Би намтай хүн юм байна гэж баярлаг л дээ
Манай улс төрийн ууган хүчин МАХН нэрээ сольж, үзэл баримтлалаа өөрчилж, гэрээ шинэчлэхээр ид ажиллацгааж байна.
Манай улс төрийн ууган хүчин МАХН нэрээ сольж, үзэл баримтлалаа өөрчилж, гэрээ шинэчлэхээр ид ажиллацгааж байна. Энэ ажлынхаа хүрээнд эдүгээ намын толгойд байгаа шинэ багийнхан нь нэлээн зүтгүүлж, хуучин эрх мэдлээ алдсан хэсгийнхэн нь чадлаараа хаалт болох гэж улайран үзэлцэж байгаагаар энэхүү урт намрын улс төрийн өнгө тодорхойлогдож байгаа юм.
Саяхан бага хурлаа гялс манас хийсэн тус нам одоо их хуралдаа „бэлэн” гэж мэдэгдэж байна. Намын удирдлагуудын мэдэгдсэнээр намынх нь анхан шатны 1626 байгууллагын 1605 нь XXVI их хуралд ирэх төлөөлөгчдөө сонгосон гэнэ. Төлөөлөгч сонгох ажил бол намын их хурлын үндсэн бэлтгэл ажил гэсэн үг л дээ. Юутай ч эрх баригч намын их хурал нийслэл хотноо хөшгөө нээхэд ердөө 28 хоног үлдлээ. 28 хоног хор найруулна. Хангалттай хугацаа. Ийнхүү товлосон өдөр болж, торгон дээлээ өмсөөд, товч бүсээ гялалзуулаад, урт урт автобусаар зөөлгөсөөр төлөөлөгчид морилон ирнэ. Ярьж тохирсон талдаа ярс хийтэл гараа өргөнө. Ху намынхан А нам болно. Зүүнтнүүд баруунтан болж буцна. Өөр сүртэй юм юу ч болохгүй.
Бага хурлаар хэлэлцэж баталсан намын их хуралд төлөөлөгч сонгох журмыг газар сайгүй зөрчиж, намын эгэл жирийн гишүүдийн толгой дээгүүр гишгэлэн тохирооны хүмүүсийг сонгох ажиллагаа хавтгайдаа явагдаж байгаа учраас ингэж баалахаас өөр арга алга. Хот хөдөөгүй төлөөлөгч сонгох ажиллагаа ийм маягаар явагдаж байгаа мэдээ ирсээр байна. Жишээ нь, өнөө өглөөний шуудангаар манай редакцид Хөвсгөл аймгийн намын хорооны дарга Л.Цэрэнжав дээрээс өгсөн заавар нэрийн дор жинхэнэ бужигнуулж байгаа тухай нэгэн захидал иржээ. Намын хэсэг гишүүд аргаа бараад манай сонинд хандсан нь энэ.
Тус аймгийн намын хороо 1500 гаруй гишүүнтэй юм байна. Тэднээс дүрмийн дагуу таван төлөөлөгч л сонгох ёстой. Гэтэл засаг дарга Л.Цэрэнжав долоо болгон өөрчлөөд зогсохгүй, аймгийн төвийн 10 үүрийг гурав дөрвөөр нь нэгтгэн бөөндөж, ердөө гуравхан газар хуралдуулж төлөөлөгч сонгох дур зоргын дүрэм гарган тулгажээ. За энэ нь ч дүүрчээ гэхэд нэр дэвшсэн бодлогын хүмүүсийнх нь тал нь дарга даамлууд, тал нь хөрөнгө чинээтэй бизнесменүүд байсан нь намын гишүүдийн эгдүүцлийг төрүүлээд байгаа юм байна.
Тэрхүү дарга нар голдуу нөхдүүд нь өөрийн харъяалалтай намын үүрийн хурлаасаа сонгогдох магадлал муутай учраас үүрүүдийг нэгтгэж хуралдуулж байгаа болов уу гэсэн хар хэн хүнд төрөхөөр санагдана. Эдний их хуралд төлөөлөгч сонгох журмаар бол нэр дэвшигч намын үүрийн бүх гишүүдийн хуралд өөрийн биеэр оролцох учиртай. Гэтэл намын үүрүүдийн хурлыг бөөндөж байгаа ийм тохиолдолд зөвхөн өөрийн намын үүр багтаж байгаа тэр хэсгийн нэгдсэн хуралд оролцсон болоод л бусад 6-7 үүрүүдийн хуралд биеэр оролцох боломжгүй болж зөвхөн анкет бүртгэлээр буюу бэлэгдлийн журмаар өөрийгөө таниулж оролцсон гэсэн үг. Энэ нь жирийн гишүүдийн дуу хоолой ирж энд сонсогдох биш, зөвхөн дарга нарын захиалгын орлон тоглогч ирж оролцохоор нөхцөл байдал бэлтгэгдэж байгаагийн дүр төрх юм. Тэдний зохион байгуулж буй ажиллагаагаар бол их хурлын танхимд эгэл жирийн гишүүд нь биш дарга нарын түрлэгт хүч нэмэх тохироотой, бэлэг авч бэл нэмсэн сэжигтэй нөхдүүд ирж хуралдах нь нэгэнт тодорхой болжээ. Энэ захиалгат ажиллагаанд Хөвсгөл аймгийн намын хороо „жинтэй” хувь нэмэр оруулж байгаа юм байна. Нөгөө ардчиллын өлгий Хөвсгөлд бурангуй явдал ийнхүү газар авч, бухимдсан хүмүүс эрх баригч намын удирдах зөвлөл рүү ч захиа илгээсэн сурагтай.
