Сэтгэлгээний инерци
Зурагтаар мэдээ явж байна. Бодвол шашны бололтой Солонгосын эмч нар иргэдийг үнэгүй эмчилж, эм тариаг нь үнэгүй тарааж байгаад манай алдарт Мэргэжлийн хяналтынханд баригдчихжээ
Зурагтаар мэдээ явж байна. Бодвол шашны бололтой Солонгосын эмч нар иргэдийг үнэгүй эмчилж, эм тариаг нь үнэгүй тарааж байгаад манай алдарт Мэргэжлийн хяналтынханд баригдчихжээ. Монгол хүн зарчмын санал гаргахаар цаана нь амин хувийнх нь тун ч өчүүхэн шалтгаан байдаг болохоор цаад учир нь шалихгүй матаас, хувийн хонзогнол, зах зээл дээрхи өрсөлдөөн зэрэг л байж таараа байх. Эм тариа нь бүртгэгдээгүй байсан гэнэ, одоохондоо хүн үхээгүй боловч чингэх магадлал өндөр гэж мэргэжлийн хорооныхон хоорондоо ярилцсан гэнэ. Уг нь энэ лам бөө нарын тарааж байгаа эм гэх зүйл бол цэвэр хор л доо. Энэтхэг, Хятад, Оросоос бүртгэлгүй байтугай хортой нь бүртгэгдсэн эм тариа богоон богооноороо орж ирж өндөр үнээр зарагдаж байгаа. Бараг эмч болгон өөрийн гэх бүртгэгдээгүй хараар оруулж ирсэн эмээ өвчтөндөө шахдаг нь ердийн үзэгдэл болчихоод байгаа. Тэгээд ч тэр солонгосуудын оруулж ирж буй эмийг хил дээр хураагаад авах нь ч яасан юм? Бодвол үзүүлж харуулаад оруулаа биз. За тэр ч яахав, Мэргэжлийн хорооныхны өдөр тутам хийж байдаг ажил, амьдрах арга нь юм. Харин үнэгүй эмчилгээг хорьж буй шалтгаанаа тайлбарлаж байгаа нь үнэн гоё. “Үнэгүй эмчилгээгээр далимдуулж монгол хүний генийн нууцыг мэдэж авах гэсэн арга байж болзошгүй хэмээн мэргэжлийн хяналтын хорооныхон тайлбарлаж байна”. Зурагтаар бүр яг ингэж мэдээлсэн.
Хэдэн мянгаараа өөрснөө Солонгос орж хамаг мөнгөө гөвж эмчлүүлээд байхад нь тэр мундаг генийг нь судалчих нь ч яасан юм, тэнэг солонгосчууд? Хэн ч тэнэг байх эрхтэй, тэр дундаа мэргэжлийн хяналтынхан мэдээж ийм эрхээр бүрэн хангагдсан. Энд гол нь сэтгэлгээний инерцийн тухай ярих гэсэн юм. Бүх дэлхий зовж зүдэрч байгаа, хүмүүс зөвхөн Зөвлөлт Монгол хоёрт л цатгалан жаргаж байдаг гэсэн ойлголтыг социализм иргэддээ гүн бат шингээсэн. Хорвоо агаараар дутдаг, Монголд л цэвэр агаар бий, тэнгэр ганцхан Монголд л хөх байдаг, зөвхөн монголчууд л хуруу зузаан өөх иддэг, бусдад нь тосны үнэр ч олддоггүй хувхай цайж байдаг. Гэх мэт гэх мэт. Энэ нь явсаар сүүлийн хорин жилд өвчний шинж тэмдэгтэй болж монгол хүн дэлхий дээр хамгийн ухаантай, чадахгүй юм байхгүй, ген нь бусад хүн төрлөхтнийхөөс шал өмнөө зохион байгуулалттай, хошного нь будагтай... еэ тэнгэр минь явсаар байгаад өөрснөө үнэмшчихсэн. Ингэхээр хэт хүн болсон монголчуудад хамаарч байгаа болгон нь “хэт”. Дэлхийд хаана ч байхгүй зэстэй, алттай, нүүрстэй, тэрнийгээ ухдаг нинжатай, тэрэнд нь дэлхий даяар шунаж шүлсээ гоожуулж хуурч авах гээд байдаг боловч хэт хүмүүс маань хэт ухаантай учраас хоншоорыг нь тас цохиж байгаа. Ухаантай хүн шуулуулдаг байх ёсгүй. Ухаантай хүн бусдыг үхтэл нь шулдаг л байх ёстой.
