МАХН, Н.Энхбаярын нураах муурын байшин ажээ
Сайн ч, муу ч аливаа улсын эрх баригч нам хурал хуйгаа хийж учир начраа олж байвал тэр намын гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэд бүгдэд нь ашиг тустай.
Сайн ч, муу ч аливаа улсын эрх баригч нам хурал хуйгаа хийж учир начраа олж байвал тэр намын гишүүд дэмжигчид төдийгүй ард иргэд бүгдэд нь ашиг тустай. Гэтэл МАХН бага, их хурлаа хийхийн сургаар хуучин дарга нь байсан Н.Энхбаяр (одоо намын гишүүн нь мөн ч юм уу, биш ч юм уу бүү мэд) нэгэн сул иргэн боож үхчих гээд сонины нүүр дүүрэн мэдэгдэл гаргаж сүйд болов. Энэ нь мэдэгдэл гэхээсээ хорсол заналхийлэл шинжтэй өөрийнх нь үеэс хойш хэн ч энэ намыг авч явж чадаагүй, чадах ч үгүй гэсэн өнгө аястай юмаа. МАХН-ын нэрийг солихгүй л гэнэ. Н.Энхбаяр намын дарга байхдаа намын нэрийг солихоор барахгүй бүүр хэрэглэж болохгүй хууль гаргах гээд баларч явсныг олон хүн мэднэ. Бас Монгол ардын нам болгоно гэж энэ нэрийг нь авсан Ардчилсан намын нэг нөхөртэй эвсэл болон гарын үсэг зуран харж үзэж явсанаа одоо мартсан юм шиг дуугарчээ. Мань хүн өөрөө намынхаа нэрийг сольж Монголын ардчилсан хөгжлийн нам болгон өөрчлөнө гээд юу болсон гэж санана. МАХН гэдэг нэрийг бүүр 24 жилээр дахин хэрэглэхгүйгээр хуулийн төсөл боловсруулсан байсан. Ардчилсан намын Р.Гончигдорж нар үгсэн “Монголын ардчилсан хөгжлийн нам “МАХН-2” мэндлэхийн даваан дээр тэр үеийн Ерөнхийлөгч Н.Багабандид баригдан шившгээ дэлгэв. Тэр үеэс л МАХН, Ардчилсан нам яваандаа нийлж Монголын ардчилсан хөгжлийн нам болно. Яг одоогийн энэ хамтарсан шиг үүрд нэгэн дээвэр дор орно гэж тохиролцсон байв даа. Харамсалтай нь түүнийг Н.Энхбаяр хийж чадаагүй С.Баярт алдчихсан юм.Тэгээд тэр шинэ нам нь (Н.Энхбаяр л дотор нь багтаагүй байгаа болохоос биш) одоогийн төрийн эрх барьж байгаа хоёр намын бүрэлдэхүүн бараг цөм шүү дээ. Н.Энхбаярын санаачилсан шинэ намын нэр нь “Монголын ардчилсан хөгжлийн нам” наад зах нь 12 жил дараалан гурван сонгуулийн турш энэ хэвээр явна. МАХН. Ардчилсан нам гэдэг нэрийг хуулиар хориглоно гэж мань хүн өөрөө гаргаж ирэн хариугүй бүтэхийн даваан дээр хэвлэлийнхэнд баригдчихсан түүх байдаг юм. Харин Ерөнхийлөгч Н.Багабанди сүүлд нь чуулганы хуралдаан дээр “Манай намын нэр зарим хүнд юунд нь гай болж, манай намыг юутай хээтэй нь шоронд хорин булшлах ад зэтгэрийн санааг агуулаад байнаа” гээд улалзуулж гарсныг улс төр ажиглагч нар мартаагүй байгаа. Тэгвэл Н.Энхбаяр саяын цацсан мэдэгдэл гэгчдээ “Намын нэр үзэл баримтлалыг солих гэсэн санаа нь урагшлах биш ухрах гэсэн санаа” гэсэн байх юм. Харин МАХН үзэл баримтлалаа солих нэрийн доор нэг Энхбаярын намаас олон Энхбаярын нам болох гэсэндээ ядаж дэвшилттэй байж магад. Н.Энхбаярыг хязгааргүй дураар аашилсан жилүүдэд МАХН-ыг “ганц гишүүнтэй нам” гэсэн хошин үг тарсан юм. Намын даргад Энхбаяр, Ерөнхий сайдад Энхбаяр, УИХ-ын даргад Энхбаяр, Ерөнхийлөгчид Энхбаяр дэвшиж байсанд улс төрийн ийм хошигнол гарсан юм шиг ээ. Уг мэдэгдэлд ”Өнөөгийн намын удирдлагад ийм бүдүүлэг алхам хийж намынхаа нэрийг үзэл баримтлалтайгаа солих гэсэн хүмүүсийн олон нь миний улс төрд хөтлөн оруулсан хүмүүс байна” гэж намынхандаа гомдож явдгаа ч зайлуул нуусангүй дээ. Бас төгсгөлд нь “МАХН-ын удирдлагууд санаатайгаар буруу ажил хийж байгаа бол би тэмцэх болно” ч гэх шиг. Юу гэж ойлговол зохих юм бэ дээ. МАХН гэдэг улс төрийн хүчин ерөөсөө л тоглоомын байшин шиг юм уу даа. Ганц Энхбаяр ч тоглоод явж байдаг, олон Энхбаяр ч тоглоод явж болдог бас нурааж ч болдог юм шигээ. Үнэхээр МАХН ганц хүн нурааж ганц хүн босгож болдог тоглоомын байшин шиг ганц муурын байшин юм бол Энхбаяраар нураалгасан ч яахав дээ. МАХН хуучин нэрнээсээ ч, хуучин Н.Энхбаяраасаа ч салж урагшаа хөдөлж чадах болов уу даа.
чимгээ
MAXH TAP
zyy
Зочин
ãýðëýý
Зочин
Зочин 5
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин 5
Зочин 5
Зочин 5
сака
Ганчимэгээс
guest
х
huuhen bichleg
dashtseren
ббб
Unshlaa
neeree tiim bna
ajilgui pizda
Бат
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Н.Энхбаярын санаачилсан шинэ намын нэр
Н.Энхбаярын санаачилсан шинэ намын нэр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
saraa
chaawaas daa
Íàìûí ãèø¿¿í
Зочин
зочин
bas
Зочин
Зочин
MAH
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
A zolig
Зочин
Зочин
irgen
Äàøðýíöýí
Зочин
by
Зочин
ynen
Зочин
Ичиг ичиг бас дахин ичиг
Зочин
Mongol
Зочин
zochin
Зочин
БУУНЫ НОХОЙ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Золо
Çî÷èí
Çî÷èí
ÌÀÕÍ-ûí ãèø¿¿í