www.Csports.mn гэж мөнч дажгүй сайт байнаа. Фантаази хөлбөмбөг гэдэг юмыг монгол хэлдээрээ найзуудтайгаа уралдаал суужээшд. Тоглоход хэрийн тэнэг хүн ойлгохоор юм. Би гэхэд л одоо 52-т явжээшд. Ирэх жил пэрмээр лийг эхлэхээр сайн тоглоноооо хичээж байгаад. За яасан рэклаам яваадахсан баахан амьтан хохирцонууу. Яааая гэхэв дэээ би бичлэг бүр дээрээ рэклаам хийж байна гэдгийг анхууралая, рэклаамаа хийлгэх хүн байвал шууд надад хандаж болий шүү.

Өглөөний нар хөшигны цаанаас биш тооноор цухуйж, өдөн биш хөнжилөөсөө би сэрлээ. Аймаар сэрэлт болсонуу. Гүү яахав дээ хүн бүр сэрж байхад. Гараад хашаанаасаа гараад гэснээс энэ хашаа нээрээ учир тоймоо алдаж байнаа тэ. Хаа сайгүй хашаа. Хашааг бол одоо модоор барьж болжээн, төмрөөр барьж болжээн, тоосгоор, үнсэн блокоор, чулуугаар гээд барихгүй юм алгааа. Хаа сайгүй хашаа орох гэхээр тулаад хэцүүтэйн яасан. Давсаан давсан Далайцэрэн давсан, харц ардын хүү давж болдогүй хашаа вэ тээ.

Төрийн ордны хашаа

Манайд байгаа хамгийн том хашаа бол төрийн ордны хашаа байна. Ай мөн лүглэгэр гоёмсог сайхан хашаа барьсан шүү. Арга ч гүүмдаа чааваас жилийн дөрвөн улирал жагсаад, помидороор шидээд, поошиг нүдээд, дурын нэг авгай /дурын гэдгийг дур тачаал гэдэг утгаар оруулагүй болно/ цагдаагын мөрдөс очиж хуулаад, гэр авчирч барьж суулт хйигээд байхаар ямар ч тэнэг хүн хашаа барилгүй яахав дээ. Барьсан гэрийг нь бариулкуу цагдаа нар ноцолдоод байхаар гэрээ бариатай чигээр нь өргөж орж ирж суултаа заралдаг болсышд. Манай энэ гэр гөө мөн хэрэгтэй эд шүү. Одоо олон улсын суулт зарлагчид нарт шууд жагсагч суулт зарлагчдын хамгийн тохиромжтой хэрэгсэл гэж худалдаад валют олох хэрэгтэй. Зиа эргээд хашааруугаа орий. Тэхдээ би төрийн ордны хашааруу орий гээгүй шүү намайг оруулахчгүй. Сэдэвээ ярьж байна. Гүү тэр суулт зарлаж, жагсагчидыг шаардлагыг гүйцээж жаргааж байхаар хашаа бариал хаячуул хамгийн амар сайхан арга олсон байгаан. Одоо улам томруулаал байхын гэсэн. Хотоо тойроод хашаатай тэнд нь ганцхан дарга нар амьдардаг гэвэл гоёуу аан. Зарим нь хулгайчыг дотроос нь гаргахгүй гэж барьсан хашаа гэж зөрүүдлэх нь ч бий.

Нарантуул захын хашаа

Зиа дараагын хашаа бол Захын хашаа гэж жинкэн дээрээс харвал хүмүүсийг хашаад хаяцым шиг байдаг газар байна. Олон хүнийг хоолтой нь залгуулж байгаа газар даа. Тэрний босс нь гэж нэг эрхэм байдаг даа, хүүхэд нь бэнзээн үнэд ороосой хотоор ганцаараа машинтайгаа явхысан гэдэг гээл онигоонд орчоод яваад байдаг. Тэр хүн урждархан зарагтаар яриа өгжээн.
-Би Дэнжийн 1000 дээр есөн жил зогссон, хувцас хунараа тааруулж өмсвөл юугэж хүйтэн цэмэнтэн дээр өвөл ил зогслоо гээд биегүй болдог юм. Тэр захыг битүүлэхчгүй, зах гэдэг чинь задгай байхдаа зах гэдэг утгаа хадпгалж байдын. гэжээн.

Үнэхээр үнэн үг тэрийг битүүлвэл юун зах дэлгүүр болох нь байшд манайхан ч өөрснөө нимгэн, нойтон хувцастай очиж бөөрөө өвтгөөл дөө. Тэгснээ ингэжээн.

- Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр юу гэж Нарантуул дээр байхав дээ. Хүүхдүүд тэвчээрээ барагдтал ажиллан гэж юу байдын. Дураараа л ажилжаагаашд. Юугэж хэрээс хэтэрсэн юм хийхэв дээ. Тэвчих хэмжээндээ тултал л ажилжаагаа байх.

Энэ үнэн үг шүү. Яаж ч бодсон тэвчихийн аргагүй, тэр тусмаа томчуудын тэвчишгүй хэмжээнд хүртэл хүүхэд ажиллахав дээ. Ёстой ухаантай ах байлээ дээ. Би ер нь мөнгөтэй хүн бүрт дуртай байдын. Надаа лав ухаантай сайхан том Нарантуул гэж хашаатай хүн шиг л санагдсан.

Манай гэрийн хашаа
Манай гэрийн хашаа гэж үнэн ноорхой юм байнаа. Манай муу шар нохой бол дуртай газраараа чөлөөтэй орж гаржээн. Өө бүүр бөгтийхчгүй хээв нэг явжаагаад гардаг онгорхой хэд хэдэн газар бий болчиж. Гэртээ усанд ормор аядаад, усанд орох ч гэждээ чийгтэй алчуураар хирээ үрээд суужаахад гудамжаар явжаагаа бүх хүн чөлөөтэй хардаг болчиж. Хэрэгт дуртай нэг нь "хөөе хүзүүгээ сайн үрээчээ нил хир байна шүү дээ" гэж барьжээн. Манай энэ муу хашаа бүүр хаах, халхлах, нуух үүргээ бүүр алдсан байшд. Хаая өглөө босоод бодож байхнээ нураагаад хаячихад энд байсан хашаа алга болчиж гэж хэн ч хэлкүү л дээ.

Зиа ингээд өөр хоорондоо хэлбэр хэмжээ, зөрөөтэй 3 хашааны тухай бичлээ. Одоо ингээд энэ бичлэгээрээ өөрийн гэсэн сонин, сэтгүүл, зурагттай бол сайхан магтуулаад, энэ тухай уншигчид хэрхэн магтаж байгаа тухай хурц, хурц хэлэлцүүлэг өрнүүлэх юмсан. Тэмцээн уралдаан зохиодым билүү хашаа гээд.

Монголын 300 дахь блогчин Гаамп