Үндэсний аюулгүй байдлын тухай бид ярих их дуртай. Нөгөө л зарчимын ард өрөөсөн оймсны асуудал нуулттай байдаг маягаараа. Энийг нь орхиё гэж бодоход нэлээд буурьтай нэгний энэ асуудалд хандаж байгаа нь мөнөөх л хүйтэн дайны сэтгэлгээний инерци. Сүүлийн 100 жилийн турш Монгол нь Оросын байлдааны плацдармд бэлтгэгдсэн бүс нутаг байсан. Иргэний дайнаа тэд 1921 онд Монголын нутагт үргэлжлүүлсэн. 1939 оны Халхын голын тулалдаан нь Япон Орос хоёрын Монголын нутагт хүчээ тандсан зодолдоон байлаа. Хэрэв Зөвлөлт, Хятад хоёр байлдсан бол гол тулалдаан Монголын нутагт л болох байлаа. 1983 оны Зөвлөлтийн Улс төрийн товчоооны хурал дээр Д.Устинов энэ тухай тун тодорхой өгүүлсэн баримт бий. Бид үндэсний аюулгүй байдлын тухай энэ ойлголтыг өөрийн болгож авсан, тэрнээсээ салж чаддаггүй. Үнэндээ Хятад байгаагүй бол Монгол нь Тувагийн замаар орох байсан, Орос байгаагүй бол Өвөр Монголтой адил хувь заяа ноогдох байсан. Хүчний тэнцвэр барихад асуудал байгаа болохоос Хятад нь болохгүй Орос нь болно гэсэн хандлага харин ч тэнцвэр алдагдуулах аюултай алхам. Хүйтэн дайн дуусаад хорин жил болсон шүү дээ.
Өөр жишээ яръя. Хрущев хөдөө аж ахуйгаар АНУ-ыг гүйцэхийн тулд баахан атар газар сэндийчсэн. Энэ хаялага дор Монгол улс цагтаа сая хүнтэй мөртөө сая га газар хагалж улаан буудай тарьсан. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар АНУ-ын хойд хэсэг, Оросын Кузбасын тал гээд улаан буудай тарихад нэн тохиромжтой хар хөрстэй юм байна. Манай хамгийн үржил шимтэй гэх Сэлэнгийн газар нутаг элсэрхэг хөрстэй, тэнд жимс жимсгэнэ гээд өөр ургамал тарьвал хавьгүй илүү өгөөжтэй аж. Өөрснийгөө гурилаар хангана гэсэн нөгөө л сэтгэлгээний инерци үйлчилсээр, хамаг мөнгөө тийш нь цацаж олсон ч юмгүй авсан ч юмгүй бөөн л газар тариаландаа санаа зовнисон улс. Зовиногсодоосоо олон далимдуулж хусагсад байгаа. Яагаад гэвэл зовинолын мөнгийг нь төр ард түмнээсээ хурааж аваад тийш цацдаг. Таарч тохирох ургамалыг нь тарьж илүү ашиг олоод түүгээрээ гурил сольж авах бизнес санааг мөнөөх л сэтгэлгээний инерци боомилно.
Төрийн тухай бидний сэтгэлгээний хуучин инерци мөн ч хүчтэй хэвээрээ байна даа. Юм л бол төр харж үзэн тусгай бодлого явуулах ёстой гэцгээнэ. Өнөө төр гэгдэх хэдэн гайхлууд нь нэг л их сүрхий амьтан болж бодлого гарган харж үзэх дуртайг нь яанаа. Гэтэл төр бол нийгмийн менежмэнт хийлгэхийн тулд иргэд дундаасаа мөнгө гарган хөлсөлж байгаа нэг төрлийн машин. Энэ машин олгогдсон эрх хүрээнээсээ халих юм бол юуг ч хуйхлах мангас болон хувирдаг. Одоо манай төр мангас биш гэж үү? Төрийн нэрийн ард шийдвэр гаргагчид нь хүмүүс байдаг. Тэднийг иргэд сайн дураараа хугацаатай сонгож байгаа бол энэ нь ардчилсан төрийн зарчим. Гэхдээ тэд энэ орны шилдгүүд нь ч биш, ухааны далай нь ч биш. Хаана ч ийм л байдаг. Иргэн өөрийн хувийн шийдэж чадахгүй байгаа асуудлаа төрөөр шийдүүлэх гэнэ. Төр нь хэн бэ? Хэдэн бөхчүүд, наймаачид, зарим нь улаандаа гарсан ув улаан луйварчид л байгаа шүү дээ. Тэд чиний тулгарсан асуудлыг чамаас дээр шийдэж чадна гэж үү? Төрөөр асуудлаа шийдүүлэх гэж байхаар татвараар дамжиж өгсөн мөнгөндөө таарсан үйлчилгээгээ авахыг шаардсан нь арай эрүүл биш үү? Тэгэхгүй бол цаадуул чинь харж үзэж байгаа нь гээд их шудрага хандлаа гэхэд нэгнээс нь дээрэмдэж аваад нөгөөд нь тарааж өгнө.