Их хурлын төлөөлөгч сонгох нэгдсэн хурлууд болохын урд өдөр нь ахмадын баярыг далим болгон А.Төмөрбаатар, Ч.Цэрэнбат, Б.Халтар, Б.Мөнхсайхан нарын нөхдүүд 600 гаруй намын ахмад гишүүдийг хүлээн авч, тус бүр 10 мянган төгрөгийн бэлэг гардуулж, уран үгийг урсган, ухаан билгийг гайхуулсан тухай манай уншигч шагшран бичжээ. Чингээд зогсохгүй Мөрөн хотын намын хорооны орлогч дарга хатагтай Г.Мөнгөнцэцэг намын 10 үүрийн дарга нарт өөрийгөө заавал сонгуулах даалгавар өгч, тус бүрт нь 10 мянган төгрөг, утасны нэгж, бас бус зүйлээр барьц өгсөн мэдээ мөн бидэнд ирж байх юм. Ийм цагаандаа гарсан бүдүүлэг явдал гэж байх уу. Намын байгууллага, түүний мянга мянган гишүүдийг дэндүү доромжилсон энэ байдлыг Хөвсгөлийн намын гишүүд эсэргүүцэж, их хуралд төлөөлөгч сонгосон хурлуудыг хүчингүй болгож, нэр дэвшигчдийг зөвхөн тухайн намын үүрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн сонгох журмаар дахин сонголт хийхийг шаардаж байгаа юм байна. Тэд энэхүү шаардлагаа албан ёсоор намын хороондоо гаргасан ч намын хороо нь Удирдах зөвлөлд ханд гэж зөвлөжээ. Удирдах зөвлөлд очоод хана мөргөхийг чинь харъя гэсэн утгатай агаар нэгэн сонсогдож байгаа биз.
Намд жирийн гишүүдийнх нь дуу хоолой хэрэггүй болсон гэж хэрэв үзэж байгаа бол бидэнд тэрийгээ ил тод мэдэгдэх хэрэгтэй гэж гишүүд нь уурсаж байна. Аргагүй шүү дээ, төдийгөөс өдий хүртэл энэ намын төлөө явж ирсэн, гишүүний үнэмлэх гэх алга дарамхан батлахаа хадганд ороож хадгалсан, сонгууль болохоор л намаасаа сонгогдсон хүний төлөө харшиж ядартлаа давхидаг, хөдөө хөхөрч гадаа гандаж амьдарсан тэднийгээ ядаж их хуралд нь ялгаварлаж гадуурхалгүй аваад ирэхгүй байгаад гомдох нь зүйн хэрэг.
Ер нь манай аль ч намд ийм үзэгдэл байдаг. Сонгууль болохоор л жирийн гишүүдээ „хэрэглэдэг”. Нөгөө хэд нь хамаг хөлсөө урсгачихсан, айл амьтан, авгай хүүхнүүдтэйгээ хүртэл хэрэлдэж уралдан улс төржиж, хэдэн сар дээлээ гандтал давхидаг. Буцаж ирээд бор гэртээ л бууна. Өшөө хаачих юм бэ. Тугтай машинууд хот руугаа талийна. Тоох амьтан нь нөгөө муу хань ижил, үр хүүхэд нь шүү дээ. Амьдрал нь гэж тарчихсан юм угтана. Нөгөө нэр дэвшигчид ч байхгүй, намынхан ч байхгүй. Ядаж бензиний ч мөнгө өгөлгүй зарим нь бултдаг гэж байгаа. Ийм жишээ өдий төдий дуулддаг. Саналаа өгнө, сахлаа ургаж, хүн танихын аргагүй болтлоо хөдөөгүүр давхина, үр дүнд нь ганц муу эксэл нь тараад уначихсан явган таваргаж явах жишээтэй. Ингэж зүтгэсний эцэст гишүүн болоод ирэхэд нь гар барьж чадвал дээдийн заяа. Эрхбиш гишүүд нь сум руугаа юм хаядаг л байх. Тэр нь мөнөөх л дарга даамал, захиргаа энэ тэрээр гулгаж тэшээд алга болчихдог. Энгийн гишүүнд хүртэх ч үгүй өнгөрнө. Эмгэнэлтэй байгаа биз дээ. Ийм зүтгэлээр намын төлөө амьдарсан, хоёргүй сэтгэлтэй, хар хорон санаагүй, эгэл боргил улсуудыг их хурал гээчдээ зүгээр машин машинаар нь ачаад аваад ирсэн ч яах вэ дээ. Нэг баярлаг л дээ. Би намтай хүн юм байна гэж. Бусад аймгуудад ч энэ маягаар Хөвсгөлдөж байгаа сураг чих дэлсэж байна. Хотын нэгжүүд дээр ч баардуулаад байгаа мэдээ ирж байна. Больцгоох хэрэгтэй. Аливаад дүрэм журмынхаа дагуу хандаж чаддаггүй юм гэхэд, хүн ёсны өмнө нуруутай, худрагатай байцгааж суръя л даа, таминь...