Курт
“Хүмүүс чамайг байгаагаар чинь хайрлах үед чи ямар нэгэн алдаа гаргахгүй үргэлж зөв тийшээ явна. Гэхдээ бусад хүмүүст хэчнээн хайрлагдах нь Куртэд сонин биш, тэр зүгээр л өөрийгөө хангалттай хайрлаж чадсангүй.
“Хүмүүс чамайг байгаагаар чинь хайрлах үед чи ямар нэгэн алдаа гаргахгүй үргэлж зөв тийшээ явна. Гэхдээ бусад хүмүүст хэчнээн хайрлагдах нь Куртэд сонин биш, тэр зүгээр л өөрийгөө хангалттай хайрлаж чадсангүй. Түүнд зориг зүрх биш цөхрөл л дүүрэн байсан, өөрөөрөө байхын тулд”. Энэ бол гранж рокийн тэсрэлт хийсэн домогт Нирвана хамтлагийн ахлагч Курт Кобайныг амиа хорлосных нь дараа нэг ойрынх нь хүний хэлсэн үг.
Хүн амьдрахын тулд өөрийнхөө дуртай дургүй олон ажлыг хийдэг. Ажилдаа дургүй байлаа гээд ихэнхи хүмүүс төдийлөн сэтгэлээр унахгүйгээр бусад сайхан зүйлсийнхээ төлөө, өөрийн бий болгосон утга учрынхаа төлөө,өөрийн сэтгэл ханамжийнхаа төлөө амьдардаг.
Харин Куртын хувьд ажил нь бөгөөд амьдралынх нь утга учир, сэтгэл ханамж авдаг зорилго тэмүүлэл нь түүний хөгжим байсан. Дуртай зүйлээ хийгээд мөнгө нэр алдрыг асар ихээр олно гэдэг нэг бодлын том аз шүү. Гэхдээ энэ том аз нь түүнийг дэндүү эрт 27хон насандаа нөгөө ертөнцөд одох гол шалтгаан болсон юм.
Бага насныхаа “төсөөллийн найз” Boddah –даа хаягласан амиа хорлохдоо бичсэн зурвасаас дурдвал, “Уншиж бичсэн энэ олон жилүүдийнхээ турш хөгжим СОНСОХДОО түүнийг БҮТЭЭДЭГ шигээ сэтгэлийн таашаалыг авсангүй… Бид тайзны ард байхад гэрэл асч бөөгнөрсөн олны хашгираан нүргээн эхэлнэ. Гэвч энэ нь надад нөлөөлдөггүй. Фредди Меркури цугларсан олон фэнүүдээсээ хэрхэн сэтгэлийн цэнгэл авч, тэднийг хайрлаж байгаа мэт байхыг хараад би атаархаж алмайрдаг. Иймээс би хүмүүсийн хэнийг ч хуурахгүй. Миний бодлоор хамгийн том гэмт хэрэг бол 100 хувь хөгжилтэй байгаа мэт дүр эсгэж, худлаа жүжиглэх явдал. Би тайзан дээр гарахын өмнөх хэдэн хормуудад байгаа бүхий л хүчээрээ энэ бүгдийг өөртөө таалагдуулах гэж хичээдэг, бурхан минь надад итгээрэй би маш их хичээсэн, гэвч энэ нь хангалтгүй…” гэсэн утга бүхий үгс байлаа.
Түүний эдгээр үгнүүдээс харахад амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр зөвхөн бусдад таалагдахын тулд дуулж, зохиож байсан нь зарчмын хувьд өөрт нь тайзан дээр тайчдаг хүүхнээс ялгаагүй санагддаг байжээ.
Амьдралынхаа хамаг утга учир болсон зүйлээсээ өөрөө сэтгэлийн таашаал авч чадахгүй болно гэдэг аймшигтай зүйл. Тэгээд өөр таашаал эсвэл тайвшралыг хайж эхэлнэ, ямар парк дээр тоглолтой биш, шүхрээр үсрэлтэй биш, секс зугаа цэнгэл цаг зуурын л кайф, тэгээд одоо яах вэ гэхээр хариулт нь хар тамхи, мансуурал.
Бид нар багадаа тоглоомон машинаар нааддаг байсан, том болоод тэр нь тийм ч зугаатай санагдахаа больсон, тэгээд машинаа хаячихсан. Куртын хувьд амьдралыг яг л ийм маягаар орхижээ.
Түүнд заяасан хэтэрхий их авъяас бол олон мянган шүтэн бишригчдэд нь өгсөн бурхны бэлэг юм уу даа.
Курт Доналд Кобайн 1967 оны 2 –р сарын 20 –нд АНУ –ын Вашингтон мужид төрж 1994 оны 4 –р сарын эхээр гэртээ амиа хорлосон юм.
Тэр өөрийгөө хайрлаагүй, гэхдээ өөрийгөө хуураагүй.

niitlegchid zoriulav
niitlegchid zoriulav
Azu
ecsort girl
escortes girl
escortes Paris
Appliance repair Los Angeles ca
call girls Oslo
edistäminen ja markkinointi
promotion website
buy anabolics steroids online
web site promotion
Алдараа
Гүн армод
zz
Зочин
reclam
hm
Зочин
Зочин
hodoonoos
hodoonoos
hodoonoos
Wckk
Гоё бичжээ
Зочин
Зочин
tiimshyy
chinbaa
Зочин
hdhfj
2K
Зочин
hm
ID
ГХКРГНОСКГНК
jaagii
Зочин
fkgjm
Â.È.ËÅÍÈÍ
Зочин
Г.Цогбадрах-d
Зочин
Зочин
ongod
Tachigch
Зочин
Зочин
арай ч дээ
арай ч дээ
Зочин
Зочин
Г.Цогбадрах
Аанхааг өмөөрөгч
Г.Цогбадрах
Г.Цогбадрах
nirvana...
95128870