Ардчилсан намд шинэ фракц мэндэлж, хамтарсан Засгийн газар ганхана
Хамтарч засаг барьж буй МАХН нь Бага хурлаа хийж нэрээ солих тухай ярьж байх зуур Ардчилсан намд нэгэн фракц төрөхөөр дуншиж эхэллээ. МАХН-ын хувьд дүрмээрээ зөвшөөрөгдсөн ганц жигүүртэй.
Хамтарч засаг барьж буй МАХН нь Бага хурлаа хийж нэрээ солих тухай ярьж байх зуур Ардчилсан намд нэгэн фракц төрөхөөр дуншиж эхэллээ. МАХН-ын хувьд дүрмээрээ зөвшөөрөгдсөн ганц жигүүртэй. Түүнийгээ гарч ирсэн цагаас нь дагавар хүүхэд мэт ад шоо үзэж ирсэн. Харин Ардчилсан нам албан ёсоор өөрсдийгөө фракц хэмээн зарлах нөхдийгөө хэрхэн хүлээж авах бол. Ардчилсан намын ҮЗХ-ны хурал намын дүрмийн дагуу удахгүй болно. Үүнээс өмнө МоАХ өөрсдийгөө албан ёсны фракц болж буйгаа зарлах аж.
Хэдийгээр энэ нам олон фракц бүлэглэлтэй гэгддэг ч албан ёсоор зарласан анхны фракц нь энэ болох юм. Бидний сайн мэдэх Ардчилсан хүчний холбоо, Алтан гадас хэмээх томоохон фракц гэгддэг бүлэглэлүүд нь төрийн бус байгууллага гэдгээр өөрсдийгөө зарлаж гарч ирсэн байдаг. Алтан гадасын хувьд Монголын хөгжлийн төлөө гэсэн уриатай гарч ирж байсан. Ардчилсан хүчний холбоо нь дан ганц Ардчилсан намынх гэхэд хэцүү бөгөөд холбоондоо аль ч намын гишүүнчлэлтэй хүн байж болно гэдгийг зарлаж нэгэнт олонд ил болсон билээ. Гэвч Ардчилсан хүчний холбооны 70-80 хувь нь МоАХ-ны гишүүдээс бүрддэг.
Албан ёсоор зарлах МоАХ фракцид С.Эрдэнэ, З.Энхболд нар багтаагүй юм байна. Мөн МоАХ-ны зарим хэсэг болох Кроун мэтийн бүлэглэлүүд үүнээс үүдэлтэй байхгүй болж магадгүй.
МоАХ-ныхны энэ алхмыг "Алтан гадас"-ыг шахаанд оруулах нэг томоохон алхам гэж ойлгож болох талтай. Түүнчлэн АН даргаа солих нь, хамтарсан засгаас гарах нь гэсэн дуулиан нэг үе гал дээр тос нэмсэн мэт газар аван дүрэлзэж байснаа намжсан. Харин одоо болох үйл явц энэ бүхнийг оргүй биш гэдгийг нотолж байна.