржийн удирдлагын менежментийг гадаадынханд өгөе гэж засгийн газар шийдсэн чинь , нөгөө үр могой чинь гадныханд ажлаа өгөхгүй өөрөө үр тарианыхаа компанийн удирдах ажлын завсраар хөрөнгийн биржийн ажлаа амжуулна гээд гэдийчхэв. Ерөнхний сайд нь төрийн ажлаа салгаж авч чадахгүй аргаа барж явна гэж дуулдах. Хамгийн итгэл даах банкууд бол тухайн улсынхаа хөрөнгийн биржид бүртгэлтэй банк байдаг. Харин манай хөрөнгийн биржид бүртгэлтэй хоёрхон банк байсан. Харамсалтай нь хоёуланг нь нөгөө “үр могой”н үед дампуурусан. Ажлаа хийж чадахгүй мөртлөө манай байгууллагын нэр хүндийг унаглаа гэж хэвлэлээр төрийн мөнгө заран байж\ худлаа бичлээ гэж сүрдүүлэн\ өөрийгөө хамгаалуулав .\ Хамгаалах нэр хүндтэй ч юм шиг\. түүний ажлаа хийж чадахгүй байгаа нь үнэн биздээ. Бас нэг үр могойг төрийн өмчийн хороонд эх нь үүрлүүлжээ. Төрийн өмчийн хорооны дарга нөхөр маань социализмын үеийн хуулийн ажлыг бол нэг муу зөвлөх маягаар хийх л байх гэтэл өнөө үеийнтом том төслүүдийг бол үнэндээ барахгүй шүү дээ. Өмч хөрөнгө хаана их үрэгдэж хорогдож авилгачид, үр могойнууд хаана чуулж үүрлэж байна. Бүгд л Эрдэнэтээс эхлээд төрийн өмчийн компаниудад үүрэлсэн . Бүүзэгд минь. Энэ олон үр могой хаанаас гараад ирвээ. Нэг сайхан төрийн тэргүүний дүрд хувилсан эх могой тэднийг төрүүлж өсгөж өндийлгөж түмний хөрөнгөөр хооллох албан тушаалд тавьсан юм билээ. Тэр хүн л одоогийн үр могойнуудыг томилсон байдаг юм. Төрийн өмчийн бүх компаниудад үр могой чуулж байна. Ерөнхий сайд С.Батболд засгийн газрын тэргүүн болоод удаагүй байхдаа, эдийн засгийн шинэчлэл, төрийн өмчийн компаниудын үр ашгийн тухай сэтгүүлчидтэй уулзсан нэг уулзалтыг санаж байна. Ерөнхий сайд маань хөрөнгийн биржийн захирал, төрийн өмчийн хороон дарга хоёрыг хоёр талдаа суулгаад хурал эхлэв. Нэг сэтгүүлч босож танай засгийн газрыг эдийн засгийн том бодлого явуулж чадна гэж итгэхийг оролдоё,таны хоёр талд сууж байгаа нөхөдүүдэд чинь даанч итгэхгүй байна гэж билээ. Өнөөдөрийн засгийн газарын үйл ажиллагааны хоёр гол судасыг дээрх хоёр эрхэм бөглөөд сууж байна. Үр могой босож ард түмнээ ч нэг нэгээр нь хордуулж барьж иддэг дараа нь эхийгээ ч барьж иддэг. Магадгүй үр могойнууд засгийн газрынхаа толгойд хүрч байж албан тушаалаасаа салах байх. Үр могойг дарж байхгүй хэнд ч дийлдэхээ болино.Яг аймшигийн кино шиг үргэлжилдэг юм. Үр могойн үлгэр нэг иймэрхүү л өрнөдөг . Одоо олон зуун үр могой төрүүлсэн нөгөө эх могой өөрийг нь төрүүлсэн “нам” гэдэг аварга могой руугаа гэтэж байх шиг. Хэзээ нэгэн цагт Монголын төр үр могойнуудаасаа ангижрах чадвар суух л байх даа.
Зочин
Boldo
зочин
hojuul
hojuul
Aagii
Зочин
Зочин
Уншигч
Уншигч
Эрка
уншигч
sony
Ñýðýãëýí
Ñýðýãëýí
Зочин
Enhbayar
Ламаадан
zochun
m
Зочин
zochin
haymd notebook
Зочин
Өөрөө ч үр могой
www.freecall.mn
Зочин
ЦОЛМОН
bat
hahaha
Зочин
Зочин
Zochin
cv
cv