Ганбямбын ирээдүй
Онигоо бус, болсон явдал. 80-аад оны дундуур нэхмэлийн нэгэн суурь машин Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэн гаргажээ. Уг суурь машиныг нь Японоос их хэмжээгээр захиалан авчээ.
Онигоо бус, болсон явдал. 80-аад оны дундуур нэхмэлийн нэгэн суурь машин Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэн гаргажээ. Уг суурь машиныг нь Японоос их хэмжээгээр захиалан авчээ. Зөвлөлтийн удирдагчид хөөрч, техник технологоороо дэлхийд гайхуулдаг япончууд Зөвлөлтийн техникийн дэвшлийг бахдан биширч байна гэх зэргээр давс нэмэн шуугиулжээ. Тэгээд өөрийнх нь “гайхамшигт” суурь машин Японд хэрхэн ажиллаж байгааг сурвалжлуулахаар тусгай сурвалжлагч явуулсан аж. Мөнөөх сурвалжлагч Японд очоод үзсэн чинь япончууд техникийн гайхамшиг гэгдэх суурь машиныг нь дахин хайлуулж төмрийн хайлш бэлдэж байжээ. Гайхаж цочсон сурважлагч маань яагаад ингэж байгааг асуухад мэгдэж гэмшсэн япон “Танай суурь машины техникийн үзүүлэлт нь манайд 60 жилийн өмнө хэрэглэж байсан машинтай адил юмаа, үнэндээ бид төмрийг нь дахин боловсруулан ашиглах гэж авсан билээ” гэжээ. Зөвлөлтөд үйлдвэрлэсэн суурь машиныг япончууд төмрийн хаягдал болгон ашиглаж байсан ажээ.
Бас нэгэн онигоо бус, болсон явдал. Афганистанд болсон явдал. Зөвлөлтийн хэдэн цэрэг талибуудын отоонд яваад орчихжээ. Эргээд зугтаж явтал тэдний унаж явсан “УАЗ 469” машиных нь хорооп эвдрээд “Тоёото” пикап хөлөглөн хойноос нь хөөсөн талибууд юу юугүй гүйцэж ирээд машинтайгаа ноцолдож байсан хөөрхий хэдийг алжээ. Зөвлөлт гүрэн дайнд явуулсан цэргүүддээ зориулаад эвдэрчихээргүй машин хийж өгч чадаагүйгээс ийм байдлаар золгүйгээр амиа алдах явдал их байсныг Афганд байлдаж асан дайчид нь телевизээрээ гомдолтойгоор ярьж байсан. Манай монголчууд ч одоо “УАЗ 469”-ыг “ машин нь ч машин л юм байна, даанч хүн унахад зориулаагүй юм шив дээ” хэмээн доогтойгоор ярьдаг шүү дээ.
Социализмын үед монгол орныг халамжлан тэжээж байсан Зөвлөлтийн үйлдвэрүүд ийм л бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байжээ. Орчин цагийн хүний хэрэгцээнд нийцэхгүй нэг хэвийн “саарал” чанаргүй бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ барууныхнаас арав хорь дахин өндөр зардлаар үйлдвэрлэж байсныг яана. Алдагдалд орсон үйлдвэрүүдээ ажиллуулах гэж нөөцөө шавхаж байв. Тариа тариалахад тохиромжтой хар хөрсний талбай нь дэлхийн ийм хөрсний талбайн 50-аас илүү хувь байсан. Гэтэл гадаадаас импортоор оруулж ирсэн талхаар хүн амынхаа талхны хэрэгцээг нөхөн гүйцээж байв. Хар захын эдийн засаг нь ДНБ-ний 20 хувьд хүрсэн. Үндэсний мөнгөн тэмдэгт нь барааны хомсдлоос болж үнэ цэнээ алдаад, тамхи төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэх явдал газар авч байв. Ийм хүнд байдалд орсон атал хирээ мэдэлгүй Афганистан руу цэрэглэн дайрч, Москвагийн олимпын тоглолтыг зохиох зэргээр бүр туйлдсан юм. Ийнхүү Зөвлөлт Холбоот Улсын эдийн засаг коммунизмын эзэнт гүрнээ чирсээр сүйрэн унасан билээ.
