Хотон шувууны зарц тураг гогой хүнээс илүү аюултай юу?
Сүүлийн үед монголчууд нэг их айхтар аюултай дайсантай болоодохов. Тэр нь өнөөгийн нийгмийн бүхий л бухимдал, бүхий л замбараагүй байдал, шударга бус байдал, хууль хэрэгждэггүй хөгийн энэ байдлаас нь илүү аюултай гэгдэх боллоо
Сүүлийн үед монголчууд нэг их айхтар аюултай дайсантай болоодохов. Тэр нь өнөөгийн нийгмийн бүхий л бухимдал, бүхий л замбараагүй байдал, шударга бус байдал, хууль хэрэгждэггүй хөгийн энэ байдлаас нь илүү аюултай гэгдэх боллоо. Тэр нь хөгшдийн хар галуу гэж нэрлэсээр ирсэн тураг гогой гэгч шувуу ажээ. Энэ шувуу л ихэссэнээс болж загас гээч амьтан цөөрч байна. Хөөрхий хүн бол загасыг ганц нэгээр нь хороож байхад тэрхүү тураг гогой гэгч нь цөлмөж өгч байгаа гэсэн ойлголт нийгэмд буй болжээ.
Энэ талаар хэвлэлээр ч бичигдэж, манай шувуу судлаачид ч үзэл бодлоо уралдуулж тэр амьтны хор хөнөөлтэйн талаар шуугиж байна. Арваад жилийн өмнөөс л үзэгдэх болсон гээд энэ тураг гогойг харийн шувуу хэмээн онцолж байгаа. Гэхдээ дээр үеийн хөгшид өмхий шувуу, хар галуу гэж нэрлэж ирснийг нь бодоход зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс хойш орж ирсэн харь шувуу гэхэд хэцүү мэт. Хавар ирж, намар буцдаг нүүдлийн шувуу. Зусахдаа л загас цөлмөдөг гэгдэж байгаа. Үнэхээр ч томоохон нуур голуудад тураг гогой илт нэмэгдэх болсон нь үнэн ажээ. Томоохон нууранд 4000-7000 тоо толгойгоороо сүрэглэн суурьшиж байна гэж байгаа. Бас дээрээс нь загасыг өдөрт 20-30-аар нь барьдаг тун хорлонтой амьтан гэнэ лээ. Ерөнхийдөө чоно шиг юм уу даа, хэд хэдээр нь барьж идсэн ч загасыг хошуугаараа хатгаж, жадалж бах таваа хангаж цаддаг амьтан гэсэн. Үнэхээр ч хорлонтой амьтан юм. Гэхдээ энэ л шувуу ихэссэнээс загас ховордсон, үүнийг л цааш нь харуулахгүй бол загасгүй болох нь гэсэн яриа дэндүү өрөөсгөл санагдаад байгаа юм. Байгаль өөрөө гайхалтай менежер билээ. Тэр бүгдийг зохицуулж, эко тэнцвэрээ барьсаар ирсэн. Харин хүмүүс бидний зүй бус үйлдэл нь үүнд хаалт болж өгдгөөс байгалийн аль нэг амьтан нөгөөхөө үгүйсгэх шалтгаан болж өгөхгүй л санагдаад байгаа юм даа.
Тураг гогой бол шувууд дундаа яах аргагүй элбэг ангиллын шувуунд багтдаг гэдэг. Шувуудын тоо толгой буусаар ахуй цагт ан агнуурын бус зориулалттай болохоороо ч тэр үү тураг гогойн тоо нэмэгдээд байгаа мэт санагддаг бололтой юм билээ. Энэ амьтны талаар нарийвчилсан судалгаа шинжилгээний ажил бараг үгүй yчраас бололтой юм билээ гэж байгааг маань болгооно биз ээ. Тун идэмхий махсаг энэ шувууны мах өөрөө амт муутай, өмхий гэгддэг. Тиймдээ ч хоёр амтын овоо хараанд өртдөггүй аж. Дээхний хөгшид тураг гогойг хотон шувууны зарц хэмээн нэрийддэг байжээ. Улаан шунхан уруултай, хонин цагаан хотон эрэг дээр тавлагхан гэгчийн тухлахад шар хацартай ногоон нүдтэй хар шувуу загас дөхүүлэн тууж өгдөг байжээ. Туугдаж ирсэн загаснаас хотон хүссэнээр зооглож, харин үлдэгдэл өм зэмийг нь тураг гогой хүртдэг байсан аж. Тиймээс хотон шувууyны зарц хар галуу хэмээдэг байсан санж. Одоо ч хонь мэт бөмбийлдөх хотон шувуу нь хаа байна, нөгөөх тураг гогой ч зэрэг дэвшиж даам гараад өөрөө эзэн суух болжээ.
Тэд загасыг өглөө эрт гүехэн устай газраар нарийн хоолойд хооллон явахад тал талаас нь бүсэлж, янз бүрийн дуу авиа гаргаж, ус алгадан үргээгээд барьж авдаг аж. Мөн загасыг түрсээ шахах тэр үеийг нь андахгүй ашигладаг гэж байгаа. Нийт жин нь гурван кг орчим, далавчаа дэлгэх үед нь метр хагас шахам болдог энэ том шувуу түрсээ шахахаар явж буй загаснуудыг гол сөргүү тууж эцээж байгаад авлахаа сайн мэддэг гэсэн. Одоо Дархадын цагаан загас чухам түүнээс болж үгүй болж байгаа гэж ярих хүмүүс их байна. Чухам энэ нь үнэний хувьтай эсэхийг нарийн судалгаа шинжилгээний дүнд хэлэх ёстойгоос биш хар шувуу ихэссэнээр загас ховордсон гэдгээр бүгдийг тайлбарлахад хэцүү юм. Япон, солонгосчууд энэ шувуугаар загас бариулаад гулгиулж загас агнуур хийдэг, норвегчүүд эл хар шувууг харахаараа долоон бурхан од олж харсан шиг баярладаг гэсэн яриа байдаг юм билээ. Ер нь судлах л амьтан. Түүнээс загас агнах гэж тор байтугай торх тавьж дэлбэлдэг муу арга хэрэглэж ирсэн бид өөрсдийн бурууг халтар хар шувуунд өгөөд халаглаж суух дүрийг эсгэх нь зөв биш биз ээ. Үнэхээр тураг гогойн хөнөөл их, хүн мал ховортойгоос нуур цөөрмийг эзэгнэн эзэрхийлээд өсч үржээд байна уу, эсвэл бусад ан агнуурын шувууд нь ховордсоноос өмхий махтай хар шувуу үлдэж их харагдаад байна уу гэдгийг нарийн судалгаагаар ил болгох хэрэгтэй. Тэгээд чухам хэмжээнээс хэр илүү гарч, тэр нь аль нуурын ямар загасны тоо хэмжээнд нөлөөлж цөөрүүлж байгааг мөн л тогтоох хэрэгтэй байна. Түүнээс тураг гогой гэгч нэг том дайсантай болчихоод хүмүүс бид өөрсдийнхөө алдааг түлхэх эзэнтэй болоод байгаа юм биш үү гэсэн эмзэглэл төрж байгааг хэлэх хэрэгтэй биз ээ. Үнэхээр хотон шувууны зарц хар галуу хүнээс илүү аюултай юу?