Шумуул
Шумуулын тухай асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичлээ. Үүнийг бичих болсон нь ч бас учиртай. Сүүлийн үед шумуулууд маш их эрсдэлд орж, хэлмэгдэх нь бүр гаарч байна.
Шумуулын тухай асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичлээ. Үүнийг бичих болсон нь ч бас учиртай. Сүүлийн үед шумуулууд маш их эрсдэлд орж, хэлмэгдэх нь бүр гаарч байна. Зүгээр хөөрхөн нисч байхад нь улсууд алган завсраа тасxийтэл хавччихаж байна. Ханан дээр мөрөөрөө цаашаа хараад юм бодоод сууж байхад нь таавчигны улаар байлгаад авч байна. Та ч бас тэгж байгаа. Та нарыг ер нь яасийм бэ тэд? Яахав хазаж хайрдаг асуудал бий нь бий. Тэглээ гээд 4, 5 мянган грамм цустай байж ганц грамм хүркүү юм харамлаад байдаг хахир уншигч авгай гуай, та хүн мөн үү?
Загатнах бол яахав дээ. Уйдаад суужаахад биеэ маажна гэдэг чинь бас сайхан явдал. Удахгүй ой дуусаад цөмөх самаргүй болох гэж байхад нэг ажил гараад аштай бишүү, сайн бодоорой.
Одоо уншигч танд шумуулаа танилцуулбал та лав дургүйцэхгүй авгай байхаа гэж бодож байна. (гэснээс энэ уншигч авгай гэдэг үгийг би нэг л буруу хэрэглээд байх шиг санагдаад байгаа юм. Хэлээд өгөх хүн байна уу). Ингээд нэг шумуулыг жишээ болгон барьж аваад ярилцая хэдүүлээ. Одоо миний хажууд исткаан дээрээсээ хөмрүүлцэн байгаа энэ л шумуулын тухай хэлэлцэх гэж байна. Нэрий нь мэдэхгүй юм. Бас хүмүүс өөртөө дугаар аваад байгаа энэ үед энэ маань монгол улсын яг хэд дэх шумуул юм гэдгийг таашгүй нь бяцxан харамсалтай. Гэхдээ л энэ бол шумуул. Хүн төрөлхтөний хөгшин залуу, баян ядуу, эр эм, шашин шүтлэг, намын харьялал, бэлгийн чиг хандлагаас үл хамааран нэг л зангаараа харьцдагаараа та биднээс эрс ялгаатай тэр л хөөрхөн шумуулхан.
Шумуулын тухай дэлгэрэнгүй. yxscccccccccccccccccccyyn
За энэ амьтан бол 2 далавчтай, зургаагаас долоон хөлтэй, матигар гэдэстэй юм. Биеий нь ороосон 10 гаран цагирагтай бa тэр нь өөрий нь их чимж өгсөн байнаа. Харин эмэгтэй шумуулуудын хувьд одоо.. тийм хөндлөн зураас өөрийг нь тарган харагдуулна гэдгийг анхаармаар юм шигээ.
За нүүрий нь ойрхноос хараадхая... Заа харлаа. Тэлвийзэр шиг нарны шилтэй хүүхэн ундааны гуурс зуучаад над руу гайхшран харж байх шиг санагдлаа.
Ажаад байхад шумуул маань хэзээ ч хөлөөрөө явдаггүй болтой юм. Энүүнд одоо ийм олон урт хөлний хэрэг алга. Зүгээр сайхан сансрын хөлөг шиг гуруун тулгуур байхад л болно. Тэгээд тэр тулгууруудынх нь голоос гушуу нь өрмийн машин шиг эргэлдэн гарч ирдэг байвал хийцийн хувьд их зүгээр болох юм шиг.
Оо нээрээ нэг юм хэлэхэд тэр жингэнэсэн дуу бол далавчных нь дуу шүү. Өөрийнх нь дуу гэж бодож болохгүй. Жишээ нь нэг түүфльтэй хүүхэн явжаахыг хараад энэ хүүхэн тог тог тог гэж дугардаг гэж бодож болохгүйтэй л адил. Шумуул бол өөрөө шал гуншаа дуутай болуу, нарийн мэддэг хүн байвал хэлээд өгөөрэй.
Шумуулыг ойлгооч!
Шумуулыг ойлгох шаардлага бидэнд яриангүй байна. Зовлон ч их байна. Хөөрхий өлсөөд, зүгээр гэдэснийх уртал нь арталтайгаа наалдчаа л сууж байдаг амьтан шүү дээ. Ялаа бол яах вэ, зангиагүй л болохоос үргэлж цүндгэр байдаг буянтай, хөгжилтэй, өөдрөг амьтан. Гэтэл шумуул чааваас үхдэгийн даваан дээр нэг хүн олж цуснаас нь жоохныг сорох байгаад баригдаж алуулдаг юм. Уг нь цусны судал бараадсан аятайхан мээст олоод, гушуугаа мөчидхөн шургуулж cэмхэн сорвол болохгүй юм байхгүй. Тэхгүү тэгээд шал зузаан арьстай газар суучаад нүүрээ наатал гушуугаа зоохоор чинь усны үхэр байсан ч мэднэ биз дээ, тэгээ л тасxийтэл алгадуулаа л дуусна шд.
Шумуулд орон зай байна уу?
Ийнхүү шумуул маань маш хүнд нөхцөлд амьдардаг болох нь энийг уншиж байгаа авгай танд (бас буруу хэрэглэцэн тээ?) тодорхой харагдсан байхаа. Минийхээр бол тэдэнд амьдрах, хүрээгээ тэлэх боломж байхгүй биш, байна. Тэднийг манай дарга нартай цуг байлгаж, тэднээс юм суруулмаар байна. Дарга нар маань татгалзахгүй байхаа гэж бодож байна.