Зөвлөлтийн эдийн засаг дампууран унахын горыг хамгийн түрүүн хамгийн хурцаар амссан улс бол манай улс юм. Учир нь манай улс Зөвлөлтийн эдийн засгийн нэг хэсэг нь,тодруулбал 16 дахь хэсэг нь байсан юм. Манай эдийн засгийг, үйлдвэрүүдийг, аж ахуйнуудыг хэвийн байдлаар ажиллуулахын тулд жил бүр Зөвлөлт Холбоот Улсаас долларт хөрвүүлснээр 600-700 сая ам. доллартай тэнцэх татаас авдаг байлаа. Энэ бол өнөөдрийн бараг тэрбум гаруй доллар гэсэн үг. Монгол улсын төсвийг үнэн хэрэгтээ Москвад баталж байсан юм, өнөөдрийнхөөр аймгийн төсвийг угтаа Улаанбаатарт баталдаг шиг. Үүнээс нь болоод тэр үү, манай улсыг Зөвлөлтийн 16 дахь Бүгд Найрамдах Улс гэдэг үг яриа гарсан. Зөвлөлтөөс гадаад худалдааны хамаарал нь бараг 90 хувьд хүрнэ. Ийм л байлаа. Тэгээд Зөвлөлтийн эдийн засаг дампуурахад түүгээр тэжээлгэж байсан Монголын эдийн засаг үндсэндээ нурсан юм даа.
1990 оны 12 дугаар сарын 26-нд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын Улстөрийн Товчоо (одооны залууст Зөвлөлт орныг хэмжээгүй эрхтэйгээр удирдаж байсан дарангуйлагч хаад гэж тайлбарлах хэрэгтэй байх) хуралдаад Монгол улсад өгдөг зээл тусламжаа бүрэн зогсоож, Монголоос Зөвлөлтөд экспортолдог байсан бүх бараанд 60-1500 хувийн гаалийн татвар ноогдуулах шийдвэр гаргасан юм. Тун хорон шийдвэр байлаа. Монголын эдийн засагт аймшигт цохилт болно гэдгийг мэдэж байсан Бямбасүрэн гуайн тэргүүлсэн Засгийн газар ард түмэндээ хандан бүсээ чангалах хэрэгтэй болсныг мэдэгдэж билээ.
Монголын эдийн засаг аймшигт цохилтонд нэрвэгдсэн. Зөвлөлтийн татаасгүй болсон үйлдвэр, аж ахуйн газрууд маань хаалгаа барьлаа. Зөвлөлтөд бүтээгдэхүүнээ экспортолж амьдардаг үйлдвэрүүд хэт өндөр тогтоогдсон гаалийн татварт сөхөрлөө. Хан Уул дүүрэгт байрлах, одоогийн хэлээр аж үйлдвэрийн парк хөрөнгийн эх үүсвэргүйн улмаас зогслоо. Түүхий эд авах тэнхэлтэй үйлдвэр цөөрснөөс нэгдэл, сангийн аж ахуйд бүдээгдэхүүнээ борлуулж чадалгүй орлогогүй болоод дампуурсан. Ийнхүү хямрал гинжин урвалд орон таарсан бүхнээ сүйтгэж байв. Хотод махныхаа төлөө алалдаж, хөдөөд гэрэлгүйдээд лааны эрэлд хатаж байлаа. ”Дайны хажуугаар дажин “ гэгчийн үлгэрээр Монголын нутаг дэвсгэр дээр байрлаж байсан Зөвлөлтийн 39 дүгээр арми нутаг буцахдаа өөрийнхөө мэдэлд байсан төгрөгөөр хайр найргүй бараа худалдан авч инфляцийг зад хөөргөдөж орхисон юм. Монгол улсын Үндэсний худалдан авах чадвар-61,7 хувьд хүрч унасан нь орчин цагийн дэлхийн түүхэнд байгаагүй уналт юм. Бод л доо. Дэлхийн хоёрдугаар дайнд нэрвэгдсэн Японы энэ үзүүлэлт -50,7-д хүрсэн. Испани улс иргэний дайныхаа уршгаар унахдаа -25,7 хувьд хүрч байсан юм шүү дээ. Манай уналт “аврага амжилт” тогтоосон уналт байсан. Тэгэхэд л монголчууд бид бусдаар бэлэнчлэн тэжээлгэсний гайг чухам нэг амссан юм даа.
Зөвлөлт Холбоот Улс “үхсэн”. Монгол Улсыг тэжээгч үхсэн. Монголчуудын өмнө “тэжээгчээ алдсаны тэтгэмж” хаанаас олж авах вэ гэдэг асуулт хурцаар тавигдсан. Хятад Улс бидэнд тэжээгчээ алдсаны тэтгэмж өгөхөд бэлэн байсан байж магадгүй. Хятадаас тусламж хүссэн бол Зөвлөлтийн сүйрлээс учирсан хямралыг илүү зовлон багатай давж гарах байсан биз. Гэхдээ монголчууд бид нэг тэжээгч хөршөө нөгөө тэжээгч хөршөөрөө солих нь алсуураа Хятадын дагуул улс болох аюултайг ойлгож байсан.
