Их аварга Өгийнуураас хүний амь аварлаа
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү гэнэт зодог тайлж байгаагаа мэдэгдэж, шүтэн бишрэгчдийнхээ дунд санаа сэтгэлийн хүчтэй давалгаа үүсгэснээс хойш нэлээд хэдэн сар өнгөрч байна.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү гэнэт зодог тайлж байгаагаа мэдэгдэж, шүтэн бишрэгчдийнхээ дунд санаа сэтгэлийн хүчтэй давалгаа үүсгэснээс хойш нэлээд хэдэн сар өнгөрч байна. Ирэх аравдугаар сард болох зодог тайлах ёслолдоо бэлтгэн Монгол, Японы хооронд ирж буцан буй их аварга зуны амралтаа Монголдоо өнгөрөөхөөр шийджээ. Саяхан болсон нэгэн томоохон үдшийн цэнгүүнд аварга хүрэлцэн ирж, танил хүмүүстэйгээ мэнд мэдэн чөлөөтэй ярилцаж суусан нь мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Үсээ урьдын ёс төртэй хэлбэрээр биш, энгийн боочихсон байсан нь түүнийг илүү эрх чөлөөтэй харагдуулж байлаа.
Омголон, оргилуун, нэлэнхүйдээ сүрлэг үзэгддэг их аварга яг энэ харагддаг шигээ зан аашийн хувьд нээлттэй, шударга хүн. Бүр цаад руу нь өнгийвөл гэрэл гэгээтэй, цагаан цайлган, мөрөөдөмтгий ертөнц цалгилж байдаг. Бас санаа сэтгэлийн хөдөлгөөнөө хорьж цаламдаж сураагүй зоргоороо, тэгсэн хэрнээ гэгэлгэн.
Аварга маань биднийг ахин гайхашруулах зүйл хийжээ. Тэр үнэхээр бусдын зүрхийг булгилуулж байх заяатай төрсөн хүн юм. Энэ үгийг өнгөрсөн баасан гаригийн шөнө хүлээж авсан нэгэн сайхан мэдээ надаар өөрийн эрхгүй хэлүүлж байна.
Эл явдал Архангай аймгийн нутаг дэвсгэрт орших алдарт Өгийнууранд баасан гаригийн өдөр болсон аж. Амрагчид, аялагчдын хөлд үргэлж дараатай долгилж байдаг Өгийнууранд сэлэхээр их аварга ч бас очжээ. Гэтэл гэнэт завьтай хүн живж байгаа харагдсан төдийгүй хүмүүс хашгиралдаж эхлэх нь тэр. Их аварга ч аврахаар тэр даруйдаа ус руу орж. Аваргыг очиход завьтай хүн маш хүнд байдалд орсон байсан төдийгүй, юу юугүй доошлон живж байсан гэнэ. Ийнхүү Асашёорюү аварга усанд живж байсан нэгэн хүний амийг аварсан тухай дуулиан тэр шөнөдөө ойр орчмоор тархаж, аваргын тухай бахдам сайхан мэдээ айлаас айлд зочилж явна. Монголчууд аваргынхаа буянаар ирэх наадмаа ийм гайхамшигтай яриатай угтах нь. Миний авсан мэдээллээр бол аваргын аварсан хүн нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын ажилтан байсан бололтой. Мэдээллийн мөрөөр аваргатай холбогдох гэсэн боловч тэрээр гар утасны сүлжээ барьдаггүй газар байгаа бололтой.
Үргэлж буцалгаж байдаг их аварга ийнхүү бусдын зүрх сэтгэлийг булгилуулсаар явна. Түүнд уншигчдынхаа өмнөөс сайн сайхныг хүсч, Үндэсний их баяр наадмаар бахтай сайхан наадахыг ерөөе.