Үнийг Төв хороо тогтоодоггүй зах зээл өөрөө аяндаа бүрэлдүүлдэг гэдгийг ойлговол ойлгохоор цаг хугацаа өнгөрлөө. Төрийн нэр барьж үнэ тогтоодог монополийн эсрэг газар, мөнөөх улигт мэргэжлийн хяналтынхан, дээр нь үнэд хяналт тогтоох иргэний хөдөлгөөн гэгч рэкет хийдэг байгууллага хүртэл гараад ирж. Ерөнхий сайдаасаа авахуулаад л үнэ тогтоох гэж дайрцгана. Энэ бол эрүүл зах зээлийг эвдэж эдийн засгийг сүйрүүлэх хамгийн үр дүнтэй зэвсгийн нэг шүү дээ. Улаанбаатарт хэдэн мянган такси байсан цаг саяхных. Үнийг нь нэмүүлэхгүй гэж хотын захиргаанаас эхлээд л бүгдээрээ дарамталсаар байгаад ганц ч таксигүй болж санаа амарсан. Одоо энэ сайн дураараа яваад байгаа халтуурчид улаан мөнгө татварт өгч байна уу? Сая хүнтэй том хот албан ёсны таксигүй болоод л байдаг юм байх даа. Дулаан цахилгааны үнийг олон жил хүчиндэж барьсны шанд энэ тогтолцоо сүйрлийн ирмэгт байна. Болбол үнэгүй юм л хэрэглээд байх санаатай. Энэ хорвоо өөрөө тийм зохион байгуулалттай юм биш шүү дээ. Бүх юм үнэтэй, үнийг нь дарга нар болон рэкэтчид тогтоодоггүй. Энэ бол эдийн засгийн наад захын а, бэ, ердийн хууль нь. Авилгатай тэмцэх хуулийг зөрчиж болох байх л даа, эдийн засгийн хуулийг харин зөрчиж барахгүй. Байгалийн хуулийн нэгэн адил тэр нь ямар ч арын хаалганд автдаггүй.
Орчин үеийн нийгмийн үзэгдэл үйл явдалд өгсөн нэр томъёог хөрөнгөтний гэдэг утгаар нь янз бүрээр гуйвуулж ойлгуулсан инерци манайхны сэтгэлгээнээс салдаггүйгээр барахгүй цааш өвлөгдөн шинэ үеийнхэнд сууж байгаа нь нэн харамсалтай. Ширээг юу ч гэж нэрлэж болох боловч нэг нь ширээ нөгөө нь аяга гэж ойлгочихоод ярилцвал ямар ч ойлголцол буй болохгүй. Эрх чөлөө гэдгийг бид буруу ойлгодог учраас эрх чөлөө хэтэрсэн тухай, ардчилал анархи болсон тухай их ярьдаг. Бүх юм таны өмнө чөлөөтэй, гэхдээ бусдын эрх рүү халдах хориотой, учир нь халдуулагч этгээд бас эрх чөлөөний эрхтэй. Эсвэл Хувийн эрх ашигийн тухай ойлголт байна. Үндсэн хуулиараа хамгийн дээд эрх бол хувийн эрх ашиг гэж бид тодорхойлсон. Хувийн эрх ашиг нөгөө хүний эрх ашигтай харшилж болохгүй гэдэг нь дархан хязгаар. Албан тушаалтнууд сая сая хүний эрх ашигт халдан дундын өмчийг нь хулгайлан завшиж буйг бид нийгмийн эрх ашигийг огоорч хувийн эрх ашигаа бодож байна гэж тайлбарладаг. Хүн алж хүрээ талсан хүнийг хувийн эрх ашигаа онцгойлон бодлоо гэдэггүй биз дээ. Хүн хувийн эрх ашигаа дээдлэх эрхтэй, харин бусдыг хохироож байгаа бол энэ нь гэмт хэрэг. Тархи угаах, бизнес хийх, мөнгө угаах, мэнэжмэнт, мөлжлөг гээд маш олон ухагдахуун монгол хэл рүү орохоор дэлхийн нийтийн ойлголтоос тэс өмнөө утгатай болоод ирдэг. Бид тэгээд энэ ойлголттойгоо хорвоотой яаж ойлголцох болж байна. Сэтгэлгээ юун түрүүн хэлээр дамждаг юм шүү.