Чухамхүү 90 оны ардчилсан хувьсгал л монголчууд биднийг гарцгүй шахам мухардлаас авч гарсан. Япон, Холбооны Герман Улс, Америкийн Нэгдсэн Улс зэрэг ардчилсан орнууд, Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк зэрэг олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг их нэмэр болсон. Бид ч зүгээр суусангүй. Иргэд маань ганзаганд явж хэрэгцээтэй бараагаа олж ирэх, малчид малаа хувьчлан авч өсгөх мэтээр зүтгэсэн юм. Ийнхүү үзэлцсээр сүйрлийг давж гарсан билээ. Хэрэвзээ, ардчилсан хувьсгал болоогүй бол Монгол Улс Хойд Солонгос шиг болоогүй юмаа гэхэд Куба шиг өнөө хүртэл картынхаа бараатай сууж байх байлаа.
Ардчилсан хувьсгалын буянаар монголчууд бид энэ хорин жилд зуун зууныг дамжсан мөрөөдлөө олж авсан. Улс орных нь хувь заяаг нэгэн үе Бээжингээс, дараа нь Москвагаас эзэрхэн удирдаж байгаа бурангуй ёсыг эсэргүүцэн тэмцсэн Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, Данзан, Сүхбаатар, Ерөнхий сайд Амар нарын зэрэг үе үеийн эх орончид 90 оны ардчилсан хувьсгалын ялалтын дүнд өөрийнхөө хувь заяаны эзэн болж чадсан энэ цагийн монголчуудаа харсан бол баярлахдаа магнай нь малгайдаа багтахгүй байх байсан. Бурхан багшид сүслэн залбирч шавь болсныхоо төлөө ангийн дайсан хэмээн буудуулж сүйдсэн лам нар энэ цагийн хишигт мянгантаа мөргөх байсан. Социализмын үеийн нэгдлийн малчид хадан гэрээсээ иргэж ирээд өнөөгийн малчдын амьдралыг нэг харвал сүнс нь хоргодоод лав эргэж хадан гэртээ харина гэхгүй л байсан. Хөрөнгөт ангийн үзэл суртлыг тээгчид хэмээн цоллуулан моодорхож өмссөн трапез өмд, гоёж ургуулсан үсээ тайруулаад, дурлаж сонссон дууныхаа төлөө хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс зэм сануулга сонсож явсан социализмын залуус одоогийн залуусын эрх чөлөөндөө бялхаж явааг хараад шогшрох байлаа. Дамчин панзчин гэдэг нэр зүүгээд Дэнжийн мянгын захаас өөр гишгэх газаргүй ад үзэгдэж байсан тэр цагийн наймаачид энэ цагийн бизнессүүдийг аархалыг хараад атаархахдаа үгээ хэлэх байсан биз.
Өнөөдрийн манай олон иргэдийн хэргэлгээний түвшин социализмын ид үеийнхээс ч үсрэнгүй хол давсаныг хэн ч үгүйсгэж чадахгүй. Төр хүүхэд бүрдээ мөнгө өгөөд зогсохгүй иргэн бүрдээ зүгээр л 500000 төгрөг хэсэгчлэн тарааж эхлээд байна шүү дээ.
90 оны үеийг өнөөтэй харьцуулахад үзтэл ийм их өөрчлөлт гарчихаад байхад Ганбямба нар яагаад ардчиллыг жигшин зэвүүцэж “Ардчиллын 20 жил гэмт хэрэг” гэх мэтээр дайрч давшлаж байна вэ?
Би, энэ хүний дотроо юу бодож ардчилалд ийн хорсоод байгааг тааж чадахгүй байгаа юм. Магадгүй нийгмийн бэрхшээлтэй асуудлууд дээр дөрөөлөн улстөрийн нэр хүндээ өсгөх гэсэн ердийн нэг башир явуулага байж болох юм. Тийм хүн санаатай мэдэн будилж худлаа ярьдаг. Жишээ нь ардчиллын хар гайгаар траншейныхан бий болсон гээд л хашгичиж байгааг нь харахад арай ч дээ гэмээр. Үнэндээ траншейгаар амьдардаг олон хүн ийм амьдралыг өөрөө сонгосон байдаг. Тэдэнд ямар ч халамж үзүүлсэн нэмэргүй. Өгсөн мөнгөөр нь архи аваад буцаад л траншей руугаа явдагийг бид бүгдээрээ л харж байна. Манай гэрийн хажуугаар байдаг траншейны “оршин суугчид” 70 мянгаа аваад, түүнийгээ нийлүүлэн авдраар нь архи аваад найрлаж суусан. Нялх хүүхдийг ээлжлэн өвөр дээрээ тавиад гуйлга гуйдаг хүмүүс байна. Ээж нь тийм хүүхдээ “түрээслэдэг” гэсэн цуу үг байдаг. Тэд мөнөөх 70 мянгыг аваад хүүхэддээ зориулахын оронд зочид буудал хөлслөн архидаж наргицгаасан тухай мэдээлэл телевизээр гарч л байсан. Зүй нь ийм хүнлэг бус үйлдлийг төр албадан таслан зогсоох ёстой юм. Гэтэл Ганбямба нар ардчиллын гэмт үйл ажиллагааны улмаас хөөрхий траншейнийхан бий болсон гэх зэргээр улаан цайм гүтгэх юм.