Тэдний ажил гэр, баар саваар нь дагаж долоо хоноход шумуул маань хөөрхөн биеэ даачих болуу гэж бодно. Дараа нь тэд хүний цусыг юүүү ч мэдэгдэхгүй сорж чаддаг болно. Тэр битий хэл хүмүүсийн үнэнч нөхөр, авран хамгаалагч нь гэж санагдна. Гадаад төрх нь өөрчлөгдөн, тарган буянтай царайтай, зангиатай болно. Тэгээд нам дуугаар, "хүнийг хайрлах хэрэгтэй, хүн шиг сайхан амьтан хорвоо дээр байхгүй шүү, би хүнд хайртай" гэж яриад, зурагтын камер өөр лүү нь тусчуул "Би хүнч амьтан байна. Хүний цусыг хүнд нь!!!" гэж орилоо л.
Тэгээд үе үе ярилцлага өгнө:
-За би бол хүний төлөө гэсэн үзэл бодолтой, хүнд хэрэгтэй нэг ч гэсэн юм хийчхийн сан л гэж бодож явдаг амьтан даа.
-Та энэ тарган байгаагийнхаа учрыг ярьна уу, хаанаас хооллодог вэ? Гадуур таныг нэлээд ховдог гэж ярих юм, энэ талаар....
-За би бол өөрийнхөө идэх хоолыг өөрөө л зохицуулж ирсэн, хүн ерөөсөө хазаж байгаагүй тийн. Тийм юманд дургүй, тэгж байгаа ч гүй гэдгээ ингээд хэлэхэд таатай байнаа. Харин сүүлийн үед зарим нэг амьтад хүмүүсийг хазах, цусы нь сорж хооллох тохиол гарч байгаа нь харамсалтай. Тэднийг бол харагдсан газар нь гөрөөлөн устгаж байх учиртай юм. Чи миний энэ АТГ гэсэн тэмдгийг харжугаа биддээ? Энэ бол "Алив Тэднийг Гөрөөлцгөөе" нийгэмлэгийх юм байгаан. Би энэ нийгэмлэгийг ихэд талархан дэмжиж, дандаа хамтран ажилладаг ...
За энэ бол шумуулууд хөгжиж дэвжэе л гэж байгаа бол зайлшгүй сурах ёстой хувийн тоглолтынх нь зах зух юм. Ер нь бол багаар л тоглож сурвал их сайн. Шумуулууд нэгдэх хэрэгтэй байгааг тэд ер ойлгож өхгүй байна. Нэгдээд сайхан, хаана ямар нимгэн арьсны цаана том судас байгааг мэдээлж, нэг нь очоод сэмээрхэн хатгаж байхад бусад нь хатгуулагчийн анхаарлыг сарниулдаг ч юм уу. Тэгээд тэр хатгасан нь дараа нь бусдыгаа хатгуулах боломжоор хангаж өгдөг ч юм уу. Эсвэл хатгасан цуснаасаа хуваадаг ч юм уу. Ямар нэг юм л хийх хэрэгтэй байна. Зохион байгуулалт илт дутагдаж байна л даа, дарга, нарийн бичгийн дарга, генсек эднүүсээ дотроосоо сонгоод явбал уг нь болно доо. Тэгээд их эвтэй байх хэрэгтэй. Эвтэй байвал хүчтэй байна.
Гэвч хөөрхий амьтад, даанч тийм авьяас заясангүй дээ та нарт, тиймдээ ч одоо энэ исткаан дотор манараад сууж байгаа юм. Муу манараа шумуул!
Би хэрвээ шумуул байсан бол
За би шумуул байсан бол хүнийг шууд хатгаж өөрийгөө эрсдэлд оруулахгүй. Шууд бусаар ч хатгахгүй, ер нь хатгахгүй. Би цагаан хоолтон шумуул байх байсан. Өгөрций, помьдоор, киви, яавлаган дээр л суудаг шумуул байх байсан байх даа.

Ur mom
Зочин
mrs.ariugift
үүүүүү
love toi l gene shuu
zochin
unshigch
mon_tur
ЭЭБИЙ
Walker
yhleeshd
z
erka
Зочин
Зочин
Зочин
ariun
Зочин
hm
zora
Zaya
Зочин
hm
man
Neree tuutslav
Neree tuutslav
haha
hm
BolnoBaatar
Энхүүлэй
hm
kadr
han
Зочин
tomjaal
Зочин
Зочин
unshaad duustsaan
saraa
Зочин
Зочин
hooe
Зочин
Зочин
Гэгээн Саран
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
hm
hm
hm
gehdee l en zovyy
yg ysgiin aldaa ni arai bagasch bayar hyrgie
shumuul
shumuuliin svns
Зочин
nairsag shumuul
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
turuu
zochin
noname
zayka
oulen
Зочин
Зочин
Зочин
jijig unshigch
ee ergyy tolgoi gej nyyr ulaichihlaa
oilgoshgyeee
Erguunuuded
Зочин
Шумуул
Зочин
Зочин
hodoonoos
avilgach dargiig bichsen bn
shumuul bol aimaar
za baiz
аюуми
Saruul
Зочин
аюуми
hm
aldaa zaaj baina
aldaa zaaj baina
tylhyyriin oosor
tylhyyriin oosor
daisnii taliin niitlel
Зочин
Зочин
eooe baragdahgyi yum bn ingeed boliloo yarshig
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
neg gazraas olson medeelel
neg gazraas olson medeelel
hooh
hooh
hooh
hooh