Энэ дэлхий дээр өдгөө долоон тэрбум хүн амьдарч байна. XXI зуун гарсан өнөөгийн нөхцөлд бараг цөмөөрөө нэг зарчим төстэй хууль моралийн дор амьдарч байна. Олон улсын хууль гэрээ дүрэм журам өнөөгийн дэлхийд маш нийтлэг болсон зүйл. Төгс төгөлдөр эд биш ч гэсэн юутай ч өнөөгийн нөхцөлд бодож олсон хамгийн сайн хувилбар хүчин төгөлдөр байгаа. Энэ долоон тэрбум хүн биологийн хувьд нэгэн зүйлд хамаарах ба генийн бүтэц байгууламжийн хувьд хоорондоо ижил. Хүнийхээс өөр бүтэцтэйг нь бид амьтан гэж нэрлэдэг. Монголчууд бид долоон тэрбум хүн дунд тун ч өчүүхэн хувь эзэлдэг боловч хүний зүйлд лавтай хамаардаг бодгал билээ. Ардчилсан төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засаг энэ долоон тэрбум хүний дэндүү дийлэнхид нь амьдрах зарчим нь болсон. Үүнээс гадуур амьдралтай хойд солонгосчуудыг бид цөмөөрөө өрөвдөн хардаг. Хүн төрөлхтөн бултаараа хуучнаа хаяж шинийг эрэлхийлж соёл иргэншлийн шинэ шат руу тэмүүлж олж бүтээж хөгжиж урагшилж байна. Монголчууд бид бусдаас дээр биш доор биш солиу гажуу бишээр хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн адил сэтгэж бодож бүтээж урагшилж явах л оршин тогтнохын маань эх сурвалж билээ.
Бид хүн төрөлхтнөөс юугаараа ч илүү биш. Энэ нь эргээд хүн төрөлхтнөөс юугаараа ч дутуу биш гэдгийг гол нотолгоо. Бидний цусанд негр донорын бэлдмэл юүлэхэд огт өөрчлөгдөхгүйгээр барахгүй хуучин хэвээр хонио хариулж, рекетээ ч давгүй хийсээр байх болно. Бидэнд ид шид байхгүй, бид дэлхийг үүсгээгүй, биднийг ямар нэг дээд тэнгэр тусгайлан адислаагүй – энэ болгон нь бид өнөөгийн дэлхийд зэрэгцэн оршиж байгаа зургаан мянган үндэстний нэг гэсэн баталгаа. Будагтай хошногоны хувьд 25 мянган жилийн өмнө буй болсон мутаци, зөвхөн нярай хүүхдэд байдаг, Хойд Азийн олон үндэстэнд бий, тэр байтугай европчуудын 5 хувьд нь энэ мутаци ажиглагддаг. Ингэж генетикчид хэлж байна. Тэгээд ч тархи бөгс хоёр байрлал болон үүргийн хувьд хоорондоо хол доо. Гайхуулах юмаа мөн олов оо.
Овоо хөөрхөн дуулаад явдаг нэг банди байсан юм. Хүмүүс оролдсоор байгаад хөөрхийг бүр өвчтэй болгочиж. Соёл иргэншил, хотжил, хөгжил цэцэглэлтийн эсрэг амьхандаа томоохон дайн зарлаад л явах шиг. Хаа ч ийм хүмүүс байдаг л даа. Токиогийн төв цэцэрлэгт урьд нэр хүндтэй профессор байсан хүн хүртэл иргэншлийг эсэргүүцэн траншейний хүн болчихсон бараг чармай нүцгэн явж байхыг харсан. Ингэхээр тэр банди шинэ юм бодож олоогүй бололтой. Харин бид бүгдээрээ, эсвэл ихэнх маань ийм болчихвол нийгэм баримжаагаа алдаж байна гэсэн үг. Генийн өөрчлөлтөнд орсон гэсээр байгаад амьтанд тооцогддог болчих вий дээ.

2010.8.9