Ганбямбын нэр хүндээ өргөх гэсэн улстөрийн “ойрын зайн тоглолт” нь нэг их санаа зовоохгүй байна. Үзтэл худал яриад байгаа нь олонхи хүнд мэдэгдээд байгаа юм. Харин, тэр “ханцуйндаа нуусан” коммунист үзэл санаагаа, төрийн халамжийг нэхэн “боссон” олон түмэнд чадварлагаар хүргэж чадаж байна. Үүнд сэтгэл зовж байна.
Сэтгэлээ барьж чадахгүй үедээ Ганбямбын амнаасаа алдах үгийг нь харвал мань эр коммунист үзлээсээ салаагүй яваа аж. Тэрбээр, ардчилсан хувьсгал гэдэг бол үнэндээ хөрөнгөтний хувьсгал гээдхэнэ лээ. Энэ бол коммунист үзэл суртлын сонгодог тодорхойлолт, коммунистуудын улиг болтол хэлдэг үг. Ардчилсан хувьсгал нь хүний эрх, эрх чөлөөний төлөө хийдэг хувьсгал. Хүний олон эрхүүдийн дотор баяжих эрх бас багттдаг юм. Ардчилсан нийгэмд хүн бизнесс хийж баяжих эрхтэй л болдог болохоос хөрөнгөтөн анги бий болгох зорилт төрд нь угаасаа байхгүй. Харин ч ардчилсан нийгэмд хөрөнгөтнүүд, татвар нэрээр тонуул хийж байна хэмээн төрийг байнга нүд үзүүрлэж байдаг юм. Хөрөнгөтнүүд, ардчилсан төрийг олонхийн дарангуйлал хэмээн үзэж таагүй ханддаг билээ.
Ганбямба, Гитлер социализмаар айлгадаг байсан хэмээн уцаарлана билээ. Гитлер үндэсний социализм байгуулсан гэдгийг мань эр мэдэхгүй байгаа бололтой. Аргагүй. Хүн төрөлхтний өмнө нэр нүүргүй болсон национал-социалистуудаас зайгаа барьж нэрээ цэвэрлэх гэхдээ коммунистууд Гитлерийг социализмын дайсан байсан мэтээр сурталдсаныг мань эр багшаасаа тэр жил сураад одоо хэр үнэмшсээр яваа ажээ. Геббельс “Фюрер, Сталин хоёр социализм байгуулах ижил зорилготой байсан юм, харамсалтай нь хоорондоо тулалдаад либералиудыг өөгшүүлчихлээ” гэж халаглаж байсан билээ.
Ганбямба санаатай мэдэн будилж ардчиллыг яллахаар түүхийн үнэнийг мушгин гуйвуулж байгаа нь ойрын болоод холын зорилготой.Ойрын зорилго нь нэр төрөө өсгөх, холын зорилго нь коммунист суртлынхаа ялагдлын хариуг авах явдал.
Намайг яагаад Ганбямбад ингэж их ач холбогдол өгч мэтгэлцээд байгаа юм бэ гэж олон хүн гайхна лээ. Надад Ганбямбын үзэл санаа ойрын ирээдүйд хүчээ авах болов уу хэмээн муу совин татаад байгаа юм. Учир нь байгалийн баялаг ихтэй оронд социалист, коммунист үзэл санаа нийгмийн санаа бодлыг эзэмдэх хандлагатай байдаг. Яагаад гэвэл байгалийн баялаг ихтэй оронд баялгийг бий болгож бүтээх бус бэлэн байгаа баялгийг хувааж идэх бэлэнчлэх зөн билэг ард олны сэтгэлд зонхилдог. Энэ зөн билэг популист улстөрийг цэцэглүүлэх бөгөөд ийм улстөрчдийн өрсөлдөөнд коммунистуудаар манлайлуулсан зүүний хүчин ялдаг. Вэнэсүэлд Уго Чавес үүнийг харууллаа шүү дээ.

Зочин